Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2016/0322

 

Нэхэмжлэлээс татгалзсаныг батлах тухай

 

Нэхэмжлэгч: М******* ХХК

            Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

            Гуравдагч этгээд:

            Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/31 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 21/31 тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтан дахь "Шинэ урт цагаан"-тай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

            Нэхэмжлэл хүлээн авсан огноо: 2016 оны 3 сарын 30 өдөр

Шүүгч:  Д.Зоригтбаатар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М******* ХХК нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

              ШҮҮГЧ                                    Д.ЗОРИГТБААТАР