| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/04805/И |
| Дугаар | 183/ШШ2024/03207 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2024/03207
| 2024 оны 08 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2024/03207 | Улаанбаатар хот |
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,,д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1.474.996 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
ХХК д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.474.996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.474.996 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХК-ийн нэхэмжлэлтэй д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.474.996 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.550 төгрөгнөөс 19.275 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 19.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН