Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/03177

 

 

2024 оны 08 сарын 01 өдөр                        Дугаар 183/ШШ2024/03177                        Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд би,

 

Зохигч талуудын харилцан тохиролцсон нөхцөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар хариуцагч нь 57,641,485 төгрөгт тохирох буюу 446,157.4 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар хариуцагчаас 223,078.7 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.А*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Х*******д холбогдох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 117,701 төгрөгийг тэжээн тэтгүүлэх 3 хүүхдэд тус бүрээр тооцож 18 нас хүртэл /нийт 35,310,300 төгрөг/ сар бүр тэжээн тэтгүүлэх, мөн нас барагчийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 22,331,185 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 99,000,000 төгрөгийн хэсгээс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 117,701 төгрөгийг 20** оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тэжээн тэтгүүлэх 3 хүүхдэд тус бүрээр тооцож, талийгаач Н.Ж*******гийн төрсөн охин Ж.А*******д 7,062,080 төгрөг, Ж.А*******д 11,299,296 төгрөг, хүү Ж.А*******д 16,948,944 төгрөг, нийт 35,310,300 төгрөг, талийгаачийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 22,331,185 төгрөг, нийт 57,641,485 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20** оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 20** оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 500,000 төгрөг, 20** оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 700,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 223,078.7 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн төрийн сангийн 100200100941 тоот дугаар дансанд төлүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ТӨРБОЛД