Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/02360

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 892 770.19 төгрөгийг хариуцагч ***** төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 300 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 300 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 300 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 980 төгрөгийн 12 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч********* улсын тэмдэгтийн хураамжид 12 990 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 12 990 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ