Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2024/01568

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын өдөр Дугаар 183/ШШ2024/01568 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* гудамж, ******* газрын ******* байранд байрлах ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, гудамж дугаар байр, тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,

 

Төрд учруулсан хохирол 9 684 385 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Ц.ид холбогдуулан төрд учруулсан хохирол 9 684 385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ******* *******өөс иргэн Ц.ид холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт, Ц. нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдөр дугаар ажлаас чөлөөлөх тушаалаар эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн ахлах мэргэжилтэн ыг төрийн албанаас чөлөөлсөн. Улмаар 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдөр дугаар ажилд томилох тушаалаар ыг ажилд нь буцааж томилоогүй. Уг тушаал нь улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаа стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах А/16 тушаалыг үндэслэж эхэлж чөлөөлөөд, буцааж ыг томилоогүй. Энэ албан тушаалд томилоогүй учраас нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний дугаар анхан шатны шүүхийн шийдвэр гарч дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын ахлах мэргэжилтний албан тушаалд томилохгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалд томилохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, улмаар ажилгүй байсанз хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газар эс зөвшөөрсөн учраас 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны дугаар магадлалаар, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тогтоол тус тус гарсан. Эдгээр тогтоолыг гарсны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь буюу Ц. нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын тоот тушаалаар шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст албан тушаалдаа эгүүлэн томилогдсон. Ингэж томилогдсоны дараа дахин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс ажилд томилогдох хүртэл буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх талаар шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 199 дүгээр шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас 5 531 871 төгрөгийг гаргуулж д олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар хөрөнгө хуваарилах тушаалын дагуу Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 4 152 514 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 199 дугаартай шийдвэрийн дагуу 5 531 871 төгрөг, нийт 9 684 385 төгрөгийг гаргаж д ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас гаргуулан олгосон. Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас мөнгө гарсан гэдгийг хэзээ мэдсэн гэхээр ******* ******* *******ийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар хамтран ажиллах тухай албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн яам руу явуулж 2018 оноос хойш багцаас гарсан мөнгөтэй холбоотой тушаал, шийдвэрийг ирүүлэх мөн түүнчлэн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн тусгай архив руу тай холбоотой шүүхийн шийдвэрийг татаж, мөн түүнчлэн 05 дугаар сарын 18-ны ******* ******* *******ийн албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газар руу нэр бүхий албан хаагчдыг төрийн албанаас халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн болон төрийн албан тушаалд эгүүлэн томилсон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон талаарх баримтуудыг тус тус авч мэдсэн. Ингээд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тоот төрд учирсан хохирлын мэдэгдлийг хүргүүлж, улмаар 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/18 тоот албан бичгээр тус шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу ******* ******* ******* шаардах эрхээ мэдсэн даруйдаа буюу мэдсэн цагаасаа эхэлж шаардлагаа хүргүүлж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх мэдсэн цагаасаа гаргасан гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч шаардах эрхгүй бөгөөд ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасныг баримтлан төрд учирсан хохирлыг гаргуулах эрхтэй гэх боловч 2017 онд шинэчлэн баталсан ******* ******* тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хугацаанаас хойш ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар шаардах эрх ******* ******* *******д анх үүссэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хууль зүйн сайдын 2018 оны тоот тушаалын дагуу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлж олгосон байна. Иймд нэхэмжлэгч ******* ******* *******д шинэчлэн баталсан ******* ******* тухай хуулиар 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шаардах эрхийг олж авсан тул түүнээс өмнөх цаг хугацааны асуудлыг буцаан хэрэглэх замаар шаардах эрхгүй. Онолын үүднээс тодорхой цаг хугацаанд болсон үйл явдлын эрх зүйн үр дагаврыг тогтоохдоо тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг баримтална. Эрх зүйн хэм хэмжээг өөр өөр цаг хугацаанд өрсөлдүүлэх тохиолдолд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг сонгож хэрэглэнэ. Энэ хүрээнд хуулийг буцаан хэрэглэх зарчим материаллаг эрх зүйн хүрээнд үйлчилнэ. 2002 оны ******* ******* тухай хуулиар ******* ******* *******д ийнхүү төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдоогүй, хуулийн 35 дугаар зүйлд заасан тус байгууллагын эрх хэмжээ, 39 дүгээр зүйлд заасан маргаан шийдвэрлэх зохицуулалтад ийм эрх тусгагдаагүй. Харин ажил олгогч байгууллага буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хувьд Ц.оос шаардах эрхтэй боловч өнөөг хүртэлх хугацаанд хохирол шаардаагүй, шаардаж байгаагүй болно. Хоёрт хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан. Шүүхийн шийдвэрийн дагуу д олговрыг Хууль зүйн сайдын 2018 оны тоот тушаалын дагуу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгожээ. Хариуцагчаас хохирол шаардах эрх ийнхүү мөнгийг олгосон цаг үеэс эхлэн тоологдож эхлэх тул Ц.оос шаардах таван жилийн хугацаа 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон. Харин нэхэмжлэгч ******* ******* *******өөс тус шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д 'Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч нь татгалзах эрхтэй байна. Гуравт гэм буруугийн тухайд: 2002 оны ******* ******* тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараах зарчмыг баримтална: 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус зохицуулсан. Харин хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заахдаа ийнхүү ажилтнаас буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хууль тогтоогч тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ. Болсон үйл явдлын тухайд: Монгол Улсын ******* газраас төсвийн зардлыг бууруулах зорилгоор төрийн албан хаагчийн орон тоог цомхотгох чиглэлийг баримталж, 2014 оны ******* газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай дугаар тогтоолоор зарим агентлагуудыг нэгтгэж, татан буулгаж, агентлагуудын орон тоог цөөрүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон тоог 155 орон тоотой /зөвхөн ерөнхий газрын хэмжээнд/ байхаар шинэчлэн тогтоосон. Монгол Улсын ******* газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Хууль зүйн Сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/16 дугаар тушаалаар тус газрын бүтэц орон тоог /Ерөнхий газарт 155 + дүүрэг 355 + орон нутагт 760 = 1269/ шинэчлэн баталсан. Ингэснээр зөвхөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хэмжээнд ажиллаж байсан 196 ажилчин, албан хаагчдыг 155 болгож цөөрүүлсэн тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар нийтдээ 196 ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, мөн өдрийн дүгээр тушаалаар томилох ажиллагаа явагдсан. Үүнээс ын тухайд орон тоо хасагдсан тул чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Энэ маргааны тухайд хариуцагч Ц. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргаар ажиллах үедээ ыг ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр төрд хохирол учруулах санаа зорилго анхнаасаа агуулаагүй. Харин Монгол Улсын ******* газар, Хууль зүйн яамны гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг батлагдсан орон тооны хязгаарт нийцүүлэх үүднээс томилох, чөлөөлөх ажиллагааг гүйцэтгэсэн. 2002 оны ******* ******* хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д ******* жинхэнэ албан хаагч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ гээд 13.1.4-д харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх'' гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд төрийн захиргааны албан хаагчийн хувиар зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. Хэдийгээр шүүхээс 2002 оны ******* ******* тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан үед орон тоо цөөрсөн бол ... ажилтнуудаас мэргэжлийн түвшин ур чадвар, ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангасан ажилтныг сонгон шалгаруулж авах заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч нийт 196 ажилтнуудын чөлөөлөх, томилох тушаал гаргахдаа Ц.ийн зүгээс бусдад санаатай үйлдлээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах хүсэл зорилго байгаагүй. Мэдээж 196 ажилтантай байсан газрыг 155 орон тоотой болгож багасгахад орон тоо хасагдсан, цөөрснөөс ажилтнууд чөлөөлөгдөх тул аль болох хууль тогтоомжид нийцүүлэх, алдаа гаргахгүй байх, ажилтнуудын эрх ашгийг хөндөхгүй байх зорилгыг агуулж ажилласан. Гэм буруугийн хэр хэмжээний хувьд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гам хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ" гэж, 230 дугаар зүйлийн 230.3-т гам хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж тус тус заасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хувьд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг, тухайн үедээ нийтдээ 1269 ажилтан, албан хаагчтай ******* газрын хэрэгжүүлэгч агентлаг. Хууль зүйн Сайдын 2015 оны А/16 дугаар тушаалаар тус байгууллагын эрхэм зорилгыг дээрх гурван төрлийн бүртгэлийн ажиллагаа болохыг тодорхойлсон байдаг. Иргэд олон нийтэд гадагш чиглэсэн өргөн цар хүрээтэй энэхүү үйл ажиллагааг салбар хуулиудын дагуу хэрэгжүүлэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хувьд ерөнхий удирдлагаар хангаж ажилладаг. Үүний хажуугаар дотогш чиглэсэн байгууллагын зохион байгуулалтыг уялдуулж ажиллахад зөвхөн ганц хүний хэр хэмжээнээс хэтрэх тул боловсон хүчний бодлого, эрхийн актын хэрэгжилт болоод өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй Тамгын газар тус байгууллагын бүтцэд бий. Нэг зэрэг 199 ажилтныг чөлөөлөх, томилох ажиллагаанд зөвхөн байгууллагын даргаас гадна тамгын газар, хүний нөөц хариуцсан ажилтнууд тодорхой хэмжээнд оролцох, тушаалын төслийг боловсруулах, ажилтнуудыг шинэчлэгдсэн бүтцийн дагуу мэргэжил ур чадварын хувьд хэн нь илүү хангах, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь илүү хангах талаарх холбогдох судалгаа зэргийг чиг үүргийн дагуу гаргах замаар оролцсон. Иймд тушаалыг эцэслэн баталсны хувьд зөвхөн нэг хүнд бүх үр дагаврыг хариуцуулахаар шаардаж байгаа нь учир дутагдалтай. Хуульд зааснаар гэм хор учрах болсон шалтгаан нөхцөл, хамтын оролцооны байдал, гэм буруугийн хэр хэмжээг шүүх зайлшгүй харгалзах учиртай. Хохирлын хэмжээний тухайд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,152,514 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр: 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,531,871 төгрөг олгохоор заасан. Нэхэмжлэгч уг шийдвэрүүдийг үндэслэж хохирлын хэмжээгээ тооцжээ. Ц. миний бие Монгол Улсын ******* газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул түүнээс хойших цаг хугацааны олговрыг шаардах учиргүй. Мөн д ажлаас чөлөөлөгдөхөд 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 393 дугаар тушаалаар түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн. Иймд д 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс хойших хугацааны олговрыг тооцох учиртай. /2015.09.09-2016.01.04 хүртэл ажлын 79 хоног, нэг өдрийн дундаж цалин 36.108 төгрөг /2016 оны шийдвэрт дурдсан/, нийт 2,852,532 төгрөг болно. Гэтэл шүүх тушаал гарсан 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш олговрыг тооцож алдаа гаргаж, эсрэгээр энэ хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Харин алдаатай тооцож илүү олгосон явдалд хариуцагч Ц. хамааралгүй. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр гарах үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан. Тус шүүхэд нэхэмжлэгч ******* ******* *******өөс Ц.ид холбогдуулан 7 тусдаа нэхэмжлэлээр нийт 56,601, төгрөгийг шаардаад байна. /нэхэмжлэлүүдийг хавсаргав/ /,487.905 + 4,395.099 + 10,271.647 + 9,684,385 + 12,190,036 + 4,084,120 + 4,488,195/ Үүнээс энэ маргаанд хамаарах бүтцийн өөрчлөлт хийгдсэн 2015 оны дугаар тушаалтай холбоотойгоор 4 тусдаа нэхэмжлэлээр нийт 30,446,736 төгрөгийг шаарджээ. /9,684,385+12,190,036 +4,084,120 + 4,488,195/ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй байхаар заасан. Хэдийгээр Ц.ийн тухайд төрийн үйлчилгээний ажилтан биш хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар хохирлын хэмжээг тооцох боломжтой гэж үзэж байна. Ажил үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор захиргаа эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд хохирлыг тооцох арга аргачлал төрийн /захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагч/ болоод төрийн бус бүх байгууллагын ажилтанд адил тэгш байх учиртай. Эцэст дүгнэхэд ******* албан хаагчийн дотогш чиглэсэн шийдвэрийн улмаас иргэнд олгох нөхөн олговор бүрийг төр тухайн шийдвэрийг гаргасан албан хаагчаас буцаан нэхэмжилж байгаа нь төр хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж буй хэлбэр болно. Мөн аливаа иргэн төрийн албан хаагч байхдаа гаргасан бүх шийдвэрийн хариуцлагыг тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлд эргээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдал-ын зарчим, төр болон ажил олгогч ажилтан, албан хаагчид хяналт тавих байдлаар хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх стандарт тогтоох талаарх ******* ******* тухай хуулийн суурь зорилго, зарчимтай нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023.08.22-ны өдрийн дугаар итгэмжлэл, ******* ******* *******ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, 2022.02.22-ны өдрийн ******* ******* *******ийн 71 дүгээр тогтоол, 2023.06.02-ны өдрийн дугаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл, 2018.06.20-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгээр тушаал, 2018.06.29-ний өдрийн төлбөрийн хүсэлтүүд, 2015.03.09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын дугаар тушаал, улсын бүртгэлийн ерөнхий газраас чөлөөлөгдсөн албан хаагчдын нэрсийн жагсаалт, 2015.03.09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын дугаар тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газарт томилогдсон албан хаагчдын нэрсийн жагсаалт, 2015.08.19-ний өдрийн Нийслэли дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэр, 2015.10.28-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар магадлал, 2015.12.21-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны дүгээр тогтоол, 2016.06.27-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгээр шийдвэр, 2022.04.14-ний өдрийн ******* ******* *******ийн дугаар албан бичиг, ******* ******* *******ийн хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар *******ийн 2022.04.25-ны өдрийн 10 дугаар албан бичиг, 2018.06.20-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын дугаар тушаал, Шүүхийн шийдвэрийн дагуу, төлбөр гаргахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийн жагсаалт, 2023.04.21-ний өдрийн ******* ******* *******ийн 04/942 дугаар албан бичиг, Шүүхийн тусгай архиваас гаргуулах шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын жагсаалт, Шүүхийн ерөнхий *******ийн шүүхийн тусгай архивын 2023.04.27-ны өдрийн 1/1310 дугаар албан бичиг, 2023.05.-ний өдрийн ******* ******* *******ийн дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.05.18-ны өдрийн дугаар албан бичиг, 2015.03.09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас чөлөөлөгдсөн албан хаагчдын жагсаалт, 2012.09.03-ны өдрийн Монгол Улсын засгийн газрын 24 дүгээр тогтоол, 2013.03.22-ны өдрийн Монгол Улсын засгийн газрын 0 дугаар тогтоол, 2016.01.04-ний өдрийн Монгол Улсын засгийн газрын 19 дүгээр тогтоол, 2016.01.04-ний өдрийн Монгол Улсын засгийн газрын 24 дүгээр тогтоол, 2016.08.03-ны өдрийн Монгол Улсын засгийн газрын 16 дугаар тогтоол, 2016.03.28-ны өдрийн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын дугаар тушаал, Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны албан хаагчдын цалин, нэмэгдэл, /хх 3-52, 87-2 тал/

 

4. Хариуцагчаас: 2024.02.23-ны өдрийн дүгээр итгэмжлэл, 2024.03.26-ны өдрийн итгэмжлэл, 2023.08.22-ны өдрийн ******* ******* *******ийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дугаар нэхэмжлэл, 2023..22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгээр шүүгчийн захирамж, 2023.08.18-ны өдрийн ******* ******* *******ийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгээр нэхэмжлэл, 2023.08.31-ний өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шүүгчийн захирамж, 2024.01.09-ний өдрийн ******* ******* *******ийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дугаар нэхэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шүүгчийн захирамж, 2023.08.22-ны өдрийн ******* ******* *******ийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 01/1805 дугаар нэхэмжлэл, 2023.09.01-ний өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгээр шүүгчийн захирамж, 2023.08.22-ны өдрийн ******* ******* *******ийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дугаар нэхэмжлэл, 2023.09.01-ний өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шүүгчийн захирамж, 2023.08.22-ны өдрийн ******* ******* *******ийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 01/1809 дүгээр нэхэмжлэл, 2023.09.01-ний өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгээр шүүгчийн захирамж /хх 130, 137, 148-171 тал/

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023.12.01-ний өдрийн дугаар албан бичиг, 2018.06.20-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тоот тушаал, 2018.06.19-ний өдрийн Шүүхийн шийдвэрийн дагуу, төлбөр гаргахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх барим бичгийн жагсаалт зэрэг баримтыг хэрэгт бүрдүүлсэн байна. /хх 65-74 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Ц.ид холбогдуулан төрд учруулсан хохирол 9 684 385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц. нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2015.03.09-ний өдрийн ажлаас чөлөөөлөх тухай дугаар тушаалаар тус газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн ахлах мэргэжилтэн ыг үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь 2015.08.19-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.10.28-ны өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015.12.21-ний өдрийн дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 199 дүгээр шийдвэр зэргээр тогтоогдсон. д шүүхийн шийдвэрийн дагуу 9 684 385 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.06.20-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай дүгээр тушаалаар олгосон. Иймд дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу төрийн ******* ******* шаардах эрхээ мэдсэн даруйдаа буюу мэдсэн цагаасаа эхэлж шаардлагаа хүргүүлж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх мэдсэн цагаасаа гаргасан гэж тооцно. Иймд Ц.ийн хууль бус тушаалын улмаас дээрх хохирол төрд учирсан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар гэм хорын хохиролд 9 684 385 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хууль зүйн сайдын 2018 оны тоот тушаалын дагуу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон байх тул 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ******* ******* тухай хуулийг буцаан хэрэглэхгүй учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нөхөн олговор олгосон 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолох тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил өнгөрсөн, төрийн албан хаагч шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд төр учирсан хохирлыг ажилтнаас буцаан шаардах эрх үүсэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан учир Монгол Улсын ******* газрын тогтоол, Хууль зүйн Сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/16 дугаар тушаалыг хэрэгжүүлэх үүднээс ын орон тоо хасагдсан үндэслэлээр түүнийг чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь шууд санаатайгаар төрд хохирол учруулах санаа зорилго агуулаагүй тул гэм буруутай гэж үзэхгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.19-ний өдрийн дугаар шийдвэрээр 2015.03.09-ний өдрөөс 2015.08.19-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,152,514 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр: 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,531,871 төгрөг олгохоор заасан. ыг ажлаас халахдаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг олгосон тул 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс хойших хугацааны олговрыг тооцох атал шүүхийн шийдвэрээр уг мөнгөн дүнг хасаагүйн улмаас үндэслэлгүй хөрөнгөжсөн. Нөгөө талаас Ц. нь Монгол Улсын ******* газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул үүнээс хойшхи хугацааны олговорыг хариуцах үндэслэлгүй. Тус шүүхэд нэхэмжлэгч ******* ******* *******өөс Ц.ид холбогдуулан 7 тусдаа нэхэмжлэлээр нийт 56,601, төгрөгийг шаардсан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй байхаар заасанд нийцэхгүй. ******* албан хаагчийн дотогш чиглэсэн шийдвэрийн улмаас иргэнд олгох нөхөн олговор бүрийг төр тухайн шийдвэрийг гаргасан албан хаагчаас буцаан нэхэмжилж байгаа нь төр хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж буй хэлбэр болох ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим, төр болон ажил олгогч ажилтан, албан хаагчид хяналт тавих байдлаар хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх стандарт тогтоох талаарх ******* ******* тухай хуулийн суурь зорилго, зарчимтай нийцэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2015.03.09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газрын албан хаагчдыг /160. Ахлах мэргэжилтэн ын Ариунтуул/ хавсралтын ёсоор энэ оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн, /хх 12-17 тал/

 

4.2 2015.08.19-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрээр ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний ажилд томилоогүй эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн, /хх 25-34 тал/

 

4.3 2015.10.28-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн дугаар магадлалаар 2015.08.19-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, /хх 35-41 тал/

 

4.4 2015.12.21-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны дүгээр тогтоолоор 2015.08.19-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэр, 2015.10.28-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, /хх 42-47 тал/

 

4.5 2016.06.27-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 5 531 871 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс 546 315 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх 48-52 тал/

 

4.6 2018.06.20-ны өдрийн дүгээр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгээр Хөрөнгө хуваарилах тухай тушаалаар Монгол Улсын ******* газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, 14.4, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн ******* албан хаагчийн буруутай үйл ажиллгаааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах 1 560 538 748 төгрөгийг хавсралтад дурдсан төлбөр авагчдад /д 5 531 871 + 4 152 514 төгрөг = 9 684 385/ шүүхийн шийдвэрийн дагуу олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга зөвшөөрсөн, /хх 8, 66-74 тал/

 

4.7 2022.02.22-ны өдөр ******* ******* *******ийн 71 дүгээр ******* ******* *******ийн даргаар улируулан томилох тухай тушаалаар Монгол улсын төрийн ******* *******ийн даргаар ******* ******* *******ийн гишүүн улируулан томилсон, /хх 5 тал/

 

4.8 ******* ******* *******ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар хамтран ажиллах тухай албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга ******* ******* ******* хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлөхөөр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн хохиролгүй болгох үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлж байна. Уг ажиллагааны хүрээнд 2018 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалтанд нөхөн төлбөр олгосон болон шийдвэрийн хэрэгжилтийн талаарх баримтуудыг ******* ******* тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4.3 дахь заалтад заасны дагуу нотлох баримтын шаардлага хангуулан 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ******* ******* *******д ирүүлж, хамтран ажиллахыг хүссэн, /хх 87 тал/

 

4.9 ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн:

- 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/15504 дүгээр шүүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 6 806 357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн, /хх 153 тал/

- 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/15447 дугаар шүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 10 271 647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн, /хх 156 тал/

- 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2024/02207 дугаар шүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 487 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн, /хх 160-162 тал/

- 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/15499 дүгээр шүүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 4 488 195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн, /хх 165 тал/

- 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/15508 дугаар шүүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 4 084 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн, /хх 168 тал/

- 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/15509 дүгээр шүүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 4 395 099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 171 тал/

 

5. Зохигч гэм хор учруулсан эсэх, гэм хорын хохирлыг нөхөн төлөх үндэслэлтэй эсэх, учруулсан хохирлын хэмжээ, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг бөгөөд энэ тохиолдолд гэм буруутай этгээдийн үйлдэл болон учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.

 

Хэргийн баримтаар хариуцагч Ц. нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2015.03.09-ний өдрийн Ажлаас чөлөөөлөх тухай дугаар тушаалаар ыг тус газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, хууль бусаар ажлаас чөлөөлсөн үр дагаварт д ажилгүй байсан хугацааны цалин олговорт 9 684 385 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.06.20-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай дүгээр тушаалын дагуу төлсөн болох нь тогтоогдсон хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр тус тус зохицуулсан байна.

Нэхэмжлэгч, ******* ******* *******өөс Хууль зүй, дотоод хэргийн яам руу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн дугаар хамтран ажиллах тухай албан бичгийн хариуг 2022.04.25-ны өдөр хүлээн авснаар төрд хохирол учирсан талаар мэдсэн гэж тайлбарласан.

******* ******* тухай хууль /2002/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т төрийн ******* тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүрэгтэй байхаар заасан байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* ******* ******* нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хяналт тавих, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүргийнхээ хүрээнд шаардах эрхээ 2022.04.25-ны өдрөөс өмнөх хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

Иймд хөөн хэлэлцэх хугацааг хуульд заасанд нийцүүлэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.12.21-ний өдрийн дүгээр тогтоол гарснаас хойш тоолох тул нэхэмжлэгч 2023.08.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар татгалзах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

7. Хариуцагчийн, хуулийг буцаан хэрэглэхгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх үндэслэл ******* ******* тухай хууль /2002/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан . албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж зааснаар, хохирлын хэмжээг эс зөвшөөрсөн болон гэм хор учруулсан гэж үзэхгүй гэх агуулгатай татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар тус тус үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

8. Хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгч Д.Учралд шүүх хуралдааны товыг 2024.03.21-ний өдөр мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааны үргэлжлүүлэхэд татгалзахгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж зааснаар хуралдааныг үргэлжүүлсэн болно.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.3, 6, 8 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.оос төрд учирсан хохиролд 9 684 385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.



ДАРГАЛАГЧ
, ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Д.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН