| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00152/И |
| Дугаар | 142/ШШ2024/00737 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2024/00737
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ....... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 04 дүгээр сарын 20-нд төрсөн хүү Ч......... нарыг нэхэмжлэгч /эх/ Х.Ё-ийн асрамжинд байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 02 дугаар сарын 18-нд төрсөн охин Ч......ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2........ нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн /100 хувь/ хэмжээгээр эцэг .....сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ёийн хариуцагч Э.Гт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээл 4,510,271.59 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Г-аас орон сууцны хэрэглээний зардалд 2,849,509 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ё-д олгосугай.