Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2023/02011/И |
Дугаар | 183/ШШ2024/02366 |
Огноо | 2024-05-29 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/02366
2024 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2024/02366 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч: ,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б
хариуцагчийн төлөөлөгч Б.З,
гуравдагч этгээдийн төлөөлөгч Ү.А,
нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****** хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулахаар шаарджээ.
1.а Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн **** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00001 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаар тогтоолоор ******гаас зээлийн гэрээний үүрэгт 88 ****6 438.30 төгрөгийг гаргуулж "**** ББСБ" ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс томилсон шинжээчийн зүгээс шүүхийн шийдвэрт дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, **** байрны **** давхрын **** тоотод байрлах 13,5 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн****** дугаартай авто зогсоолыг **** 255 018 төгрөгөөр, 82 давхрын 31 тоотод байрлах 27 талбайтай эрхийн улсын бүртгэлийн ************* дугаартай авто зогсоолыг **** 510 036 төгрөгөөр, В1 давхрын ******* тоотод байрлах 18 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр, В1 давхрын ************* тоотод байрлах 13,5 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай авто зогсоолыг 24 255 018 төгрөгөөр, 82 давхрын 6 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай авто зогсоолыг 10 780 008 төгрөгөөр, 82 давхрын 3 тоотод байрлах 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр тус тус үнэлсэн талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ******** тоот "Үнэлгээний мэдэгдэл"-ээр надад мэдэгдсэн. Ийнхүү үнэлсэн явдал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох ****** миний хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Тодруулбал, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд нь Улаанбаатар хотын "А" зэрэглэлийн бүсэд хамаарах ба олон нийтэд илэрхий байдаг зарын сайт, сонин зэргээс үзэхэд хэрхэвч ийм бага үнээр үнэлэх боломжгүй болох нь тодорхой бөгөөд энэ мэт хөрөнгөө зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлүүлэх явдал иргэн надтай бишгүй олон удаа тулгарч байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй тул ийнхүү өөрийн зөрчигдсөн эрхийг Монгол улсын шүүхээр хамгаалуулахаар хандаж байна. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, **** байрны В1 давхрын **** тоотод байрлах 13,5 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай авто зогсоолыг **** 255 018 төгрөгөөр, В2 давхрын 31 тоотод байрлах 27 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ************* дугаартай авто зогсоолыг **** 510 036 төгрөгөөр, В1 давхрын ******* тоотод байрлах 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр, В1 давхрын ************* тоотод байрлах 13,5 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн **********дугаартай авто зогсоолыг 24 255 018 төгрөгөөр, В2 давхрын 6 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай авто зогсоолыг 10 780 008 төгрөгөөр, В2 давхрын 3 тоотод байрлах 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээний "*********" ХХК-ийн тайланг судалж үзэхэд тухайн орон сууцыг үнэлэхдээ нийтийн орон сууцны зориулалттай "төмөр бетон арагт бүтэцтэй гэсэн төрөлд оруулан зах зээлийн жишиг харьцуулалтын аргаар үнэлж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа, зах зээлийн үнийн мэдээллийг уг хөрөнгийн ашиглалт, өнгө, үзэмж, элэгдэл хорогдол, чанар байдалд харьцуулан үнэлсэн байна. Үнэлэхдээ www.Unegui.mn сайтын үнэ ханшийг сонгон үнэлгээг жишиж шинжлэн бодит үнэлгээг тухайн авто зогсоолуудыг тус бүр м.кв талбайнаас хамаарч үнэлж гаргасан байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 204 820 152 үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д хөрөнгө үнэлэх талаар тодорхой хуульчилж өгсөн бөгөөд ингэж үнэлэхдээ хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилж өгсөн байна. Иймд нэхэмжлэгч ******гийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***** ББСБ нь ******тай 2018 онд зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас 2020 онд шүүхэд хандаж, 2022 онд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Зээлийн гэрээ байгуулагдаад 5 жил, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******гийн хувьд шүүхийн шийдвэрт заасан шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэний үндсэн дээр энэхүү үнэлгээ хийх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн дагуу үнэлгээ хийх ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Төлбөр төлөгч ******гаас санал болгосон тухайн үеийн үнэлгээ нь 7 хөрөнгийг нийтэд 250 000 000 төгрөгөөр үнэлье гэж байсан. Тухайн үнэлгээг метр квадратаар бодоод үзэхэд 2 200 000 төгрөг болж байна. Энэ нь хаана ч байхгүй үнэлгээ гарч байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй, үнэлгээг хууль бус явагдсан гэх баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн **** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн******** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн******** дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ******** тоот үнэлгээний мэдэгдэл, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн******* тоот мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн******** дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 5-22, 34-36/
5. Хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгө битүүмжлэх тухай ******** дугаартай тогтоол, түүний хавсралтад Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх ********** дугаартай мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ******гийн нэр бүхий 7 өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, хавсралтад эд хөрөнгийн жагсаалт, дугаар ******************* үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, ****** гийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үнийн санал гаргах тухай хүсэлт, ********** ББСБ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үнийн санал гаргасан ****** дугаар тоот, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ***** дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2023 оны ******гийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн ************* тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн ********** тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн *********** тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн **********тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн ********** тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн ********** тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн******* тоот Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн *********** дугаартай үнэлгээний мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******** дугаартай үнэлгээний мэдэгдэл, *********** ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хүсэлт, *********** ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ********* дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргах тухай албан тоот зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 50-250, 2-хх-ийн 1-77/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...шүүхийн шийдвэрт дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, **** байрны **** давхрын **** тоотод байрлах 13,5 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн****** дугаартай авто зогсоолыг **** 255 018 төгрөгөөр, 82 давхрын 31 тоотод байрлах 27 талбайтай эрхийн улсын бүртгэлийн ************* дугаартай авто зогсоолыг **** 510 036 төгрөгөөр, В1 давхрын ******* тоотод байрлах 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр, В1 давхрын ************* тоотод байрлах 13,5 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай авто зогсоолыг 24 255 018 төгрөгөөр, 82 давхрын 6 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай авто зогсоолыг 10 780 008 төгрөгөөр, 82 давхрын 3 тоотод байрлах 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр тус тус үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийнхүү үнэлсэн явдал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох ****** миний хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн үнэгүйдүүлсэн гэж үзэж байна... гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч ...Хөрөнгийн үнэлгээний ********* ХХК-аар маргаан бүхий хөрөнгийг үнэлүүлсэн. Үнэлэхдээ www.Unegui.mn сайтын үнэ ханшийг сонгон үнэлгээг жишиж шинжлэн бодит үнэлгээг тухайн авто зогсоолуудыг тус бүр м.кв талбайнаас хамаарч үнэлж гаргасан байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 204 820 152 үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй юм... гэж тайлбарлав.
4. Гуравдагч этгээдийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******гийн хувьд шүүхийн шийдвэрт заасан шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэний үндсэн дээр энэхүү үнэлгээ хийх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн дагуу үнэлгээ хийх ажиллагааг явуулсан гэж үзэж байна...гэв.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/0**** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн******** дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ********* дугаар тогтоолоор ******гаас 84 112 220 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********** ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх-14-21/
Төлбөр төлөгч ****** төлбөр 84 112 220 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай*******дугаар тогтоолоор эхэлсэн байна.
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ********** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж ****-р байр В1 давхрын **** тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, ************* улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж ****-р байр В2 давхрын 31 тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай авто зогсоол, *********** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж ****-р байр В1 давхрын ******* тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, **********улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж ****-р байр В1 давхрын ************* тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, ********** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж ****-р байр В2 давхрын 6 тоот хаягт байршилтай 6 м.кв талбайтай авто зогсоол, ********** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж ****-р байр В2 давхрын 3 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол,******* улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж ****-р байр В2 давхрын 30 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолуудыг тус тус 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн **********-и дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, уг ажиллагаанд төлбөр төлөгч оролцож, төлбөр төлөгч ******гийн төлөөлөгч********* 250 000 000 төгрөгийн үнийн саналыг, төлбөр авагч *********** ХХК 84 112 220 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн хэдий ч талууд үнийн саналыг зөвшөөрөөгүй тул 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ***** дугаар шинжээч томилох тухай тогтоолоор ******** шинжээчээр томилсон байна.
7. Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ********* ХХК-аас шинжээч ********т 2/5 дугаар итгэмжлэлийг олгож, дээрх хэрэгт ********* ХХК-ийн шинжээч ******** 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Тус хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, **** байр, В 2 давхрын 31 тоот хаягт байрлах, ************* тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 27 м.кв талбайтай авто зогсоолыг **** 510 036 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, **** байр, В 1 давхрын **** тоот хаягт байрлах, ********** тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 13.5 м.кв авто зогсоолыг 24 255 018 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, **** байр, В 1 давхрын ******* тоот хаягт байрлах, *********** тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, **** байр, В 1 давхрын ************* тоот хаягт байрлах, **********тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 13.5 м.кв талбайтай авто зогсоолыг 24 255 018 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, **** байр, В 2 давхрын 6 тоот хаягт байрлах, ********** тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 6 м.кв талбайтай авто зогсоолыг 10 780 008 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, **** байр, В 2 давхрын 3 тоот хаягт байрлах, ********** тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, **** байр, В 2 давхрын 30 тоот хаягт байрлах,******* тоот эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолыг 32 340 024 төгрөгөөр, нийт 204 820 152 төгрөгөөр үнэлжээ.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талуудад 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэл хүргүүлсэн байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч хөрөнгийн үнэлгээний тайлантай 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр танилцсан талаарх баримт 2-р хавтаст хэргийн 74 дүгээр талд авагдсан байх ба нэхэмжлэгч нь эс зөвшөөрвөл гомдлоо 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн байна.
9. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нөгөөтэйгүүр, хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан ********* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ