| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/03405/И |
| Дугаар | 183/ШШ2024/03093 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/03093
| 2024 оны 7 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2024/03093 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,,,, холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.017.057 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундарь, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан. Манайх нэхэмжлэлийн шаардлага 2.017.057 төгрөгнөөс 517.057 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 1.500.000 төгрөгийг хариуцагч 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 01 дгээр сарын 24-ний өдөр хүртэл сар бүр 200.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн тул бидний хооронд байгуулсан эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Бид үнийн дүн, хугацаан дээр тохирч эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
ХХК нь т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.017.057 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч ХХК нэхэмжлэлийн шаардлага 2.017.057 төгрөгнөөс 517.057 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч үлдэх 1.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 9 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 10 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 02 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундарь, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******-ийн нэхэмжлэлтэй т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.017.057 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн шаардлага 2.017.057 төгрөгнөөс 517.057 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч үлдэх 1.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 9 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 10 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 02 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47.222 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ээс 38.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН