| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00261/И |
| Дугаар | 183/ШШ2024/02934 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/02934
| 2024 оны 7 сарын 02 өдөр | Дугаар 183/ШШ2024/02934 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,,, холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15.025.108 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч П.Ган-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлага 15.025.108 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Ган-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлага 15.025.108 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр Есөн шижир инвест ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганжаргалын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй П.Ган-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15.025.108 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233.075 төгрөгнөөс 116.537 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 116.537 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН