| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/04256/И |
| Дугаар | 183/ШШ2024/03105 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/03105
2024 оны 07 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/03105 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Их хуралдай оффис, **** тоотод байрлах, Э******* ББСБ ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О*******ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 20** оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэйгээр, тээврийн хэрэгслийг барьцаалж хэрэглээний зорилготойгоор зээлсэн ба 10,000,000 төгрөгийн зээл олгон мөн тус өдөр ****УЕК улсын дугаартай Тоёота кровн Эс204 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.2.1 дахь хэсэгт ... Зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн нь гэрээний зөрчилд тооцогдоно... гэж, 2.2.5 дахь хэсэгт Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ******* тоот барьцааны гэрээ, ******* тоот баталгаат ипотекийн гэрээ, ******* тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, ******* тоот батлан даалтын гэрээ болон зээлдэгчийн бусад хөрөнгөөр хангуулна. Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө... гэж, 3.1.1 дахь хэсэгт Үндсэн зээл, зээлийн хүүг энэ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хууль болон гэрээнд заасан арга хэмжээ авах гэж, 8.2.1 дахь хэсэгт Зээлдүүлэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг, төлбөрийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, шаардах эрх үүссэн. Гэтэл хариуцагч нь Зээлийн гэрээний 2.2.1 дахь хэсэгт ... Зээлдэгч зээлийг Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу төлнө... гэж заасны дагуу 20** оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 20** оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 194 хоногт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 2,036,713 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 116,563 төгрөг, нийт 12,153,276 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй байна. Ийнхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 6.1.1 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү төлөх хугацаанаас 30-аас дээш хоногоор хоцорсон, 6.1.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн гэрээ цуцлагдах гэж тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. гэж, мөн 153.2 дахь хэсэгт Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ. гэж зааснаар үүргийн гүйцэтгэлийг ****УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, зээлийн хүү 2,036,713 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 116,563 төгрөг, нийт 12,153,276 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 20** оны 05 дугаар сарын 13-ны өдөр 184/Ш32024/**** дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У би хариуцагч Б.О /РД:******/, /Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, бага наран ** гудамж, ** тоот/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О******* нь Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, бага наран ** гудамж, ** тоот хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 20** оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2024/**** дугаар захирамжаар хариуцагч Б.О******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хх.21)
Иймд Б.О*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т**** овогт Б.О /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД