| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/03709/И |
| Дугаар | 183/ШШ2024/03172 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2024/03172
2024 оны 08 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/03172 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд би,
Зохигч талуудын харилцан тохиролцсон нөхцөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 775,825 төгрөгийн тал хувь болох 387,912.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 387,912.5 төгрөг, хариуцагч Ц.Н*******гаас 387,912.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Н*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 123,574,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 123,574,773 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 20** оны 07 дугаар 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 20** оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 20** оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 20** оны 10 дугаар сарын 15-ны 10,000,000 төгрөг, 20** оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 20** оны 12 дугаар сарын 15-ны 10,000,000 төгрөг, 20** оны 01 дүгээр сарын 15-ны 53,574,773 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 775,825 төгрөгийн 50 хувь болох 387,912.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч Ц.Н******* нараас тус бүр 387,912.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД