Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/03101

 

 

 

2024 оны 07 сарын 24 өдөр                        Дугаар 183/ШШ2024/03101                             Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Ч***, Оргил стадион ***, Х****, өөрийн байранд байрлах, “Х*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.А*******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.А******* нь Х*******тай 20** оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №******* тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №******* тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 2,399,800 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба 20** оны 06 дугаар сарын 19-ны өдрйин байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,709,742.36 төгрөг, хуримтлагдсан хүүгйин төлбөрт 1,655816.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 175,130.23 төгрөг  нийт 3,540,688.89 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулахдаа тэмдэглүүлсэн хаяг буюу иргэний үнэмлэхний хаягтаа байхгүй оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 01 сарын 23-ны өдрийн 182/ШЗ20**/0**** захирамжаар нотлогддог. Иймд Д.А*******ыг оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З******* 20** оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие М.З***** нь Д.А*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба тус дүүргийн анхан шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.А******* нь Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Сурагчийн ** дүгээр гудамж, *** тоот хаягт “Бүртгэлтэй боловч оршин суудаггүй” болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20** оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ20**/0**** дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна. (хх.5)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д******** А******* /РД:*********/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.А******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД