Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02984

 

 

 

 

 

 

 

2024 оны 7 сарын 5 өдөр

Дугаар 183/ШШ2024/02984

Улаанбаатар хот

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: *******,*******,,,, холбогдох,

  Зээлийн гэрээний үүрэгт 475.943 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Г.Жанцан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие******* ХХК-ийн нэхэмжилсэн 475.943 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 475.943 төгрөгийг хариуцагч Г.Жанцан төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Централ капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Жанцанд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 475.943 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.Жанцан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.930 төгрөгнөөс 7465 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 7465 төгрөг, хариуцагч Г.Жанцангаас 7465 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Централ капитал ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Д.ДАВААСҮРЭН