Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

*******т холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс *******/01/01/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /онлайн/

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч З.Төмөрхүү, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 0 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох *******00090019 дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 05 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, овгийн ******* *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, *******, - тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 003 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1..4., 1..5.д зааснаар жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-мөн Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 005 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145..т зааснаар жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 003 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг жил сар 1 хоногоор тогтоосон, Өршөөл үзүүлэх комиссын 00 оны сарын 01-ны өдрийн 1 дугаар тогтоолоор 00 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.т зааснаар 5 жил сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

-мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 00 оны 01 дүгээр сарын 9- ний өдрийн 4 дугаар шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дугаар зүйлийн 9..1.т зааснаар жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум ын шүүхийн 0******* оны дугаар сарын *******-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар жил хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 014 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14..т зааснаар 3 жил сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 015 оны ******* дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаар шүүгчийн захирамжаар 015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

-мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4., 14 дугаар зүйлийн 14..т зааснаар нийт 13 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны оны дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаар шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж, эдлэх ялыг 1 жил 1 хоногийн хугацаагаар тогтоосон, 01 оны 4 дүгээр сарын -нд ялын хугацаа дуусаж суллагдсан,

-мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны ******* дүгээр сарын 0-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн .1.т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 019 оны дугаар сарын 0-нд ялын хугацаа дуусаж суллагдсан, /РД: ТЕ**************5/

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокуророос шүүгдэгч *******ыг 01 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 1.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн -р хороо, “ ” хотхоны 04 дүгээр байранд байрлах хүнсний дэлгүүрт гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр байрны гадна “Iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.05.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******00 нэрийн бараа” худалдааны төвийн ойролцоо иргэ “Самсунг галакси А-” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 59.00 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эппес” худалдааны төвийн гадна “Нuawei’ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 30.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 14.00 цагийн үед Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын коллежийн орчимд иргэн “Самсунг галакси А-” загварын гар утсыг гар цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 59.00 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 0 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Налайх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” амралтын газрын -******* тоот гэрт хууль бусаар нэвтэрч “Sоnу R IV” загварын гэрэл зургийн аппаратын иж бүрдэл бүхий аппарат, “Sоny 4-0” гэх нэртэй дуран, “Sоnу 0-00” гэх нэртэй дуран, “Sоnу 00-00” гэх нэртэй дуран, “Godox \/-1” загварын гэрэл хаягч, “Osmo pocket-” загварын жижиг камер, “Insta-30 one R” загварын жижиг 30 градусын бичлэг хийдэг камер, “Sоnу bаttегу-5” ширхэг, “Веnго брендийн Sherра-00” загварын камерын үүргэвч, “Suunto Black Соге” гэх нэртэй бугуйн цаг зэрэг эд зүйлийг хулгайлан авч иргэн т 0.19.*******0 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 0 дугаар сарын 4-ний өдөр 1.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан” захын гадна талбайд байрлах лангуун дээрээс хар өнгийн цүнх, ягаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, ширхэг иргэний үнэмлэх, 4 ширхэг виза карт, гар утасны цэнэглэгч, цэнхэр өнгийн энергийн сав, бэлэн 00.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч иргэн д 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3.3.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тус аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн .т зааснаар Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3.1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн .1.т зааснаар зүйлчилж, түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч *******аас 4.*******3.400 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 450.000 төгрөг, хохирогч 1.05.000 төгрөг, хохирогч 59.00 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гэрэлцэцэгт 30.000 төгрөг, хохирогч Н.Ганчимэгт 59.00 төгрөг, хохирогч Л.Отгондуламд 1.000.000 төгрөг тус тус олгож, хохирогч 00.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч ******* гаргасан гомдолдоо:

...Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, мөрдөн байцаалтын явцад үнэнээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн, мөн бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Би нээлттэй хорих ангид шилжсэнээр бусдад учруулсан хохирлоо ажил хийж бүгдийг нь төлөх боломжтой. Иймд ял эдлэх дэглэмийг өөрчилж нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид хохирогч нарт хохирлыг төлөх чин хүсэлтэй байна. Иймд ял эдэлж байхдаа хөдөлмөр эрхэлж хохирлыг төлөх саналтай байх тул хорих ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч дэглэм өөрчилж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан ба гомдлыг нь дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн зүйлчлэл тохирсон. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзалгүйгээр түүний хувийн байдлыг харгалзан хаалттай дэглэмд ялыг эдлүүлэхээр заасан шударга ёсны зарчимд нийцээгүй. Хорих ялыг хөнгөрүүлж өөрт нь ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Аливаа гэмт хэрэгт холбогдсон этгээдэд шударга ёсны зарчимд нийцсэн ял шийтгэлийг оногдуулдаг. Шүүхийн шийтгэх тогтоолд хаалттай хорих ангид ял эдлүүлэх үндэслэл тайлбарыг тодорхой тусгаж өгсөн. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокуророос шүүгдэгч *******ыг 01 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 1.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн -р хороо, “ ” хотхоны 04 дүгээр байранд байрлах хүнсний дэлгүүрт гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр байрны гадна “Iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.05.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******00 нэрийн бараа” худалдааны төвийн ойролцоо иргэ “Самсунг галакси А-” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 59.00 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эппес” худалдааны төвийн гадна “Нuawei’ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 30.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 14.00 цагийн үед Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын коллежийн орчимд иргэн “Самсунг галакси А-” загварын гар утсыг гар цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 59.00 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 0 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Налайх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” амралтын газрын -******* тоот гэрт хууль бусаар нэвтэрч “Sоnу R IV” загварын гэрэл зургийн аппаратын иж бүрдэл бүхий аппарат, “Sоny 4-0” гэх нэртэй дуран, “Sоnу 0-00” гэх нэртэй дуран, “Sоnу 00-00” гэх нэртэй дуран, “Godox \/-1” загварын гэрэл хаягч, “Osmo pocket-” загварын жижиг камер, “Insta-30 one R” загварын жижиг 30 градусын бичлэг хийдэг камер, “Sоnу bаttегу-5” ширхэг, “Веnго брэндийн Sherра-00” загварын камерын үүргэвч, “Suunto Black Соге” гэх нэртэй бугуйн цаг зэрэг эд зүйлийг хулгайлан авч иргэн т 0.19.*******0 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 01 оны 0 дугаар сарын 4-ний өдөр 1.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан” захын гадна талбайд байрлах лангуун дээрээс хар өнгийн цүнх, ягаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, ширхэг иргэний үнэмлэх, 4 ширхэг виза карт, гар утасны цэнэглэгч, цэнхэр өнгийн энергийн сав, бэлэн 00.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч иргэн д 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3.1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын 01 оны 0 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Налайх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” амралтын газрын -******* тоот гэрээс ийн эзэмшлийн нийт 0.19.*******0 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн .1.т заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг, харин бусад үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1.т заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байх тул Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3.1.т зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн .1.т зааснаар зөвтгөн зүйлчилж, өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн .1.т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийнх нь хэлбэр, хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн   үндэслэлтэй шийдвэр болжээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь насанд хүрээгүй хохирогч , , , , , , , гэрч , , , , нарын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, “Дамно” болон “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт, 01 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн Налайх дүүргийн дугаар хороо “Тerelj lodge” нэртэй амралтын газрын 1-р хяналтын камерт бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 0 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан захын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн шүүгдэгч *******ын үйлдлээс харахад зөвхөн архи уух л зорилгоор бусдын эд зүйлсийг хулгайлдаг, хулгайлсан эд зүйлсээ хямдхан үнээр зарж архи авч уудаг болох нь түүний өөрийнх нь мэдүүлгээр нотлогдсон байна.   

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчдод учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж мэдүүлж байгаа боловч яаж төлөхөө нотолж чадаагүй, төлөх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй, урьд хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэж хорих ял шийтгүүлж төрийн өршөөл, хуулийн энэрэнгүй бодлогыг хүртэж байсан ч өөртөө дүн шинжилгээ хийгээгүй, засрал хүмүүжил авахгүй дахин гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн ажил, хөдөлмөр эрхэлж амьдрахын оронд амар хялбар аргаар амьдрах гэсэн санаа зорилготой зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч *******ын гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан ...шүүхээс оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                   ШҮҮГЧИД                               Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ