Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/35

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

          Прокурор Д.Ганцэцэг

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг

          Шүүгдэгч *******, ******* /цахимаар/

          Шүүгдэгч *******

          Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Р.Шүрхүү

          Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ч.Алдар /цахимаар/

          Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Мөнхгэрэл

          Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан гомдлоор *******, *******, Ч.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн 1826004670180 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                   

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт 7 дугаар багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Өлзий овгийн ******* /*******/,

 

Монгол Улсын иргэн, 1958 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 63 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэрт, ам бүл-1, Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг Жаргалант хорооллын 18 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34а байрны 68 тоотод түр оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигин овгийн *******,

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд дотрын их эмч ажилтай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт 7 дугаар баг 32-29 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Өндөрнөр овгийн *******.

 

******* нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод байрлах *******ийн гэрт хохирогч *******ийн хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан,

 

Чимэддолгорын Даваадулам нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа *******э нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт гэмтэл учирсан байхад эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МИS5081:2013 стандартыг барьж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан,

 

Дашдондогийн Ганчимэг нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа *******э нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт гэмтэл учирсан байхад эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МИS5081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3-р заалтыг баримталж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5, *******, ******* нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Өлзий овгийн *******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, ******* нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2  жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэрээс явахыг, *******ыг 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар *******т  оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, *******д  оногдуулсан  1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус  даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар *******т оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 сарын хугацаагаар тогтоохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар *******, ******* нарт оногдуулсан эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохоор, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй гэсэн, ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3000000 төгрөг, ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  972763 төгрөг, ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 972763 төгрөг, Д.Отгонбаяр нь 2000000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Янжиндуламын нэхэмжлэлээс 940000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1820000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.28-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Тус аймгийн прокурорын газраас ******* нь Өвөрхангай аймгийн Уянга сумын эрүүл мэндийн төвийн дотрын эмчээр ажиллаж байхдаа 2018.10.26-ны өдөр *******ийг амбулаториор ирэх үед үзлэг ба эхо шинжилгээ хийсэн байна. Тухайн үед хохирогч хүчтэй хэвлийгээр өвдөнө, хий огиулна гэсэн зовиуртай, 2018.10.25-ны шөнө хүнд зодуулсан гэх өгүүлэмжтэй байсан. Үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, судасны цохилт нэг минутад 88 удаа, хэвлий эмзэг, шёткин блюмбергийн шинж (-+) гэж тэмдэглэсэн боловч өвчтөний биеийн байдлыг бүрэн оношлоогүй байна.

******* нь 2018.10.25, 26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа *******э нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдалт, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу тохой нуруунд зулгаралт гэмтэл учирч, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа МИS5081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 дахь заалтыг баримталж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн. Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр эх барих эмэгтэйчүүдийн эмч ******* гэж бичсэн байх бөгөөд 2018.10.26-ны өдөр ******* нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд ямар ажил албан тушаалд томилогдсон, түүнтэй холбоотой ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2-р хавтаст хэргийн 208-р талд Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын захирамж байх бөгөөд 2013 оны үр дүнгийн гэрээг байгуулахдаа эрүүл мэндийн төвийн эрхлэгч *******тай байгуулсан харагдаж байна. Мөн 2-р хавтаст хэргийн 220-р талд ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан байх бөгөөд тус тодорхойлолт нь Ганбаяр гэх хүний тодорхойлолт байна. 4-р хавтаст хэргийн 26-р талд *******ийн ажлын байрны тодорхойлолт мөн авагдсан байх бөгөөд тус ажлын байрны тодорхойлолтуудад ажлын байрны зорилго ажлын байрны үндсэн зорилтууд, чиг үүргүүд бичигдсэн бөгөөд *******ийн хувьд сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны МИS5081:2013 стандартын 8.14.7-д туулах чадвар сайтай хүнд өвчтөн тээвэрлэх боломжтой түргэн тусламжийн авто машинтай байна, 10.11.3-т алсын түргэн тусламжийн туулах чадвар сайтай машинтай бэлэн байдлыг хангасан байна гэх үүргийг хүлээхгүй бөгөөд сумын эрүүл мэндийн дарга болон эрхлэгчийн хүрээнд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний хүртээмж тасралтгүй байдлыг хангах үүргийг хүлээж байна. *******ийн хувьд талийгаач *******ийн биед яаралтай үзлэг оношилгоо хийж, өвчтөн илгээх 13А маягт бичсэн, аймгийн төв рүү яаралтай явуулах талаарх арга хэмжээг авсан бөгөөд 1-р хавтаст хэргийн 45-46-р талд гэрч Лхагвадолгорын ...эмнэлэг дээр ирээд Ганчимэг эмчид үзүүлсэн чинь ЭХО-д харуул гэсэн тэгээд ЭХО-д харуулахад Ганчимэг эмч дэлүүний задралтай байна гэсэн. Яаралтай аймаг руу яв гэж байсан. Тэр үед Даваадулам эмч орж ирээд энэ бол дэлүү биш юм шиг байна, аймаг руу зургийг нь явуулаадах гээд явуулсан гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 39-40-р талд гэрч Ц.Ганбаатарын ...эмнэлэг дээр очиход талийгаач өвчин намдаах тариа хийлгэсэн байсан, эмч Даваадулам надад хэлсэн, тэр үед Даваадулам эмч наад хүнээ аваад аймаг руу яв, унаагаа олоод аймаг орсон нь дээр шүү гэж хэлсэн. Бид нар унаа хайгаад олдохгүй болохоор эргээд Даваадулам эмч дээр ороод бид нарт унаа олдохгүй байна, эмнэлгийн машинд чинь бензин хийгээд аймаг явъя гэж Бор /*******ийн эхнэр/ хэлэхэд Даваадулам эмч манай 1 машин эвдэрсэн, нөгөө машин дуудлага гарвал явах тул манайд машин байхгүй гэхээр нь бид нар яах вэ гэж асуухад өвчин намдаах лаа хийгээд хараад хоно, маргааш өглөө манай машин аймаг явж магадгүй гэсэн гэх мэдүүлэг зэргээс харахад *******ийн хувьд хуулиар хүлээсэн өвчтөнд яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж, хэвлийн гэмтэл, дэлүүний задрал гэх оношийг тогтоож, өвчтөн илгээх хуудас 13А маягтыг бөглүүлж, өвчин намдаах тариа хийсэн зэрэг нь тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээний хүчин төгөлдөр мөрдөгдөж буй удирдамж, стандартад нийцсэн гэж үзэж байна. Гагцхүү Даваадуламын зүгээс жижүүр эмчээр ажиллаж байхдаа хохирогчид яаралтай тусламж дуудлагаар очиж үзүүлээгүй, сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх ёстой байсан тусламж үйлчилгээ үзүүлэх машин механизмаар хангаагүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүйтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.11.29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Шүрэнцэцэгийн 2019.01.07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2019.03.27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.04.02-ны өдрийн 402 дугаартай, 3-н бүрэлдэхүүнтэй шинжилгээний дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.06.22-ны өдрийн 816 дугаартай, 5-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр ******* нь тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээний хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартад нийцсэн байна гэдэг дүгнэлт гарсан боловч 2020.10.02-ны өдрийн 1037 дугаартай 7-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр *******ийг өвчтөний биеийн байдлыг бүрэн үнэлээгүй, оношлоогүй байна, сумын эмч нар Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МИS5081:2013 стандартын 8.3.3-т Өвчин хүндэрсэн онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийж оношлогоо эмчилгээг шийдвэрлэнэ, 8.3.6-д мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах, сум дундын болон аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвд шилжүүлэх арга хэмжээг эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу шийдвэрлэнэ, 8.3.7-д үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг бүсийн оношилгоо эмчилгээний төв, төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэл зүйн удирдамжийг баримтална гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгасан. Гэтэл ******* нь гэмтэл болон дуран, ЭХО-ны эмч биш боловч өөрийн мэргэжил, ажил үүргийн хувьд яаралтай арга хэмжээ авч, БОЭТ-ийн дүрс оношилгооны Уламдэлгэрэх эмч рүү залгаж, арга зүйн зөвлөгөө авсныхаа хүрээнд  дотор ЭХО-д харж, өвчний оношийг тогтоон эрхлэгч эмч *******д өвчтөний биеийн байдлын талаар хэлж, аймгийн эмнэлгээс талийгаач Дашзэвгийг явуул гэж хэлснийг мэдэгдэж, өвчтөн илгээх 13А маягтыг хийж өгсөн болно.

*******ийн хувьд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс буруутгасан бүхий л заалтад заагдсан арга хэмжээг авсан бөгөөд дээрх үйл баримт нь 1-р хавтаст хэргийн 222-р талд байгаа ЭХО-д харсан зургийн үзүүлэлт, 1-р хавтаст хэргийн 224-р талд байгаа эмчийн үзлэгийн бүртгэл, 1-р хавтаст хэргийн 225-226-р талд байгаа амбулатороор эмчлүүлэгсдийн картан дээр бичигдсэн онош 1-р хавтаст хэргийн 227-р талд байгаа өвчтөн илгээх хуудас буюу 13А маягт, 1-р хавтаст хэргийн 44-47-р талд байгаа гэрч Лхагвадолгорын ...тэгээд ЭХО-д харуулахад дэлүүний задралтай байна гэсэн яаралтай аймаг руу яв гэж байсан зэрэг нотлох баримтуудаас харахад ******* нь тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэдэг нь хангалттай нотлогдож, тогтоогдохгүй байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7-н хүний бүрэлдэхүүнтэй 1037 дугаартай дүгнэлтэд өвчтөний биеийн байдлыг бүрэн үнэлээгүй, оношлоогүй байна гэх боловч Улсын Дээд шүүхийн 2019.12.25-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор эмнэлгийн мэргэжилтэн нь өвчтөний өвчний оношийг зөв тогтоогоогүйгээс өвчтөнд буруу эмчилгээ хийж, түүний улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулсан эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж дүгнэсэн байна.

******* нь тухайн сумын эрүүл мэндийн төвийн дарга болон эрхлэгч эмч биш бөгөөд шийдвэрлэх асуудлын хүрээнд мэргэжлийн алдаа гаргалгүй өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд гагцхүү ******* эрхлэгчийн дуудлагаар очиж, тусламж үзүүлээгүй, оношийг тогтоогоод 13А маягт бичиж өгсөөр байтал яаралтай түргэн тусламжийн машинаар хангаагүй үйлдлээс болж талийгаач Дашзэвгийн амь нас хохирсон гэж үзэхээр байна. Иймд *******т холбогдох үйл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие Уянга сумын эрүүл мэндийн төвд 2006 оноос хойш тасралтгүй дотрын их эмчээр ажиллаж байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.28-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гомдолтой байна. Уянга сумын эрүүл мэндийн төвийн дотрын эмчээр ажиллаж байхдаа 2018.10.26-ны өдөр *******ийг амбулаториор ирэх үед үзлэг болон эход харж оношилгоо, эмчилгээг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандарт, эмнэл зүйн удирдамжийн дагуу хийж, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас АМ 13А маягт, эмчлүүлэгчийн амбулаторын картанд үйлчлүүлэгчийн биеийн байдлыг бичиж тэмдэглэн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтэл, мэс заслын эмчид онош тодруулах, эмчлүүлэхээр өвчин намдаах тариа хийж, ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгч өөрийн ажлын чиг үүргийн дагуу гүйцэтгэсэн. Тухайн үед 2018.10.26-нд эрүүл мэндийн төвийн дарга *******ын ажлын байрны тодорхойлолт, засаг даргатай байгуулсан гэрээ, ажлын чиг үүргийн дагуу дээд шатлалд өвчтөн хүргэх, эмч томилох, унаа машины бэлэн байдал, жолооч томилох, бензин гаргах нь энэ хүний ажлын чиг үүрэгт заасан байдаг. Иймээс дотрын эмчийг ажлын байрны чиг үүргийн дагуу хохирогч *******эд сум тосгоны эрүүл мэндийн төвд эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаанаас МИS5081:2018 стандартыг баримтлан ажилласан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.28-ны өдрийн 2021/ШЦТ/118 тоот тогтоол болон шүүгдэгч *******ийн гомдолд тайлбар гаргаж байна. Шийтгэх тогтоолын тухайд шүүгдэгч *******ыг       эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцсоныг өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөөгүй учир нь дуудлага хэдийд ямар байдлаар ирсэн ямар арга хэмжээ авсан талаар тус эмнэлэгт хөтлөгддөг журнал баримт зайлшгүй шаардлагатай энэ баримтыг гаргуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн бүх шатанд гаргасныг шаардлагагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ хамгийн шаардлагатай. Тухайлбал шийтгэх тогтоолын 31-р хуудсанд шүүгдэгч *******ын 2021.05.18-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 20 цагийн үед Бадрал багаас дуудлага ирсэн явах гэж байтал хохирогчийн ар гэрээс нэг хүн унаа байна уу гэж ирсэн. Тэгэхээр нь манай нэг машин яг одоо дуудлаганд хөдлөх гэж байна. Нэг машин эвдрэлтэй гэж хэлсэн. Тэгээд дуудлагандаа яваад 01 цагт ирсэн гэх мэдүүлгээр шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн хамтран амьдрагч Ш.Лхагвадолгорыг түргэн тусламжийн дуудлага өгсөн түүнээс хойш дуудлаганд явсан болох нь тогтоогдож байна гэсэн дүгнэлт үндэслэлгүй. Харин эсрэгээрээ дуудлаганд явах гэж байхад машин хүсэж очсон байдал харагдаж байгаа тул энэ талын баримт хэрэгт зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Хохирогч гэмтэл авснаасаа хойш 15-22 цагийн дараа эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтэнд хугацаа алдаж дээд шатлалд хүргэсэн гэсэн үндэслэлээр эмч нарыг буруутгадаг. Тэгвэл ******* хохирогч Дашзэвгийг зодож амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулчихаад 15-22 цаг ямарч тусламж үзүүлээгүй байж байгаад хохирогчийн биеийн байдал ноцтой хүндэрсний дараа эмнэлэгт хандсан нь хугацаа алдсан гол шалтгаан байгаад шүүх дүгнэлт хийгээгүй. /Эмч нар аймаг явах нь зөв гээд гаргасан, явсан гэж бодож байтал өглөө ирсэн гэдэг/.

Шүүгдэгч *******ийн гомдлын тухайд ...би зохих үзлэгээ хийж оношоо тавьсан харин Даваадулам жижүүр эмчээр ажиллаж байхдаа хохирогчид яаралтай тусламж үзүүлээгүй эрх хэмжээний хувьд яаралтай тусламж үзүүлж унаагаар хангаагүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэсэн утга илэрхийлжээ. Энэ талаар тайлбарлахад тухайн өдөр дотрын эмчээр ******* эмч ажиллаж үүргийнхээ дагуу үзлэг оношилгоо хийсэн боловч зохих журмын дагуу онош тодорхойгүй нөхцөлд эмч нарын зөвөлгөөнөөр оруулах дээд шатлалд хүргүүлэх асуудлыг зохих ёсоор шийдвэрлүүлэх ёстой атал Даваадулам эмч дэргэд байсан мэдэж л байгаа байх гэж бодсон гэж тайлбарладаг. Иймд зөвхөн Даваадулам эмчийг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: 2 жил 10 сарын өмнө амь хохирогч Дашзэвгийг  2 хүн зодож, нарийн гэдэс тасарч, элэг няцарч хүнд гэмтэл учруулсан. Нэг хүн нь хөнгөн гэмтэл учруулсан гэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосон. /өөрийн мэдүүлгээр нотлох баримтгүйгээр/ Хохирогчийн өмгөөлөгч Оюунчимэгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт байгаа. Нөгөө хүн нь хүнд гэмтэл учруулсан гэдгээр /хүн нь үхээгүй юм шиг байгаа/ 2 сарын хорих ялаар шийтгүүлсэн.

            Эмч Ганчимэг өвчтөний биеийн байдлыг үнэлээгүй, оношлоогүй, эмч Даваадулам үзээгүй, унаа гаргаагүй гэдгээр 2 жил эрх хасах, зорчих эрхийг 1 жилээр хязгаарласан.

            Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь заалт нь шууд эмчийн буруугаас хүн нас барвал оногдуулах ял гэж ойлгож байгаа. Эмч Ганчимэгийн давж заалдах гомдолтой танилцахад намайг буруутгасан байна. 

            1. 1-р хавтаст хэргийн 45, 46 дугаар талд авагдсан Лхагвадолгорын мэдүүлэгт дэлүүний няцрал биш, аймаг руу зураг  явуул гэсэн мэдүүлэг, энэ худлаа. Ганчимэг эмч өөрөө нотлоно. Би аймаг хүргэе гэж хэлээд дежур эмч байсан тул аймаг хүн хүргэх бэлтгэл ажлаа хангаад 18 цаг болж дежурээ аваад нөгөө хүнээ яав гэж асуухад БОЭТ явуулсан гэж хэлсэн.

            2. Дүү Ганбаатарын мэдүүлэгт /хавтаст хэргийн 39-40 дүгээр талд/ БОЭТ-руу аваад явсан дээр шүү гэж хэлсэн нь үнэн. Унаа олоод яв гэж Ганбаатарт хэлээгүй.  Учир нь Ганбаатар өөрөө машинтай. Зодсон хүмүүстэй уулзаад давхиад байсан. Эхнэр болох Лхагвадолгорыг 20 цагийн үед өвдөөд гэж ирэхэд нь Ганчимэг эмчийн үзсэн үзлэг, ЭХО бичгийг картаас нь үзэхэд хэвлийн эрхтэн бүтэн, эмгэг зүйл илрээгүй бичлэг байсан. Үзээд ЭХО-д хараад, БОЭТ-рүү зураг явуулаад 15-р маягтаа хийлгээд өөрсдөө яв гээд явуулсан нь хөнгөн хүмүүсийг бид ингэж явуулдаг учир хөнгөн гэж ойлгосон. Ар гэр болон бүгд хөнгөн гэж ойлгосон учир хэн нь ч яараагүй. Өвөрхангай, Уянга сум хоорондоо 60 километр, зам цагаан тул талдаа 1 цаг 30 минут явдаг. Яаралтай, машины давхцал гарсан тохиолдол бүрийг дор нь зохицуулах боломжтой байдаг. Айл бүр шахам унаатай. Эмнэлгийн УАЗ 469 машин яваагүйгээс хүний амь нас эрсдсэн нь үндэслэл муутай.  15 дугаар маягт хийж өгсөн хүнийг эмнэлгийн машин хүргэдэг биш, дараагийн шатлалд үзүүлэх баримт юм. Ганчимэг эмчийн үзлэгийн тэмдэглэл нь хөнгөн гэж үзэх нотлох баримт болно. Мэс заслын эмч дуудаж үзүүлэх /мэс заслын эмч Ганбаатар/, хамтарсан үзлэг хийх, эрхлэгч эмчид танилцуулах боломжууд байсан. /хүнд гэж үнэлсэн бол/.

3. Үзээгүй гэж буруутгасан, дуудлага ирээгүй, дежур сувилагч бүртгэж авдаг. Дуудлагын журналд байхгүй. Эмч үзээд шийдвэрээ гаргасан байхад би үзээд байх шаардлагагүй. Нэг эмчийн үзсэн шийдвэрийг дараагийн эмч үзэх ёс зүй байхгүй. Дотрын эмчийн асуудлыг дотрын эмч хариуцна. Эмэгтэйчүүдийн эмч үзээд өөрчлөх ёс зүйгүй. Би эмэгтэйчүүдийн эмч. Эмэгтэйчүүдийн асуудлыг өөр эмчтэй хэзээ ч хуваалцаж байгаагүй. Манайх нарийн мэргэжлийн 7-н эмчтэй. Чиг үүргийн дагуу мэргэжлийн тусламж үзүүлдэг.

4. Ганцэцэг эмч ЭХО-ны эмч биш гэжээ. 3 сар хэвлийн ЭХО-ны курст байгууллагын зардлаар сурсан сертифкаттай.

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд прокурор тавьсан асуултандаа: Амь хохирогч амьдрах боломж байсан уу? гэдэг асуултад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7-н эмчийн бүрэлдэхүүний дүгнэлтэд хариулахдаа “Цаг алдахгүй эмнэлгийн тусламж авсан бол амьдрах боломж байсан гэсэн өгүүлбэрт эмч нарыг буруутгаж, шүүгдэгч нарыг ялаас хөнгөлж байгаа.

Хохирогч гэмтэл аваад БОЭТ хүргэх хооронд 36 цаг болсон. Эмнэлэгт 23 цагийн дараа хандсан. Явна гэж гараад 3-4-н цаг бүгд 27 цагийг өөрсдөө алдсан. Үлдсэн цөөн цагийг зөв үнэлээд яаралтай хүргэсэн бол гэж бодож, ойлгож байгаа. Өвчтөн цаг алдаж эмнэлэгт ханджээ гэдгийг хэлээд нотолсон байхад бүх бурууг үндэслэлгүйгээр тохож байгаа нь буруу. Тайлбар бичсэн шалтгаан нь өөрийгөө зөвтгөх, бусдад буруу чихэх, хүмүүсийн ялыг хүндрүүлэх зорилго байсангүй. Үнэн, шударга, тохирсон байдлаас харьцангуй эмч нарын ял хүнд туслаа гэж ойлгож хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож өгөөсэй гэж хүсэж байна. Би 10 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагт Бадрал багийн хүнд хүний дуудлаганд явж 01 цагт ирсэн. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан болно. Мөн 1.4 жил яллагдагчаар татагдаж тусгаарлалтад орж ажиллах боломжгүй болж эд материал, сэтгэл санаагаар хүнд хохироод байна. Би хохирогчид сая орчим төгрөг төлсөн гэжээ.

            Прокурор Д.Ганцэцэг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогч Дашзэвгэ нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-6 тоотод оршин суух Дэмбэрэлийн гэрт шүүгдэгч *******т хэвлийн тус газраа өшиглүүлж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл авсан. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед хохирогч Дашзэвгийн эрүүл мэндийн байдал муудсаны улмаас түүний хамтран амьдрагч Лхагвадолгор гэх эмэгтэй Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвөөс түргэн тусламжийн эмч дуудсан боловч сум дотор түргэн тусламж очихгүй, өөрсдөө ирээд эмчээ аваад яв эсхүл өөрсдөө ирж үзүүл гэсэн хариуг эмнэлгээс өгсөн байдаг. Ингээд хохирогчийг эмнэлэг дээр ар гэрийнхэн нь авч очиход ******* гэх эмч эход харсан. Эход хараад ходоодны агууламжтай харагдаж байсан мөн хэвлий хэсэгт нь дарж үзэхэд эмзэглэлтэй байсан, үзлэг хийх үед сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч ******* эмч орж ирээд унаагаа олоод наад хүнээ аваад аймаг руу яв гэж хохирогчийн ар гэрийнхэнд хэлсэн байдаг. Унаа хайгаад олдохгүй болохоор нь эргээд ******* эмч дээр очоод унаа олдохгүй байна. Эмнэлгийн машинд чинь бензинийг нь хийгээд аймаг аваад явъя гэж хэлэхэд ******* эмч манай нэг машин эвдэрсэн, нөгөө машин дуудлага гарвал явах учраас манайд машин байхгүй гэсэн байдаг. Тийм учраас өнөө шөнөдөө өвчин намдаах лаа хийгээд хоно гэж хэлсэн талаар гэрчийн мэдүүлэг байгаа. Тухайн үед дэлүү нь бяцарсан байж магадгүй талаар ******* эмч хэлсэн талаарх мэдүүлэг хавтаст хэрэгт мөн авагдсан. Бие нь их муу байна, эмнэлэгт хонуулъя гэхэд ******* эмч сул ор байхгүй гэсэн хариу өгсөн. Ингээд хохирогч маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн БОЭТ-д хүргэгдэн ирээд хагалгаанд орж 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байдаг.

Мөн шүүгдэгч ******* согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой Дэмбэрэлийн гэрт Дашзэвгийн хэвлийн тус газар өшиглөөд хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж хүнд хохирол санаатай учруулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. ******* давах гомдол гаргаагүй учир түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон гэж үзэж байна. Харин шүүгдэгч ******* эмчийн хувьд гэмт хэрэг үйлдээгүй учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцож байгаа юм байна. Прокурорын зүгээс уг гэмт хэрэг гарах болсон шалтгаант холбоо, талийгаачийн нас барах болсон шалтгаан, нас барах болсон шалтгаантай холбоотой түүнд учраад байгаа элэгний 7 дугаар сегментэд учирсан гэмтэл гээд байгаа нь хэрвээ эмнэлгийн тусламжийг яаралтай авч чадсан бол амь нас аврагдах боломжтой байсан гэсэн шинжээч эмчийн дүгнэлт гарсан байдаг. Хамгийн сүүлд гарсан 7-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр ******* эмчийг буруутай гэж гарсан. Уг дүгнэлт дээр ямар учиртай зүйл яригдсан бэ? гэхээр хамгийн гол нь ******* эмчийн хувьд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дашзэвгийг амбулатороор ирэх үед үзлэг эхо шинжилгээ хийсэн байна. Тухайн үед хохирогч хэвлийгээр хүчтэй өвдөх, хий огиулна гэсэн зовуурьтай байсан, 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй байсан. Үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, судасны цохилт 1 минутад 88 удаа, хэвлий нь эмзэг, шёткин блюмбергийн шинж нэмэх гэж тэмдэглэсэн байдаг боловч өвчтөний биеийн байдлыг бүрэн үнэлээгүй оношлоогүй байна гэсэн байгаа юм.

Мөн ******* эмчийг жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан, өвчтөнг үзэж цаг алдалгүй дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх нь зүйтэй байсан, хохирогч Дашзэвгийг эрүүл мэндийн төвд очих үед нь сумын эмч нар Сум тосгоны эрүүл мэндийн төв, эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 дахь заалтуудыг баримталж ажиллаагүй, амь хохирогч Дашзэвгэ нь хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч нас барсан бөгөөд уг хүндрэл нь богино хугацаанд үүсч үхэлд хүргэх эрсдэлтэй учраас цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байдаг. Хохирогч эмнэлгийн байгууллагад цаг алдаж хандсан, сумын эмнэлэг зөв оношилж дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай хүргээгүй хугацаа хожимдуулсан, амь хохирогч Дашзэвгэд анхан шатны эмнэлгийн тусламж зохих стандартын дагуу үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Шүрэнцэцэг, Хүрэлсүх нарыг оролцуулсан байдаг. Ямар учиртай эдгээр шинжээч эмч нарыг оролцуулсан гэхээр Хүрэлсүх эмч талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн эмч байсан учраас дүгнэлттэй нь холбогдуулан шүүх хуралдаанд оролцуулсан байдаг. Шинжээч Хүрэлсүх эмч анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ гаргасан дүгнэлтээ дэмжиж байгаа, шинжээч эмч 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дашзэвгийн цогцост нас барсан шалтгаан тогтоох зорилгоор задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээгээр талийгаач Дашзэвгийн хэвлийн битүү гэмтэл 12 хуруу нарийн гэдэсний тасрал, элэгний 5, 7 дугаар сегментийн урагдал гэмтлийн улмаас хэвлийн хөндийн цус алдалт, хэвлийн хөндийн түгмэл бааст үрэвслээр нас барсан тухай дүгнэлт гаргасан. Өмгөөлөгчийн асуултын хувьд тухайн биеийн байдлаас шалтгаална, гэмтэл шархны хэмжээнээс шалтгаална. Нэг нь 12 хуруу гэдэсний тасралт гэмтэл, нөгөө нь элэгний 5, 7 дугаар сегментийн урагдал гэмтэл гэж байгаа. Өвөрхангай аймгийн Уянга сумын эмнэлэгт 20-22 цагийн дараа очсон, нэг эмч нь эход харахад зүгээр байсан, ер нь бол харах алба ч байхгүй гэж ярьж байсан, 12 хуруу гэдэсний гэмтэл эхогоор харагдахгүй байж болно гэхдээ эмнэл зүйн шинж тэмдгээр 20-22 цагийн дараа ямар нэгэн байдлаар тухайн хүний биед хүндрэл үүсч мэдэгдэх ёстой мөн дээрээс нь ямар нэгэн шингэн 20-22 цагийн дараа заавал хуримтлагдана яагаад гэвэл элэгний 5, 7 дугаар сегмент урагдсан учраас цус гарна. Харин 12 хуруу гэдэсний урагдлаас цустай баас гарна, хэвлийд ямар нэгэн гэмтэл гарвал дотор гялтан өөрөө шууд агшдаг, цаашлаад 12 хуруу нарийн гэдэсний тасрал, элэгний 5, 7 дугаар сегментийн урагдал зэрэг нь харагдахгүй эсхүл тогтоож чадахгүй байж болно гэхдээ бодит үзлэгээр асуумж авах байдлаар тогтоох боломжтой, хэдий хугацаанд амьд явах боломжтой гэхээр энэ гэмтлийг авсан хүний биеийн онцлогоос болон гэмтлийн хэмжээнээс хамаарч нас барах хугацаа өөрчлөгдөх учраас тогтоох боломжгүй. Эмчийг буруу оношилсон гэж үзэж байгаа. Тухайн эмч нь дэлүүг үзээд бусад эрхтнийг үзээгүй нь цаг хугацаа алдсан гэдэгтэй санал нэг байгаа. Элэг баруун талд байгаад байхад зүүн талд зүгээр байгаа дэлүүг үзээд зөвлөгөө аваад байсан. ******* эмч бол дүрс оношилгооны талын мэдлэггүй хүн бол биш, учир нь 3 сарын баримжаа олгох курст суралцсан. Гэхдээ хэвлийн доторх шингэнийг ямар ч хүчин чадал муутай эхоны аппарат оношлох боломжтой. Тухайн элэгний гэмтлийн цус алдалт, нарийн гэдэснээс гоожих баас алдаж байгаагаас шалтгаалж байгаа. Энэ олон удаагийн шинжилгээний дүгнэлтүүдэд яагаад цаг алдсан гээд дахин дахин хэлээд байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Энэ хүмүүс бүгд 20-22 цагийн дараа эмнэлэгт очсон гээд байна. Уг гэмтлүүд нь 20-22 цагийн дараа дотогшоо хүндрэл өгсөн байгаа. Хэрвээ өшиглүүлээд 1, 2 эсхүл бүр цаашаа 5-6 цагийн дараа ирээд үзүүлсэн бол юу ч мэдэгдэхгүй зүгээр гээд буцаах боломжтой. Учир нь дотор байгаа гэмтэл бага байгаа учраас цус, баас алдах нь бага тиймээс мэдэгдэхгүй байх боломжтой гэтэл талийгаачийн гэмтэл нь өөрөө шинжлэх ухаан талаасаа ч хүн зүгээр ой ухаанаараа бодоод үзсэн ч дотор гэмтэл нь бага байсан ч дотроо шингэн алдаж байсан гэдгийг 20-22 цагийн дараа үзүүлээд яваад байсан нь нотлогдож байгаа. ******* эмч үзээд дээд шатнаасаа зөвлөгөө авч байгаа нь маш зөв гэхдээ нэгэнт дотор гэмтэлтэй байж магадгүй учраас мэс заслын эсхүл гэмтлийн эмчид хандсан бол үр дүнтэй байсан. Эсхүл өөрийнхөө эмч нартай сайн зөвлөлдөх хэрэгтэй байсан. Сая бас эмчилгээ үйлчилгээний стандарт дээр ойлгомжгүй нэг зүйл гарсан. Юу гэхээр манайд хэвтэн эмчлүүлж байгаагүй, хяналтын карт нээлгээгүй учраас би тэр хүнийг тээвэрлэхгүй гэсэн зүйл яригдлаа. Эдгээр мэдүүлгүүд нь шүүх хуралдааны тэмдэглэлд бүгд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар ******* эмч болон ******* эмч нарын гэм буруутай үйлдэл нь тодорхой харагддаг. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдсон гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тухайн хүмүүсийн гэм буруутай үйлдэл болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байгаа. Дуудлаганд явсан бүртгэл ерөөсөө авагдаагүй гэж яриад байдаг. Энэ хүн чинь тухайн өдөр 13 цагт ирээд, үзүүлээд хоорондоо ярилцаад ийм хүн ирлээ гэж мэдсэн, дуудлагын бүртгэл уг хэрэгт хамааралгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Элгэнд үүсээд байгаа гэмтэл нь ямар гэмтэл байсан гэдгийг тогтоож чадаагүй, эход хараад эсрэгээрээ дэлүү байна гэж оношилж байсан. *******ийн өвчтөн биш байсан гэж байна тухайн сумын эмч нар ирсэн өвчтөнийг эмчлэх ёстой учир үүргийнхээ дагуу эмчлэх ёстой байсан. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Иймд  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч ******* болон түүний  өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн уг гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон учраас гэм буруутай үйлдлүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч *******, ******* нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгуулах боломжгүй гэж үзэж байна гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, шалгах, үнэлэхдээ хайнга хандсан, прокурорын хяналт муу байсан. Анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд уг хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрийг миний хувьд үндэслэлтэй, үндэслэлгүй талаар тодорхой хэмжээний эргэлзээтэй байгаа. Хохирогч нар маань ч мөн адил гомдол саналтай байдаг. Тийм учраас давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлээд шийдвэрээ гаргах байх. Хохирогчийн хувьд буруутай этгээдэд гомдолтой гэдэг. Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудад нотлох баримтын шаардлага хангасан, хангаагүй нотлох баримтууд зөндөө байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд хохирогчид учирсан хохирол, хор уршгийн талаар ярьдаг боловч хэрэгт тодорхой хэмжээний процессын алдаа гаргаж цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд байдаг гэдгийг хэлэх шаардлагатай байх гэж үзэж байна гэв.

            Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ч.Алдар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өдрийн 12 цагт түргэнд дуудлага өгсөн байдаг бөгөөд эмнэлгээс очиж авах боломжгүй гэсэн учраас 13 цагт өөрийн биеэр эмнэлэгт очсон байдаг. 15 цагт үзүүлээд ******* эмч 13А маягт хийж өгсөн гээд унаа хайгаад олдохгүй болохоор нь буцаад 18 цагт өвдөөд байна гээд очиход демидрол тариа хийгээд буцаасан байдаг. Шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс цаг алдсан юм биш үү гэж ярьж байна. Эмнэлэгт үзүүлэхэд хохирогчийн бүх амин үзүүлэлтүүд хэвийн тусламж авах бүрэн боломжтой байсан гэж ярьдаг. Прокурорын анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс уншсан зүйл болон Хүрэлсүх эмчийн мэдүүлэг дээр нэг зүйл нэмж хэлэхэд яг ийм хүнд гэмтэл авсан хүн 3-4-н цагийн дотор нас бардаг. Энэ хүнд маш бага хэмжээгээр баас шүүрэлт явагдаж байсан болохоор амь аврагдах бүрэн боломжтой байсан. Долоон шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр аврагдах боломжтой гээд байна гэхээр тухайн өвчтөн өдрийн 12 цагт эмнэлэгт дуудлага өгөөд 15 цагт үзүүлсэнийг мэргэжлийн хяналтын байцаагч нар мэдүүлсэн байгаа. ... Мэргэжлийн хяналтын дүгнэлт зөв гарсан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогчийн авсан гэмтэл нь 3-4-н цагийн дотор үхэлд хүргэх боломжтой бөгөөд хохирогчийн хувьд 36 цагийн дараа хагалгаанд орсон байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг амбулатороор хүнээ үзээд сууж байхад хүнд зодуулсан хүн байна танд үзүүлье гэж орж ирсэн. Манайд гэмтэл, мэс заслын эмч нь байгаа гэсэн чинь эмч нь байхгүй байна танд үзүүл гэж байна эход харуулна гээд би тухайн үед өвчтөнг үзээд энэ ямар ч байсан хэвлийн гэмтэлтэй хүн байна гээд БОЭТ-ийн эмчтэй холбогдоход наад хүнээ яаралтай явуулах ёстой гэхээр нь сувилагчаа дуудаад тариа хийж өгсөн. Тухайн үед ******* эмч миний хажууд байсан. Энэ хүн хүнд зодуулсан, архи дарстай холбоотой зодоон хийсэн хүн байна гэхэд ар гэрийнхэнтэй нь уулзаад өөрсдөө унаа машин олоод явах боломжтой бол явах байх гээд бичгийг нь хийж өг гэхээр нь хийж өгсөн. Та нар унаатай юу гэсэн чинь унаатай гэсэн. Унаа олдохгүй бол эргээд эмчдээ хэлээрэй эмч унааг нь шийддэг шүү, ******* эмчийг жижүүртээ хонож байгаа шүү гэж хэлэхэд тэр хүмүүс гараад явсан. Намайг ажлаа тарахад байгаагүй. Ажлаа тараад явж байхад ******* эмч таараад нөгөө хүмүүс чинь яасан бэ? гэхээр нь тэр хүмүүс явсан гэж хэлсэн. Намайг байхад тэр хүмүүс гараад явсан болохоор нь би явсан гэж ойлгосон. Гэхдээ тэр хүмүүс над руу эргээд унаа олдохгүй байна гэж нэг ч холбогдоогүй. Маргааш нь ажил дээр ирээд унаа олдоогүй, биеийн байдал нь хүндэрсэн байсныг мэдсэн. Би Уянга суманд дотрын эмчээр ажиллаад 16 жил болж байна. Энэ хугацаандаа ганцхан дотрын эмчээс гадна мэс засал, хүүхдийн эмчийн үүргийг өөрийнхөө мэргэжлийн хэмжээнд хийсэн. Манайд орон тоогоор ажиллаж байгаа мэс засал, гэмтлийн эмч гэж байсан. Тэр хүмүүс тухайн үед ажлын байран дээрээ байсан эсэхийг би мэдэхгүй, яагаад над руу явуулсныг ч мэдэхгүй. Гэхдээ ирэхэд нь би тухайн хүнийг үзэж хараад анхан шатанд хэрэгжих арга хэмжээгээ аваад ажлын байран дахь чиг үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Унаа машин дээр яагаад гацаад яваагүй гэдгийг би мэдэхгүй. Эргээд над руу унаа олдохгүй байна гэсэн бол би бодно. Тухайн үед манайд фургон, 69 гэсэн 2 машин байсан.  Тэр орой ******* эмч дээр унаа гэж ороход нь одоо яаралтай дуудлага ирж байгаа учир явна, нэг машин нь эвдэрсэн гэж хэлсэн байсан гэхдээ манай нэг машин бол эвдрээгүй маргааш өглөө нь эвдэрсэн гээд байсан фургон машинаар тухайн өвчтөнийг хүргэж өгсөн. 24-н цагтаа жижүүр эмч жижүүрийн үүргээ гүйцэтгэдэг. 13 цагт дуудлага өгөөд ирэхэд нь ******* эмч наад хүнээ яаж ийгээд аваад ир гэсэн байгаа юм. Тухайн үед нь яаж ийгээд аваад ирэх биш мэс заслын эмчээ явуулдаг юм уу эсхүл өөрөө жижүүр эмч юм чинь очоод арга хэмжээ авсан бол ийм зүйл яригдах байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Миний хувьд өөрөөс шалтгаалах анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, албан тушаалын чиг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Прокуророос нотлох баримтуудыг бүрдүүлж чадаагүй гэж үзэж байгаа. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурор, мөрдөн байцаалтын шатанд хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй. Нэгдүгээрт энэ хэргийн холбогдогч нарын эрх зүйн байдлыг бүрэн тогтоож чадаагүй. Ажлын байрны тодорхойлолтуудыг авсан бол ******* гэдэг хүн тухайн үед буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ямар ажил, албан тушаал эрхэлж байсан, ажлын байрны тодорхойлолтоороо ямар чиг үүрэг хүлээх байсныг тодорхойлно. Дээрх нөхцөл байдлыг тогтоож чадаагүйн улмаас буюу сумын эх барих эмэгтэйчүүдийн эмч ******* гэж яллах дүгнэлтэнд бичигдэж явснаас үүдэлтэй шинжээчээс асуух асуултууд нь хүртэл өөрчлөгдөөд явчихсан. Гаргаж өгсөн баримтаар Эрүүл мэндийн хууль болон бусад эрх зүйн орчин, байгууллагын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, удирдлагаар хангах, тусламж үйлчилгээний хүртээмж тасралтгүй байдлыг удирдлагаар хангах гэж байгаа. *******ийг буруутгаж байгаа 2013 оны MS85 буюу Сум тосгоны эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн гэж байгаа заалтуудад шаардлагатай машин механизмаар хангаагүй буюу бэлэн байдалд байлгах гэж байгаа. Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй *******ийн ажлын байрны тодорхойлолтыг харахад хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанарын стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх гэдэг үүрэг хүлээж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар талийгаач Дашзэвгийг ирэхэд нь яаралтай үзлэг хийсэн, амбулаториор үзсэн, оношилгооны дэвтэрт өвчний С30 буюу хэвлийн гэмтэл байна гэдэг асуудлыг тодруулж өгсөн. Мөн үүнтэй холбоотойгоор өвчтөн илгээх 13А маягтыг бичиж өгсөн. Нэг ёсондоо таны биеийн байдал хүнд байна, та яаралтай Өвөрхангай аймгийн БОЭТ-рүү эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай гэдгийг хэлээд, оношилгоо хийгээд, эмчилгээ хийгээд явуулсан байдаг. Мөн БОЭТ-ийн Уламдэлгэрэх эмч рүү яриад хэдийгээр өөрөө эхоны эмч биш ч гэсэн арга зүйн зөвлөгөө авч хэвлийн битүү гэмтэл гэдгийг нь оношлоод өвчтөн илгээх хуудсыг нь бичиж өгсөн байдаг. Хэрэгт авагдсан баримт буюу гэрчүүдийн мэдүүлгээс машин гаргаж өгөөгүйн улмаас эдгээр хүмүүс явж чадаагүй гэдэг нөхцөл байдал харагддаг. Мөн хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд ороод яаралтай түргэн тусламж дуудахад өөрсдөө ирж үзүүл гэсэн асуудал бас яригддаг. Талийгаач Дашзэвгэ нь ******* гэдэг эмчийн өвчтөн биш. Тэр өдөр амбулаториор орж ирсэн, Ганчимэг дотрын эмч учраас зайлшгүй үзэх ёстой нөхцөл байдал бий болсон байдаг. Үүнд прокурор болон шүүхээс огт үнэлэлт дүгнэлт хийж өгөөгүй. Яллах дүгнэлтэд бичигдсэнээр эх барих эмэгтэйчүүдийн эмч ******* л гэж яригддаг болохоос биш тухайн сумын Эрүүл мэндийн газрын дарга, эрхлэгч гэдгээр ерөөсөө яригддаггүй. Энэ нь энэ 2 хүний эрх зүйн байдлыг нэг түвшинд аваачиж байгаа юм. Нэг түвшинд аваачихаар яг адилхан хоёр эмч тусламж үзүүлээгүй юм шиг, нэг нь жижүүр эмчийн үүргээ гүйцэтгээгүй, нөгөө нь үзлэг, оношилгоо үзүүлээгүй юм шиг нөхцөл байдлыг харагдуулдаг. Дээрх нөхцөл байдлаас улбаалан миний үйлчлүүлэгчийг буруутгах гол үндэслэл нь бий болоод байна. Шүүх шинжилгээний байгууллага өмнө нь 6 удаа дүгнэлт гаргасан байдаг. Таван удаагийн дүгнэлтээр ******* гэдэг хүнийг буруугүй гэдэг. ******* гэдэг хүний мэдүүлгээр дахиж бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулъя гэдэг асуудал яригддаг. Уг мэдүүлэгт нь би эмнэлгийн эрхлэгч биш, би эх барих эмэгтэйчүүдийн эмч гэж мэдүүлсэн байдаг. Тэрхүү мэдүүлэгт тулгуурлан дараачийн шинжээчийг томилсон. Долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд дотрын эмч *******, эх барих эмэгтэйчүүдийн эмч ******* гэсэн. Энэ хүмүүсээс болоод талийгаач Дашзэвгийн амь нас эрсдсэн гэсэн нь уг дүгнэлт гарах үндэслэл болоод байна. Тийм учраас прокурор үүнд бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй. Мөн дээрх стандартуудыг нэг бүрчлэн утгачилж уншаад *******ийн хийсэн эмчилгээ, тусламж үйлчилгээг харах юм бол яг стандартын дагуу хийгдсэн үйл баримт, нөхцөл байдал хэрэгт авагдсан байдаг. Тийм учраас шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд миний үйлчлүүлэгчийг буруутгасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. *******ийн үйлдэл холбогдолтойгоор энэ хүнийг буруутгах ямар нөхцөл байдал байгаа талаар прокурорыг дүгнэлтүүд хэлэх болов уу гэж өмгөөлөгчийн хувьд харж байлаа. Гэхдээ үүнтэй холбоотой ямар нэгэн нөхцөл байдал, ямар нэг дүгнэлтүүдийг хэлсэнгүй. Нарийн мэргэжлийн эхоны эмч биш мөртлөө өөрийн эмчилгээний ур чадвар мэдлэгийн хүрээнд оношлоод ямар ч л байсан дотрын гэмтэл юм байна, олон улсын стандартын оношилгоотой юм байна, мөн дээрх нөхцөл байдлын дагуу БОЭТ-рүү ярьж зааварчилгаа аваад өөрийнхөө хэмжээнд оношилчихсон. Мөн дээрээс нь та яаралтай аймаг руу явах шаардлагатай юм байна гээд өвчтөн илгээх хуудсаа бичээд өгчихсөн, шаардлагатай эмчилгээнүүдийг хийж өгсөн. Прокуророос миний үйлчлүүлэгчийг нэг зүйлээр л буруутгаж байгаа. Шаардлагатай оношилгоо, эмчилгээ хийгээгүй буюу буруу оношилсны улмаас хохирогчийн амь нас хохирсон гэж үзэж байна. Яг энэ заалтаар явбал Монголын бүх эмч нар шоронд явна. Хэрвээ буруу оношлоод асуудалд хандвал. Энэ бол өөрөө мэргэжлийн ур чадвар түүнтэй холбоотой сахилгын арга хэмжээний асуудал. Тэрнээс биш эрүүгийн хариуцлага хүлээхээр асуудал биш гэдгийг Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай тогтоолд байдаг. Дүгнэлтийн 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7 заалтууд нь миний үйлчлүүлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Заалт нэг бүрийг задлаад үзэхээр миний үйлчлүүлэгч ажлаа хийгээд явсан байдаг. Шинжээчийн дүгнэлт гэдэг бол эцсийн байдлаар туйлын үнэн гэсэн үг биш. Шинжээчийн дүгнэлт алдах хамгийн том алдааг прокурорын байгууллага өөрөө гаргасан. Эмч дарга хоёрыг хооронд нь ялгахгүйгээр, энэ хоёр хүний эрх зүйн байдлыг хооронд нь тодорхойлохгүйгээр, ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөхгүйгээр дүгнэлт гаргуулсны улмаас ижилхэн стандарт, ижилхэн эрх зүйн байдал бүхий хоёр эмч нэг эмнэлэг дотор нэг хүнд тусламж үзүүлээгүй гэдэг асуудал яригдаад байгаа юм. Ажлын байрны тодорхойлолтоороо энэ хоёр хүний эрхлэх ажлын хэмжээ, хязгаар, чиг үүрэг, зорилт, зорилго бүх зүйл нь өөр байна. *******ийн хувьд стандартын дагуу эмчилгээ үйлчилгээг үзүүлэх л гэдэг үндсэн чиг үүрэгтэй. ******* гэдэг хүний хувьд удирдлага зохион байгуулалтаар хангах, шуурхай үйлчилгээ, техник тоног төхөөрөмжөөр хангах, шаардлагатай үед яаралтай тусламж үзүүлэх техник хэрэгслээр хангах гэх мэтчилэн үүргүүдийг хүлээдэг юм байна. ******* талийгаач Дашзэвгэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн. Ходоод гэдэс нь тасарчихсан хүнд гэмтэлтэй байгаа хүнийг дотрын эмч л оношилж байгаа. ******* хууль, дүрэм, журамд заасан бүхий л үйл ажиллагааг өөрийн мэргэжлийн ур чадварын хүрээнд хийсэн гэж харж байгаа. Тиймдээ ч өнөөдөр прокурор миний үйлчлүүлэгчтэй холбоотой гэм буруугийн дүгнэлт дээр огт няцаалт хийсэнгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдож чадахгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокуророос *******ийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд дотрын эмчээр ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр бусдад зодуулж хэвлийн хүнд гэмтэл авсан, хүнд хохирол учирсан байсан Дашзэвгэд эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, гэм бурууг хэлэлцэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Б.Мөнхгэрэл өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Хэргийн зүйлчлэл болоод хууль хэрэглээний хувьд *******ийг буруутгаж байгаа зүйлчлэлд улсын яллагч Эрүүгийн хуулийг буруу ойлгуулж хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн гэсэн байр суурьтай байна. ******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд бусдад зодуулсан гэх Дашзэвгийг ажлынхаа үзлэгийн өрөөнд үзэж, үзлэгийн бүртгэлд бүртгээд, эход хараад, биеийн байдлыг нь үнэлээд, хэвлийн эмзэглэлтэй байдлыг нь оношлоод С30 гэсэн онош гаргасан. Энэ оношийг үзлэгийн бүртгэлдээ бүртгээд хувийн картад нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын төвд онош тодруулахаар эрүүл мэндийн бүртгэлийн А13 гэх маягтыг бичиж өгөөд аймаг явуулахаар болсон. Нэгэнт тухайн өвчтөнийг үзээд оношилчихсон учир өвчнийг нь намдаах зорилгоор тариа хийж өгсөн байдаг. Ерөнхий эмч *******тай уулзаад яаралтай явах шаардлагатай гэдгийг нь хэлж эмчийн зүгээс авах шаардлагатай бүх арга хэмжээг авч эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартад заасан журмын дагуу, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байдаг. Мөн *******ийн хувьд хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмчийн хувьд оношилгооны хуучин эхо аппаратдаа хэвлийн эмзэглэлтэй байдлыг үзэж оношилсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг. БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эхоны эмчээс зөвлөгөө аваад зайлшгүй явуулах шаардлагатай байна гэж хэлсэн байдаг. Үүний дагуу бүх эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн. Эдгээр нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Мөрдөн байцаалтаар Дашзэвгэ бусдад зодуулсан хэргийг шалгахдаа түүнд учирсан гэмтэл эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх стандартыг зөрчсөн талаар шалгахад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг нийтдээ 5 удаа гаргуулсан. Давж заалдсан гомдолд дурдсан 5 удаагийн дүгнэлтийн 2 нь Мэргэжлийн хяналт, 3 нь 5 эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд байдаг. Энэ шинжээчийн дүгнэлтүүдэд Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвийн дотрын эмч ******* өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Гол буруутгагдаж байгаа дүгнэлт нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1037 дугаартай 7-н эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтэд хохирогч Дашзэвгийг Эрүүл мэндийн төвд очих үед сумын эмч нар Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа гэсэн стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.17, 10 дугаар зүйлийн 10.11.3 гэсэн заалтуудыг баримталж ажиллаагүй байна гэсэн 5-н заалтыг уг дүгнэлтэд бичсэн байдаг. Мөн уг дүгнэлтэд *******ыг тухайн сумын эрхлэгч эмч, эсхүл эмэгтэйчүүдийн эмч ч гэж аль альнаар нь бичээгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заана гэж хуульчилсан. Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт гэсэн эрхийн акт нь ямар учиртай акт гэхээр 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар батлагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн эрхийн акт байдаг. Дээр дурдсан 1037 дугаартай Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн 7-н эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн 5-н заалтын аль заалтыг нь ******* эмчид хамаатай, яаж зөрчсөн гэдгийг тодорхой заагаагүй. Эмч нар тус бүрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, ялгаагүй, ерөнхийлсөн эргэлзээтэй дүгнэлтээр *******ийг буруутгаж байгааг нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн гэж үзэж байна. Уг стандартаар эмч нарыг буруутгаж байгаа заалтын 2 заалт буюу 8.14.17, 10.11.3 гэх заалтууд нь эрхлэгч эмчийн ажлын байрны тодорхойлолтод хамаарах эрх мэдлийн хүрээний зохицуулалтын асуудал. ******* нь дотрын эмч бөгөөд ажлын байрны тодорхойлолтод хамаарахгүй, эрхлэгч эмч байсан бол *******т хамааралтай байж болохоор байгаа юм. Шинжээчийн дүгнэлтүүд 1 дүгээрт өвчтөний авсан гэмтлийн талаар давхар дүгнэгдэж явах бөгөөд анхны дүгнэлт өөрчлөгддөггүй. Тухайлбал өвчтөний авсан гэмтэл мэс заслын аргаар эмчлэгдэнэ гэж бүх шинжээчийн дүгнэлтээр гарч байгаа. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд дараагийн шатны эмнэлэгт хүргэгдэх ёстой гэж мөн бүх шинжээчийн дүгнэлтэд гардаг. Гуравдугаарт хохирогч цаг алдаж эмнэлгийн байгууллагад хандсан гэдэг нь бүх дүгнэлтүүдэд гаргасан. Эдгээр дүгнэлтүүдээс үзэхэд амь хохирогч бусдад зодуулснаас хойш 20 гаруй цагийн дараа сумын эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж авахаар ирэхэд ******* эмч үзэж оношлоод өвчтөнийг хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй, харах, ажиглах тактик барих боломжгүй дараагийн шатны эмнэлэг рүү явуулах 13А маягт  бичгийг нь хийж өгөөд явуулсан. Ийм учраас стандартын журмыг зөрчөөгүй гэдэг нь давхар харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдаад байгаа цаг хугацаа алдалгүй дараагийн шатны эмнэлэгт хүргэгдэх асуудлын хувьд дараагийн шатны эмнэлэгт хүргэгдэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь тухайн сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч эмчээр ажиллаж байсан ******* эмч байсан. ******* эмч эмнэлэг дээрээ жижүүрт байхдаа өвчтөний ар гэрийнхэн аймаг руу яв гэсэн 13А маягтаа бариад ирэхэд тэр шөнөдөө өөрөө дуудлагандаа явж байгаа өнөөдөртөө лаа хийгээд хоночих маргаашаас явуулах боломжтой гэдгийг гэрийнхэнд нь ойлгуулаад явуулсан байдаг. Эмчид итгэсний улмаас өвчтөнийг гэртээ аваачиж хонуулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харагдаж байгаа. Хэрэг болоход ******* эмч Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан бөгөөд энэ талаарх баримт нь хэрэгт байхгүй зөвхөн өөрийнх нь тухайн үед эрхлэгч эмчээр ажиллаж байсан гэсэн мэдүүлэг байдаг. Ийм учраас хэргийн материалаар дүгнэлт гаргаж байгаа 7-н эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд эх барих эмэгтэйчүүдийн эмч ******* жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа өвчтөнг цаг алдалгүй үзэж дараагийн шатны эмнэлэгт хүргэх нь зүйтэй гэсэн байдаг. Гэхдээ ******* эмчтэй албан тушаалын адил эмч нар байна гэж үзсэнээс эмч нар ийм дүгнэлтэд хүрэх болсон гэдэг нь харагдаж байна. Иймэрхүү харилцан зөрүүтэй, эргэлзээтэй нотлох баримтуудаар прокурор яллах үндэслэл болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох хуулийн заалт зөрчигдсөн, хэргийн үйл баримт Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад уг зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутайд тооцсоныг өмгөөлөгчийн зүгээс хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. *******ийг хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг буюу стандартад заасан аль үүргээ санаатай зөрчсөнөөс болж хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын шатанд шалгасан боловч нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогдоогүй мөн шүүх хуралдаанаар ч мөн адил тогтоогдоогүй. Эмч нарын холбогдсон хэргийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд субъектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг. *******ийн үйлдэлд уг гэмт хэргийн гэм буруугийн шинж байхгүй. Харин ч хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлэн шаардлагатай арга хэмжээг авсан нь нотлогдон тогтоогдож байгаа. Гэрч Лхагвадолгор 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байхад талийгаач над руу залгаад баруун хороололд ирээд аваадах мотоцикль нь болохгүй байна гэж ярьсан би нялх хүүхэдтэй учраас очиж чадаагүй маргааш өдөр нь 13 цаг өнгөрч байхад Төмөрпүрэвийнд ороход орон дээр нь хэвтэж байсан. Төмөрпүрэвийн эхнэр шөнөжин ёолж хонолоо энд тэнд өвдөөд байна ус хийж өгч аргалж хонолоо гэж байсан гэж мэдүүлсэн. Уг мэдүүлэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 44-47 дугаар хуудсанд байгаа. Гэрч Тунгалаг, Дэмбэрэл нар 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой манайд Төмөрпүрэв, Дашзэвгэ нар согтуу орж ирээд хоорондоо хэрүүл маргаан хийсэн, Төмөрпүрэв нь Дашзэвгийг өшиглөсөн, 20 цаг 30 минутын орчимд гарсан гэсэн мэдүүлгүүд байдаг. Эдгээр мэдүүлгүүдээс тухайн өвчтөн хэзээ гэмтэл авсан, хэзээ эмнэлэгт хандсан нь харагддаг. Төмөрпүрэвийнд өвдөж шаналж зовуурьтай хоносон өвдөж шаналаад хэцүү байгааг эхнэр нь мэдсэн хэрнээ цагдаа дуудах, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргийг хамтран амьдарч байгаа эхнэрийн хувьд ч, хонуулсан айлын хувьд ч аль аль нь арга хэмжээ аваагүй. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад хохирогчийн авсан гэмтэл цаг хугацаа өнгөрөх тусам хүндэрсээр байгаад эцсийн эцэст амь нас хохироход нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд ч бас дурдсан байгаа. Дашзэвгийн авсан гэмтлийн хүндрэл нь богино хугацаанд үүснэ, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай, хохирогч эмнэлгийн байгууллагад цаг алдаж хандсан байна зэргээр дүгнэсэн байдаг. Анагаахын шинжлэн ухаанд хүндрэл үүсэх богино хугацаа гэж ямар хугацааг хэлээд байгаа энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргасан эмч нараас тодруулах шаардлагатай байсан. Гэмтэл авснаас хойш 20 цаг өнгөрсөн, тэр хугацаа нь ямар хугацаанд хамаарч байгааг тодорхойлох нь ач холбогдолтой. Тийм учраас шинжээчийн дүгнэлтэд дурдаад байгаа богино хугацаа өнгөрсөн, амь насанд аюултай байдалд байсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1037 дугаартай 7-н эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтүүдэд эмч нарыг стандартын заалт барьж ажиллаагүй гэж байгаа. Заалт бүрт тайлбар хийх хэрэгтэй. Тухайн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч ******* болон ******* эмч нар уг стандартын хэд хэд дэх заалтыг зөрчөөд байгаа. Гол шинжээчийн дүгнэлтийн нэгдүгээрт заагаад байгаа 8.3.3 буюу өвчтөн хүндэрсэн үед, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэгийг хийж, оношилгоо хийнэ гэж байгаа. Тэгвэл ******* эмч өвчтөнөө хүлээж аваад, үзээд, хажуудаа байсан эрхлэгч эмч *******тай зөвлөлдөөд аймаг руу явах бичиг баримтыг нь хийж өгөөд эмчилгээ оношилгооны асуудлыг нь шийдвэрлээд, биеийн байдлыг нь оношлоод, эм тариа хийж өгөөд явуулсан байдаг. Тиймээс уг заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хэвлийн хөндийн үрэвсэл, гэмтэл байна гэдгийг олон улсын өвчний 10 дугаар ангиллаар С30 гэж оношилсон байна, уг онош зөв байна гэдгийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч эмч Шүрэнцэцэг дүгнэсэн байдаг. Дүгнэлтийн хоёрдугаарт байгаа стандартын дараагийн зөрчсөн заалт гээд байгаа 8.3.6 буюу мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах, сум дундын болон нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд журмын дагуу хүргүүлэх заалтыг зөрчсөн гээд байгаа. Үүнд ******* эмч бол хангалттай ажилласан. 13А маягтыг бичиж өгсөн, үзлэг оношилгоогоо хийсэн, гэр бүлийнхэнд нь эрхлэгч эмчээсээ унаа цохуулаад явах шаардлагатай зэрэг зөвлөгөөг өгсөн байдаг. Дараагийн зөрчсөн заалт нь өвчтөнийг нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, тусгай мэргэжлийн эмнэлгүүдэд хүргэхдээ баримтлах журмын эмнэл зүйн удирдамжийг баримталж ажиллаагүй гэсэн байдаг. Энэ нь тодорхойгүй хугацаагаар эмнэлэгт хэвтэж байгаа, эмнэлгүүдэд байгаа өвчтөнийг дараагийн шатлалын буюу нарийн мэргэжлийн эмнэлэг хооронд хүргүүлэх шатлалтай холбоотой журам байсан. Дөрөвдүгээрт 8.14.7-д зааснаар туулах чадвартай, хүнд өвчтөн тээвэрлэх машинтай байх гэдэгт Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд 2 машин байсан. Нэг нь засвартай, ажил үйлчилгээнд явах боломжтой байсан эсэх нь хэргээс тодорхой харагддаггүй. Машинтай байсан гэж л харагддаг болохоос биш дуудлаганд явах боломжтой байсан эсэх нь тодорхойгүй. Дараагийн буруутгагдаж байгаа тавдугаар заалт нь алсын түргэн тусламжийн туулах чадвартай машины бэлэн байдлыг хангасан байх ёстой гэж байна. Сүүлийн 2 заалт бол ******* эмчид хамааралгүй, тухайн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчид хамааралтай заалт. Авто дуудлагын машины сэлбэг, шатахуун, эд материалаар хангах, тасралтгүй ажиллагаагаар хангах үүргийг тухайн сумын эрүүл мэндийн төвийн дарга, сумын Засаг даргатайгаа гэрээгээр зохицуулах буюу үндсэндээ сарын лимитийг тухайн сумаас зохицуулж өгдөг заалт байгаа. Тухайн сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч сумынхаа захирагчийн хувьд дуудлагын машины сэлбэг, шатахуун болон туслах материалаар хангах асуудал нь сумын Засаг даргатай гэрээгээр байгуулсан үүрэг гэдгийг харуулж байна. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрын тодорхойлолтод заасан үүргээ ******* эмч зөрчөөгүй гэдэг нь харагдаж байна.

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргаж байгаа эмч нарын эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг шүүхийн шинжээч эмч нар хөндлөнгөөс хянаж байгаа нь зөв эсэхэд миний хувьд эргэлзэж байна. Яагаад гэвэл Шүүх шинжилгээний тухай хуульд заасан хуулийн зорилт болоод зохицуулах харилцаа зарим төрлийн шинжилгээнд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хянах талаар зохицуулагдаагүй, хамааралгүй байхаар харагддаг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, мэргэжлийн хяналтын байгууллага нь шүүхийн шинжилгээний тогтолцоонд хамааралгүй гэж харагддаг. Тийм учраас эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн эсэх асуудлыг системийн хувьд Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх мэргэжлийн багаар дүгнэлт гаргуулах нь бодит үнэнд илүү нийцнэ. Мөн мөрдөн байцаах ажиллагааны дутуу байгаа зүйлс, яллах дүгнэлттэй холбоотой эмч нарын албан тушаалын ангилал зөв тогтоогдоогүй, шүүх эмнэлэг оновчтой дүгнэлт хийгээгүй зэрэг хууль хэрэглээний алдаанаас үүдэж эмч нарын эмчлэх эрхийг хасаж  ял шийтгүүлэхэд хүрч байгаа нь харамсалтай байна. Иймд өмгөөлөгч Б.Мөнхгэрэл болон шүүгдэгч ******* нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна.

******* эмчийн эрх зүйн байдал тодорхойгүй, адил түвшингийн эмч нар гэсэнд прокуророос тайлбар хэлсэнгүй. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх, эмч нарын эмчилгээ, тусламжийн үйлчилгээтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн багаар дүгнэлт гаргуулах нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой. Иймд өмнөх саналаа болон өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн давж заалдах гомдлыг давхар дэмжиж байна гэв.

            Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сумын эрхлэгч эмчээр насаараа ажилласан. Өвөрхангай аймгийн Уянга суманд 20 гаруй жил тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга хийсэн. Тусламж үзүүлэх чиглэлийн хувьд эмэгтэйчүүдийн эмч. Мөрдөн байцаалтын явцад эрхлэгч эмчийн ажлын байрны тодорхойлолт гэж ямар юм бүрдүүлснийг мэдэхгүй. Би 2019 онд 61 нас хүрч байж тэтгэвэртээ гарсан. Нилээн хүнд суманд насаараа ажилласан гэхэд Уянга сумыг нэр төртэй ямар нэгэн асуудалгүйгээр өдий болтол авч явсан. Манай эмнэлгийн 2 давхарт эхоны тусдаа өрөө байдаг. Тэрэнд дотрын эмч нь ч ирээд эхогоор хардаг, би өөрөө эмэгтэйчүүдээ ч хардаг. Хүн харах гээд тэр өрөөнд ортол ******* эмч нэг хүн эход харж байсан. Харж байсан хүнээ энэ хүний дэлүү бяцарчээ гэхэд нь би хөөх тийм үү дотор эрхтэн нь бяцарсан гэдэг чинь асуудал наад хүнийг чинь яаралтай аймаг хүргэе гэж хэлээд гарсан. Гараад би өөрөө жижүүр эмч болохоор сумын 10 гаруй мянган хүн дотор яв гээд явдаггүй жирэмсэн хүүхнүүд, оношлуулаад ир гээд зардалгүй хүмүүсийг аймаг явуул гэсэн тэмдэглэгээнүүд байдаг тэрийгээ хараад, ажил үүргээ гүйцэтгээд, 16 цаг болоод дээшээ жижүүрээ гаргаад энүүгээр аймаг хүргэх дэлүү бяцарсан хүн юу болж байна, ******* эмч чимээгүй болчихлоо гэж бодоод байж байтал ******* эмч ажлаа тараад ороод ирсэн. Тэгэхээр нь нөгөө хүнээ яасан гэхэд би Уламдэлгэрэх эмч рүү дэлүү нь бяцарсан гээд зураг явуултал дэлүү нь бүтэн байна гэж байна наад хүнийгээ аймаг руу явуулчих гэлээ тэгэхээр нь би өвчин намдаах эм хийж өгөөд явуулчихлаа гэхээр нь за за гээд өнгөрсөн. Тэгээд байж байтал хохирогчийн хамтран амьдрагч гээд эмэгтэй өвдөөд байна гэж ирэхээр нь картыг нь үзтэл дотор эрхтэн бүтэн, олон хоног архи уусан, ходоод дотор нь өвдсөн юм болов уу гээд энэ лааг хийгээд яв гэж хэлсэн. Тэгж байтал дүү Ганбаатар гэж машинаа бариад яваад байдаг хүнд нь бас хамтран амьдрагч эмэгтэйд нь та нар юугаар явах гэж байгаа юм одоо хүртэл яваагүй юм уу явчихсан гэсэн чинь гэхэд манайх машинтай би машинаа өөрөө барьдаг гэхээр нь тэгвэл лаагаа хийгээд яв гээд гаргасан. Дараа нь дүү нь орж ирсэн, унааны талаар яриагүй. Тэгээд би дуудлагандаа яваад шөнө ирээд явчихсан гэж бодсон чинь өглөө нөгөө хүн чинь яваагүй өвдөөд байна гэхээр нь хурдан аваад ир гээд авчраад үзэхэд биеийн байдал нь хүндэрсэн байсан. Тэгээд эрүүл мэндийн даатгалаа бөглүүлээд шаардлагатай бүх арга хэмжээг аваад машинаа дуудаад эмчээ томилоод явуулсан. Ийм л зүйл болсон, өөрийгөө зөвтгөөд, хүнийг буруутгаад байх зүйл байхгүй ийм процесс болоод өнгөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь заалт хохирогч байхгүй, гэмтэл аваагүй ерөөсөө эмчийн буруугаас болоод хүн нас барсан үед энэ хуулийн заалт хэрэгжих ёстой юм шиг санагддаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7-н эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд ер нь энэ хүн амьдрах боломжтой байсан уу гэсэн асуултанд эмнэлгийн тусламж эрт авсан бол амьдрах байсан гэдэг. Үүнд л энэ хүн амьдрах байсан юм байна гэж эмч нарыг яллаж байгаа. Энэ хүн сумын эмнэлэгт үзүүлээд БОЭТ-д иртлээ 36 цаг болсон байдаг. 36 цагийн 23 цагийг нь гэртээ өнгөрөөгөөд үзүүлсэн, аймаг руу зураг явуулж байна гэж цаг алдаад, тэгээд явлаа гэж гараад, ингэсээр байгаад 36 цаг болчихсон. Гэдэс нь дотроо тасраад элэг нь бяцарсан, хүнд гэмтэлтэй байсан хүн 36 цаг болоход амьдрах уу? үгүй юу?. Энэ хүн эмнэлэгт оройтож хандсан, үүнийг нотлоод гаргаад ирсэн. Тэр гэмтлүүдийг задлан шинжилгээ бүх зүйлээрээ нотлоод гаргаж ирсэн. Эмч нар стандарт зөрчсөн гээд хүнд ял авч байхад хүнд гэмтэл учруулсан хүн нь 2 сарын ялтай одоо ялын хугацаа дуусчихсан гэж байдаг. Хохирогчийн хохирлын тодорхой хэмжээг эмч нар төл гэсэн болохоор хохирлыг төлсөн. Нэхэмжилсэн мөнгийг өгсөн болохоор ар гэр нь гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. Дуудлага давхцаж ирсэн. Дуудлага давхцаж ирснийг хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж бодож байгаа. Сумдын түргэний машиныг Эрүүл мэндийн яаманд захиалгаар, очер дарааллаараа авдаг. Манайх одоо Богд сумын дараа авна гээд ирсэн он дарааллаараа хангагддаг. Би ******* эмчийг буруутгахыг ерөөсөө хүсэхгүй байна үзсэн, эмчилсэн, харсан. Тухайн үед үнэлгээн дээрээ алдсан ч энэ алдааг ярихаас өөр арга байхгүй. Түргэний тэрэгний жолоочийг цалингүй ажиллуулж байсан. Миний ажлыг авсан Ганбаяр эмч жолоочийг аж ахуйн ажил хийлгээд цалинтай ажиллуулж байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Р.Шүрхүү давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах явцад яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүхий л нөхцөл байдлыг яв цав шалгаад шүүхэд шилжүүлэх ёстой байсан. Энэ хэрэгт ажиллагаа хангалтгүй хийгдсэн гэж дүгнэж байгаа. Жишээлбэл дуудлага хэдийд ирсэн, дуудлага ирэхэд эмнэлэгт ямар нэгэн журнал хөтлөгдөөд тэр журналын дагуу ямар эмч дуудлагыг хүлээж авсан, ямар байдлаар хүлээж аваад хэдэн цагт дуудлага ирсэн, ямар арга хэмжээ авсан гэдэг нь харагдах ёстой. Түүнийг хэрэгт хавсаргах гэж хүсэлт гаргасан хэдий ч хүсэлтийг хангаж өгөөгүй. Хамгийн гол баримт бол дуудлагын журнал байх ёстой байсан. Хоёр машинтай байсан, нэг нь эвдэрсэн нөгөө нь алсын дуудлагад явна гэж байсан гэсэн мэдүүлгүүд хэрэгт байдаг. Тэгвэл үнэхээр туулах чадвартай машин байсан эсэхийг бас л тогтоох ёстой. Хэрэв машин байгаагүй бол хэний буруугаас тэр машин бэлэн байдалтай байгаагүй гэдгийг бас тодруулах ёстой байсан. Хоёр машин байсны нэг нь эвдэрсэн нөгөө нь алсын дуудлаганд явахад бэлэн байсан гэж ******* эмч тайлбарладаг. ******* эмч 2018 оны 10 дугаар сарын 25-ны 00 цагт алсын дуудлагад яваад өглөө ирсэн байдаг. Өглөө ирээд л тэр өвчтөнийг аваад эмнэлэг рүү явсан байгаа. Тэгэхээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хохирогчид тусламж үзүүлээгүй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд цаг алдаж тусламж үзүүлсэн гээд яриад байдаг. Цаг алдсан гэвэл ******* ийм хүнд амь насанд нь аюултай гэмтэл учруулчихаад 15-22 цаг гэртээ байлгасан байдаг. Хамтран амьдрагч нь эмнэлэгт үзүүлье гэсэн чинь би аваад хононо гээд эмнэлэг явуулаагүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмч анхан шатны шүүх хуралдаанд 20-22 цагийн дараа хүндрэл эхэлдэг гэсэн, нэгэнт хүндэрсний дараа эмнэлэгт хандсан юм биш үү гэсэн асуудал ч мөн адил нарийн шалгагдаагүй. Хэдэн цагийн дараа эмнэлэгт хандсан, хэдэн цагийн дотор тусламж авч болох байсан талаар байхгүй. Энэ талаар хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Хүнийг амь насанд нь аюултай, хүнд гэмтэл учруулж зодчихоод тусламж үзүүлэлгүй 22 цаг хүнд нөхцөлд байлгасан зүйл харагдаад байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа цагаатгах, яллах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлийн аль алийг хангаж хийгдээгүй. ******* эмч эрхлэгч эмч байсныхаа хувьд унаагаар хангаагүй, тэр хүмүүсийг дээд шатлалын эмнэлэгт хүргээгүй гэсэн агуулгаар буруутгагдаад байна. Гэхдээ 7-н мэргэжлийн эмчтэй эмнэлэг чиглэл чиглэлээрээ хүнээ үздэг. Тэр өдөр ажлын өдөр байсан. ******* дотрын эмчийн үүрэг гүйцэтгэж байсан, хүнээ үзээд онош тодорхойгүй бол эмч нарын зөвлөгөөнөөр шийдвэрлэх боломж байсан. Энэ хүн ийм байна гээд шаардах хуудас болон бусад бичиг баримт гаргаад энэ хүнийг эмнэлэгт хүргүүлье унаа хэрэгтэй байна гэж жижүүр эмчийн хувьд ч эрхлэгч эмчийн хувьд ч бичиг баримт үйлдээд ******* эмчид өгөхөд унаа байхгүй би дуудлаганд явна гээд яваагүй бол бас нэг өөр асуудал байсан. Гэтэл тийм юм байхгүй хоёулаа л та нар унаа олоод яваарай гэж хэлсэн байдаг. Нөгөө хүмүүс нь ч чимээгүй болчихоод өглөө нь хүрээд ирсэн. Тэгэхээр ******* эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хайнга хандсан гэдэг нь эргэлзээтэй. Эргэлзээ байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж болно. *******д холбогдох хэргийг дээрх зүйлд зааснаар ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлыг нотлоогүй гэсэн санал гаргаж байна. Тухайн өдөр үзлэгээ хийж байсан эмч зохих журмын дагуу эмч нарын зөвлөгөөнөөр оруулаад, дүгнэлтээ гаргаад, унаа хэрэгтэй байна тэдэн цагийн дотор хүргэх хэрэгтэй зэрэг албан ёсоор ийм зүйлүүдийг өгсөөр байхад ******* хөдлөөгүй гэх зүйл болоогүй. Иймд энэ хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй байна гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын  гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан шүүгдэгч нарын гэм бурууг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт, мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар дүгнэн хянан шийдвэрлэж чадаагүй байна. Шүүх хуралдаанаар тогтоогдсон, хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт болон хэргийн байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүй нотлох баримтуудыг тогтоолд зөвхөн дурдан шийдвэрлэж байгаа нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Мөн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шалтгаант холбоо болон хэргийн нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүйгээс эрүүгийн хариуцлага нь шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлаагүй түүнийг зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1826004670180 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.