Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03083

 

 

 

 

 

 

2024 оны 7 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03083

Улаанбаатар хот

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:*******,*******,*******,*******,,,

Хариуцагч:,*******,**************,*******,,нарт холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 5.211.747 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж,******* нэхэмжлэлийн шаардлага 5.211.747 төгрөгийг хариуцагч Д.Өнөржаргал, Г.Хүслэн нар төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 860.000 төгрөг, 9 дүгээр сарын 26-ны өдөр 860.000 төгрөг, 10 дугаар сарын 26-ны өдөр 860.000 төгрөг, 11 дүгээр сарын 26-ны өдөр 860.000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 860.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 911.747 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулан, хариуцагч Г.Хүслэн, Д.Өнөржаргал нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Өнөржаргал, Г.Хүслэн нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.211.747 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн шаардлага 5.211.747 төгрөгийг хариуцагч Д.Өнөржаргал, Г.Хүслэн нар төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 860.000 төгрөг, 9 дүгээр сарын 26-ны өдөр 860.000 төгрөг, 10 дугаар сарын 26-ны өдөр 860.000 төгрөг, 11 дүгээр сарын 26-ны өдөр 860.000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 860.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 911.747 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.337 төгрөгнөөс 49.168 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 49.168 төгрөг, хариуцагч Д.Өнөржаргал, Г.Хүслэн нараас 49.168 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.ДАВААСҮРЭН