| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2022/0163/Э |
| Дугаар | 2022/ДШМ/34 |
| Огноо | 2022-09-28 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Батмөнх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ДШМ/34
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2022/0163/Э
*******-******* ******* Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Орлогч прокурор *******
Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан
*******-******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын -ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч*******д холбогдох 2118003540149 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд Төв ******* сум дундын эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 11 -ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Шүүгдэгч******* нь *******-******* ******* , ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сард иргэн *******-******* ******* ******* сумын дугаар баг, дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 500 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус ******* Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний А/441 дугаартай захирамжаар хүчингүй болгосныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэх Засаг даргын захирамж /2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01-А/131 дугаартай/-ийн төслийн хавсралтад нөхөн оруулж гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогджээ.
*******-******* ******* Прокурорын газраас:*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*******-******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 450,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч*******ы өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Бодит байдал гэвэл 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01-А/131 дугаартай Засаг даргын захирамжийн төслийг боловсруулах, нэгтгэх, захирамж гарах үед******* нь мэргэжилтэн байсан ба ажил үүргийн хувьд үйлдвэрлэл, үйлчилгээний газрын асуудлыг хариуцан ажилладаг байсан бөгөөд харин амины орон сууц, гараашны газрын асуудлыг газрын даамал хариуцаж байсан юм. Энэ ажил үүргийн хуваарийн дагуу тус бүрийн хариуцсан газрынхаа нэгж талбарын хувийн хэргийн бүрдүүлэлтийг хийж байсан талаар болон Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахдаа******* өөрийн хариуцсан үйлдвэрлэл, үйлчилгээний газрын асуудлаа боловсруулдаг, амины орон сууцны газрын асуудлаа боловсруулдаг байсан ба боловсруулсан материалаа компьютерын сүлжээгээр*******д шилжүүлдэг,******* сүлжээгээр ирүүлсэн нэрсийг нэгтгээд захирамжийн төслийн хавсралт болгож явуулдаг байсан талаар шүүгдэгч*******, гэрч нар шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн/ шүүх хуралдааны 188 дугаартай тэмдэглэлд/ мэдүүлэгтээ дахин тодорхой мэдүүлсэн байгаа.
Үүнээс гадна тухай хуулийн дугаар зүйлд “ асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээ’’-г заасан бөгөөд уг хуулийн .2.13-д “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах” талаар эрх олгосон байна. Үүний дагуу ГЗБГЗЗГ-н даргын тушаалаар 83 дугаартай журам гарсан бөгөөд уг журмын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албад “иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, нягтлан хянах, газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийн төсөл боловсруулах, баталгаажуулах, гэрчилгээ олгож гэрээ байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулах”- аар заасан.
Энэ журмын 3.1.2-д заасны дагуу иргэн “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” өргөдлөө уг журмын 3.2-д заасны дагуу “ даамалд” гаргахаар тусгажээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч -, гэрч арын мэдүүлгээр иргэн өргөдлийг газрын даамал хүлээн авсан байдаг. Ингээд газрын даамал дээрх журмын 3.4.2-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд” 1-д газрын гэрчилгээ, 2-д гэрээ, 3-д зураг, 4-д газрын дүгнэлт зэрэг 4 баримтыг эх хувиар нь бусад 3 баримтыг хуулбар хувиар хавсаргах ёстой гэж заасны дагуу баримтыг бүрдүүлж захирамжийн төслийг боловсруулж явуулсан байдаг. Амины орон сууцны ай холбоотой эдгээр баримтууд нь газрын даамал ад нэгж талбарын хувийн хэрэгт байдаг байна.
Үүгээр юу нотлогдож байна гэхээр дээрх баримтууд байхгүй үед хэрэгт дурдаад байгаачлан иргэн нэрийг Засаг даргын захирамжийн хавсралтад мэргэжилтэн, үйлдвэр үйлчилгээний газрын асуудлыг хариуцаж байсан******* оруулах боломжгүй юм.
Үүнээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрчийн мэдүүлэг өгсөн өмгөөлөгчийн асуултад хариулахдаа Засаг даргын захирамжийн хавсралтад болон бусад иргэн , , нарын 4 иргэний нэрсийг захирамжид явуулсан гэдгээ зөвшөөрсөн. Мөн тэрээр улсын яллагчийн “хүчингүй болсон захирамжтай газар шилжүүлсэн байна, ингэж болох юм уу” гэсэн асуултад “хурал болоод дуусангуут хүмүүс материалаа өгч амжсангүй гээд ирдэг, хүмүүсийг аль болох чирэгдүүлээд яах вэ гэж бодоод дэмжээд явуулдаг”, “хувийн хэрэг дээр ямар нэгэн байдлаар хүчингүй болсон захирамж шийдвэр байгаагүй учир асуудалгүй юм байна гэж үзсэн байх” гэдгээ хэлжээ. Мөн тэрээр ай холбоотой хүчингүй болсон захирамж түүнийг ажиллаж байх хугацаанд ирээгүй гэж мэдүүлсэн бөгөөд хурал даргалагчийн “хүчингүй болсон захирамжтай газар өөр хүний нэр дээр шилжсэн асуудал юунаас болсон гэж та бодож байна вэ“ гэхэд гэрч ''хүчингүй болсон захирамж “хувийн хэрэгт бүртгэгдээгүйгээс болсон байх” гэж дээрх хариултаа баталжээ.
Дээр дурдсан иргэн нэр, баримт мэдээлэл нь хүснэгтийн 4-д байхаас гадна өөр бас хурлаар ороогүй, газрын даргад танилцуулаагүй иргэн жагсаалтын 5 дугаарт, иргэн гийн нэр 24 -д, иргэн гийн нэр жагсаалтын 25 дугаарт орсон байгаа нь бүгд амины орон сууцны газар байх бөгөөд гэрч ын хэлсэнчлэн хурлаар ороогүй ч гэсэн хүмүүсийг чирэгдүүлээд яах вэ хэмээн дэмжээд захирамжийн төсөлд явуулдаг гэсэн мэдүүлэгтээ нь тохирч байна.
Уг хүчингүй болгосон гэх засаг дарга 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн А/441 дугаартай захирамж нь одоо болтол иргэн газрын нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй байдаг бөгөөд хуралдаан даргалагчийн давтан асуусан “хүчингүй болсон захирамжийн талаар та мэдэж байсан уу” гэх асуултад шүүгдэгч******* хоёр удаа мэдээгүй байсан гэдгээ “энэ захирамжийн талаар мөрдөгчийг асуух хүртэл мэдээгүй байсан” талаараа мэдүүлсэн байдаг юм.
Гэтэл прокурорын яллах дүгнэлт, шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсэгт шүүхийн дүгнэлтэд “А/441 дугаартай захирамжаар хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж” хэмээн нотлогдоогүй зүйлийн талаар ташаа дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болох нь харагдаж байна.
Дээр тоочсон нөхцөл байдлуудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасанчлан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Үүнээс гадна мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт заасанчлан “ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” байна.
Мөн шүүхийн шийтгэх тогтоолд гэрчийн 7 мэдүүлэг бусад нотлох баримтыг дурдаад “дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэжээ. Гэтэл дээрх гэрчүүдийн мэдүүлгээс дурдахад гэрч - “би өргөдлийг хүлээн авч хариуцсан газрын даамал ад хүлээлгэж өгсөн бүртгэл байна, дарга танилцуулж цохолт хийлгээгүй ад өгсөн” гэх, гэрч “би гэх залуугаас 5 сая төгрөгөөр газраа худалдаж авсан, газрын албанд өөрөө өргөдлөө бичиж өгсөн, 01- А/131 дугаартай захирамжийн талаар мэдэхгүй байна” гэх, гэрч ын “ А/441 дугаартай захирамжаар хүчингүй болгосныг мэдэлгүй гэрчилгээ олгосон нь миний буруу” гэх, гэрч “... А/441 дугаартай захирамжаар нэг биш, нэлээн олон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, би мэдэж байсан, би өөрийгөө хянасан эсэхийг санахгүй байна, Засаг даргад би өөрөө танилцуулсан эсэхээ санахгүй байна” гэх, гэрч “01-А/131 дугаартай захирамжийн төслийг хэн надад танилцуулсныг санахгүй байна” гэх, гэрч “би ХХК-ийг с2016 оны 01-р сарын 20-нд худалдаж авсан, Ц.ийг 2016 оны 01 дүгээр сарын 21-нд инженерээр ажилд авч байсан,*******, Ц. нар нь нэг чиглэлийн ажил хийж байгаа хүмүүс болохоор нэгнийгээ таних байх” гэх.хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “иргэн эзэмшиж байсан амины орон сууцны зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй” гэх зэргээр тус тус мэдүүлжээ. Үүнээс болон бусад нотлох баримт гэх зүйлүүдээс хараад ямар нотлох баримтаар нь нотлогдон тогтоогдоод байгаа нь тодорхойгүй, харин ч нотлогдоогүй байна гэж дүгнэхэд хүргэж байна. Харин А/441 дугаартай захирамжаар Ц., нарын газар эзэмших эрх хүчингүй болсон гэдгийг мэдэж байсан ганц хүн нь байсан гэдэг нь нотлогдсон байна.
Гэрч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байдаг. Дээрх гэрчүүд нь******* засаг даргын захирамжид иргэн нэр, баримт, мэдээллийг оруулсан гэж хэн нь ч ямар нэгэн эх сурвалж зааж мэдүүлсэн, нотолсон зүйл байхгүй байна.
Шүүх, прокурор нь*******ыг “хүчингүй болсон захирамжийг мэдсээр байж засаг даргын захирамжийн төсөлд оруулсан” гэж дүгнэсэн нь нотлогдоогүй, мөн иргэн Ц., нарт давуу байдал олгосон гэдэг нь мөн л тогтоогдоогүй, давуу байдал олгох шалтгаант холбооч байхгүй байгаа нь дээр дурдсан нотлох баримтуудаас харагдана.
Хэдхэн нотлох баримт тоочиход*******ы ах г компаниа худалдсанаас хойш захирал болсон тушаал гаргаж Ц.ийг ажилд авсан нотлох баримт хэрэгт бий, мөн тай ямар нэгэн байдлаар найз нөхөр, ашиг сонирхол нэгтэй гэх юм уу ядах даа сайн танил гэх зүйл байхгүй, тогтоогдоогүй, Ц., нар 2016 оны 09-р сарын 13-нд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээ хийсэн, мөн 09-р сарын 28-ны өдөр газрын албанд эрх шилжүүлэх өргөдлөө өгсөн, харин 2016 оны 11-р сарын 29-ний өдөр А/441 дугаар захирамжаар хүчингүй болгосон, үүнээс хойш буюу 2017 оны 05-р сарын 31-ний өдөр Ц. ажлаасаа гарч Солонгос улс руу яваад одоог болтол ирээгүй тухай лавлагаа нь хэрэгт бий. Эдгээр үйл явдлуудаас хойш 3, 4 жилийн дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг мэдэлгүйгээр нэр дээр шилжүүлж гэрээ хийж гэрчилгээ олгосон байдаг. Үүнээс үзэхэд газраа шилжүүлээд 4 жил, Солонгос улс руу яваад 3 жил өнгөрсөн Ц.т болон зүс таних төдий иргэн д давуу байдал олгох ямар нэгэн шалтгаант холбоо харагдахгүй, тогтоогдоогүй байна. Мөн үүнээс хойш 2021 оны 03 дугаар сард иргэн өөрийн эзэмшлийн газрынхаа зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргаж уг хүсэлтийг газрын албаны хянан шийдвэрлэх хуралд амины орон сууцны газрыг хариуцсан газрын даамал оруулж танилцуулж хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хэмээн шийдвэрлэсэн баримтыг би шүүхэд өгсөн. Үүнээс дүгнэхэд уг газрын эрх хүчингүй болсон байсныг газрын даамал болон бусад хуралд оролцсон гишүүд мэдээгүй байсан болох нь харагддаг. Энэ нь болон******* нарын “хүчингүй болсныг мэдээгүй” гэх мэдүүлэг болон өнөөдрийг хүртэл уг хүчингүй болгосон захирамж холбогдох нэгж талбарын хувийн хэрэгт авагдаагүй байгаа болохыг нотолж байна.
Шүүхийн тогтоолын “тогтоох нь” хэсэг, тогтоолын 5 дахь нүүрэнд мөрдөгчийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл байх ба үүнд “ ...А/275 дугаар захирамжийн боловсруулсан хэсэгт гарын үсгийн тайлалгүй гарын үсэг, хянасан хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна, архив, бичиг хэргийн эрхлэгч хэлэхдээ*******ы гарын үсэг байна гэж хэлснийг тэмдэглэлд тусгав гэжээ. Мөн 01-А/131 дугаар захирамжийн боловсруулсан, хянасан хэсэгт******* гэж бичсэн байна гэжээ. Гэтэл энэ нь гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон нотлох баримт мөн үү, мөн гэж үзсэн бол шинжээч томилж*******ы гарын үсэг мөн болохыг тогтоосон дүгнэлт гаргуулаагүй байна. Гэтэл үүнийг шүүх “дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэж дүгнэсэн байна.
Эдгээр баримтыг болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр тогтоогдсон байдлаас дүгнэж үзэхэд шүүхийн тогтоолд заасан үндэслэл, түүний дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан болох нь тодорхой харагдаж байна.
Мөн хуулийн 39.8 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэгт мөн зүйлийн 1.6 дахь хэсэгт заахдаа энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхыг ойлгохоор тусгажээ.
Үүнээс үзвэл шүүх дээрх хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэснийг зөрчсөн байна гэж өмгөөлөгч миний бие үзэж байна.
Мөн хуулийн 36.7 дугаар зүйл 2 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана” гээд мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт “ ...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгаагүй байна. Эцэст нь хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүх шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоож нотлох баримтыг шинжлэн судлах талаар талуудын саналыг асууж хавтаст хэргээс судлах хэсгийг тэмдэглэн авсан боловч /шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь талд байгаа/улсын яллагч болон өмгөөлөгчийг хавтаст хэрэг судлах боломж олгоогүй юм.
Өмгөөлөгч миний бие хавтаст хэрэг судлаагүй болохыг хэлсэн боловч шууд судалснаар тооцож шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж гэрчийн мэдүүлгийг сонсох ажиллагаанд орсон. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлгийг сонсож асуулт, хариулт явуулсны дараа мөн хуулийн 35. 19 дугаар зүйлд зааснаар нотлох баримт судлах дараалалтай байна.
Нотлох баримт судлах ажиллагаа хийгдээгүй байтал шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсгийн эхэнд “шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав”, эрүүгийн 2118003540149 дугаартай хэргээс ХХ-87-89, 5-8, 1-112, 95-3, 91-93, 120-121, 133-134, 05-07, 44, 25, 206-211, 33-36, 37-40, 189-191, 122-129, 26-27 дахь тал болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав” хэмээн худал бичжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримтын тухай дурдаж, ямар нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг заасан. Мөн зүйлийн 8 дахь хэсэгт “ Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” хэмээн хуульчилсан.
Гэтэл шүүх шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон ба шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлагыг хангаагүй, хууль бус хүчингүй шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд дээр дурдсан хуулийн олон заалтуудыг зөрчсөн учраас давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.
Шүүгдэгч******* давж заалдах гомдолдоо:
... Ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил болох “...Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж”, өөрийн төрсөн ах болох “ ” ХХК-нд ажиллаж байсан эзэмшлийн ******* сумын дугаар хороололд байрлах 500 м2 хэмжээтэй, амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг мэдсээр байж тухайн газрыг д шилжүүлэхээр Аймгийн засаг даргын захирамжийн хавсралтад нэмж оруулан, Ц., нарт давуу байдал олгосон гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, ******* засаг даргад хүргүүлээд засаг даргын захирамж гарсан гэх тохиолдолд тухайн захирамжийг авах гэж очсон мэргэжилтэн захирамжийн төслийг боловсруулсан, хянасан гэсэн хэсэг дээр гарын үсэг зурж, захирамжийг хүлээн авдаг бөгөөд “боловсруулсан” гэсэн хэсэгт гарын үсэг зурсан албан тушаалтан тухайн захирамжийн төслийг боловсруулсан гэсэн үг биш гэдгийг манай байгууллагын албан хаагчид бүгд мэдэж байгаа.
Амины орон сууцны зориулалттай газрын асуудлыг хариуцдаг, мөн хувийн хэргийг бүрдүүлэх ажлыг сумын газрын даамал хариуцан хийдэг бөгөөд эзэмшлийн *******-******* ******* ******* сумын дугаар баг, дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 500 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх ******* Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний А/441 дугаартай захирамжийг тухайн газрын хувийн хэрэгт хийгээгүй байсан асуудал надтай ямар нэгэн байдлаар холбоогүй бөгөөд миний хариуцан хийх ажил биш юм.
Нөгөө талаас тухайн газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан нь би биш билээ.
Гэтэл эзэмшлийн амины орон сууцны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсон гэдгийг мэдсээр атлаа захирамжийн төсөлд оруулсан гэж намайг таамгаар буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гэрч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд газрын ны асуудал шийдвэрлэх хурлаар хэлэлцэгдээгүй, газрын даргад танилцуулаагүй атлаа тухайн хурлаар хэлэлцсэн материал дотор нэмж оруулан, Засаг даргад танилцуулж байсан гэдэг нь иргэн жагсаалтын 5 дугаарт, иргэн 24 дүгээрт, 25 дугаарт бичигдсэн байгаагаас харагдаж байна.
Энэ газар нь бүгд амины орон сууцны зориулалттай газар байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн нэр яагаад энэ жагсаалтад орсон асуудлыг бас шалгаж, тогтоох ёстой байх.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэдгийг зайлшгүй шалган тогтоосон байх ёстой бөгөөд энэ нь ямар нэгэн таамаглалд үндэслэх учиргүй.
Миний төрсөн ах нь “ ” ХХК-ийг эзэмшиж байгаад т худалдсан бөгөөд тухайн компанийг худалдаж авсан нь өөрөө тушаал гаргаж, Ц.ийг ажилд авсан бөгөөд энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Миний хувьд Ц.ийг манай байгууллагад дадлага хийж байсан гэдэг утгаар нь таних төдий бөгөөд харин дугаар хороололд амины орон сууцны зориулалттай ай байсан гэдгийг би мэдэхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” Бөгөөд энэхүү эрхийн хүрээд миний төрсөн ах нь “ Сүрвэй” ХХК-ийг эзэмшиж байгаад т худалдсан байдаг.
Гэтэл миний төрсөн ахын худалдсан компанид ажиллаж байсан Ц.ийг миний удирдлага дор дадлагын ажил хийж байсан, миний хамаарал бүхий этгээд гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг хэлнэ.”, 3.1.5-т “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хэлнэ”, 3.1.6-т “садны хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ” гэж зааснаас үзэхэд Ц. нь надтай ямар нэгэн хамааралгүй этгээд гэдэг нь харагдаж байна.
Иргэн ******* сумын дугаар баг, дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 500 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус ******* Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний А/441 дугаартай захирамжаар хүчингүй болгосон бөгөөд иргэн Ц. нь өөрийн эзэмшлийн амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээ газрын албанд хүргүүлэх үед тухайн газар эзэмших эрх хүчин төгөлдөр байсан юм.
Хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу эзэмшиж байгаа газраа бусдад хэрхэн яаж шилжүүлэх нь тухайн иргэний өөрийнх нь асуудал учир энэ ч үүднээс иргэн Ц. нь иргэн тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийж, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр газрын албанд өргөдлөө гаргасан байдаг.
Иргэн , Ц. нар нь газрын албанд өргөдлөө гаргах үед буюу 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тухайн газар эзэмших эрх хүчин төгөлдөр байсан учир хүчингүй болгосон захирамж хавтаст хэрэгт авагдаагүй байх.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.” гэж тус тус заасныг үндэслэн таамаглалд үндэслэж, хууль зүйн үндэслэлгүй гарсан *******-******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын -ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч******* тайлбартаа:
Миний бие 2009 оноос одоог хүртэл *******-******* ******* , , ажиллаж байгаа. 2021 оны 03 сараас , , газрын даргаар томилогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн хувьд миний бие амины орон сууцны асуудлыг хариуцдаггүй байсан. асуудал хариуцсан мэргэжилтэн буюу газрын даамал амины орон сууцыг хариуцдаг байсан.
2020 оны 02 дугаар сараас үйлдвэр үйлчилгээний зориулалттай газрыг хариуцан ажилладаг байсан. Засаг даргын захирамжийг боловсруулсан, боловсруулсан дээр миний бие гарын үсэг зурагдсан гэж үзсэн. Миний хувьд гарын үсэг зураагүй.
Тухайн , , газрын дарга захирамжийн төсөл боловсруулагдаад, Засаг даргаас захирамж гарах үед манай мэргэжилтнүүд бичиг хэрэг дээр очихдоо гарын үсэг зурж авдаг байсан. Уг хэрэгтэй холбогдуулаад амины орон сууц хариуцдаг ээс руу шилжсэн газар нь 2015.11.29-ний өдрийн А/447 дугаар захирамжаар хүчингүй болсныг мэдсээр байж шилжүүлсэн гэж байгаа. 2015 онд амины орон сууцны газрыг , , газрын мэргэжилтэн хариуцан ажилладаг байсан. нь 2016 оны 07 сард тухайн шатны Засаг даргад хүсэлт гаргаж амины орон сууцны зориулалттай газар авсан байдаг. ийг миний төрсөн ах Хадхүүгийн компанид ажилладаг учраас намайг хардаад байгаа юм.
Гэтэл Хадхүү нь 2016 оны 01 сард тухайн компанийг гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байдаг. Үүний дараа нь ******* Засаг даргад амины орон сууцны зориулалттай газар эзэмших хүсэлт гаргасан байдаг. Төрсөн ахынхаа компанид ажилладаг байсан гэдэг хүнд давуу байдал олгож амины орон сууцны газар олгож, түүнийг хүчингүй болсныг мэдсээр байж 2020 онд шилжүүлсэн гэдэг зүйл заалтаар намайг буруутгаж байна.
2020 оны 04 сард гарсан захирамж дээр ээс гадна 4 хүний захирамж орсон байдаг. эрх зүйн г хянан шийдвэрлэх хурлаар ороогүй, нэмэгдэж орсон байгаа. Гэтэл энэ нь амины орон сууцтай холбоотой газрын материалууд байгаа.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг дээр*******, нарын шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн мэдүүлгээс иш татахдаа******* ажиллаж байхдаа амины орон сууц, грашын газрыг хариуцдаггүй байсан гэж мэдүүлсэн. нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч миний асуултад хариулсан нь хурлын тэмдэглэл дээр тодорхой бичигдсэн байгаа. нь амины орон сууц, грашын газар хариуцдаг байсан, энэ ай холбоотой захирамжийн төслийг боловсруулаад компьютерын сүлжээгээр******* руу шилжүүлсэн. Сүлжээгээр ирсэн амины орон сууцтай холбоотой газрын жагсаалтыг нэгтгэсэн. Улсын яллагчийн яллах дүгнэлт энэ хэсэгт буруу байна. Үүнийг залруулах гээд шүүх хурал дээр мэтгэлцсэн. Үүнээс болоод шийтгэх тогтоол буруу гарсан. 2 өөр хүн 2 тусдаа ажил хийж байгаа. нь гэрчийн мэдүүлгээр тухайн үед би амины орон сууцыг хариуцдаг байсан гэсэн мэдүүлэг байгаа. Үүнтэй холбоотой нэгж талбарын хувийн хэргүүд ад байсан. Энэ хувийн хэрэгт тухайн газрын гэрээ, гэрчилгээ, шилжүүлсэн баримт гэх мэт бүх баримт байдаг.
Эдгээр баримтууд шүүгдэгч*******д байдаггүй, өөрийн хариуцсан газрын хувийн хэргүүд л байдаг. Өөр өөрийн хариуцаж байгаа газрын захирамжийн төслийг боловсруулаад, компьютерын сүлжээгээр ирснийг******* нэгтгэдэг. Хүчингүй болсныг мэдсээр байж олгосон гэдэг дээр нь хүчингүй болсон тухай захирамж нь одоог хүртэл нэгж талбарын хувийн хэрэгт ороогүй байгаа, хүчингүй болсныг мэдээгүй гэсэн мэдүүлэг байгаа. Ямар нотлох баримтаар улсын яллагч мэдсээр байж гэснийг оруулсан юм. Ямар нотлох баримтаар мэдсээр байж гэдгийг нотолсон нь тодорхойгүй байна.
Мөн******* хариуцан хийсэн ажлыг хийгээгүй байна, эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үүнийг хийгээгүй байна гээд шүүхийн тогтоол дээр дурдсан байгаа юм. Тогтоолын гуравдугаар хуудсанд А/441 дугаартай захирамжийг мэдсээр байж гэж бичигдсэн байгаа юм. Үүнийг мэдээгүй гэдгээ удаа дараа мэдүүлсэн. Мэдээгүй байсан гэдэг нотлох баримт нь хангалттай байгаа. Үүнээс гадна төслийн хавсралтад нөхөн оруулсан гэж үзсэн. Хэрвээ нөхөн оруулсан бол үүнийг ямар нотлох баримтаар яаж тогтоосон гэдэг нь байхгүй.
Гэтэл******* нь ын явуулсныг нэгтгэсэн байдаг. Нотлох баримтгүйгээр яллах дүгнэлт бичдэг, шүүх шийдвэрлэдэг асуудал байж болохгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Бусдад давуу байдал олгохын тулд үзлэгт оруулаагүй, даргад танилцуулаагүй гэж үзсэн. Энэ бол*******ы хийх ажил биш, ажил үүргийн хуваарийн дагуу - гэдэг хүн хийх ёстой. Тогтоолын 3 дугаар хуудсанд байх гэрч -ийн мэдүүлэг 87, 89 гэж эхлээд 26,27 гээд дууссан. Энэ хооронд дахь нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судаллаа гэсэн байна. Өмгөөлөгч миний бие нотлох баримтаа шинжлэн судлахгүйгээр явах юм уу гэхэд тодорхой хариулт хэлээгүй. Миний хэлсэн үг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна. Тийм учраас шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг шинжлэн судлуулна. Тогтоолд улсын яллагчийн шинжлэн судлуулах санал гаргасан нотлох баримтыг баримтуудыг тэмдэглэлд дурдсан байх боловч миний шинжлэн судлуулахаар санал гаргасан хавтаст хэргийн дугаарууд байхгүй байна.
Гэтэл шүүх хуралдааны явцад шинжлэн судлаагүй нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч*******ыг цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон орлогч прокурор ******* дүгнэлтдээ:
Тухайн үед , нарын материалыг нэмэлтээр оруулсан байгааг өмгөөлөгч гомдолдоо дурдсан байна. Энэ 3 хүний материал нь мөрдөн шалгах явцад шалгагдаагүй баримт юм. Зөвхөн газар шилжүүлэх асуудал нь хурлаар хэлэлцэгдээгүй асуудал мөн захирамжийн хавсралтад орсон нь давуу байдал бий болгосон гэх үндэслэл үүссэн асуудлыг шалгасан байдаг. Энэ 3 хүний асуудал бол тусдаа шалгагдаад явах боломжтой. Ажил байдлын тодорхойлолтоос харахад граш, үйлчилгээний зориулалттай газрыг хариуцдаг тухайгаа шүүгдэгч хэлсэн. Гэрч засаг даргын гэрчийн мэдүүлэгт “Тухайн үед газрын албаны дарга зөвхөн танилцуулдаггүй, зарим мэргэжилтнүүд ээлжилж танилцуулдаг байсан” тухай мэдүүлэг, мөн албаны дарга мэдүүлгээс харахад “намайг байхгүй үед, манай мэргэжилтнүүд танилцуулдаг гэсэн гэрчийн мэдүүлэг байна. Улсын хэмжээнд газрын албатай холбоотой бөөрөнхий талбай дээр биш, хавтгай кадастр хийх сургалт явагдаж байсан тул мэргэжилтэн болон дарга нь ээлжилж захирамжийн төслийг танилцуулдаг байсан. ******* болон нар танилцуулдаг байсан гэсэн мэдүүлэг байгаа. Энэ нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Нотлох баримт шинжлэн судлуулсан дээр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан журмаар гаргасан гомдолд дурдсан асуудалд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
*******-******* ******* Прокурорын газраас шүүгдэгч*******ыг *******-******* ******* , ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сард иргэн *******-******* ******* ******* сумын дугаар баг, дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 500 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус ******* Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний А/441 дугаартай захирамжаар хүчингүй болгосныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэх засаг даргын захирамж /2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01-А/131 дугаартай/-ийн төслийн хавсралтад нөхөн оруулж гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдэл тогтоогдсон, зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв тул хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.
Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч ******* нараас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... шүүх шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь....”,
” … Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчиж таамаглалд үндэслэлгүй дүгнэлт хийж ял шийтгэсэн тул анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын -ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
НЭГ. Иргэн ******* сумын дугаар баг, дугаар хороололд амины орон сууцны зориулалттай 500м2 газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн өргөдлийг *******-уул ******* , , 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус тус гаргаж байснаас харахад уг газрыг иргэн Ц. эзэмших эрхгүй байсныг мэдээгүй байхаар харагдаж байна.
Өөрөөр хэлбэл: ******* сумын дугаар баг, дугаар хороолол дахь амины орон сууцны зориулалттай 500м2 газрыг иргэн Ц. эзэмшдэггүй уг газрыг руу эрх шилжүүлэх боломжгүй. Эрх шилжүүлэх хүсэлт гаргах шаардлага ч гаргахгүй. /1ХХ-92тал/,
- *******-******* ******* , , амины орон сууцны ай холбоотой нэгж талбарын хувийн хэрэг хадгалагддаг. Иргэн эзэмшил бүхий газрын нэгж талбарын хувийн хэрэгт тухайн газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон засаг даргын захирамж /захирамжийн хуулбар/ үдэгдэж хавсаргагдаагүй байжээ: /1ХХ, 78-85 тал/
-Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар амины орон сууцны аа холбоотой аливаа нэг асуудал, өргөдөл гомдол, хүсэлтийг газрын даамал хариуцан ажилладаг. /1ХХ-96 тал/,
шүүгдэгч******* Кадастрын асуудал хариуцсан ажилладаг ба тэдний ажил үүргийн хуваарийг Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын даргын тушаалаар батлагдсан 83 дугаар журмаар тодорхойлсон байна.
-Түүнчлэн газрын даамал, мэргэжилтэн болон бусад ажилтнууд байгууллагад хадгалагдаж буй газрын нэгж талбарын хувийн хэргүүдээс зөвхөн өөрийн хариуцсан асуудалтай холбоотой хувийн хэргийг архиваас авах эрхтэй ба бусад ажилтнуудын хариуцсан хувийн хэрэг, өргөдөл, гомдлын материалыг үзэх боломжгүй, хүчингүй болсон захирамжуудыг шүүж харах бүртгэл, системгүй талаар хэргийн оролцогч нар мэдүүлсэн байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд ... Шүүгдэгч нь иргэн Ц.тэй холбоотой амины орон сууцны газрыг эзэмших эрхтэй, эсэхийг мэдэх боломжгүй тул шүүгдэгч******* “... иргэн Ц. амины орон сууцны газрыг эзэмших эрхгүй байсныг мэдэж байсан.” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
ХОЁР: Аймгийн прокуророос шүүгдэгч******* албан тушаалынхаа байдлыг ашиглан иргэн өргөдлийг бүртгэлд оруулах, бүртгэлийн карт хөтлөх, тодруулах хуудсаар тухайн өргөдлийг холбогдох албан тушаалтуудад танилцуулах зэрэг байгууллагад мөрдөгддөг дүрэм, журмыг зөрчсөн гэх үндэслэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт:
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд:
*******-******* ******* , , ирсэн иргэд, аж ахуйн нэгжийн өргөдөл, хүсэлтийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч, өргөдөл, гомдол бүртгэх бүртгэлийн карт-д бүртгэж улмаар уг картад өргөдөл, хүсэлтийг ямар албан тушаалтан шийдвэрлэх,
Цаашилбал “ эрх зүйн хянан шийдвэрлэх” хуралд оруулж шийдвэрлэх талаар үүрэг болгосон даргын цохолт, мөн тодруулах хуудсаар өргөдөл хүсэлтийг авсан албан тушаалтан “нотлох баримт бүрдүүлж, газрын ны хуралд оруулан шийдвэрлэх” талаар өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулдаг ажиллагаа хийдэг байна.
Үүнээс үзэхэд иргэн өргөдлийг албаны ямар албан тушаалтнаар шийдвэрлүүлэхээр цохсон нь тодорхойгүй улмаар шүүгдэгч*******д уг өргөдөл цохогдсоныг нотолсон баримт эрүүгийн хэрэгт байхгүй байна.
Шүүгдэгч*******ы албан тушаал, ажлын байрны тодорхойлолтоор “...- Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн нь Кадастрын зураглал, газрын нэгдмэл санг ангилал бүрээр тэдгээрийн байрлал, хэмжээ, төлөв байдал, чанар, хаяг, эрх, хөрөнгийн талаарх Геодезийн хэмжилт, зураглал зэрэг мэдээллийг шалган хүлээн авч мэдээллийн санд бүртгэх...” гэх мэт ажлыг хариуцахаас Амины орон сууцны газрын асуудлын талаарх өргөдөл хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх эрхгүй байна. /1ХХ-190 тал/, /1ХХ-198 тал/,
Иргэн өргөдөл, түүнд холбогдох бүртгэлийн карт, тодруулах хуудас зэрэгт бичигдсэн бичвэрүүдийг тус ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх процесстой тулган үзвэл өргөдлийн талаар нотлох баримт бүрдүүлж улмаар “ эрх зүйн хянан шийдвэрлэх хуралд” оруулж танилцуулах албан тушаалтан шүүгдэгч******* биш байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна. /1ХХ-64,65 тал/, /1ХХ-96тал/
ГУРАВ: Засаг даргын захирамж буюу Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болж эрх зүйн үйлчлэл үзүүлэх үе шатын талаар хийсэн шүүхийн дүгнэлт.
Захиргааны акт гэдэг нь: Захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.
Захиргааны хэм хэмжээний актын төслийг эрх бүхий захиргааны байгууллага бэлтгэнэ.
Захиргааны хэм хэмжээний актын төслийн хэмжээнд боловсруулагдах үед эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй.
Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжийг хянаж, уламжлах, танилцуулах эрхийг , , газрын даргын ажлын байрны тодорхойлолтоор “…газрын дарга нь газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зохион байгуулахаас гадна энэ асуудлаар Засаг даргад мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангах, танилцуулах үүрэг хүлээнэ.” гэж заасан байна. /1ХХ- 201-205тал/, /1ХХ-6 тал/
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар ...“ Хууль журмаар эрх олгогдсон захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно.” гэжээ.
Захиргааны хэм хэмжээний акт нь эрх бүхий албан тушаалтан хянаж танилцуулагдаж улмаар ажлын таван өдрийн дотор бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Ийнхүү хүчин төгөлдөр болсноор захиргааны хэм хэмжээний актын эрх зүйн үйлчлэл үүснэ.
Иймд Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01-А/131 дугаартай захирамжийн төслийг хянах, танилцуулах эрхийг , , газрын дарга эдлэхээс тус газрын Кадастрын асуудал хариуцсан ажиллаж байсан******* эдлэх эрхгүй байжээ.
Шүүгдэгч******* нь эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн өөрт олгогдоогүй эрхээ эдэлж захирамжийн төслийг хянасан, Засаг даргад танилцуулах үйлдлийг хийсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалтай тогтоож чадаагүй байна.
Тухайлбал: Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01-А/131 дугаартай захирамжийн төслийг боловсруулсан, хянасан хэсэгт******* гэсэн бичвэр байгаа хэдий ч шүүгдэгч “…миний гарын үсэг биш” гэж байгаа тул бичгийн хэвийн шинжилгээ хийж, түүний гарын үзэг мөн эсэхийг тогтоох байжээ.
ДӨРӨВ: Бусад асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч******* мэдүүлэгт … “ ны хуралд хэлэлцэгдээгүй материалыг захирамжийн төсөлд нөхөн оруулах тохиолдол байдаг.
Тухайлбал: Кадастрын давхцалгүй, газрын төлбөрийн зөрчилгүй, Инженерийн шугам сүлжээ дайраагүй гэх мэт зөрчил, маргаангүй хүсэлт гомдлыг иргэдийн гомдлыг түргэн шуурхай барагдуулах зорилгоор Албаны даргад танилцуулснаар захирамжийн хавсралтад нөхөх оруулах тохиолдол гардаг байсан.
2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн эрх зүйн ны хянан шийдвэрлэх хурлаар иргэн , , нарын асуудал ингэж оруулсан байдаг.“ /1ХХ, 45 тал/, ” /1ХХ-2 тал/ гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалт, шүүхийн шатанд анхаарч үзээгүй байна.
Мөн “ ” ХХК-ийг шүүгдэгчийн ах гэгч эзэмшиж байсан. Энэ компани бусдад худалдагдсанаас хойш Ц. “ ” ХХК-д ажилд орсон тухай баримт хавтаст хэрэгт авагджээ. /1ХХ-91тал/, /1ХХ-113-138 тал/,
Гэтэл шүүх шүүхийн шийдвэрт нөлөөлж болох онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, шүүгдэгч*******ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэж байна.
Шүүгдэгч*******д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан, мөн хэргийг прокурорт буцааж дахин мөрдөн шалгалт хийх хууль зүйн боломж байхгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч*******ыг цагаатгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2., 34.19 дүгээр зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.*******-******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын -ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч*******ыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч*******д холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР