| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04761/И |
| Дугаар | 184/ШШ2024/04048 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/04048
| 2024 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 184/ШШ2024/04048 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ХК /******* дүүргийн ******* дугаар хороо, Жуулчны гудамж *******4, ******* оффис, өөрийн байранд оршин байх, РД *******9754/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* байрны тоотод оршин суух, эрэгтэй, овогт /РД /-д холбогдох,
1,965,872 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 1,952,872 төгрөг, нотариатын зардал 1*******,000 төгрөг нийт 1,965,872 төгрөг гаргуулах тухай.
"*******" ХК 202******* оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлдэгчийн LendMN аппликейшнээр дамжуулан гаргасан 1 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж 1,0,000 төгрөгийг *******0 хоногийн хугацаатай, *******.99 хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж, цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна.
Иймд гэрээг дуусгавар болгож өнөөдрийг хүртэл зээлийн хуримтлагдсан хүүнд 452,872 төгрөг, нотариатын зардал 1*******,000 төгрөгийг үндсэн зээлийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ******* ХК-аас нэхэмжилсэн 1,965,872 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 491,468 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 491,468 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 491,468 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 491,468 төгрөгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.д холбогдуулан 1,965,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХК-ийн 1,965,872 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 491,468 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 491,468 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 491,468 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 491,468 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Д. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн 1,965,872 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. нь төлөхийг хүлээн зөвшөөрч,
2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 491,468 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 491,468 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 491,468 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 491,468 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,0 төгрөгийн хувь болох 2*******,2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 2*******,2 төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамжид 2*******,2 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХК-д олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ