Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/03142

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/03142 Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   О ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Н холбогдох зээлийн гэрээний үүрэгт 310 870 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 977 төгрөгөөс 4 999 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, хариуцагч С.Н улсын тэмдэгтийн хураамжид 4 978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ