| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/03020/И |
| Дугаар | 183/ШШ2024/0278 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/0278
2024 оны 06 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/02788 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .......... тоотод оршин суух, Б овогтой Л-угийн Б /РД:....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ....... тоотод оршин суух, Т овогтой Д-гийн Мөнхгэрэл /РД:.......04/-д холбогдох
64.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Л.Б миний нэхэмжлэлтэй Д.М-д холбогдох гэрээний бус үүрэгт 64.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч миний бие Иргэний иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заасан үндэслэлээр дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эдлэх эрхийг хэрэгжүүлэх үүднээс тус шүүхэд гаргасан Д.М-д холбогдуулан гаргасан дээрх иргэний хэргийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул шүүхээс миний гаргаж буй энэхүү хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.М-лд холбогдуулан 64.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Б нэхэмжлэлтэй Д.М-д холбогдох 64.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М 238.975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч б.б олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО