Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/03121

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 7 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/03121

Улаанбаатар хот

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,,, ХХК-д холбогдох,

2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/107 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: хариуцагч компанид холбогдуулан гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/107 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасныг иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэгдэж байгаа. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18.000.000 төгрөг, талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хариуцагч гардаж авснаас хойш ажлын хоёр хоногт багтаан ийн эзэмшлийн Голомт банкны тоот дансанд шилжүүлэх, нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, нэхэмжлэгч өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлт тайлбартаа: Миний бие ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгаа бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18.000.000 төгрөг, талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хариуцагч гардаж авснаас хойш ажлын хоёр хоногт багтаан ийн эзэмшлийн Голомт банкны дугаартай дансанд шилжүүлэх, нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч , ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18.000.000 төгрөг, талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хариуцагч гардаж авснаас хойш ажлын хоёр хоногт багтаан ийн эзэмшлийн Голомт банкны дугаар дансанд шилжүүлэх, нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 Нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ийн нэхэмжлэлтэй -д холбогдох 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/107 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг, хариуцагч ажилгүй байсан хугацааны цалин 18.000.000 төгрөг төлөх, талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хариуцагч гардаж авснаас хойш ажлын хоёр хоногт багтаан ийн эзэмшлийн Голомт банкны дугаар дансанд шилжүүлэх, нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамж 247.950 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Д.ДАВААСҮРЭН