Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2019/0200

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Э.Г*******, Т.Э******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Багануур дүүргийн Засаг дарга, Багануур дүүргийн Газрын албанд тус тус холбогдох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай, ******* тоот сууцны орчмын газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхээс татгалзаж, хүсэлтийг хүлээн авахгүй байх Багануур дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Багануур дүүргийн Засаг дарга болон Газрын албанд тус сууцны орчмын газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 537 дугаар захирамжийн Ч.Б*******д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г******* болон нэхэмжлэгч Т.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* нараас тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч нарын зүгээс гуравдагч этгээд болох Ч.Б*******тай газрын асуудлаар харилцан тохиролцож, маргаж байгаа газрын зарим хэсгийг өөрсдийн өмчлөлд авахаар болсон тул анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Г*******, Т.Э******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд хандан Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай, ******* тоот сууцны орчмын газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхээс татгалзаж, хүсэлтийг хүлээн авахгүй байх Багануур дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Багануур дүүргийн Засаг дарга болон Газрын албанд тус сууцны орчмын газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 537 дугаар захирамжийн Ч.Б*******д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар нэхэмжлэгч Э.Г******* болон нэхэмжлэгч Т.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******гоос 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан бөгөөд

Нэхэмжлэгч Т.Э*******аас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******д олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ....нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасан эрхийг тусгайлан олгосон байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Э.Г*******, Т.Э******* нараас Нийслэлийн Засаг дарга, Багануур дүүргийн Засаг дарга, Багануур дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай, ******* тоот сууцны орчмын газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхээс татгалзаж, хүсэлтийг хүлээн авахгүй байх Багануур дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Багануур дүүргийн Засаг дарга болон Газрын албанд тус сууцны орчмын газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 537 дугаар захирамжийн Ч.Б*******д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА