Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* өргөн *******, ******* *******, ******* цамхаг хаягт байрлах ******* банк ХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, овоо гудамж, тоот хаягт оршин суух, овогт ,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, байр, 4 тоот хаягт оршин суух, овогт /рд:ЧГ3062503/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт ,,14.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 0-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Э., Э. нар нь 2016 оны 01 сарын 20-ны өдөр "******* ХК-ийн Материал импекс тооцооны төвтэй №ЗГ-2016/41 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан ,900,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн зээлдэгч Э., Э. нар нь 2016 оны 10 сарын 1-ны өдөр "******* ХК-ийн Материал импекс тооцооны төвтэй №ЗГ2016420443 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох ,065,5.1 төгрөг дээр 2,500,000 төгрөгийг цалингийн зээл зориулалтаар жилийн 21.6 хувийн хүүтэй, сарын хугацаатайгаар нэмэн зээлсэн. Мөн зээлдэгч Э. нь 201 оны 01 сарын 19-ний өдөр ******* ХК-ийн СХ Хүлэг тооцооны төвтэй №ЗГ/20143359001 тоот Зээлийн гэрээ болон №БГХ20143359001 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 6,292,6.25 төгрөг дээр 3,300,000 төгрөгийг цалингийн зээл зориулалтаар жилийн 19.2 хувийн хүүтэй, сарын хугацаатайгаар нэмэн тус тус зээлсэн. Зээлдэгч нар нь 2024 оны 04 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 10,464,63.1 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,*******6,042.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,314.4 төгрөг, нийт 14,623,995.6 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, , эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20., 20. дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Э., Э. нарт холбогдуулан №ЗГ-2016/41 тоот, №ЗГ2016420443 тоот, №ЗГ/20143359001 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024 оны 04 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,305,205.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,169,455.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 510,*******4.10 төгрөг, нийт 10,94,14.31 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 65,000 төгрөг, бүгд ,,14.31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э., Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ,,14.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э., Э. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт ,,14.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 510,*******4.10 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг 10,539,660.21 төгрөг болгож бууруулав. Хариуцагч нар нь 10,539,660.21 төгрөгийг дараах байдлаар 12 сарын хугацаанд төлж барагдуулна. Үүнд 2024 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 950,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 950,000 төгрөг, 2025 оны 02 сарын 2-ны өдөр 950,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 950,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 950,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 950,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 950,000 төгрөг, 2025 оны 0 сарын 30-ны өдөр 1,194,30.10 төгрөг, 2025 оны 0 сарын 30-ны өдөр 1,194,30. төгрөг, нийт 10,539,660.21 төгрөг. Хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 191,4.02 төгрөгийн тал хувь болох 95,3.51 төгрөгийг хамгийн сүүлийн төлөлт дээр нэмэн төлнө. Дээрх төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд ШШГГ-т шилжүүлэхийг хариуцагч нар ойлгосон болно гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, хариуцагч Э., Э. нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Э., Э. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт ,,14.31 төгрөг гаргуулах тухай ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч шаардлагаа 510,*******4.10 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлээс үлдэх 10,539,660.21 төгрөгийг хариуцагч нар нь 2024 оны 09 сарын 30-ны өдрөөс 2024 оны сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2024 оны 12 сарын 30-ны өдрөөс 2025 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 950,000 төгрөгөөр, 2025 оны 0 сарын 30-ны өдөр 1,194,30.10 төгрөг, 2025 оны 0 сарын 30-ны өдөр 1,194,30. төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,4.02 төгрөгөөс 95,3.51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 95,3.51 төгрөг, хариуцагч Э., Э. нараас 95,3.51 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ