Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2024/01587

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/01587 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хэсэг, ******* 1 гудамж, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* дүүрэг ******* дүгээр хороо, байр, тоот хаягт оршин суух овогт //-д холбогдох

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Гэрч , 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.д холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.******* нь 2016 оноос той хамтран амьдраад 2017 оноос 2018 онуудад Богд уулын дархан цаазтай газарт хүсэлт материалаа хүргүүлж байсан. Тэрнээс хойш цар тахал гарсан. Цар тахлаас хойш 2020 оны 6 сард Богдхан уулын захиргаанаас хүсэлтийг 100 хувийн дэмжих санал гаргасний дагуу зохих материалыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд материал болон хүсэлт хүргүүлснээр 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдаас газрыг 5 жил ашиглах хугацаагаар гэрчилгээг гардан авсан. Гардан авснаасаа хойш тухайн газрыг өөрийн эцэг, эхийнхээ тэтгэврийн зээл авахуулж өөрийн амьдарч байгаа газартаа байшин бариулсан. Одоо байшин нь шатсан. Тэр цагаас хойш тэр газраа 2 хүүхэдтэйгээ мод тарих чиглэлээр амьдарч байсан. Байшин нь шатсан учраас одоогоор өөр газарт амьдарч байгаа. Байшин шатсан цагаас нь хойш өөрөө түр хугацаанд оршин суугаагүй аав ээж дээрээ байгаа. Тэгэх хооронд нь ах дүү, хамаатан садан гээд нөхрийнх нь талаас хүн гарч ирээд газрыг нь өөрийн газар болгох гэж дайраад байгаа ту нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. О.гийн зүгээс анх 2017, 2018 онд маргаан бүхий газрыг авахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүсэлтүүдээ гаргаж байсан. Ингэхдээ ХХК, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж хөгжүүлэх үндэсний холбоо гэсэн хоёр компаний нэр дээр хүсэлтээ гаргаж байса. Уг компанийн гүйцэтгэх захирал нь нь О.гийн эхнэр юм. Эхнэр нь 2018 онд цэцэрлэгжүүлэлтийн журмаар энэ маргаан бүхий газрыг олгоод өгнө үү гэх хүсэлтийг Байгаль рчтн, аялал жуулчлалын сайдад гаргахад тухайн газарт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой учраас олгох боломжгүй байна гэх хариуг өгсөн. Ингээд 2020 оноос дахиж тухайн газраа аялал жуулчлалын зориулалтаар авахаар хүсэлт гаргаж хандах гэсэн боловч О. нь эхнэртэйгээ хамт Бүгд Найрамдах Солонгос улсад амьдрахаар явсан байсан тул өөрөө хөөцөлдөх боломжгүй байсан болж, Б.******* болон нарт газар авахтай холбоотой эскиз зураг, газрын бүртгэл зэргийг шилжүүлж шаардлагатай зардлыг өөрөөсөө гаргасан болох нь банкны хуулгаар нотлогдоно. Одоогийн байдлаар амьдарч байгаа н. нь О.гийн эхнэр гийн төрсөн дүү нь юм. Төрсөн дүүгээр нь дамжуулаад банк шууд воноор оруулчихаар буцаагаад мөнгөн гуйвуулга гээд тэр хүнээр дамжиж шилжих ёстой бөгөөд н.гийн данснаас яг тухайн үеийн хулгуудыг аваад үзэхээр О.гээс зайсангийн газар гэх гүйлгээний утгатайгаар О.гээс эскиз зурагтын төлбөр, зайсангийн газрын төлбөр гэдэг гүйлгээний утгатайгаар нийтдээ 13 050 000 төгрөгийг Б.******* болон нарт шилжүүлсэн. О. Солонгос улсаас ирээд тухайн газраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэсэн боловч Б.*******, нар нь хоорондоо гэр бүлийн маргаантайн улмаас газрыг нь шилжүүлж өгөхгүй, орон сууц автомашин зэргийг нэхэх болсон. , Б.******* нар гэрлэлтээ цуцлуулахдаа ийм газартай ямар нэгэн маргаан байгаагүй. Ингээд өнөөдрийг болтол газар ашиглах эрхийн гэрчилгээг О.д шилжүүлж өгөхгүй байгаа нь Б.******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байгаа учраас нэгдүгээрт, нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хоёрдугаарт, маргаан бүхий газар нь нийтдээ *******72 м.кв талбайтай газар. О.гийн зүгээс тэр газрыг бүхэлд нь өгөхгүй. , О. хоёр нь үеэлүүд. Газрыг авахтай холбоотойгоор чи материал бүрдүүлээд явсан болохоор тал хэсэг дээр нь амьдраад байж бай гэж хэлсэн. Тухайн үед Хөвсгөл аймгаас торх авчраад торхоор байшин барьсан. Торхыг 4 200 000 төгрөгийн шилжүүлэг 2020 онд хийсэн. Тэгээд 2 торхон байшин баригдсан. Одоогоор цахилгааны төлбөр, бүх төлбөрүүд нь О.гийн нэр дээр гардаг. ******* дүүргийн ******* дүгээр хороо, зайсан парк 1 гэсэн хаягийг О. хөөцөлдөж ийм хаягтай болгож авсан. Яаралтайгаар ашиглах эрхийг нь О.гийн нэр дээр шилжүүлэхгүй бол Б.******* нь одоогоор 2 жилийн хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй байгаа. Ингэснээрээ Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт заасны дагуу зориулалтын дагуу ашиглаагүй, 2 жил дараалан газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар цуцлагдах нөхцөл байдал үүсэж байгаа учраас яаралтай газар ашиглалтын гэрчилгээг нь О.гийн нэр дээр шаардлагатай гэв.

 

3. Хариуцагч О. нь нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул ашиглах эрхийн гэрчилгээг О.д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгч Б.*******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул ашиглах эрхийн гэрчилгээг О.д шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан. О. нь маргаан бүхий ******* дүүргийн ******* дүгээр хороо, 2 дугаар хэсэг, 1 дүгээр гудамжны 86 тоотод байрлах газрыг 2017 оны ******* дүгээр сараас эхлээд авахаар Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтээ гаргаад холбогдох баримтыг бүрдүүлж өгсөн. Анх тухайн газарт мод үржүүлгийн зориулалтаар ашиглах хүсэлт гаргаж байсан. Одоо Б.******* нь тухайн газрыг авснаасаа хойш тухайн газар дээр юу ч хийгээгүй. Тухайн газрыг анх ашиглах хүсэлт гаргахад налуу газар байсан. Газрыг тэгшлээд хашаа татаад, модон байшин бариад, бүх хөрөнгө оруулалт нь О.гийн зүгээс гарсан. Ийм учраас О.г газар ашиглах эрх бүхий болохыг тогтоогоод, газар ашиглах эрхийг шилжүүлэхийг Б.*******д даалгаж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: О.гээс гадаадаас мөнгө шилжиж ирсэн гэж байгаа. Үүнд нотлох баримтуудаа бүрдүүлээд өгсөн. Тухайн газар дээр мод тарьсан, хоёр байшин барьсан. Үүнээс өөр зүйл хийгдээгүй байгаа. Б.*******гийн ээж н. гэх хүнээр 2019 онд тэтгэврийн зээл авхуулж, мөн ахаас нь банкнаас зээл авахуулж, санхүүжилтээ босгосон. Газрын тог ашиглалтыг О. нь тухайн үед хуурамч гэрчилгээ гаргаж ирж, хуурамч гэрчилгээгээр цахилгаан эрчим хүчтэй гэрээ хийж, тог авсан гэх зүйлийг ярьж байсан гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: 2023.03.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.03.17-ны өдрийн дугаар итгэмжлэл, 2022.12.18-ны өдрийн Нийслэлийн онцгой байдлыг газрын гал түймэр гарсан тухай тоот акт, фото зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2023.03.22-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2023/ дугаар шүүгчийн захирамж, 2023.04.19-ний өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2023/ дүгээр шүүгчийн захирамж, ий депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зургууд зэрэг баримтыг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх 2-*******, 247-250, 2хх 1-13 тал/

 

6. Хариуцагчаас: 2023.06.09-ний өдрийн итгэмжлэл, ы иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.*******.01-ний өдрийн дугаар итгэмжлэл, 2023.*******.21-ний өдрийн дугаар итгэмжлэл, 2018.01.29-ний өдрийн ворлд ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан хүсэлт, Усан парк-хүүхэд төсөл, 2019.07.03-ны өдрийн Дүнзэн торх худалдах, худалдан авах гэрээ, ворлд ХХК-ийн дүрэм, ворлд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актууд, 2018.02.29-ний өдрийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний холбооны А/05 дугаар хүсэлт, 2024.03.26-ны өдрийн ******* дүүргийн ******* дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, фото зургууд, Г.гийн депозит дэлгэрэнгүй хуулга, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, гийн гадаад паспортын зураг, О.гийн гадаад паспортын зураг, 2024.03.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх 14-15, 30, 130-236, 239 тал/

 

7. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023.12.14-ний өдрийн 20/1310 дугаар хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, иргэн Оюундалай овогтой гийн РД: газрын төлсөр төлсөн жагсаалт, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023.12.28-ны өдрийн тоот албан бичиг, кадастрын зургууд, Байгаль орчны яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 622 дугаар гэрчилгээ, Байгаль орчны яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаар гэрчилгээ, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тоот гэрчилгээний хавсралт, 2022.08.25-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/322 дугаар тушаал, бүртгэл хяналтын карт, 2022.04.13-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гаргасан Б.*******гийн хүсэлт, Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020.06.26-ны өдрийн 1427 дугаар албан бичиг, 2021.05.27-ны өдрийн 839 дүгээр албан бичиг, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, аялал жуулчлалын бааз байгуулах төсөл, Иргэн Б.*******гийн аялаж амрах жуулчлалын байр байгуулах төсөл зэргийг нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /1хх 37-46, 53-120 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.д холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн учир хариуцагчийн хууль бус эзэмшлээс газраа албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Б.******* болон түүний нөхөр нартай 50, 50 хувиар хуваан эзэмшихээр тохиролцож, холбогдох бүх зардлыг нь хариуцан төлсөн. Газрын гэрчилгээ гарах үед Монгол Улсад биечлэн байгаагүйн улмаас Б.*******гийн эзэмшилд бүртгүүлж гэрчилгээ авсан. Иймд 50 хувийг эзэзмших эрхтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч О. нь нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул ашиглах эрхийн гэрчилгээг О.д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: О. нь маргаан бүхий ******* дүүргийн ******* дүгээр хороо, 2 дугаар хэсэг, 1 дүгээр гудамжны 8Б тоотод байрлах газрыг эзэзмших эрхийг авахаар 2017 оны ******* дүгээр сараас эхлэн Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж, холбогдох баримтыг бүрдүүлэн өгсөн. Б.******* нь тухайн газрыг авснаасаа хойш юу ч хийгээгүй бөгөөд газраа тэгшлэх, хашаалах, модон байшин барих зэрэг бүх хөрөнгийг Б. гаргасан бөгөөд энэ хэмжээгээр нэхэмжлэгч Б.******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд О.г газрын 50 хувийг ашиглах эрх бүхий этгээд мөн болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийг О.д шилжүүлэхийг Б.*******д даалгуулахаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

 

5. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд өөрийн хөрөнгөөр маргаан бүхий газрыг хашаалах, байшин барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн, 50, 50 хувиар хамтран эзэмшихээр хариуцагчтай тохиролцоогүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

6. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5, 6, 7 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1 2022.08.25-ны өдрийн Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 0*******22-А/322/2022 дугаар тушаалаар нэгж талбарын 178100************** дугаартай, гэрээний 0*******22-2022/03159 дугаартай, аялал, жуулчлалын баазын зориулалттай, *******71 м.кв талбайтай, газрын эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар Б.*******д олгосон, /хх 6-8 тал/

 

6.2 2023.03.14-ний өдрийн байдлаар Б.******* нь ******* дүүрэг, ******* дүгээр хороо, 2 хэсэг, ******* 1 гудамж, ******* тоот хаягт оршин суудаг, /хх 9 тал/

 

6.3 ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.03.22-ны өдрийн 183/ШЗ2023/ дүгээр захирамжаар Б.*******гийн д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг, 2023.04.19-ний өдрийн 183/ШЗ2023/ дүгээр захирамжаар Б.*******гийн О.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, /хх 10-******* тал/

 

6.4 2022.04.13-ны өдөр Б.******* нь Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ******* дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн аманд гэр бариад 5 жил байшил барьж, 6 жил гэр бүлийн хамт амьдарч байгаа тус *******72 м.кв талбай бүхий газраа аялал жуулчлалын чиглэлээр ашиглах хүсэлт гаргасан, /хх 68 тал/

 

6.5 2020.06.26-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 1427 дугаар албан бичгээр ...Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах газрын байршил нь Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд байрлалтай доорх солбилцол бүхий 1007.0 м.кв бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байгааг тодорхойлсон, /хх 70 тал/

 

6.6 2021.05.27-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 839 дүгээр албан бичгээр ...Иймд иргэн Б.*******д газар ашиглуулах асуудлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.7, 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалт, 36 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох тухай түр журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.7 дах заалтын дагуу шийдвэрлэх саналыг уламжилсан, /хх 71 тал/

 

6.7 Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл, Аялаж амрах жуулчлалын байр байгуулах төслийн хэрэгжүүлэгчээр Б.******* нь гэж бичигдсэн, /хх 73-120 тал/

 

6.8 1 дүгээр хх-н 38-46, 188-208, 247-250, 22 хх 1-4 дүгээр талд авагдсан баримтыг хэрэгт хамааралгүй, 1 дүгээр хх-н 129-147, 172-187, 2 дугаар хх-н 5-13 дугаар талд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр тус тус үнэлээгүй болно.

 

7. Зохигч маргаан бүхиий газар нь хариуцагч О. гийн эзэмшилд байгаа тухайд маргаангүй, харин хууль бусаар эзэмшиж байгаа эсэх үйл баримтад маргаантай.

 

8. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус заасан байна.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.******* нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах нэгж талбарын 178100************** дугаартай, *******72 мкв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болох нь Байгаль, орчин аялал жуулчлалын яам, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаар дугаар гэрчилгээгээр нотлогдсон.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж, 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

9. Сөрөг шаардлага болон хариуцагчийн татгалзлын тухайд,

 

Иргэний хуулийн дүгээр зүйлийн .1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байна.

 

Хариуцагч О. нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн гэж маргаж, нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр маргаан бүхий газрын 50 хувийг эзэмших эрх бүхий этгээд мөн болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг О.д шилжүүлэхийг Б.*******д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, ******* дүүргийн ******* дүгээр хороо, 2 дугаар хэсэг, 1 дүгээр гудамжны 86 тоотод байрлах газрыг эзэмших эрхийг Б.*******тай тэнцүү хэмжээгээр хуваан эзэмшихээр тохиролцож, түүний нэр дээр гэрчилгээ авч, газрыг тэгшлэх, хашаалах, модон байшин барих зэрэгт шаардлагатай мөнгөн хөрөнгийг өөрөөсөө гаргасан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэж маргасан.

 

Хариуцагч татгалзал болон сөрөг шаардлагын үндэслэлээ нотлохоор ворлд ХХК, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний холбоо зэргээс Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж байсан хүсэлт, Усан парк хүүхэд төсөл, дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн боловч эдгээр баримтаар хариуцагчийг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан Усан парк хүүхэд төсөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй, О.гийн эзэмшлийн Хаан банкин дахь 2025758754 дугаарын 2018.03.17-ны өдөр шилжүүлсэн 4 000 000 төгрөг, 2019.07.03-ны өдрийн торхон байшин урьдчилгаа гэх утгатай 4 200 000 төгрөг, 2019.07.04-ний өдрийн 300 000 төгрөгийн мөнгөн хөрөнгүүд нь маргаан бүхий газартай хамааралтай эсэх нь тодорхойгүй байхаас гадна Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл, Аялаж амрах жуулчлалын байр байгуулах төслүүдийн хэрэгжүүлэгчээр Б.******* гэж бичигдсэн үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд нэгж талбарын 178100************** дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, 2 дугаар хэсэг, 1 дүгээр гудамжны 8Б тоот хаягт байрлах *******72 мкв талбай бүхий газрыг Б.*******, О. нар хамтран эзэмшихээр тохиролцсон гэх хариуцагчийн татгалзал бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийг маргаан бүхий газрын 50 хувийг эзэмших эрх бүхий этгээд мөн болохыг тогтоож, газар эзэмших эрхийг О.д шилжүүлэхийг Б.*******д даалгуулах тухай сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй.

Түүнчлэн, хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлах боловч сөрөг шаардлагын агуулга, үндэслэл нь газар эзэмших эрхтэй холбоотой байх тул хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа буюу үндэслэлгүй хөрөнгөжих зохицуулалтад хамаарахгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан, нэгж талбарын 178100************** дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, 2 дугаар хэсэг, 1 дүгээр гудамжны 8Б тоот хаягт байрлах *******72 мкв талбай бүхий газрыг хариуцагч О. //-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Хариуцагч О.гийн нэгж талбарын 178100************** дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, 2 дугаар хэсэг, 1 дүгээр гудамжны 8Б тоот хаягт байрлах *******72 мкв талбай бүхий газрын 50 хувийг эзэмших эрх бүхий этгээд мөн болохыг тогтоож, газар эзэмших эрхийг О.д шилжүүлэхийг Б.*******д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200, О.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ