| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/01033/И |
| Дугаар | 183/ШШ2024/03124 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/03124
| 2024 оны 7 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2024/03124 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,,
Хариуцагч:*******,,,, нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 100.341.624 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанзул шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:Хариуцагч нартай харилцан тохирч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзоригтой эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
ХХК нь , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100.341.624 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг ирүүлсэн бөгөөд эвлэрлийн гэрээнд ...нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 100.341.624 төгрөгийг хариуцагч , нар төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 11.149.068 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 02 дугаар сарын сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 4 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 7 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар төлөх хугацаан дээр, хариуцагч нар эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хуваарьт төлбөрийн хугацааг нэг хоног хэтрүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******,*******,тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанзул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХК-ийн нэхэмжлэлтэй , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 100.341.624 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 100.341.624 төгрөгийг хариуцагч , нар төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 11.149.068 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 02 дугаар сарын сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 4 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 7 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5.574.534 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар төлөх хугацаан дээр, хариуцагч нар эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хуваарьт төлбөрийн хугацааг нэг хоног хэтрүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******,*******,тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 829.328 төгрөгнөөс 364.929 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж улсын төсвийн данснаас 464.399 төгрөг, хариуцагч , нараас 364.929 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН