Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/03097

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 24 өдөр                       Дугаар 183/ШШ2024/03097                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, **** тоот хаягт оршин суух Д******* Ойрд овогт Ц*******ийн Г******* (РД:**********)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар хэсэг, Блуй скай зайсангийн тойруу гудамж, ** байр, ** тоот хаягт оршин суух Б******* овогт Ч*******ийн Цэцэгсүрэн (РД:********)-нд холбогдох,

 

“М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэг, компанийн 2022, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, “Н**************” үйлчилгээний төвийн барилгын зураг, кадастрын зураг, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн мянга /******/ гудамж, ** тоот, 2,693 м.кв өмчилж авсан газрын гэрчилгээ, кадастрын зургийг гуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Г*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******,

Шүүх хуралдааны ийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэг, компанийн 2022, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, “Н**************” үйлчилгээний төвийн барилгын зураг, кадастрын зураг, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн мянга /*****/ гудамж, ** тоот, 2,693 м.кв өмчилж авсан газрын гэрчилгээ, кадастрын зургийг гуулах шаардлага бүхий нэхэмжлэл гасан байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ч.Атай 20** оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 20** оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хамт амьдарч 7-20 насны 6 хүүхдийн эцэг, эх болцгоосон. Ч.А нь 20** оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Ч.А нь “М” ХХК-ийг байгуулан Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн мянга /****/ гудамж, ** тоот, 2,693 м.кв өмчилж авсан газар дээрээ Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөн үйл ажиллагаа явуулдаг байсан. Хадам ах, эгч тай холбогдож өв залгамжлалаар компанийг шилжүүлэн авах бичиг баримтаа авах талаар удаа дараа санал тавьсан боловч өгөхгүй байгаагийн улмаас хууль ёсны өв залгамжлагч ын хувьд эх баримтгүй гэж өвлөх эрхийн гэрчилгээ гуулж чадахгүйд хүрч байна гэжээ.

 

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчийн шаардаж байгаа баримт бичгүүд нь хариуцагчид байхгүй, талийгаач Ч.Аын эх н.Ад байгаа гэж тайлбарлаж байна.

3.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдтэй тухай лавлагаа, нэгж талбарын дугаар кадастрын зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Ч.А, Ц.Г******* ын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.А нь 20** оны 08 дугаар сарын 05-ны өдөр нас барсан тухай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны Засаг даргын 20** оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Ч.А Ц.Г*******, Ц.М, А.А, А.А, А.Н, А.А, А.А, А.А ын хамт амьдарч байсан тухай 45 дугаар тодорхойлолт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Хариуцагч талаас “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х ХХК болон “М” ХХК-ийн хооронд 20** оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зн болон барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Ааас Ч.Цэцэгсүрэнд олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Цэцэгсүрэнгийн эзэмшлийн дугаар дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар тус тус гаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэг, компанийн 20**, 20** оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, “Н**************” үйлчилгээний төвийн барилгын зураг, кадастрын зураг, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн мянга /*****/ гудамж, ** тоот, 2,693 м.кв өмчилж авсан газрын гэрчилгээ, кадастрын зургийг гуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний нөхөр Ч.А нь 20** оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд тэрээр “М” ХХК-ийг байгуулан Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн мянга /*****/ гудамж, ** тоот, 2,693 м.кв өмчилж авсан газар дээрээ Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөн үйл ажиллагаа явуулдаг байсан. Хадам ах, эгч тай холбогдож өв залгамжлалаар компанийг шилжүүлэн авах бичиг баримтаа авах талаар удаа дараа санал тавьсан боловч өгөхгүй байгаагийн улмаас хууль ёсны өв залгамжлагч ын хувьд эх баримтгүй гэж өвлөх эрхийн гэрчилгээ гуулж чадахгүйд хүрч байна гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...нэхэмжлэгчийн шаардаж байгаа баримт бичгүүд хариуцагчид байхгүй, талийгаач Ч.Аын эх н.Ад байгаа...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Ц.Г******* нь Ч.Атай 20** оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэж, гэрлэлтээ бүртгүүлсэн. (хавтаст хэргийн 8 дахь тал)

4.2.Нэхэмжлэгч Ц.Г*******ийн нөхөр Ч.А нь 20** оны 08 дугаар сарын 05-ны өдөр “***” шалтгаанаар нас барсан. (хавтаст хэргийн 8 дахь талын ар тал)

4.3.Талийгаач Ч.Аын нэр дээр “М” ХХК, нэгж талбарын дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, * хороолол, Нарны зам гудамж ** байр, **, **, ** тоот орон сууцны болон авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Нуур ** гудамж, ***, ***, ***, Дэнжийн мянга гудамж ** тоот гэр бүлийн хэрэгцээний газар бүртгэлтэй. (хавтаст хэргийн 4-7 дахь тал)

 

5.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Г******* нь талийгаач Ч.Аын хууль ёсны өвлөгч байна.

 

6.Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар хууль ёсны өвлөгч болох нэхэмжлэгч Ц.Г******* нь өв хүлээн авахаас татгалзсан талаар нотариатад мэдэгдээгүй байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Г******* нь өвийг хүлээж авсан гэж үзнэ.

 

7.Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь талийгаач Ч.Аын эд хөрөнгө, эрхийг хүлээж авсан буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар Ч.Аын өмчлөлийн зүйлийг бусдаас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

8.Өөрөөр хэлбэл, “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэг, компанийн 20**, 2*** оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, “Н**************” үйлчилгээний төвийн барилгын зураг, кадастрын зураг, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн мянга /*****/ гудамж, ** тоот, 2,693 м.кв өмчилж авсан газрын гэрчилгээ, кадастрын зургийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх үүсжээ.

 

9.Гэвч нэхэмжлэгчийн шаардаж буй баримт бичгүүд хариуцагч Ч.Цэцэгсүрэнгийн эзэмшилд байгаа гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

10.Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “…Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Цэцэгсүрэнд холбогдох “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэг, компанийн 20**, 20** оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, “Н**************” үйлчилгээний төвийн барилгын зураг, кадастрын зураг, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн мянга /*****/ гудамж, ** тоот, 2,693 м.кв өмчилж авсан газрын гэрчилгээ, кадастрын зургийг гуулах тухай нэхэмжлэгч Ц.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг дан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД