Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/04059

 

 

 

 

 

 

 

 

2024 8 12 184/ШШ2024/04059

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт ******* ******* /РД ГЮ69031*******1/-ийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь Автотээврийн Техникумаас 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *******т олгосон дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 1969 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган суманд аав Пүрэвдорж, ээж Отгон нарын гэр бүлд төрсөн. Булган аймагт 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотын Автын техникумын автомеханикийн ангид сурахаар ирж, 1989 оны 7 сард төгсөөд Булган аймгийн Өлзийт сумын Автын техникумд лобарантаар ажилд орсон. Миний дээр төрсөн эгчээс бусад нь аав хүүхдүүд юм. Аав, ээж хоёр маань намайг төрөх үед гэрлэлтээ батлуулаагүй байсан учир би ээж Отгоноор овоглосон юм билээ. Мөн 1995 онд нийгмийн даатгалын дэвтэр нээх үед ээж Отгоноор овоглосон байсан.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд надад 1985 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр аав Пүрэвдоржоор овоглосон байгаа тул уг дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь Автотээврийн Техникумаас 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *******т олгосон дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч О.*******ийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

******* ******* нь Автотээврийн Техникумаас 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *******т олгосон дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хавтас хэрэгт авагдсан

нэхэмжлэгч ******* овогт ******* *******ийн иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын ГЮ69031*******1 дугаартай ******* овгийн ******* ******* тус хорооны ******* дугаар байрны ******* тоотод ам бүл 2 амьдардаг нь үнэн болно гэх тодорхойлолт,

******* *******ийн 128 дугаартай 1969 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Төрөх газар төрсөн, төрүүлсэн эх нь Жамьянгийн Отгон гэх төрсний гэрчилгээ,

******* ******* /РД ГЮ69031*******1/-ын 383076 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр,

******* ******* /РД ГЮ69031*******1/-д 2019 онд Авто инженер хөтөлбөрт суралцан төгссөн тухай Шинжлэх ухаан технологийн их сургуулиас олгосон Д201901048 дугаартай бакалаврын зэрэг олгосон диплом, хавсралтын хамт,

*******т 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Авто тээврийн техникумаас олгосон 280 бүртгэлийн дугаартай Автотээврийн техникч механик мэргэжлийн 1040 дугаарын диплом, хавсралтын хамт,

Нийслэлийн Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/93 дугаартай О.*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаал,

Мөн даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1568 дугаартай О.*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаал зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд,

Шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан нэхэмжлэгч О.*******ийн төрсөн дүү , төрсөн эгч ******* , 1989-1991 онуудад Булган аймгийн Тээврийн техникумд хамт ажиллаж байсан гэх нарын мэдүүлгүүд болон П., О. нарын иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд,

Нэхэмжлэгч О.*******ийн аав Пүрэвдорж, ээж Отгон нарын хамт авахуулсан фото зургууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Хавтас хэрэгт авагдсан дээрх бичиг баримтуудад түүнийг 1969 онд төрсөн, эцгийн нэр Пүрэвдорж, эхийн нэр Отгон, ГЮ69031*******1 гэсэн регистрийн дугаартай гэх бичилтүүд нь тохирч байгааг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үндэслэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Автотээврийн Техникумаас 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *******т олгосон дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ