Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/608

 

                 

О.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

хохирогч Ж.Б,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/359 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Б-ийнгаргасан давж заалдах гомдлоор О.Тд холбогдох 2211000000302 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Т, ................................................................ төрсөн, .......................... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ........., .............................. хамт ....................................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

 Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн караокед үйлчлүүлж байхдаа хагалсан хундаганы мөнгийг төлөхгүй гэх шалтгаанаар хохирогч Ж.Бтэй маргалдаж, улмаар хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд эрх бүхий байгууллагын хяналт дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч О.Т нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хооронд /гэр-ажил/ зорчих хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг сануулж, шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/359 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Тус тогтоолын 6-д шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй гэсэн нь миний биед учруулсан гэмтлийг эмчлүүлсэн болон эм худалдан авсан баримтуудыг мөрдөгч нь “шүүх хурал дээр гаргаж өгөөрэй” гэсний дагуу хавтаст хэрэгт хавсаргаагүй байсан. Шүүх хуралд дуудахдаа 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 08 цаг 34 минутад одоо 10 цагт шүүх хуралтай гэж мэдэгдсэн ба надад тухайн цагт амжиж очих боломж байгаагүй учир тус эмнэлгийн болон эмийн сангийн баримтуудыг гаргаж өгөх бололцоогүй болсон.

2. Тус тогтоолын 5-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тгийн зорчих эрхийг хязгаарлах”, 7-д “тогтоосон шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох” гэж заасан байтал шүүгдэгч О.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цаг 16 минутад манай ажил дээр согтуу ирсэн. Энэ нь манай байгууллагын хяналтын камерт хадгалагдсан болно.

Иймд дээр дурдсан 2 нөхцөл байдлын улмаас гомдол гаргаж байна” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон анхан шатны шүүх хуралдааны шатанд нотлогдон тогтоогдсон. Хохирогч Ж.Б нь хохирол нэхэмжилсэн баримтаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгөөгүй, мөн шүүгчийн туслах түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн учир хохирол нэхэмжлэх баримтгүй байсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн хохирогч Ж.Б нь тайлбарлаж байгаа шигээ шүүх хуралдаанд гаргаж өгөх баримт байгаа, шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэдгээ хэлсэн бол шүүх хуралдааныг хойшлуулах бүрэн боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх боломжтой. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн иргэний журмаар хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн караокед үйлчлүүлж байхдаа хагалсан хундаганы мөнгийг төлөхгүй гэх шалтгаанаар хохирогч Ж.Бтэй маргалдаж, улмаар хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Бат-Эрдэнийнн “...2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр манайхаар үйлчлүүлж байсан эрэгтэй надтай муудалцаж, миний нүүр рүү цохиж, улмаар барьцалдаж авч байх үедээ миний баруун гарын дунд хурууг хазаж гэмтэл үүсгэсэн юм. ...” /хх 14/,

гэрч Д.Отгонсүрэнгийн “...2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа хийж байхад караокены 3 номерын өрөөнд хэсэг хүмүүс маргалдаад байна гэхээр нь очихын завдалгүй нэг намхан залуу өрөөний ширээ хөмөрч унагаагаад 2 архины хундага хагалсан. ...Тооцоо хийгээд гарах гэхэд нь 2 хундаганы мөнгөө нэхтэл за ойлголоо, төлнө гээд байж байснаа нэг жижиг биетэй Тэмүүжин гэх залуу яахаараа төлдөг юм гээд уурлаад доромжлоод байсан. Тэгээд манай нөхөр Бат-Эрдэнэ гарах гээд байхаар нь үүдэнд зогсоод гаргахгүй гээд байж байтал манай нөхрийн толгой руу 2-3 удаа цохихоор нь манай нөхөр тэвэрч аваад байж байтал манай нөхрийн гарыг хазчих шиг болсон. Тэгээд манай нөхөр ёоё гэж хэлэхэд нь хартал хуруунаас нь нилээд их цус гарсан байсан. ...” /хх 21/,

О.Тгийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд гарах гэж байхад зөөгч нь хагалсан стаканы мөнгөө өгөөрэй гэхээр нь утас цэнэггүй байна, утсаа цэнэглүүлээд мобайл-даж болох уу гэсэн чинь тэр газрын захирал бололтой өндөр ах гарч ирээд чи төлбөрийн чадваргүй, би төлсөн гээд байхаар нь хэрэлдээд, тэр хүнтэй барьцалдаж аваад ... текний урд талын буйдан руу намайг түлхэж унагаагаад эхнэр нь гэх эмэгтэй тэр ахтай хамт сууж байсан эрэгтэй нэг зөөгч нь ирээд намайг доошоо дараад нүд рүү хуруугаа хийгээд байхаар нь дийлэхгүй болоод нэг хурууг нь хазсан чинь гарнаас нь цус гарчихсан юм. ...” /хх 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1976 дугаартай “Ж.Бат-Эрдэнийнн биед баруун сарвууны 3 дугаар хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон” дүгнэлт /хх 24-25/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-10/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Тг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Тгийн хохирогч Ж.Бтэй маргалдаж, улмаар хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь гэм бурууд нь тохирсон байна.

Хохирогч Ж.Б “...надад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй учир би эмнэлгийн болон эмийн сангийн баримтуудаа гаргаж өгөх бололцоогүй байсан, ... шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байтал шүүх хуралдаанаас хойш манай ажил дээр согтуу ирсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анхан шатны шүүхээс хохирогч Ж.Бд шүүх хуралдааны товыг утсаар ярьж мэдэгдсэн байх бөгөөд тэрээр цаг хугацааны хувьд тулгаж мэдэгдсэн тул оролцох боломжгүй байсан гэсэн тайлбар гаргаж байна. Хохирогч Ж.Б-ийнхувьд, хуралдааны товыг мэдсэн байх бөгөөд тэрээр хуралдаанд оролцох болон хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргаагүй байх тул түүнийг хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэж үзэхгүй.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч хохирлын асуудлаа цаашид хэрхэн шийдвэрлүүлэх талаар дүгнээгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс хохирогч нь эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг заав.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлздэг тул шүүгдэгч О.Т 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цаг 16 минутад хохирогч Ж.Б-ийнажил дээр согтуу ирсэн асуудал нь зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлттэй хамааруулан хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд хохирогч Ж.Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Тд зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад хэд хэдэн нөхцлийг давхардуулсан, 4 дэх заалт нь 3 дахь заалтын зохицуулалттай агуулгын хувьд давхардсан шинжтэй байх тул хууль зүйн техникийн хувьд зөвтгөн өөрчлөв.

Дээр дурдсан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/359 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/359 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тг эрх бүхий байгууллагын хяналт дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай” гэснийг “Шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг, хохирогч Ж.Б нь эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Б-ийндавж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                  Т.ӨСӨХБАЯР