Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/03677

 
 

04 07 16

184/ШШ04/*******677

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* оффис ******* тоот хаягт байрлах, ******* Эс Эй ХХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо,  наран гудамж, тоот хаягт оршин суух, овогт холбогдох,

 

,18,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 04 оны 05 сарын 1*******-ны өдөр хүлээн авч, 04 оны 05 сарын 0-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* Эс Эй ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Ө. нь ******* Эс Эй ХХК-ийн захирлын 0******* оны 04 сарын 1-ны өдрийн А/1 тоот тушаалаар Түгээгч-ийн ажилд орж, Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Ө. нь 0******* оны 05 сарын 5, *******, 4, *******1-ний өдрүүдэд тус компаниас 18,40 төгрөгийн бараа авсан бөгөөд өнөөг хүртэл үнийг нь төлөөгүй байна. Мөн 0******* оны 05 сарын 11-ний өдөр хадам аав хагалгаанд орох гэж байгаа, яаралтай мөнгө хэрэгтэй байгаа тул ,000,000 төгрөг зээлнэ үү гэж хүсэлт тавьсны дагуу компаниас түүнд ,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Тэрээр зээлээ удахгүй төлнө гэж байснаа 0******* оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэхгүй ор сураггүй алга болсон бөгөөд өнөөг хүртэл ямар ч холбоогүй байна. Иймд иргэн Ө.эс барааны үнэ 18,40 төгрөг, зээлийн төлбөр болох ,000,000 төгрөг, нийт ,18,40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* Эс Эй ХХК нь хариуцагч Ө.д холбогдуулан ,18,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ... ******* Эс Эй ХХК-ийн нэхэмжлэлтэй Ө.д холбогдох ,18,40 төгрөг гаргуулах иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Ө. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг 04 оны 07 сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг, 04 оны 08 сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг, 04 оны 09 сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг, 04 оны 10 сарын *******0-ны өдөр 68,40 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 дугаар зүйл, 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ө.д холбогдох ,18,40 төгрөг гаргуулах тухай ******* Эс Эй ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 04 оны 07 сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг, 04 оны 08 сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг, 04 оны 09 сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг, 04 оны 10 сарын *******0-ны өдөр 68,40 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,900 төгрөгөөс 4,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 4,950 төгрөг, хариуцагч Ө.эс 4,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* Эс Эй ХХК-д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ