| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04015/И |
| Дугаар | 184/ШШ2024/03784 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/03784
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би, Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* дүрээг баг, ******* ******* хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* /рд:АЗ9208*******039/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, орчлон хороолол, байр, тоот хаягт оршин суух, овогт холбогдох,
,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 0*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* миний бие 2023 оны 04 сард ******* сарын хугацаатай тус машины мөнгийг эргүүлэн төлөх нөхцөлөөр аман гэрээгээр тохиролцсон. Гэвч Ц. нь машины мөнгө эргүүлэн төлөх хугацаанаасаа хэтэрч миний бие мөнгөө авахаар холбогдох үед утсаа аваагүй өдийг хүрсэн тул шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.д холбогдох ,, төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц. миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие ,, төгрөгийг 08 сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулна. Хэрэв төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх болохыг ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага ,, төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Ц.д холбогдох, ,, төгрөг гаргуулах тухай Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь ,, төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******34,950 төгрөгөөс 6,45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 6,45 төгрөг, хариуцагч Ц.гаас 6,45 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
| ||||
| | |