Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/02381

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2024/02381 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Чулуунчимэг, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

Төрд учруулсан гэм хорын хохиролд 11 487 905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Д

хариуцагчийн төлөөлөгч Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т хариуцагч Ц.П холбогдуулан Төрд учирсан хохиролд 11 487 905 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Тодруулбал төрийн албаны хүчингүй болсон хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2002 болон 2017 оны хуульд ********** төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан. ********** Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт энэ хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1, 498.2, 498.4 дэх хэсэгт заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл **********д шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь аль ч хуулиар олгогдсон бөгөөд тус зөвлөл нь 2019 онд хүчингүй болсон Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дэх хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм. ********** нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай ***** дүгээр тушаалаар тус газрын Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч *******сахилгын шийтгэл ногдуулан төрийн албанаас халах шийдвэр гаргасан байна. Нэгдүгээрт иргэн ******** нь дээрх 2014 оны ***** дүгээр тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн**** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *- дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны ***** дүгээр тушаалыг хүчингүй болгож, ********г тус газрын Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалин, нөхөн олговрыг зохих журмын дагуу тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай ******** дугаар тушаалаар 3 456 666 төгрөгийг ********д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Түүнчлэн дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ажилд томилох тухай ********* дугаар тушаалаар ********г Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн томилсон байна. Хоёрдугаарт иргэн ******** нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар иргэний шүүхэд хандсаны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ********* дугаар шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8 031 239 төгрөгийг ********д олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай *****0 дугаар тушаалаар 8 031 239 төгрөгийг ********д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Нийт 11 487 905 төгрөг олгосон байна. Дээрх төрд учруулсан хохиролтой холбоотой мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр ирүүлсний дагуу мэдэж, мэдсэн даруйдаа шаардах эрхээ хэрэгжүүлэн **********өөс иргэн **********ид 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. **********ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 11 487 905 төгрөгийг **********ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан **********оос гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2- т заасныг баримтлан төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэсэн нь үндэслэлгүй. Гэтэл 2017 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул энэ хугацаанаас хойш Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар нийтийн эрх ашгийн үүднээс төлөөлөн нэхэмжлэл гаргах, шаардах эрх **********д анх хуулиар олгосон. Мөн 2002 оны хуулиар төрийн албаны үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэгэнд ...учруулсан хохирлыг төр хариуцан арилгах зарчмыг тодорхойлж үндсэн баталгаа болгосон, төр эргээд ажилтанд хүлээлгэх хариуцлагын төрөлд хөрөнгийн хохирлыг мөн хуулийн 41 дүгээр зүйлээр хамааруулаагүй байна. Үүнийг бататгаж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ улмаас бусдад гэм xop учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэж заасан байдаг. Дээрх зохицуулалтуудаас үзвэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар регресс шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээ **********д 2002 оны Төрийн албаны тухай хуулиар олгогдоогүй. Уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан шаардах эрх хэрэгжих боломж, тухайлсан нөхцөл нь 2002 оны Төрийн албаны хуулийнхаа бусад зохицуулалт, үндсэн зарчмаараа амилаагүй, хэрэгжих боломжгүй байжээ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан буцаан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй субьектэд зөвхөн ажил олгогч багтсан, харин ********** багтаагүй тул Иргэний хуулийн 498.5-д заасан тусгайлсан хэм хэмжээгээр Улсын бүртгэлийн ерөнхий газар ажилтнаас регресс шаардах эрхтэй байсан. Ажил олгогчид Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ хугацаанд **********оос шаардаж байгаагүй болно. Энэхүү хэргийн тухайд ********д Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны ****** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны ****** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаар тогтоолд заасан нөхөх олговор 3.456.666 төгрөгийг Хууль зүйн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот тушаалаар олгосон талаар нэхэмжлэлд дурдсан байна. Иймд нэхэмжлэгч **********ийн хувьд 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс шаардах эрхийг олж авсан тул түүнээс өмнөх цаг хугацаанд олгосон нөхөх олговрыг буцаан хэрэглэх замаар шаардах эрхгүй. Онолын үүднээс тодорхой цаг хугацаанд болсон үйл явдлын эрх зүйн үр дагаврыг тогтоохдоо тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг баримтална. Эрх зүйн хэм хэмжээг өөр өөр цаг хугацаанд өрсөлдүүлэх тохиолдолд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг сонгож хэрэглэнэ. Энэ хүрээнд хуулийг буцаан хэрэглэх зарчим материаллаг эрх зүйн хүрээнд үйлчилнэ. Материаллаг эрх зүйн зохицуулалтыг хэн, ямар цаг хугацаанд, хэрхэн ямар байдлаар хэрэгжүүлэх нь процессын эрх зүйгээр тодорхойлогдох бөгөөд материаллаг эрх зүйг хэрэгжүүлэх процесс нь хүчин төгөлдөр үйлчилсэн цаг хугацаатайгаа хөдөлгөөнгүй уягдах" зарчмаар явагддаг тул процессын эрх зүйн хэм хэмжээг буцаан хэрэглэхгүй, материаллаг эрх зүйг хэрэгжүүлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг баримтална. Мөн энэ талаар Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ************ дугаар тогтоолд Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхлэх тул өмнөх цаг хугацааны үйлдэл хамаарахгүй талаар дүгнэсэн байдгийг дурдах нь зүйтэй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан. Шүүхийн шийдвэрийн дагуу ********д олговрыг Хууль зүйн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ****** тоот тушаалын дагуу олгожээ. Хариуцагчаас хохирол шаардах эрх ийнхүү мөнгийг олгосон цаг үеэс эхлэн тоологдож эхлэх тул **********оос шаардах таван жилийн хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон. Харин нэхэмжлэгч **********өөс тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч татгалзах эрхтэй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хохирол шаардах үндсэн нөхцөлд албан хаагчийн үйлдэл болон иргэнд учирсан гэм хорын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай. Үүнээс гадна хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хуулиар тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл ажилтан шууд санаатай байх, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ. Энэ маргааны тухайд хариуцагч ********** Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргаар ажиллах үедээ ********г ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах санаа зорилго байхгүй. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ***** дүгээр тушаалыг гаргахдаа дараах газруудын ирүүлсэн баримтуудад үндэслэсэн. Үүнд: Нийслэлийн прокурорын газрын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 тоот прокурорын мэдэгдэх хуудас. /******** нь хуурамч бичиг баримт үйлдэхэд оролцсон болох нь Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаалтаар тогтоогдсон талаар прокурорын мэдэгдэх хуудаст дурдаж, авсан арга хэмжээний талаар нэг сарын дотор эргэж хариу мэдэгдэх хугацаатай үүргийг тус.газарт өгсөн байсан./ УБЕГ-ийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр тогтоол, /ажлаас халах сахилгын шийтгэл санал болгосон/ Салбар зөвлөлд ********гийн өөрийнх нь бичиж өгсөн тайлбарт /зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх ёс зүйн хорооны 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4 тоот хурлын дүгнэлт зэргийг үндэслэсэн байдаг. Гурван шатны шүүхийн шийдвэрээр ********г хуурамч иргэний үнэмлэх хэвлэгдэн гарахад оролцсон, улмаар албан тушаалтны /улсын бүртгэгч/ хувьд иргэний үнэмлэхний материалыг хууль тогтоомжид заасан журмын дагуу хүлээн аваагүй, хянан шалгаагүй зөрчил гаргасныг дүгнэж, тогтоосон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаар тогтоолоор зөрчил тогтоогдсон гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн байдаг. Тогтоолд: ажилтны 2010 онд гаргасан зөрчилд 2014 онд 6 дугаар сард сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн үндэслэлээр ********г ажилд эгүүлэн тогтоосон.

Бодитоор ********гийн 2010 онд гаргасан зөрчлийг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын мэдэгдэл ирснээр захиргаа анх зөрчлийг олж мэдсэн байдаг. Хэрэв 2010 онд гарсан зөрчлийг захиргаа 2010-2014 оны хооронд өөрөө илрүүлсэн, олж мэдсэн байсан бол мэдээж ажил олгогч тушаал гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлд шууд хамаарах байсан. Харин энэ тохиолдолд эрүүгийн хэргийн явцад Тагнуулын ерөнхий газар мөрдөн шалгах ажиллагааны явцдаа зөрчлийг илрүүлж тогтоон, Нийслэлийн прокуророос ажил олгогчид мэдэгдэл ирснээр захиргаа ********гийн гаргасан зөрчлийг олж мэдэх болсон гэв.

3. Нэхэмжлэгчээс ирүүлсэн болон хүсэлтээр итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, **********ийн 2022.02.22-ны өдрийн 71 дүгээр тогтоол, **********ийн 2023.12.12-ны өдрийн 04/2686 дугаар төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2014.6.17-ны өдрийн ***** дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2015.12.23-ны өдрийн ****** дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Ажилд томилох тухай тушаал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014.12.04-ний өдрийн ****** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.02.13-ны өдрийн ****** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015.06.22-ны өдрийн ****** дугаар тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.04-ний өдрийн 101/ШШ2016/****** дугаар шийдвэр, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017.11.20-ны өдрийн А/****** дугаар тушаал, хавсралт, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021.04.28-ны өдрийн А/****** дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал, хавсралт, 2021.05.12-ны өдрийн төлбөрийн хүсэлт, Хууль зүй дотоод хэргийн яамны 2023.10.04-нй өдрийн ****** дугаар албан тоот, хавсралт, Засгийн газрын 2013.03.22-ны өдрийн 110 дугаар **********ийг ажилд томилох тухай тогтоол, 2016.01.04-ний өдрийн 19 дугаар **********ийг Ажлаас чөлөөлөх тухай тогтоол зэргийг ирүүлсэн. /хх-ийн 8-53,76-114/

 

4. Хариуцагчаас итгэмжлэл, иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжууд, **********ийн НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг ирүүлж, хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Шүүхийн тусгай архиваас баримтууд ирсэн байна./хх-ийн

ҮНДЭСЛЭХ нь:

1.       Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...********** нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай ***** дүгээр тушаалаар тус газрын Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч ********д сахилгын шийтгэл ногдуулан төрийн албанаас халах шийдвэр гаргасан байна. ******** нь дээрх 2014 оны ***** дүгээр тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ****** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ****** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны ***** дүгээр тушаалыг хүчингүй болгож, ********г тус газрын Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалин, нөхөн олговрыг зохих журмын дагуу тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай А/****** дугаар тушаалаар 3 456 666 төгрөгийг ********д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Түүнчлэн дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ажилд томилох тухай ****** дугаар тушаалаар ********г Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн томилсон байна. ******** нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар иргэний шүүхэд хандсаны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/****** дугаар шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8 031 239 төгрөгийг ********д олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай А/****** дугаар тушаалаар 8 031 239 төгрөгийг ********д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Нийт 11 487 905 төгрөг олгосон байна. Дээрх төрд учруулсан хохиролтой холбоотой мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ****** дүгээр албан бичгээр ирүүлсний дагуу мэдэж, мэдсэн даруйдаа шаардах эрхээ хэрэгжүүлэн **********өөс иргэн **********ид 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. **********ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...********** Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргаар ажиллах үедээ ********г ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах санаа зорилго байхгүй. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ***** дүгээр тушаалыг гаргахдаа дараах газруудын ирүүлсэн баримтуудад үндэслэсэн. Өөрөөр хэлбэл ********гийн буруу гэдгийг холбогдох байгууллагаа тогтоосон. **********д шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь аль ч хуулиар олгогдсон бөгөөд тус зөвлөл нь 2019 онд хүчингүй болсон Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дэх хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм. Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэтрүүлсэн, **********оос шаардаж байгаагүй болно. Шүүхийн шийдвэрийн дагуу ********д олговрыг Хууль зүйн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/****** тоот тушаалын дагуу олгосон гэж нэхэмжлэлд дурдсан. Хариуцагчаас хохирол шаардах эрх ийнхүү мөнгийг олгосон цаг үеэс эхлэн тоологдож эхлэх тул **********оос шаардах таван жилийн хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон. Харин нэхэмжлэгч **********өөс тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч татгалзах эрхтэй байна. иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж, маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч ********** нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар 2013 оны 3 сарын 22-ны өдрөөс 2016 оны 1 сарын 4-ний өдрийг хүртэл ажиллаж байсан баримт хэрэгт авагдсан байна.

********** нь тус газрын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ***** дүгээр тушаалаар Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч ********г төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж оорох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ноогдуулжээ.

2014.12.04-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ****** дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгч ********гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх-ийн 13-24/

2015.02.13-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн ****** дугаар магадлалаар 2014.12.04-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ****** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, /хх-ийн 25-28/

2015.06.22-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны ****** дугаар тогтоолоор 2014.12.04-ний 2014.12.04-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ****** дугаар шийдвэр, 2015.02.13-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн ****** дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, ********гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, **********ийн салбар зөвлөлийн 2014 оны 06 сарын 13-ны өдрийн 44 дүгээр тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ***** дүгээр тушаалын ********д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ********г тус газрын Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 06 сарын 17-ны өдрөөс мөн оны 12 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин нөхөн олговрыг зохих журмын дагуу тооцож, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 29-33/

Үүний дараа 2015.12.23-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын ****** дугаар ажилд томилох тухай тушаал гарч, ********г Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчээр мөн өдрөөс томилсон тушаал гаргасан байна./хх-ийн 11/

Мөн 2016.02.04-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/****** дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2014 оны 12 сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8 031 239 төгрөгийг хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч ********д олгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 34-36/

Дээрх шийдвэрүүдийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/****** дугаар, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн А/****** дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаалуудаар 2017 оны 12 сарын 7-ны өдөр 3 456 666 төгрөгийг, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 8 031 239 төгрөгийг ********гийн Голомт банкны дансанд тус тус шилжүүлж төлсөн нь тогтоогджээ./хх-ийн 113, 114/

Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ****** дүгээр албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн биелэлтийн 2016-2022 оны хоорондох судалгааг хүргүүлсэн байна./хх-ийн 40/

5. Зохигч гэм хор учруулсан эсэх, гэм хорын хохирлыг нөхөн төлөх үндэслэлтэй эсэх, учруулсан хохирлын хэмжээ, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд маргаантай.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг бөгөөд энэ тохиолдолд гэм буруутай этгээдийн үйлдэл болон учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.

Хэргийн баримтаар хариуцагч ********** нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2014.6.17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай ***** дүгээр тушаалаар ********г тус газрын Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчээр чөлөөлсөн нь хуульд нийцээгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, хууль бусаар ажлаас чөлөөлсөн үр дагаварт ********д ажилгүй байсан хугацааны цалин олговорт 11 487 905 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр тус тус зохицуулсан байна.

Нэхэмжлэгч, **********д Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн ****** албан бичгийг ирүүлсний дагуу төрд хохирол учирсан талаар мэдсэн гэж тайлбарласан.

Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүрэгтэй байхаар заасан байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч ********** нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хяналт тавих, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүргийнхээ хүрээнд шаардах эрхээ 2023.10.04-ний өдрөөс өмнөх хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

6. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хуульд заасанд нийцүүлэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.06.22-ны өдрийн ****** дугаар тогтоол гарснаас хойш тоолох тул нэхэмжлэгч 2024.01.15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар татгалзах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

7. Хариуцагчийн, хуулийг буцаан хэрэглэхгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх үндэслэл Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж зааснаар, хохирлын хэмжээг эс зөвшөөрсөн болон гэм хор учруулсан гэж үзэхгүй гэх агуулгатай татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар тус тус үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

 

8. Хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Дэлгэржаргалд шүүх хуралдааны товыг 2024.05.09-ний өдөр мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааны үргэлжлүүлэхэд татгалзахгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж зааснаар хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********оос Төрд учирсан хохиролд 11 487 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч **********ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЧИМЭГ

Д.ЭНХЦЭЦЭГ