Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03084

 

 

 

 

 

2024 оны 7 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03084

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны гудамж, өөрийн байранд байрлах, 6108466 регистрийн дугаартай, ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,*******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4.128.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дарга Э.Энхтуул шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Зэсэм 4.128.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс Н.Зэсэмд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.128.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Зэсэм 4.128.500 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь тус хэлтсийн дарга Э.Энхтуулын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* нэхэмжлэлтэй Н.Зэсэмд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.128.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.ДАВААСҮРЭН