Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2016/0319

 

Нэхэмжлэлээс татгалзсаныг батлах тухай

 

Нэхэмжлэгч: Г.Цагаанбаяр

            Хариуцагч: Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайд

            Гуравдагч этгээд: мухар Улиас ХХК ХХК

            Нэхэмжлэлийн шаардлага: 32 иргэний оршин суудаг газартай давхардуулан олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын гаргасан газар ашиглуулах зөвшөөрөл олгосон тушаалуудыг хүчингүй болгуулж дээрх 32 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах

            Нэхэмжлэл хүлээн авсан огноо: 2016 оны 5 сарын 03 өдөр

Шүүгч:  Л.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цагаанбаяр  нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Цагаанбаяр -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

              ШҮҮГЧ                                    Л.ӨЛЗИЙСАЙХАН