Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/03009

 

 

 

 

2024 оны 7 сарын 8 өдөр

 

Дугаар 183/ШШ2024/03009

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******,******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг оролцов.

 

Нэхэмжлэгч******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзулын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* ХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******,******* нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.235.823 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч О.Бат-Эрдэнийг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй,*******ийг хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч нарын хаяг тодорхойгүй, хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй байх тул *******,******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзул шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, зээлийн гэрээ,******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч *******,******* нарыг нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч нарын хаяг тодорхойгүй, хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй байх тул *******,******* нарыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

3.О.Бат-Эрдэнийг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 5-98 дугаар гудамж, 149 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй,*******ийг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 5-98 дугаар гудамж, 149 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 07420 тоот шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******,******* нар оршин суух хаягаа өөрчлөн одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагаас******* ХК хуульд заасан харьяаллын дагуу *******,******* нарыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5.Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзул биечлэн оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ХВ86052278 регистрийн дугаартай, Отгонсайханы Бат-Эрдэнэ, УИ98092307 регистрийн дугаартай, Энхбаатарын Энхдөлгөөн нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******,******* нарыг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН