Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/03174

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 8 сарын 01 өдөр

 

Дугаар 183/ШШ2024/03174

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Б.Ганцэцэг, Ш.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч аас хохиролд 1.250.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн төлсөн 400.000 төгрөгийг хасч, 825.000 төгрөг үлдсэнээс 175.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 675.000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний хооронд байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний хооронд байгуулсан эвлэрлийг баталж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

нь д холбогдуулан гэм хорын хохиролд 1.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1.250.000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 400.000 төгрөгийг хасч, 175.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 675.000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.гийн нэхэмжлэлтэй д холбогдох гэм хорын хохиролд 1.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1.250.000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 400.000 төгрөгийг хасч, 175.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 675.000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.500 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч аас 10.375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ

 

Ш.ОТГОНБАЯР