Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/03232

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/03232

Улаанбаатар хот

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч:...... регистрийн дугаартай, *******-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:Х*******,*******,*******,*******,*******д холбогдох,

  Гэрээний үүрэгт 473.600 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 473.600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 473.600 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*******-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох гэрээний үүрэгт 473.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.858 төгрөгнөөс 7429 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 7429 төгрөг, хариуцагч *******гаас 7429 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Д.ДАВААСҮРЭН