Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03081

 

 

 

 

 

 

2024 оны 7 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03081

Улаанбаатар хот

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,*******,*******Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:*******,*******,,,, холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 91.375.689 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Н.Бат-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлага 91.375.689 төгрөгнөөс 19.000.000 төгрөг төлсөн ба үлдэх 72.375.689 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 36.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр 36.375.689 төгрөгийг төлж барагдуулах, эвлэрлийн гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж,, 30 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206074476 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болор-Эрдэнэ, хариуцагч Н.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Си и си инвестмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Бат-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 91.375.689 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Бат-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлага 91.375.689 төгрөгнөөс 19.000.000 төгрөг төлсөн ба үлдэх 72.375.689 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 36.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр 36.375.689 төгрөгийг төлж барагдуулах, эвлэрлийн гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж,, 30 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206074476 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 614.829 төгрөгнөөс 354.915 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 259.914 төгрөг, хариуцагч Н.Бат-Эрдэнээс 259.914 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Си и си инвестмент ББСБ ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.ДАВААСҮРЭН