Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/625

 

 

 

 

 

      2022             6              16                                       2022/ДШМ/625                                 

 

 

      Д.Ц-О, Ц.Б, Б.Бт нарт

            холбогдох эрүүгийн хэргийн тухай  

                                                         

  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Б.Бт, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

              Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бтгийн өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Ц-О, Ц.Б, Б.Бт нарт холбогдох эрүүгийн 1902006290228 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Х овгийн Дийн Ц-О, ..... оны .... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ .......................... ажиллаж байсан, одоо “Т” ХХК-ийн үйлдвэрийн ажилтан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................ дүүргийн ... дүгээр хороо, ..................... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/,

             2. Х овгийн Цийн Б, ...... оны .... дүгээр сарын ...-ний өдөр .................. аймгийн ...................... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ....................................... ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ........................... дүүргийн ...... дүгээр хороо, ................ дугаар гудамжны .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................ дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................../,

             3. Б овгийн Бтгийн Бт, ..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .................... аймгийн .................. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ................. ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................... дүүргийн ... дүгээр хороо, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;

             Шүүгдэгч Б.Бт нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Ц.Б, Д.Ц-О нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.С-Эийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.С-Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.С-Эээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг Д.Ц-Ооор гүйцэтгүүлж, зохион байгуулагчаар хамтран оролцсон,

             шүүгдэгч Ц.Б нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Б.Бт, Д.Ц-О нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.С-Эийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.С-Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.С-Эээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг Д.Ц-Ооор гүйцэтгүүлж, зохион байгуулагчаар хамтран оролцсон,

             шүүгдэгч Д.Ц-О нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Б.Бт, Д.Ц-О нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.С-Эийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.С-Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.С-Эээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Нийслэлийн прокурорын газраас: Б.Бт, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Ц-Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бтгийн Бтг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Цийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг төлөвлөж зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Дийн Ц-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бтгийн Бтг нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цийн Бын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дийн Ц-Оын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Бтд оногдуулсан 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ц.Б, Д.Ц-О нарт оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бтд оногдуулсан 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ торгох ял, шүүгдэгч Ц.Б, Д.Ц-О нарт оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг тус бүр 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бтгийн нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Бын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Ц-Оын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1902006290228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20,000 /хорин мянга/ төгрөгийн дэвсгэрт 22 /хорин хоёр/ ширхэг, 10,000 /арван мянга/ төгрөгийн дэвсгэрт 1 /нэг/ ширхэг, нийт 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хоёр ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн 1902006290228 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Бт, Ц.Б, Д.Ц-О нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бт, Ц.Б, Д.Ц-О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт, Ц.Б, Д.Ц-О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бтгийн өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бтг Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 4.2.1-т заасан зөрчлийг баримтжуулж, шаардлагатай бичиг баримтыг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйнхээ хариуд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж, гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг оролцоог хуваарилж, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан гэм буруутайд тооцсон.

Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 2.4-д заасан эргүүлийн чиглэлийн хяналтын хүрээ, 2.13-д заасан нэг чиглэлд 2-оос доошгүй албан хаагч ажиллуулах” гэж заасны дагуу тухайн хэрэг гарсан шөнийн ээлжид Б.Бт, Ц.Б нар нь Туул-15 чиглэл буюу тээврийн осол, дуудлагыг шалган шийдвэрлэж, өглөөний 07 цаг 30 минутанд ээлжээс буух, харин Ё.Б, Д.Ц-О нар нь Туул- 16 чиглэл буюу дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцогч, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, зөрчил илрүүлэх чиг үүрэгтэйгээр өглөөний 09 цаг 30 минутанд ажлаасаа буухаар ажлаа хуваарилан ажилласан нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байгаа.

 Б.Бт Ё.Бийн гуйлтын дагуу жолоочийн машиныг Ц.Баар жолоодуулан хэлтсийн гадаа авчирсан боловч даргын машиныг автобаазаас 6 цаг 30 минутаас өмнө авчирсан байх бичигдээгүй албаны дүрэм, байнгын дарамт шахалтаас болж жолоочийн бичиг баримт, машины түлхүүрийг хураан авч, явчихгүй гэж найдан, 10 минут хүрэхгүй хугацаанд орхин явсан байдаг. /хх 218/ Энэ бол жолоочийг яаралтай шалгаж чадаагүй бодит шалтгаан, нөхцөл мөн бөгөөд энэ нь Б.Бтгийн ажил үүрэгтээ хайнга хандсан үйлдэл болохоос энэхүү үйлдэл нь гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход санаатай нэгдэж, зориуд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дэмжиж, ухамсарлаж үйлдсэн үйлдэл, эрүүгийн гэмт хэрэг биш юм.

Б.Бт дээрх шалтгаанаар яаралтай шалгаж чадалгүй жолоочийг алдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, сахилгын шийтгэл хүлээсэн. Түүнээс жолоочийг санаатай зугтаалгачихъя, шалгахгүй байя, хариуд нь мөнгө авъя гэсэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив сэдэлт, санаа зорилго байгаагүй, гэмт хэргийг санаачилсан, удирдан зохион байгуулсан үйлдэл, эс үйлдэл байхгүй ба энэ талаар анхнаасаа Б.Бт зөрүүгүй мэдүүлж ирсэн.

Хэдийгээр Б.Бт дээрх шалтгаанаар жолоочийг шалгаж чадалгүй зугтаалгасан гэх боловч жолоочийг хэлтсийн гаднаас явахаас 5 минутын өмнө Ё.Б хэлтсийн байранд эргэн ирсэн ч жолоочийг шалгаагүй. Мөн Б.Бт 07 цаг 30 минутанд ажлаасаа буухаасаа өмнө жолоочийн бичиг баримт, түлхүүрийг 09 цаг 30 минут хүртэл ажиллах ёстой Ё.Бт хүлээлгэн өгсөн боловч тэрээр жолоочийн шалгуулахаас зайлсхийсэн зөрчлийг тэмдэглэн, дараагийн албан хаагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан, энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар жолооч ...шалгуулахаас зайлсхийсэн бол согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочтой ижил шийтгэл, хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай, шүүх үүнд дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Энэхүү үүрэг хэнд байсан гэдэгт шүүх дүгнэлт хийсэнгүй.

Б.Бт, Ё.Б нар нэг нэгэндээ үүрэг чиглэл өгөх, нөгөө нь биелүүлэх албан тушаалтан биш бөгөөд адил албан тушаал, цолтой албан хаагчид юм.

Энэ хэрэг өмнө нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 86 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 310 болон 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1347 дугаартай магадлалаар тус тус тодорхой даалгавартай прокурорт буцсан хэрэг юм. /2 хх 129/ Эдгээр шүүхийн шийдвэрт Б.Бт болон Ц.Б нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг давхардуулан журамласан нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-3.5 дугаар зүйл болон 3.7 дугаар зүйлийн аль нэгээр журамлан хэрэглэх ёстой гэж дүгнэж буцаасан.

Гэтэл энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б болон Б.Бт нарын гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл, оролцоог анхнаасаа ялгаж зааглаж чадаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ерөнхий байдлаар давхардуулан хэрэглэж ирсэн бөгөөд шүүгдэгч Б.Бт яг ямар хууль бус үйлдэл, эс үйлдлээрээ энэ хэргийг санаачлаад, удирдаж төлөвлөн, зохион байгуулсан гэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй юм.

Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Быг хахууль авах гэмт хэргийг санаачилсан, удирдан төлөвлөсөн, хамтран оролцогчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнд шүүгдэгч Ц.Б нь маргахгүй болохоо илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Б.Бтгийн гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл, оролцоог үгүйсгэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь ...хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйнхээ хариуд өөрөө шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, эсхүл авсан идэвхтэй үйлдэл байхыг шаардаж байна.

Гэтэл Б.Бт жолоочоос шууд болон бусад шүүгдэгч нараар дамжуулан мөнгө шаардсан, мөнгө авсан зүйл огт байхгүй, үүнийг нотлох нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шийтгэх тогтоолд шүүгдэгч нар нэг газар, байгууллагад хамт ажиллаж байсан, Б.Бт л Ц.Быг ахалж ажиллаж байсан учраас удирдсан, санаачилсан байж таарна гэдэг ийм хийсвэр байдлаар, нотлох баримтгүй Б.Бтг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэлээ.

Гэмт хэрэгт хамтран оролцсон гэх шүүгдэгч Ц.Б, Д.Ц-О нар Б.Бтгээс ямар нэгэн мөнгө ав гэх үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй гэж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд удаа дараа мэдүүлдэг. Харин эсрэгээрээ Д.Цаст- Оргил нь гэрч Ё.Б тухайн бичиг баримтыг аваачиж өгөх, өгсөн мөнгийг нь авах үүрэг даалгавар өгсөн гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нүүрэлдэн мэдүүлсэн байхад шийтгэх тогтоолд хахуулийн мөнгө авах талаар хэн санаачилсан талаар шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлдэггүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна.

Мөн мөнгө авах талаар хэн санаачилсныг тогтоох боломжгүй гэж шийтгэх тогтоолдоо дүгнэчихээд Б.Бт энэ гэмт хэргийг санаачилсан гэж гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Б.Бтгийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй, Б.Бтгийн гэм бурууг хөтөлбөргүй нотолсон нотлох баримт байхгүй, түүний үйлдэл, холбогдол нь гэмт хэргийн шинжгүй болохыг шүүх онцгой анхаарч үзнэ үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг тус тус хэрэглэсэнгүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Шийтгэх тогтоолын үндэслэлд “Хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэлд ... Б.Бт, Ц.Б, Д.Ц-О нар 06 цаг 16 минут 15 секундээс жолоочийг явах хүртэл буюу 06 цаг 21 минут 10 секунд хүртэлх 5 минутын хугацаанд хэлтсийн байранд бүгд ирсэн, хамт байсан, энэ хугацаанд жолоочийг драгер багажаар үлээлгээгүй, жолооч явсныг бүгд мэдсэн мөртлөө эрэн сурвалжлах ажиллагаа хийгээгүй үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, харилцан уялдаатай, энэхүү үйлдлээрээ гэмт хэрэгт нэгдсэн” гэж шүүх худал дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар уг дүгнэлт нь нотлох баримтаар нотлогдохгүй, Б.Бтгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Энэхүү хэрэгт цагдаагийн хэлтсийн гадаах хяналтын камерын бичлэгийг 2 өөр янзаар буулгасан тэмдэглэл авагдсан бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 15-22 дугаар талд авагдсан тэмдэглэлд хэсэгчилсэн байдлаар буулгасан, мөн Ё.Б жолоочийг явахаас өмнө хэлтэс дээрээ ирсэн гэдгийг зориуд орхигдуулж бичсэн, мөн хэргийн 217-218 дугаар талд авагдсан тэмдэглэл нь бүрэн хэмжээгээр буулгасан тэмдэглэл юм.

Гэтэл камерын бичлэгт 6 цаг 21 минут 10 секундэд жолооч хэлтсийн байрны гаднаас автомашинаа орхиод явсны дараа 2 минутын дараа буюу 06 цаг 23 минут 15 секундэд Б.Бт, Ц.Б нар ирсэн байхад жолоочийг хэлтсийн гаднаас явах хүртэл бүгд хэлтэс дээр ирсэн байсан, хамт байсан, энэ хугацаанд үгсэн тохиролцсон, драгер багажаар үлээлгээгүй, эрэн сурвалжлаагүй үйлдлээрээ шүүгдэгч нарыг гэмт хэрэгт нэгдсэн гэж дүгнэсэн нь бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй байна.

Харин Б.Бт Ц.Бт жолоочийг дуудахыг үүрэг болгож, хэлтсийн гадна байхгүй байна гэхэд нь өөрөө машин дээрээс нь жолоочийн утасны дугаарыг олж, Ц.Бт өгч жолооч руу яриулж ирэхийг шаардсан, хэлтсийн гаднаас явж хаана байгааг нь олж мэдсэн байхад эрэн сурвалжлах ажиллагаа хийгээгүй гэж үзэх нь бодит байдалтай нийцэхгүй байна. Жолооч Ж.С-Ээ ажил дээрээ хурууны хээгээ бүртгүүлчихээд очлоо гэж Ц.Бт хэлсэн байсан тул үүнийг нь Ё.Бт дамжуулж, холбогдох бичиг баримт, түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд Б.Бт ажлаасаа 07 цаг 30 минутанд буусан.

Мөн шийтгэх тогтоолд Б.Бтгийн гэмт хэрэг үйлдээгүй, мөнгө авах гэж байгаа талаар мэдээгүй гэсэн нь гэрч Н.Хангарьд, О.Батмөрөн, Р.Мөнхтогоо, А.Эрдэнэбат, Н.Ганбат, Н.Ариунтөгс нарын гэрчийн мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж дүгнэсэн ба эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр ч Б.Бтгийн гэм бурууг тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Гэтэл эдгээр гэрчүүд гэх шүүгдэгч нарын албаны дарга, бусад албан хаагчдаас хууль, журамд тодорхой заасан байгаа тухайн төрлийн зөрчлийг хэрхэн шалган шийдвэрлэх журмыг тайлбарлуулсан мэдүүлгүүдээр Б.Бтг хахууль авах гэмт хэрэгт оролцсон, эдгээр мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж дүгнэж байгааг ойлгох аргагүй байна. Эдгээр бүх гэрчүүдээр Туул-15, 16 чиглэлийн хувьд чиг, үүргийн хувьд ялгаа байхгүй, адилхан нийтлэг чиг үүрэгтэй гэж хууль, журмыг тайлбарлуулсан мэдүүлэг авсан байдаг. Эдгээр хүмүүс тухайн хэрэг гарсан өдрийн гэмт хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх гэрч гэх ойлголтод хамаарахгүй, мөн хууль, журмыг тайлбарлуулах шаардлага байхгүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Бтд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Бтгийн өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь ...хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйнхээ хариуд өөрөө шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, эсхүл авсан идэвхтэй үйлдэл байхыг шаардаж байна. Гэтэл Б.Бт жолоочоос шууд болон бусад шүүгдэгч нараар дамжуулан мөнгө шаардсан, мөнгө авсан зүйл огт байхгүй, үүнийг нотлох нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй байхад мөрдөгч, прокуророос “эдгээр хүмүүсийг бүгдийг нь хэрэгт оролцуулж, шүүхээр шийдвэрлэе, шүүх учрыг нь олно биз” гэсэн байдлаар ажиллагаа явуулсаар ирсэн. Нэг удаа Б.Батүвшингийн үйлдэл прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болж байсан. Эдгээр байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын агуулгад нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч Д.Ц-Оын мэдүүлэгтэй танилцаж, гар утсандаа зургийг нь дарахад яллагдагчид эрх үүрэг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд гарын үсгийг нөхөж зурсан байсан. Шүүх хуралдаанд утсаар дарсан зургаа гаргаж өгөөд, энэ мэдүүлэг тухайн үед гарын үсэггүй прокурорт шилжсэн, Эрүүгийн хуульд заасан нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн байх тул энэ мэдүүлгийг хасаж өгнө үү гэсэн боловч анхан шатны шүүхээс хасалгүйгээр шүүх хуралдаанд нотлох баримтаар үнэлж оруулсан. Хүсэлтийг маань хангаагүй үндэслэлээ шүүх тайлбарлахдаа хэзээ танилцсан нь тодорхойгүй байна гэсэн. Хавтаст хэрэгт миний хэргийн материалтай танилцсан огноо, гарын үсэгтэй байгаа. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Бт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2018 онд албан үүргээ гүйцэтгэж яваад энэ хэрэгт холбогдоод өдий хүртэл явж байгаадаа харамсаж байна. Би өөрийгөө хилсэдсэн гэж үзэж байна.” гэв.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэгт хамтран оролцогч нь хамтын ажиллагааны үр дүнд хор уршиг учрахыг мэдсэн байдаг, тэрхүү хор уршгийг учруулахыг шууд санаатай хүсэж байдаг, мөн гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн хэн нэгнийх нь гүйцэтгэсэн үүрэг оролцоо дутагдсан тохиолдолд тухайн гэмт хэрэг туйлдаа хүрэхээргүй байгаа зэрэг нь гэмт хэрэг хамтран үйлдсэнд тооцох хууль зүйн үндэслэл болдог. Шүүгдэгч Д.Ц-О, Ц.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Харин шүүгдэгч Б.Бт нь гэм буруу дээрээ маргадаг ч хэрэгт цугларсан баримтуудаар зөрчил үйлдсэн этгээдийг хэлтсийн гадаа орхисноороо ямар хор уршиг учрахыг мэдэж байсан ч албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр гэмт хэрэгт хамтран оролцсон, түүнийг үйлдэлгүйгээр энэ гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог. Өмгөөлөгчдийн ярьж байгаа шиг Б.Бтг зөвхөн албан тушаалд нь үндэслэн энэ хэргийг зохион байгуулсан гэж шүүх, прокуророос дүгнээгүй. Цагдаагийн хэлтсийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж магадгүй Ж.С-Эийг Б.Бт, Ц.Б нар албаны байранд драгер багажаар согтуурлын зэргийг тогтоохоор авчирсан байдаг ч албаны байрны гадаа хараа хяналтгүйгээр, арга хэмжээ авалгүй зөрчил үйлдсэн этгээдийг ганцааранг нь үлдээж, шалгуулахаас зайлсхийх боломж олгосон болох нь тодорхой харагддаг. Шүүгдэгч нараас Ж.С-Эийг ганцааранг нь үлдээх болсон шалтгаанаа албаны дарга нарын машиныг авч ирэх шаардлагатай байсан гэдэг ч гэрч нарын мэдүүлгээр тухайн өдөр ахлах байцаагч нар нь амарч байсан, албаны машиныг авч ирэх үүрэг даалгавар өгөөгүй талаар мэдүүлдэг. Мөн яаралтай ажил гарсан тухайн цаг үед албаны байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид Ж.С-Эийг түр хугацаанд хариуцуулан үлдээх боломжтой байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нар хэн нэгнийг хариуцуулж үлдээгээгүй талаар мэдүүлдэг. Түүнчлэн жолооч Ж.С-Эийг албаны гаднаас оргон зайлсан талаар мэдсэн боловч журамд заасны дагуу ерөнхий жижүүрт мэдэгдэж, эрэн сурвалжлах арга хэмжээ авах ёстой байсан ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгч нарын үүрэг гүйцэтгэж байсан Туул-15 чиглэл нь зөрчил шалган шийдвэрлэх бус, зөвхөн зам тээврийн осол гарсан талаарх дуудлага мэдээллийг шалгах чиг үүрэгтэй байсан гэдэг боловч тухайн үед шууд удирдаж байсан албан тушаалтнаас мэдүүлэг авахад Туул-15, 16 чиглэлүүд ялгаагүй зам тээврийн дуудлагыг хүлээн авах, хяналт шалгалт явуулах нийтлэг үүргийг хэрэгжүүлдэг талаар мэдүүлсэн. Шүүгдэгч Д.Ц-О, Ц.Б, Б.Бт нар нь жолоочийн согтуурлын зэргийг тогтоох чиг үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүйнхээ хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, үүрэн телефон утасны дугаарын дуудлага хийсэн лавлагаа, арилжааны банкны дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад баримтуудаар тогтоогдсон. Мөн офицер цолтой байсан шүүгдэгч Б.Бт нь ахлагч цолтой Ц.Б, Д.Ц-О нарын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангах ёстой байсан ч уг үүргээ биелүүлэлгүй бие биеийнхээ үйлдлийг дэмжиж хахууль авах гэмт хэрэгт үйлдэл болон эс үйлдэхүйгээр хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Б болон Б.Бт нарыг уг гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж дүгнэх болсон үндэслэл нь цагдаагийн хэлтэст Ц.Б, Б.Бт нар жолоочийг авчирсан, орхиод хэлтэс рүү орсон. Д.Ц-О нь Ц.Б, Б.Бт нарын араас очоод Ж.С-Эээс мөнгө авсан нөхцөл байдал тогтоогддог учир тэдгээрийн үүрэг оролцоог хуваарилсан гэж дүгнэсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд анхан шатны шүүх хуралдаанд Д.Ц-Оын мэдүүлэгт гарын үсэг зурагдаагүй байсан учраас тухайн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Гэвч өмгөөлөгчийн хүсэлтийн хамт гаргаж өгсөн баримт нь фото зураг байсан ба мэдүүлэгтэй хэзээ танилцаж, зураг дарсан нь тодорхойгүй, нотлох баримтыг шаардлага хангахгүй байсан учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Бтд холбогдох хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон тогтоол байдаг. Улмаар хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзээд прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдэнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос Б.Бтг Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Ц.Б, Д.Ц-О нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.С-Эийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.С-Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.С-Эээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг Д.Ц-Ооор гүйцэтгүүлж, зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,

Ц.Быг Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Б.Бт, Д.Ц-О нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.С-Эийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.С-Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.С-Эээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг Д.Ц-Ооор гүйцэтгүүлж, зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,

Д.Ц-Оыг Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Б.Бт, Д.Ц-О нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.С-Эийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.С-Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.С-Эээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх нь Б.Бтд холбогдох хэргийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоож ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Б.Бтг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж, хахууль авах гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Бтг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж, хахууль авах гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэх үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдоогүй байх тул тухайн хэрэгт түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.

“Хахууль авах” гэмт хэргийн субъектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авсан эсхүл шаардсанаар  бүрдэл төгсдөг.

            Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэдэг нь тухайн албан тушаалтны бүрэн эрх буюу эрх үүрэгтэй холбоотой ойлголт бөгөөд хээл хахууль шаардсан авсан үйлдэлтэй шалтгаант холбоотой, гэм буруутай байх ёстой.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

Хэрэгт авагдсан гэрч Ё.Бийн “...Б.Бт, Ц.Б нараас би “нөгөө согтуу жолооч хаана байна” гэхэд “бааз руу машин аваад ирэх хооронд машинаа орхиод яваад өгчихөж” гэсэн. ...Б.Бт дэслэгчээс “нөгөө жолоочоо олов уу” гэхэд “машиных нь урд шилэн дээр байсан дугаар луу залгаж ярихад нисэх дээр ажил дээрээ байна гэж байна, цайны цагаар хүрээд ирье гэж байна”, ...“өдөр цайны цагаараа ирэхээр нь архи нь гарчихсан драйгер үлээлгэхээр хувь гарахгүй байх, нэгэнт нотолж чадахгүй юм чинь бичиг баримтыг нь зүгээр өгчих, Д.Ц-Оын гэр нь Яармагт байдаг юм чинь уулзаад өгчих гээд би хэлчихсэн, бичиг баримтыг нь Д.Ц-Од өгчихөөрэй” гээд надад Ж.С-Ээ гэх жолоочийн бичиг баримт, машины түлхүүрийг өгсөн...” /хх 64-65, 66-67/,

гэрч Б.Тийн “...Ж.С-Ээ цагдаа нь ээлжээсээ буусан гэсэн гэж хэлсэн. Тэгэхэд 72-39 УНЯ улсын дугаартай Ниссан загварын автомашин дотор энгийн хувцастай залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан. Тэгэхэд энгийн хувцастай залуу нь “мөнгөө авчирсан уу” гэхээр нь би “дансаа өгчих, дансаар шилжүүлчихье” гэж хэлэхэд тэр залуу “дансаар авахгүй ээ, бэлнээр авна аа” гэж хэлсэн. ...би 500,000 төгрөгийг нь тэр цагдаа гэх залууд өгсөн...” /хх 50-51/,

гэрч Э.Эын “...Тэгэхэд нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд машинд суусан. Тэр хоёр Д.Ц-Од хандан ахаа дансаар шилжүүлчих үү, дансаа өгчих гэхэд Д.Ц-О тийм юм байхгүй гэхэд тэр хоёр машинаас бууж бэлэн мөнгөний машин ороод эргэж машинд суусан. Тэгээд тэр хоёр хуйлаастай мөнгө голын хайрцаг дээр тавихад Д.Ц-О машины түлхүүр, бичиг баримтыг нь гаргаж ирээд тэр хоёрт өгсөн. ...Тэгээд бид хоёр гэртээ очоод байж байтал Д.Ц-Оын машиныг хайгаад байна гээд ажлынх нь хүмүүс залгаад байсан. Д.Ц-О мөнгийг нь эргүүлээд өгчихье гээд нөгөө хүмүүстэйгээ утсаар яриад дансыг нь аваад миний виза картаар мөнгийг шилжүүлсэн...” /хх 68-69/,

шүүгдэгч Ж.С-Эийн “...нөгөө цагдаа руу залгаад “би ирчихлээ, аль өрөөнд орох уу” гэхэд “би ажлаасаа буугаад явчихсан байна. Бичиг баримтыг чинь өөр цагдаад өгчихсөн байгаа, чи очиж торгуулийн мөнгөө төлөөд бичиг баримтаа аваарай” гэж хэлээд ...“Энканто” гээд орон сууцны хотхоны хажуу талын худалдааны төвийн гадна зогсоол дээр Д.Ц-О гэдэг цагдаатай уулзсан...” /хх 49/,

шүүгдэгч Д.Ц-Оын  “...Нарны гүүр лүү шалгалт хийхээр дэслэгч Ё.Б, ахлах ахлагч Ц.Б бид гурав гарсан. ...Ц.Б цагаан өнгийн Тоёота Приус-30 загварын машиныг зогсоож шалгасан. Би тэр үед эсрэг урсгалд нь мөн хяналт шалгалт хийгээд ажиллаж байсан. ...Дэслэгч Ё.Б надад бичиг баримт, түлхүүрийг нь өгөөд “жолооч нь үдээс хойш ирнэ гэж байна, чи Ц.Бтай холбогдоод утасны дугаарыг нь аваад холбогдоорой” гэж хэлсэн. ...Ц.Б л намайг аваад явчих гэж Ё.Бт хэлсэн байсан учраас би аваад явсан. ...Б.Бт дэслэгч өөрөө Ж.С-Эийг явуулахгүй, зугтаалгахгүй байх арга хэмжээ авч, автомашиныг нь журмын хашаа руу хүргэж өгөх боломж байсан. Нэгэнт тэгж арга хэмжээ аваагүйгээс хойш гэж бодоод Ж.С-Эийн бичиг баримтыг нь өгч явуулсан. ...Миний хувьд Ж.С-Эээс мөнгө авснаа буруу гэдгийг ойлгож байна, үүндээ ч гэмшиж байна. ...Ц.Б надад анх 160,000 төгрөгийн талаар хэлэхэд “би мэдэхгүй” гэж хариулсан. ...Ё.Б өгсөн мөнгийг ав гэж хэлсэн, би сайн ойлгоогүй...” /хх 6-8, 95-97, 3 хх 104/,

шүүгдэгч Ц.Бын “...Б.Бт хүрч ирээд “наад жолооч чинь яасан юм бэ” гэхээр нь би “согтуу жолооч байна, драйгер үлээлгэх шаардлагатай байна” гэхэд Б.Бт дэслэгч надад хандан “хэлтэс дээр драйгер байгаа, очиж шалгана, чи машиныг нь унаад хэлтэс рүү явчих” гэж хэлсэн. Тэгээд би Ж.С-Эийн автомашиныг нь унаад хэлтэс рүү очиж машиныг нь байрлуулсан. Тэгээд Б.Бт дэслэгч албаны автомашинтай араас ирсэн бөгөөд “түлхүүр бичиг баримт нь байгаа юм чинь хоёулаа гялс бааз руу очиж ахлахын машиныг аваад ирье” гэж хэлсэн. ...Ж.С-Ээ гар утаснаасаа надад 160,000 төгрөгийг өгье гэж бичиж үзүүлж байсан. Улмаар би түүний хэлсэн зүйлийг дэслэгч Ё.Бт хэлсэн. Дараа нь дэслэгч Б.Бтд хэлэхэд дэслэгч Б.Бт “юу яриад байгаан” гэж хэлж байсан...” /хх 52-57, 2 хх 176-195/,

шүүгдэгч Б.Бтгийн “...Ё.Б нь Ж.С-Эийн согтуурлын зэргийг Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд зааснаар шалгаж шийдвэрлэх үүрэгтэй байсан. Би Ж.С-Ээ гэх жолоочийг Ё.Б өөрөө шалгах байлгүй гэж бодоод бичиг баримт, машины түлхүүрийг нь хураан авч явахгүй байх арга хэмжээ авсан. Хэлтсийн жижүүр унтаж байсан. ...Хэлтсийн гадна Ж.С-Эийг аваад очсоны дараа Ц.Б надад энэ нөхөр мөнгө өгье гэсэн юм яриад байна гэж хэлэхээр нь би болохгүй шүү, үлээлгэж шалгаад хийдэг журмаар нь хий гэж хэлсэн. Яг хэдэн төгрөг өгье гэж хэлснийг нь санахгүй байна. ...би Ж.С-Ээ болон цагдаа нартайгаа ярьж, тохирсон зүйл байхгүй. Ж.С-Ээ гэгчтэй ер нь уулзаж, ярилцаагүй юм. ...Явуулахгүй байх арга хэмжээг авч болох байсан. Тухайн үед баазаас машин авах гээд яараад яваад өгсөн юм...” /хх 115-117/ гэх шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээс тус тус үзэхэд шүүгдэгч Б.Бтг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж, хахууль авах гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэх үйлдэл нь тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бтг гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч Д.Ц-Оын мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэл болгож түүний гэмт үйлдлийг хангалттай тогтоосон, мөн “...авлига, албан тушаалын гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, гүйцэтгэх ажиллагааны журмаар хуульд зааснаар “дагах, чагнах”, эсхүл хуульд заасан бусад нууц аргуудаар л өмгөөлөгч нарын хэлээд байгаа үйл баримт тогтоогдоно...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь, хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Ц-Оын өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...06 цаг 23 минут 34 секунд: ...цагдаагийн албаны хувцастай /ахлах ахлагч Ц.Б/ эрэгтэй бууж ирэн нөгөө автомашины зүүн урд суудалд сууж буй /дэслэгч Б.Бт/-эрэгтэйтэй уулзав. 06 цаг 05 минут 55 секунд: ...Б.Бт, ...Ц.Б нар Тоёота Приус-30 загварын 40-52 УБМ улсын дугаартай автомашиныг хэлтсийн байрны гадаа авч ирсэн... 06 цаг 07 минут 58 секунд: ...Б.Бт, ...Ц.Б нар хэлтсийн байрны гадаа үлдээгээд явсан. ...06 цаг 21 минут 10 секунд: Тоёота Приус-30 загварын 40-52 УБМ улсын дугаартай автомашины жолооч хэлтсийн байрны гадаа автомашинаа орхиод явсан. ...06 цаг 23 минут 15 секунд: ...Б.Бт, ...Ц.Б нар хэлтсийн байранд ирсэн...” /хх 15-22, 219/ гэж тэмдэглэснээс өөрөөр Б.Бтг хахууль авах гэмт хэргийг хэрхэн санаачилж, удирдан төлөвлөж, гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж, хахууль авах гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.  

Мөн шүүгдэгч Б.Бт нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй согтуу жолоочийг драйгер багажаар үлээлгэх ажиллагааг хийгээгүй, түүнийг зугтаалгасан, мөн жолоочийг явсныг мэдсэн атлаа эрэн сурвалжлах ажиллагааг хийгээгүй буюу хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд түүнд Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаартай тушаалаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан ба түүний уг үйлдэл нь шүүгдэгч Д.Ц-О, Ц.Б нарын үйлдсэн хээл хахууль авсан гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй, гэм буруугүй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байдалд хууль зүйн дүгнэлт хийдэг.

Иймд шүүгдэгч Б.Бтг гэм буруутайг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж, хахууль авах гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хуульд зааснаар гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн анхан шатны шүүхийн Б.Бтг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Ц.Б, Д.Ц-О нар нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар, цагдаа зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.С-Эийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.С-Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б хахууль авах гэмт хэргийг төлөвлөж зохион байгуулагчаар, шүүгдэгч Д.Ц-О хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцож, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.С-Эээс 450,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Б.Тийн “...Ж.С-Ээ өглөө согтуу ажилдаа явж байтал үлээлгэ таараад журамлуулчихлаа, торгуулийн мөнгө 500,000 төгрөг авч ирээд машинаа ав гэж байна гэсэн. Тэгээд Ж.С-Ээ цагдаатай уулзана гээд Яармагийн “Сансар” худалдааны төвийн машины зогсоол дээр очсон. Би Ж.С-Эээс яахаараа Яармагт байдаг юм бэ гэхэд Ж.С-Ээ цагдаа нь ээлжээсээ буусан гэсэн гэж хэлсэн. Тэгэхэд 72-39 УНЯ улсын дугаартай Ниссан загварын автомашин дотор энгийн хувцастай залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан. Тэгэхэд энгийн хувцастай залуу нь “мөнгөө авчирсан уу” гэхээр нь би “дансаа өгчих, дансаар шилжүүлчихье” гэж хэлэхэд тэр залуу “дансаар авахгүй ээ, бэлнээр авна аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сансарын АТМ ороод 500,000 төгрөг авах гэж байгаад андуураад 5,000,000 төгрөг авчихсан юм. Уг мөнгөнөөс би 500,000 төгрөгийг нь тэр цагдаа гэх залууд өгсөн. Тэгээд би “чи ер нь бичиг баримтаа үзүүлэхгүй юм уу” гэхэд “танд миний бичиг баримт ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар сонин юм бэ, цагдаа биш юм болов уу” гэж бодоод машиных нь зургийг авсан юм. Тэгэхэд би “машин замын цагдаагийн гадаа байна гэчхээд дансаар торгуулиа авахгүй, бичиг баримтаа үзүүлэхгүй ямар сонин юм бэ, цагдаа биш юм болов уу” гэж бодоод цагдаад хандчихсан юм...” /хх 50-51/,

гэрч Ё.Бийн “...Үүрийн 05 цаг өнгөрч байх үед Д.Ц-О, Ц.Б бид гурав Нарны гүүрний урд хэсэгт хяналт, шалгалт хийхээр очсон юм. Д.Ц-О, Ц.Б хоёр тандагч багажаар жолооч нарыг үлээлгэж шалгаж байсан бөгөөд би албаны машиндаа сууж байсан. Тэгэхэд Ж.С-Ээ гэх жолоочийг Д.Ц-О тандагчаар үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн дохио өгсөн гэсэн. Тэгээд ахлах ахлагч Ц.Б уг жолоочийг нэгдүгээр эгнээ рүү зогсоогоод бичиг баримтыг нь шалгасан. Ц.Б над дээр ирээд энэ жолоочийг драйгер үлээлгэж шалгах шаардлагатай байна гэж хэлсэн. Би тэгэхэд шөнө хэлтэс дээр очиж дэслэгч Б.Бтгийн ослын материалаас нь шийдвэрлэж өгөхдөө драйгер багажийг шүүгээндээ хийгээд орхичихсон байсан. Тэр үед дэслэгч Б.Бт ирэхээр нь би Б.Бтд би драйгерээ ажил дээрээ орхичихож, би төв рүү очиж материалаа авахгүй бол цаг болохоо байлаа, та энэ жолоочийг хэлтэс рүү дагуулж очоод драйгер үлээлгээд шалгачих гэхэд Б.Бт зөвшөөрсөн. Тэгээд Ж.С-Ээ жолоочийг Б.Бт, Ц.Б нар авч үлдсэн бөгөөд би Д.Ц-Оыг дагуулж төв замын цагдаагийн газар руу очиж материалаа аваад 6 цаг 30 минутаас өмнө хэлтсийн байранд очсон. Б.Бт, Ц.Б нараас би нөгөө согтуу жолооч хаана байна гэхэд бааз руу машин аваад ирэх хооронд машинаа орхиод яваад өгчихөж гэсэн. Тэгэхээр нь би Ц.Бт одоо наад хүнээ ол, энэ хавиар ойрхон байгаа байлгүй гэж хэлсэн. Ц.Б тэр хавиар яваад Ж.С-Ээ гэх жолоочийг олоогүй. Тэгээд 06 цаг 30 минут болсон тул ачаалал ихтэй 3 уулзвар руу Д.Ц-О, Ц.Б бид гурав явсан. 07 цаг 30 минутын үед би уулзвараас бууж хэлтэс рүү очоод Б.Бт дэслэгчээс нөгөө жолоочоо олов уу гэхэд машиных нь урд шилэн дээр байсан дугаар руу залгаж ярихад нисэх дээр ажил дээрээ байна, цайны цагаар хүрээд ирье гэж байна гэж хэлсэн. Тэгээд Б.Бт дэслэгч өдөр цайны цагаараа хүрээд ирэхээр архи нь гарчихсан, драйгер үлээлгэхээр хувь гарахгүй байх нэгэнт нотолж чадахгүй юм чинь бичиг баримтыг нь зүгээр өгчих, Д.Ц-Оын гэр нь Яармагт байдаг юм чинь уулзаад өгчих гээд би хэлчихсэн. Бичиг баримтыг нь Д.Ц-Од өгчихөөрэй гээд надад Ж.С-Эийн гэх жолоочийн бичиг баримт, машины түлхүүрийг нь өгсөн. Тэгээд би Д.Ц-Од Ж.С-Ээ гэгчийн бичиг баримт, машины түлхүүрийг өгөөд энийг Б.Бт дэслэгч чамд өгчихөөрэй гэсэн гээд өгсөн. Манай эхнэр М.Батжаргал төрөөд 4 хонож байсан тул би гэр рүүгээ яараад шууд яваад өгсөн. ...Ажил үүргийн хуваарийн дагуу хоногийн хугацаанд хяналт шалгалт хийж буй офицер буюу миний бие Ж.С-Эийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэж тогтоогоод материалжуулж шалгах ёстой байсан...” /хх 62-65/,

гэрч Э.Эын “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өглөө нөхөр маань 09, 10 цагийн үед ирээд Яармагт байдаг засварын газарт машинаа үзүүлэхээр очсон юм. Засварын газар байж байхад Д.Ц-Оын утас руу хүн залгаад уулзахаар болоод бид хоёр яармагийн “Оргил” худалдааны төвийн гадна очсон. Тэгэхэд нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд машинд суусан. Тэр хоёр Д.Ц-Од хандан ахаа дансаар шилжүүлчих үү, дансаа өгчих гэхэд Д.Ц-О тийм юм байхгүй гэхэд тэр хоёр машинаас бууж бэлэн мөнгөний машин ороод эргэж машинд суусан. Тэгээд тэр хоёр хуйлаастай мөнгө голын хайрцаг дээр тавихад Д.Ц-О машины түлхүүр, бичиг баримтыг нь гаргаж ирээд тэр хоёрт өгсөн. Тэгэхэд тэр хоёр хүний эмэгтэй нь Д.Ц-Оыг чамайг хэн гэдэг юм бэ гээд нэрийг нь асуухад Д.Ц-О нэрээ хэлээгүй. Би тэр үед утсаа оролдоод сууж байсан бөгөөд эхнэрийг нь ямар ууртай хүн бэ л гэж бодож байсан. Нөхөртөө уурлаад өглөө унтаж байхад согтуу машин бариад явчихсан байх юм гэх зэргээр хэлж байсан, залуу нь болохоор Д.Ц-Оыг ахаа ахаа бичиг баримтаа авъя л гээд байсан. Тэгээд тэр хоёр машинаас буугаад явсны дараа Д.Ц-О өгсөн мөнгийг нь тоолж үзээд 450,000 төгрөг байна гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр гэртээ очоод байж байтал Д.Ц-Оын машиныг хайгаад байна гээд ажлынх нь хүмүүс залгаад байсан. Д.Ц-О мөнгийг нь эргүүлээд өгчихье гээд нөгөө хүмүүстэйгээ утсаар яриад дансыг нь аваад миний виза картаар мөнгийг шилжүүлсэн...” /хх 68-69/,

гэрч Б.Бгийн “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй жолоочийг илрүүлсэн тохиолдолд стандартчилал хэмжил зүйн төвөөс баталсан согтолтын зэрэгт хүрч байна уу, үгүй юу гэдгийг драйгер багаж үлээлгэж шалгадаг. Хэрвээ согтолтын зэрэг тогтоосон хэмжээ буюу 0,20 хувь хүрч байвал тухайн жолоочийн биеийн байцаалтыг авч, хаана ямар хэмжээтэй согтууруулах ундаа хэрэглэж, хаанаас хаа хүртэл жолоо барьсан зэргийг асууж анхны тайлбарыг тэмдэглэлээр авдаг. Энэ ажиллагааг камерын бичлэгээр баталгаажуулах ёстой байдаг. Үүний дараа жолоодсон автомашиныг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах байр луу хүргэж байрлуулна. Жолооч нь жолоо барих эрхийн үнэмлэхтэй байвал үнэмлэхийг түр хураан авч, өөрийг нь явуулдаг, хэрэв жолоочийн эрхийн үнэмлэхгүй тохиолдолд эрүүлжүүлэх байранд хүргэдэг. Энэ бол замын цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүрэг. Ингээд уг материал өглөө хэрэг бүртгэгч дээр цохогдох бөгөөд хэрэг бүртгэгч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хүртэл хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй этгээд зугтсан тохиолдолд ерөнхий жижүүрт мэдэгдэж эрэн сурвалжлах ажлыг зохион явуулах үүрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2-д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээдийн жолоо барих эрхийг мөн адил 1 жилээр хасаж, 400 нэгжээр торгуулийн арга хэмжээ авах заалттай. Иймд Ж.С-Ээ согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийж зугтсан байсан ч гэсэн түүнийг олж ирэн дээрх үндэслэлээр шалгалтын ажиллагааг явуулах ёстой юм...” /хх 70-71/,

гэрч Н.Хдын “...2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 20 цагаас 27-ны өглөө 08 цаг хүртэл хугацаанд зохицуулагч Ё.Б, Б.Бт, Ц.Б, Д.Ц-О нар Туул-15, 16 чиглэлд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. ...Манай алба хаагчид тухайн үед драйгер багаж хэлтэс дээр орхисон байсан тул Ж.С-Ээ гэх жолоочийн согтуурлын зэргийг газар дээр нь шалгаагүй гэж тайлбар өгсөн. Хэлтсийн хяналтын камерын бичлэгээс харахад Б.Бт, Ц.Б нар жолооч Ж.С-Эийг хэлтсийн гадаа авчирч машинаа үлдээчхээд өөрсдөө албаны машинтайгаа яваад өгсөн байсан. Уг жолоочийг шалгах ямар ч үйлдэл хийгээгүй байсан. Үнэхээр яаралтай ажилтай байсан бол Ж.С-Ээ гэх жолоочийг хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгчихөөд явж болох байсан. Тухайн үед Ц.Б, Б.Бт нар ахлахын автомашиныг авчирахаар явсан гэж байгаа боловч ахлах зохицуулагч чөлөө авчихсан, ажилдаа ирээгүй өдөр. ...80882175 дугаар бол манай хэлтсийн шалгах төхөөрөмжийн дугаар, Ц.Б ашиглаж байсан. ...Хоногийн ээлжид дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөн болон гарч буй зөрчлийн ачааллаас шалтгаалж эргүүлийн хоёр чиглэлийг гаргадаг юм. Эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан Гэмт хэрэгтэй тэмцэх, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нийтлэг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 27-37 дугаар зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан эрхийн хүрээнд замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах ажиллагааг явуулна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д зааснаар алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, албан үүрэгт харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор эргүүлийн нэг чиглэлд хоёроос доошгүй алба хаагчийг ажиллуулна” гэсний дагуу эргүүлийн нэг чиглэлд нэг офицер, нэг цагдааг томилж үүрэг гүйцэтгүүлдэг. Туул-15, 16 эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар нь “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д заасны дагуу хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах ажиллагааг явуулах бөгөөд хоёр чиглэл нь өөр өөр үүрэг гүйцэтгэнэ гэсэн зүйл байхгүй. Хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын дуудлага хүлээн авч шийдвэрлэх, хяналт шалгалт хийх, хөдөлгөөн зохицуулах, хамгаалалтад ажиллах, эзэнгүй осол хэргийн эзэн холбогдогчийг тогтоох зорилгоор хаягаар явах зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Ажлын хуваарьт ч гэсэн гүйцэтгэх үүргийг тус тусад нь хуваарилж хариуцуулсан зүйл байхгүй. Цагдаагийн алба хаагч хуульд заасан чиг үүргээ л хэрэгжүүлэх ёстой. Алба хаагчдын хувьд ажлын ачааллаас шалтгаалж өөрсдөө хоорондоо тохиролцоод дүүргийн нутаг дэвсгэрийг 2 хувааж авах гэх мэт зохион байгуулалтад ордог зүйл байдаг байх. Гэхдээ энэ нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэсэн үг биш юм. Ж.С-Эийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй асуудлын хувьд тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч Ё.Б, ахлах ахлагч Ц.Б, дэслэгч Б.Бт, ахлах ахлагч Д.Ц-О нар нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд Ж.С-Ээ гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү, үгүй юу гэдгийг “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д заасны дагуу шалгаж тогтоох ёстой. Ё.Б, Б.Бт, Ц.Б, Д.Ц-О нар бүгд дээрх ажиллагааг хийх эрхтэй. Хэрэв Ж.С-Ээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдвол “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 4.2 дугаар зүйлд заасан “илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, боломжгүй бол зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт эд зүйлийг хураан авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсний дагуу Ж.С-Эийн согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг баримтжуулж. жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, тээврийн хэрэгслийг түр саатуулах арга хэмжээг авсны дараа зөрчил шийдвэрлэх эрх бүхий байцаагчид шилжүүлэх ёстой. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн офицер шалгах эрхтэй, цагдаа буюу ахлагч бүрэлдэхүүн шалгах эрхгүй гэсэн зүйл байхгүй Цагдаагийн алба хаагчид хуулиар олгогдсон эрх юм...” /хх 72-73, 2 хх 242-245/,

гэрч О.Бнгийн “...2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө би хэлтсийн байранд холбоочны үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр үүрэг гүйцэтгэж хоносон. ...Зохицуулагч нар согтуу жолооч нараа надад түр үлдээж харуулах тохиолдол байдаг. Б.Бт, Ц.Б нар харин надаар хүн харуулж байгаагүй...” /хх 74-75/,

гэрч Р.Мгийн “...2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Ё.Б, Д.Ц-О нар ирж хоногийн хугацаанд ажилласан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 7 материалыг тээврийн цагдаагийн албаны журналд бүртгүүлсэн. ...Манайх дүүргийн алба хаагч нараас 05 цагаас өмнө мэдээгээ авсан бол дахин дуудах шаардлага байхгүй...” /хх 76-77/,

гэрч А.Этын “...Дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтсүүдээс алба хаагчдынхаа ажлын хуваарийг долоо хоног бүр гаргаж, манай хэлтсээр хянуулж батлуулдаг юм. Уг хуваарьт ажиллах алба хаагч ажиллах цаг, чиглэлийг л тодорхойлж байгаа. Түүнээс биш гүйцэтгэх үүргийг нь тусгайлан заахгүй. Угаасаа гүйцэтгэх үүрэг нь хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д заасны дагуу эргүүлийн чиглэлийг томилж ажиллуулдаг. Дүүргүүдийн нутаг дэвсгэрт шөнийн ачааллаас болж хоёр чиглэлийг гаргаж ажиллуулдаг юм. Чиглэл бүрт нэг офицер, нэг цагдаа хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай үүрэг гүйцэтгэдэг. Эргүүлийн чиглэл нь хариуцсан нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм хаана зөрчигдөж байна, тэнд л үүрэг гүйцэтгэх ёстой юм. Эргүүлийн чиглэлүүд шөнийн цагт дүүргийн нутаг дэвсгэрт гарсан осол зөрчлийн дуудлага мэдээлэлд очих, шийдвэрлэх, зам дээр хяналт шалгалт хийх ажиллагааг явуулна Туул-15, 16 чиглэлд гүйцэтгэх үүргийг нь хуваарилсан зүйл байхгүй, тийм дүрэм, журам ч байхгүй. Аль аль нь дүүргийнхээ нутаг дэвсгэрт дуудлага мэдээллээ авна, дуудлагагүй үед хяналт шалгалтаа явуулах үүрэгтэй. Жолоочийн согтуурлын зэргийг цагдаагийн алба хаагч бүгд л шалгаж, тогтоох эрх, үүрэгтэй. Ээлжид гарахад нь драйгер багажийг офицерт нь хариуцуулж өгдөг юм. Энэ нь зөвхөн офицер уг багажийг ашиглах эрхтэй гэсэн үг биш. Согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочоос харин асуумж, тайлбарыг офицер цолтон авдаг...” /2 хх 246-248/,

гэрч Н.Гтын “...Туул-15, 16 чиглэлийн хувьд ялгаатай зүйл байхгүй. Туул-15, 16 чиглэл нь хоногийн ээлж буюу шөнө үүрэг гүйцэтгэдэг эргүүлийн чиглэл юм. Алба хаагчдын аюулгүй байдал талаас нь шөнийн эргүүлийг хоёр, хоёроор нь гаргадаг бөгөөд нэг офицер, нэг ахлагч хамт гардаг. Жолоочийн согтуурлын зэргийг цагдаагийн алба хаагч тогтоох эрхтэй. Зам дээр хяналт шалгалт хийж буй албан хаагчид бүгд тандагч багажтай ажиллаж байгаа. Тандагч багажаар сэжигтэй тохиолдол илэрвэл уг журамд заасны дагуу согтуурлын зэргийг тогтоох зорилгоор драйгер багаж үлээлгэнэ. Уг ажиллагааг цагдаагийн алба хаагч, ахлагч, офицер гэлтгүй хийх эрхтэй. Харин жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдвол хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах юм...” /3 хх 1/,

гэрч Н.Асийн “...Цагдаагийн алба хаагчид иргэнд гаргасан зөрчлөө шалгуулж хянан шийдвэрлүүлэхээр зугтаах боломжоор хангасан байж болзошгүй нөхцөл харагдаж байна. ...Нэгэнт тандагч багажаар Ж.С-Ээ гэгч этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй дохио илэрсэн байхад алба хаагчид дээрх ажиллагааг гүйцэтгэсний дараа эрх бүхий албан тушаалтад шилжүүлэх байсан. Уг ажиллагааг офицер, ахлагч гэлтгүй цагдаагийн албаны тухай хуулиар үүрэг хүлээсэн бүхий л алба хаагчид гүйцэтгэх нийтлэг үүрэгтэй...” /3 хх 142-144/,

шүүгдэгч Ж.С-Эийн “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ...05 цаг 10 минутын орчим Одбаяр гэх танил дүүтэйгээ хамт найз бүсгүй Тийн Тоёота Приус-30 загварын машиныг унаад Нарны гүүрээр хойноос урагш чиглэлд даваад явж байтал 3-4 цагдаа нар жолооч нарыг үлээлгэж шалгалт хийж байсан. Тэгээд нэг цагдаа намайг шалгах гээд ирэхэд нь би “урд шөнө 11 цагийн үед 50 грамм архи уучихсан, хаана зогсох уу” гэхэд намайг “урагшаа очоод зогсож бай” гэхээр нь би зам дээр зогсож байсан машинуудын урд нь очоод зогссон. Тэгээд зогсож байтал нэг цагдаа хүрч ирэхээр нь би “торгуулийн арга хэмжээ авхуулчхаад явчихъя, ажилдаа яараад байна” гэж хэлтэл тэр цагдаа цаашаа явснаа эргэж ирээд миний машиныг бариад Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн гадаа очсон. Тэр цагдаа машинаас буухдаа миний машины түлхүүр жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг аваад намайг машинаас буулгаад миний машиныг гаднаас нь цоожлоод “би орчихоод гараад ирье” гээд ажил руугаа орсон. Тэгэхэд миний ажлын цаг болох гээд яараад байхаар нь би такси бариад яваад өгсөн. Тэгээд явж байтал миний араас нэг цагдаа юнителийн дугаараас залгаад “чи хааччихваа” гэхээр нь би “ажлын цаг болоод яараад явчихлаа, хуруугаа уншуулчхаад чөлөө аваад цайны цагийн үед хүрээд ирье” гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээ орж хуруугаа уншуулж цагаа бүртгүүлж, даргаасаа чөлөө аваад эргээд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр 10 цаг өнгөрч байх үед ирсэн. Тэгээд над руу залгасан цагдаагийн утас руу залгаад “би ирчихлээ, аль өрөөнд орж уулзах уу” гэхэд нөгөө цагдаа “би буугаад явчихсан байна, чиний бичиг баримт үнэмлэхийг өөр цагдаад үлдээчихсэн байгаа, чи очиж уулзаад торгуулийн мөнгөө төлөөд бичиг баримтаа аваарай” гэж хэлээд нэг юнителийн дугаар өгсөн. Надад өгсөн дугаар луу нь би тэр дор нь залгаад “би 40-52 дугаартай машины жолооч байна, ажлын чинь үүдэнд байна” гэхэд “би Яармагийн Оргилын энд явж байна, гялс хурдан ирээд машиныхаа бичиг баримт, түлхүүрийг ав” гэж хэлсэн. Тэгэхэд Т хүрч ирсэн бөгөөд бид хоёр такси бариад Яармагийн Оргил Энканто худалдааны төвийн үүдний машин зогсоол дээр ирээд нөгөө цагдаа руу залгаад ирчихлээ гэдгээ хэлсэн. Тэгээд удалгүй суудлын жижиг тэрэгтэй энгийн хувцастай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгэхээр нь би эрэгтэйд нь хандаж “тантай уулзаад торгуулийнхаа мөнгийг өгөөд бичиг баримтаа авчих гэсэн юм, та дансаа өгчих” гэхэд “юу гэж дансаа өгдөг юм, бэлнээр торгуулийнхаа мөнгийг аваад ир” гэсэн. Тэгэхээр нь Оргил төв дотор байсан бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө аваад 450,000 төгрөгийг нь нөгөө энгийн хувцастай эрэгтэйд өгөөд бичиг баримт, машины түлхүүрээ авсан. Тэгээд нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр машинтайгаа явсан бөгөөд Т ах руугаа залгаад болсон явдлыг хэлж торгуулийн тасалбар өгөлгүй яваад өглөө гэж хэлсэн юм. Тэгээд байж байтал удалгүй Цагдаагийн ерөнхий газраас залгаж бид хоёрыг дуудахаар нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн гаднаас очиж машинаа аваад Цагдаагийн ерөнхий газарт очиж уулзсан. Би урд шөнө нь 50 грамм виски уучихсан учраас драйгер үлээлгэвэл тодорхой хэмжээний хувь гарах байх гэж бодоод торгуулийн арга хэмжээ авхуулаад явъя гэж үнэн учраа хэлсэн...” /хх 87-89/,

шүүгдэгч Д.Ц-Оын “...2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 06 цаг өнгөрч байхад Нарны гүүрний урд тандагч багажаар жолооч нарыг шалгаж байх явцад Ж.С-Ээ гэгч дээр тандагч багаж улаан гэрэл асаж согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэсэн дохио өгсөн. Ахлах ахлагч Ц.Б тэгэхэд Ж.С-Эийг баруун тийш шахаж зогсоолгоод шалгасан. Би үүнээс цааш юу болсныг мэдэхгүй ...Өглөө хөдөлгөөн зохицуулалт хийгээд байж байгаад буух гэхэд дэслэгч Ё.Б надад хандан Ц.Б, Б.Бт хоёр нөгөө нөхөрт өгчихөөрэй гэсэн гээд надад Ж.С-Эийн түлхүүр бичиг баримтыг нь өгсөн. Тэгэхэд Ц.Б ч гэсэн над руу залгаад наад бичиг баримтыг нь аваачаад өгчхөөрэй, наад жолооч чинь машинаа энд цоожилж тавьчхаад явчихаж утсаар ярихад Нисэхээс өдөр ирж уулзъя гэж байна, чи гэр ойрхон юм чинь бичиг баримтыг нь аваад явчхаарай гэсэн. Үүний дагуу би Ж.С-Эийн бичиг баримтыг өөрт нь өгсөн. Тэгэхэд Ж.С-Ээ надад мөнгө өгөхөөр нь би авах ёстой юм байлгүй гэж бодоод авчихсан. Тухайн үед Ц.Б, Б.Бт нарт уг мөнгийг өгөх ёстой байх гэж бодож байсан. ...Б.Бт, Ц.Б хоёр надад хандан нөгөө нөхөр чинь 160,000 төгрөг өгье гээд байна, Нисэх рүү ажил руугаа явчихаад хуруугаа хийчихээд өдөр мөнгөө гүйцээгээд ирье гээд байна. Чи гэр ойрхон юм чинь уулзчих гэхээр нь би өөрсдөө уулзаа, би тэгж мөнгө төгрөг авч чадахгүй гэхэд Ц.Б би хотын нэг захаас нөгөө зах руу явж чадахгүй, чи уулзчих гээд гуйгаад байсан юм. ...Б.Бт, Ц.Б нар Ж.С-Эийг хэлтэс дээр очиж драйгер үлээлгэх боломжтой байсан. Ж.С-Ээ машинаа орхиод явсан байхад нь ч гэсэн ачуулах боломжтой байсан. ...Б.Бт, Ц.Б нар Ж.С-Ээ гэгчээс мөнгө авч бичиг баримтыг өгөхөөр тохирч ...миний гараар мөнгө авхуулсан юм. Миний хувьд Ж.С-Эээс мөнгө авснаа буруу гэдгийг ойлгож байна, үүндээ гэмшиж байна. ...Ё.Б, Б.Бт нар энэ талаар тэмдэглэл хөтөлж дарга, удирдлагад хэлэх ёстой байсан гэж бодож байна. ...Анх Цагдаагийн ерөнхий газарт очихдоо энэ талаараа яриагүй болохоор би мэдүүлэгтээ яриагүй юм. Олон хүний амьдрал яригдах болохоор, мөн яг мөнгө авсан хүн нь би болохоор яалт ч үгүй буруудах байх гэж бодоод ганцаараа даачихая гэж бодсон юм. Одоо нөхцөл байдал хүндэрч байгаа тул энэ талаар ярьж байна...” /хх 95-97, 2 хх 91-93, 3 хх 168/,

шүүгдэгч Ц.Бын “...Хамгийн эхэнд Д.Ц-О Ж.С-Эийг үлээлгээд би зогсоож шалгасан. Тэгээд автомашиныг нь унаад хэлтэс рүү явах гэж байхад Ж.С-Ээ гар утсан дээрээ ирсэн дансны үлдэгдэл харуулсан, банкны мессежийг харуулаад ахаа байгаа нь 160,000 төгрөг байна, танд энийг өгчихье гээд байсан юм. ...Намайг гэртээ унтаж байхад Д.Ц-О залгах нь залгасан. ...Ж.С-Ээ машинаа хаяад зугтсаны дараа Б.Бт дэслэгч надад Ж.С-Ээ гэгчийн утасны дугаарыг өгсөн. Би тэгэхээр нь Ж.С-Ээ рүү залгасан. Тэгээд байж байхад Ж.С-Ээ дахиж над руу залгаад ах аа би хаана, хэнтэй уулзах уу гэж асуухад би Ё.Бийн утасны дугаарыг мэдэхгүй тул Д.Ц-Оын дугаарыг өгсөн. ...Б.Бт намайг наад нөхрийн чинь бичиг баримт, түлхүүр нь байгаа юм чинь өөрийг нь үлдээчихгүй юу, хоёулаа яваад ахлахын машиныг аваад ирье гэсэн тул би явсан. ...Б.Бтд Ж.С-Эийн бичиг баримт, түлхүүрийг үлдээгээд пост руугаа явсан...” /хх 105-107, 3 хх 172/,

шүүгдэгч Б.Бтгийн “...Ё.Б нь Ж.С-Эийн согтуурлын зэргийг Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд зааснаар шалгаж шийдвэрлэх үүрэгтэй байсан. Би Ж.С-Ээ гэх жолоочийг Ё.Б өөрөө шалгах байлгүй гэж бодоод бичиг баримт, машины түлхүүрийг нь хураан авч явахгүй байх арга хэмжээ авсан. Хэлтсийн жижүүр унтаж байсан. ...Хэлтсийн гадна Ж.С-Эийг аваад очсоны дараа Ц.Б надад энэ нөхөр мөнгө өгье гэсэн юм яриад байна гэж хэлэхээр нь би болохгүй шүү, үлээлгэж шалгаад хийдэг журмаар нь хий гэж хэлсэн. Яг хэдэн төгрөг өгье гэж хэлснийг нь санахгүй байна...” /хх 115-117/ гэх мэдүүлгүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 9-10/,

эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 11 /,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-22/,

гар утасны дуудлага, мессежний лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23-24/,

Д.Ц-Оын утасны дуудлагын лавлагааны хуудас /хх 27-33/,

банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 34-35 дахь тал/,

Ж.С-Эийн Хаан банкны дансны хуулга /хх 45-46 дахь тал/,

Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /хх 197-198/,

Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын драйгер багаж хүлээлцсэн бүртгэлийн хуулбар /хх 199/,

Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хх 200/,

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар авсан баталгаа /хх 201-204/,

албан тушаалын тодорхойлолт /хх 205-213, 3 хх 146-150/,

Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байрны гадна байрлах хяналтын камерын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн бичлэгийн тайлбар /хх 218/,

Туул-15 бүсийн дуудлагын журнал /хх 223-225/,

Э.Эын Хаан банкны дансны хуулга /хх 226/,

“Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам” /хх 227-230/,

“Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам” /хх 231-249/,

Ц.Б, Д.Ц-О нарыг ажилд томилсон тушаалын хуулбарууд /2 хх 15-27, 28-39/,

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар /2 хх 134-137/,

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3 хх 33-34/,

эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 хх 35-36/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Ц.Б, Д.Ц-О нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор Ц.Б, Д.Ц-О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бтгийн өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бтд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор заасан нь ойлгомжгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/253 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бтд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Б.Бтд холбогдох заалт, хэсгүүдийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бтгийн өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ