Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2023/03233/И |
Дугаар | 183/ШШ2024/01481 |
Огноо | 2024-04-05 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2024/01481
2024 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2024/01481 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 2 дугаар хороо, ******* дүгээр байр, тоот хаягт оршин суух, ХХК //-д холбогдох,
113 7 5******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ХХК-д холбогдуулан 113 7 5******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт ******* барилгын ажил гүйцэтгэж буй ХХК-тай харилцан тохиролцож авто *******ын ажил гүйцэтгэхээр ******* ******* ХХК нар авто *******ын машин механизм, тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээнүүд байгуулан ажилласан билээ. 2021 оны 7,8,9 сарын түрээсийн төлбөрийг ажилласан цаг, ажлын бүтээмж үр дүнгээ хоорондын тооцоо нийлэн хариуцагч тал нэхэмжлэгч талд шилжүүлж байсан боловч 10,11 сарын түрээсийн төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. ХХК нь ******* ******* ХХК-аас дараах машин механизм болон авто буулгагч нарийг түрээсийн гэрээ байгуулан түрээсэлсэн юм. Үүнд: 4 ширхэг индүү, 1 ширхэг автогрейдер, 3 ширхэг норд түрээслэн авч үйл ажиллагаа явуулж байсан. 2021 оны 10,11 сарын түрээсийн үлдэгдэл болох 75 811 688 төгрөг ба 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөр бодогдсон алданги болох 4 836 818 төгрөг, үүнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших алданги болох 33 069 025 төгрөгийг хамт нийт 113 7 5******* төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч тал ******* ******* ХХК нь ХХК-аас түрээсийн төлбөрийг төлөхийг 2021 оны 10 дугаар сараас хойш нэхэмжилсэн боловч биднээс үл хамаарах төрөл бүрийн шалтаг тоочин өнөөг хүртэл төлөөгүй. Удаа дараа харилцан төлбөр төлөх талаар албан бичгээр харилцсан бөгөөд хариуцагч тал зөвхөн өөрийн хүндрэл нөхцөл байдлыг урьдал болгон өөрт тааламжтай нөхцөлөөр албан бичигт хариу өгч талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ эс биелүүлэн, эцэс сүүлдээ өөр эх үүсвэрээс төлөх мэт тодорхойгүй зүйл ярьж цаг хугацааг хойшлуулж бидний нэгэн салбарт ажилладгийн хувьд зовлон бэрхшээлийг нь ойлгож, төлбөрөө төлчих байх гэсэн итгэлийг хөсөрдүүлж 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно гэв.
2. Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХК нь гурван хувьцаа эзэмшигчтэй бөгөөд итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал ын 2024 оны 02 дугаар сарын *******-ны өдөр зуурдаар насан өөд болсон. Насан өөд болсноос хойш компанийн эрх шилжигдээгүй байгаа тул тус иргэний хэрэг маргааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болж байгааг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2023.06.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.08.26-ны өдрийн түрээсийн гэрээ, 2021.07.10-ны өдрийн түрээсийн гэрээ, 2021.07.06-ны өдрийн түрээсийн гэрээ, 2023.06.12-ны өдрийн итгэмжлэл, ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023.01.23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2023.05.17-ны өдрийн ******* дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт, 2023.05.22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, 2023.03.17-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэр, 2022.03.09-ний өдрийн ХХК-ийн албан бичиг, 2022.05.05-ны өдрийн ******* ******* ХХК-ийн хүсэлтийн хариуг хүргүүлэх тухай албан бичиг, ******* ******* ХХК-ийн санхүүгийн албаны баримт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-22/
4. Хариуцагчаас: 2023.06.05-ны өдрийн ХХК-ийн итгэмжлэл, 2023.09.26-ны өдрийн ХХК-ийн итгэмжлэл, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д. 2024.02.*******-ний өдөр нас барсан талаарх барим зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 27, 41, 58, 80 тал/
5. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээр даалгавар гүйцэтгүүлэн н.аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг хавсаргасан байна. /хх 69-73 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ХХК-д холбогдуулан 113 7 5******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ХХК, ******* ******* ХХК нарын хооронд 2021.07.08-ны өдрөөс 2021.11 дүгээр сар хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт ******* барилгын ажил гүйцэтгэх зорилготой 4 ширхэг индүү, 1 ширхэг автогрейдер, 3 ширхэг норд автомашиныг түрээслэн ажиллуулах тухай гэрээ байгуулагдсан. Хариуцагч 2021 оны 7,8,9 сарын түрээсийн төлбөрийг төлсөн боловч 10,11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Иймд түрээсийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй төлбөр 75 811 688 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөр бодогдсон алданги болох 4 836 818 төгрөг, үүнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших алданги болох 33 069 025 төгрөг, нийт 113 7 5******* төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Түрээсийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй хэдий ч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч н. нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түрээсийн техникийг ачаад явсан нь гэрээгээр тохиролцсон гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах журмыг зөрчсөн учраас төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Мөн ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал ын 2024 оны 02 дугаар сарын *******-ны өдөр зуурдаар насан өөд болсон. Насан өөд болсноос хойш компанийн эрх шилжигдээгүй байгаа тул тус иргэний хэрэг маргааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болж байгааг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Зохигчид 2021.07.06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, УБ улсын дугаартай Индүү, УБ улсын дугаартай Индүүг тус тус нэг сарын 12 000 000 төгрөгийн хөлсөөр түрээслэхээр харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 9-11 тал/
4.2 Зохигчид 2021.07.10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, УБ улсын дугаартай ийг нэг сарын 24 000 000 төгрөгийн хөлсөөр түрээслэхээр харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 7-8 тал/
4.3 Зохигчид 2021.08.26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, УБ улсын дугаартай Индүү, УБ улсын дугаартай Индүүг тус тус нэг сарын 12 000 000 төгрөгийн хөлсөөр түрээслэхээр харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр, /хх 5-6 тал/
4.4 2023.01.23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шүүгчийн захирамжаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх 13 тал/
4.5 2023.03.17-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрээр ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн, /хх 16 тал/
4.6 2023.05.17-ны өдрийн Хан-Уур дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 611 дугаар тодорхойлолтоор ын ийг ******* дүүргийн 2 дугаар хорооны *******-р байрны тоотод 6 ам бүлийн хамт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлсон, /хх 14 тал/
4.6 2023.05.22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолтоор ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.ийг эрэн сурвалжлах ажил зохион явуулан ******* дүүргийн 2 дугаар хорооны *******-р байр, тоотод оршин суудаг болохыг тогтоосон, /хх 15 тал/
4.7 2022.03.09-ний өдрийн ХХК нь албан бичгээр 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2ш индүүг ажлын талбай дээр операторын хамт аваачин нягтаршуулалтын ажил хийхээр ярилцаж тохиролцсон бөгөөд манай компани нь үлдэгдэл түрээсийн төлбөр болох 75 811 688 төгрөгийг 2022 оны 4 дүгээр 15-ны өдөр төлөх болно. Төлөөгүй тохиолдолд 4 836 818 төгрөгийн алдангийг төлнө гэх мэдэгдлийг ******* ******* ХХК-д мэдэгдсэн, /хх 17 тал/
4.8 2022.05.05-ны өдрийн ******* ******* ХХК нь 07 албан бичгээр алдангийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох, түрээсийн төлбөрийг 2022 оны 5 дугаар сарын 15-ны дотор алдангийг хамт төлж барагдуулах шаардлагатайг мэдэгдсэн, /хх 18 тал/
4.9 2024.02.20-ны өдөр хариуцагч Д.ийг 2024.02.*******-ний өдөр нас барсныг бүртгэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 80 тал/
5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, төлөөгүй төлбөрийн үлдэгдэлд маргаангүй.
6. Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Зохигчдын хооронд:
-2021.07.06-ны өдөр байгуулагдсан УБ улсын дугаартай индүү, УБ улсын дугаартай индүүг нэг сарын 12 000 000 төгрөгөөр 2021.07.08-ны өдрөөс 2021.11.01-ний өдөр хүртэл хугацаатай түрээслэхээр тохиролцсон,
-2021.07.10-ны өдөр байгуулагдсан, УБ улсын дугаартай автогрейдэрийг нэг сарын 24 000 000 төгрөгөөр 2021.07.08-ны өдрөөс 2021.11.01-ний өдөр хүртэл хугацаатай түрээслэхээр,
-2021.08.26-ны өдөр байгуулагдсан УБ улсын дугаартай индүү, УБ улсын дугаартай индүүг тус тус нэг сарын 12 000 000 төгрөгөөр 2021.09.01-ний өдрөөс 2021.11.01-ний өдөр хүртэл хугацаатай түрэээслэхээр тохиролцсон гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны хувьд хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх тул нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.
Хариуцагч түрээсийн гэрээнүүдийн 6.2-т түрээслүүлэгч тал түрээсийн гэрээгээ цуцлах тохиолдолд 4-5 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаа хаяж явсан тохиолдолд түрээсийн төлбөрийг олгохгүй гэж тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч гэрээний дээрх заалтыг зөрчсөн гэх агуулгаар маргаж, гэрч Б.ээс мэдүүлэг авахуулсан боловч гэрчийн мэдүүлгээр хариуцагчийн татгалзлын үндэслэл нотлогдохгүй байна.
Иймд түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 75 811 688 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.
7. 2021.11.26-ны өдөр хүртэл хугацааны алданги 4 836 818 төгрөг, 2022.04.15-
ны өдрөөс хойшхи хугацааны алданги болох 33 069 025 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д Түрээслэгч тал нь төлбөрийг энэхүү гэрээний 3.1-д заасны дагуу хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.02 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангид хамаарахаас гадна нэхэмжлэгч алдангид 37 950 843 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй.
Хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн 2022.05.05-ны өдрийн 07 албан бичигт алдангийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох, түрээсийн төлбөрийг 2022 оны 5 дугаар сарын 15-ны дотор алдангийг хамт төлж барагдуулах шаардлагатай гэж дурдсан байх ба уг баримтаар үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацааг сунгасан гэж үзэхээр байх ба талуудын хоорондоо харилцсан албан бичигт алдангийн хэмжээг 0.1 хувь гэж дурдсан байна.
Иймд хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2022.05.15-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасэн 2023.06.12-ны өдөр хүртэл 393 хоногт 0.1 хувиар алданги тооцож 29 793 3 төгрөгийг үндсэн төлбөр 75 811 688 төгрөгийн хамт нийт 105 605 411 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 112 120 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлсэн болно.
9. Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн тайлбарын тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай.
Хэргийн баримтаар ХХК-ний гүйцэтгэх захирал нас барсан болох нь тогтоогдох боловч энэ үндэслэл нь хуулийн этгээд татан буугдсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтад хамаарахгүйг тайлбарлах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хангасан үнийн дүнгийн хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч ХХК //-иас 105 605 411 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК /*******/-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 115 1320 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т
зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 685 977 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ