Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/шш2024/01576

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/01576 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Э.У нэхэмжлэлтэй, Ш********* ХХК, Д.Б нарт холбогдох 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хэлцэл, 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хэлцлийн дагуу 87 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 87 100 000 төгрөгийн 17 100 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 70 000 000 төгрөгийн хэмжээнд зохигчид эвлэрч, уг 70 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.У улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш******** ХХК, Д.Б нараас 507 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.У олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН