Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/36

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

              Прокурор Д.Алимаа /цахимаар/

              Шүүгдэгч *******, ******* /цахимаар/

              Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/

              Шүүгдэгч Ш.Энхжаргалын өмгөөлөгч Ц.Хонгорзул /цахимаар/

              Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор *******, Ш.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн 2127000290055 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                   

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Эрүү жамба овгийн *******,

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Харчин овгийн *******.

 

Дашдондогийн Эрхэмбаяр нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн Засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны эцсээр өөрийн багийн иргэд болох *******, *******, *******, ******* нарыг тус бүр 900-н ямаатай, *******ийг 808-н ямаатай мэтээр худал бүртгэж, 2020 онд хууль бусаар олгогдсон ямааны ноолуурын урамшууллын мөнгийг иргэн аас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, иргэн *******аас 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, иргэн *******өөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хувьдаа авч, иргэн Л.Бямбын дансанд орсон мөнгийг авалгүй үлдээж өөрт болон бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт 20 668 000 төгрөгийн хохирол учруулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт,

 

Шадав-Очирын Энхжаргал нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент малын үржил бүртгэлийн асуудал эрхэлсэн мэргэжилтнээр ажиллаж байхдаа мөн сумын Жалбаа  багийн засаг дарга *******ын албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор Жалбаа багийн иргэн ******* болон ******* нарыг 900-н ямаатай гэж худал бүртгэсэн ба дээрх иргэдэд 2020 оны 05 дугаар сарын 27-ноос 2020 оны 06 дугаар сарын 23-ны хооронд ямааны ноолуурын урамшууллын хууль бус мөнгө орсныг мэдсээр байж Хархорин сумын Жалбаа багийн иргэн *******ид олгогдсон 5 400 000 төгрөгөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг ашиглаж 5 000 000 төгрөгийг өөрийн охин Э.Золзаяагийн дансаар дамжуулан авч мөнгө угаах гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, Ш.Энхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын  Прокуророос Харчин овгийн Шадав-Очирын Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүү жамба овгийн Дашдондогийн Эрхэмбаярыг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Харчин овгийн Шадав-Очирын Энхжаргалыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт- зааснаар *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Энхжаргалыг хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Ш.Энхжаргалыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэхээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар Ш.Энхжаргалыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.Энхжаргал нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг уг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолохыг тус тус дурдан, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь 7 800 000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч Ш.Энхжаргал нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 12 868 000 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Энхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Өвөрхангай аймгийн Хархорин сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй, хаалттай-423 дугаар хорих ангид цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Энхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т  ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж, 7 дугаар зүйлийн 1-т ...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 2-т ... Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж, 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, ... 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж, мөн 7.1 дүгээр зүйлийн 1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж тус тус заажээ. Дээрх заалтуудтай холбогдуулан хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүгдэгч *******, Ш.Энхжаргал нарт холбогдох хэргийн дараах нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдал буюу шүүгдэгч ******* нь анхнаасаа хэргийг үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож байгааг мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрч мэдүүлэг тайлбараа өгч байсан байдал, мөн шүүгдэгч хохирол төлбөрийн зарим хэсгийг буюу 7 800 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 12 868 000 төгрөгийг ойрын хугацаанд төлнө гэж хохирол төлөх тухай баталгаа гаргасан, хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Мөнхсоёл үлдэх хохирлоо төлчихвөл гомдол саналгүй тухайгаа тайлбар мэдүүлэг өгсөн байдаг.

Мөн шүүгдэгч нь зан байдлын хувьд төлөв даруу, хүнд тусархуу, ажилч хичээнгүй, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой залуу байгаа юм. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судалсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар *******ын ялыг хөнгөрүүлэх талын нотлох баримтууд болох үлдэгдэл хохирол төлбөр 12 868 000 төгрөгийг төлсөн тухай /анхан шатны шүүх хуралдаанаас хойш/ баримтыг энэхүү гомдолд хавсарган хүргүүлж байна. Анхан шатны шүүхээс дээр дурьдсан хуульд заасан зарчмуудыг анхаарч үзэлгүйгээр, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж, үлдэгдэл хэсэгт хохирол төлөх тухай баталгаа гаргасан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг гол нөхцөл шаардлагыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж... гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ш.Энхжаргалын өмгөөлөгч Ц.Хонгорзул давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Энхжаргалд 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шийдвэр гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Энхжаргалыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг “мэдсээр байж” гэх мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаагүй гэж маргасан бөгөөд шүүхээс хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрсөн.

Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссэн. Ш.Энхжаргал нь уг гэмт хэрэгт өөрийн санамсар болгоомжгүй байдал, хүнд итгэх итгэлээсээ болж холбогдсон бөгөөд гэм буруугаа хүлээж хохирол, хор уршгийг арилгасан. Мөн төрийн албанд олон жил тасралтгүй ажиллаж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх боломж хуульд олгогдсон байх тул шүүгдэгч Ш.Энхжаргалыг ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлуудтай танилцсан бөгөөд тайлбарыг нь сонслоо. Болсон хэргийн тухайд 2020 оны 02 дугаар сард мал тоолсон асуудал яригдаж байгаа. Шүүгдэгч *******ын тухайд мөнгө 6-н сард орж ирэх шийдвэр гарсан учраас эхнээсээ би энэ хэрэгт субъектив санаа агуулаагүй гэдэг байдлаар тайлбар хэлж байх шиг байна. Гэрч Намширын мэдүүлэгт тодорхой байгаа 2020 оны 03 дугаар сард ******* над руу дансанд чинь 5 юм уу 6-н сарын үед мөнгө орж ирэх ёстой шүү гэж ярьсан гэдэг. Тэгэхээр өмгөөлөгчийн яриад байгаа субъектив санаа байхгүй байна гэж байгаа нь үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Ш.Энхжаргалын хувьд өмгөөлөгч Ц.Хонгорзул яллах дүгнэлтэд дурдсанчлан мэдсээр байж завшсан гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогоогүй гэж үзэж байгаа нь өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс хэргийн үйл баримтын талаар нотлогдоогүй хэрэг дээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон гэж маргаж байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгсэн мөртлөө би гэм буруугаа хүлээж байгаа гэж байгаа нь хоёрдмол утгатай тайлбар хийж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын үйлдэл бүрэн нотлогдсон. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4-т зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл нэгдүгээрт байхгүй байна. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэхээр байна. Яагаад гэвэл өөрийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт буюу нотлогдож байгаа баримт, гэмт хэргийн нөхцөл байдалтай маргаж байгаа байдал үүнээс харагдаж байна. Хэдийгээр би гэм буруугаа хүлээж байгаа гэсэн ч гэмт хэргийнхээ нийгмийн аюулын хор уршиг, миний энэ үйлдлийн улмаас төрд ямар хор уршиг учраад байгаа гэдгийг бүрэн дүүрэн ойлгоогүй. Зөвхөн өөрийнхөө хүлээх эрүүгийн хариуцлагад ач холбогдол өгч энэ байдлаа илэрхийлж байна гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрсдийнх нь үйлдэл оролцоонд нь тулгуурлан шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн шийтгэх тогтоолын 4 дүгээр зүйлд шүүгдэгч Ш.Энхжаргалын ялыг 7 сар гээд ард нь хаалтан дотор жил гэж бичсэн байсан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэж дүгнэчихсэн байгаа учир энэ бол техникийн алдаа гэж үзэн үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар залруулах боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, нийгмийн аюулын хор уршиг, хохирол зэргийг харгалзан шүүгдэгч нарын үйлдлийн улмаас төрд хохирол учирсан байгаа зэргийг харгалзан дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад анхнаасаа энэ гэмт хэргийг үйлдэх санаа байгаагүй. Би зөвхөн 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор хавар төлийн мэдээ явуулдаг түүнийгээ жилийн эцсээр уялдуулж явуулдаг болохоор отор нүүдэл ихтэй байсан учир зөрүү гараад айлуудын малыг тоолсны дараа 20 гаруй ишиг дутсан болохоор ямааг нь төллүүлж тааруулахгүй бол манай багийн 180 гаруй малчин өрх улсын мал тооллогын системээс хасагдах гээд байсан. Тэгээд би энэ айлуудыг хохироохгүйн тулд төл малаа тааруулсан. Түүнээс болоод ийм байдалд хүрчихээд байна. Хэрвээ малын тооллогод төл малаа тааруулахгүй байсан бол 180 гаруй малчин өрх мал тооллогод орохооргүй байсан. Яах ч аргагүй байдалд ороод би тааруулсан. Надад анхнаасаа гэмт хэрэг хийх санаа зорилго байгаагүй. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршгаа бүрэн барагдуулсан. Би гэм буруутай гэдгээ ойлгож байгаа, эхнэр, бага насны 4-н хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд маань 1, 2, 10, 12 настай. Хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж хүмүүжүүлэх, идэх хоол, өмсөх хувцас, дулаан байлгах түлээ нүүрс гээд маш олон асуудлууд тулгараад байна. Ганцхан эмэгтэй хүн үүнийг даагаад явах боломжгүй, манайх 2, 3-н банкны зээлтэй. Би шоронд орчихоор хүүхдүүдийн маань ирээдүй хэцүү байна. Иймд надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлүүдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх асуудлыг 2 шаардлагыг заавал хангасан байж тэнсэх боломжийг тусгасан. Шүүгдэгч *******ын хувьд анхан шатны шүүх хуралдаанд орохдоо нийт хохирлын мөнгөнөөс 7 800 000 төгрөгийг төлөөд үлдэх хэсэгт баталгаа гаргаад орсон. Гэвч анхан шатны шүүхээс хохирол, нөхөн төлбөрөө төлөхөө илэрхийлсэн баталгаа гаргасаар байтал хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдаан болсны дараа үлдэгдэл хохирол 12 868 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Давж заалдах гомдолдоо түүний хувийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг дурдаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж гэснийг өөрчилж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Нэгдүгээрт шүүгдэгч *******ын хувьд 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 62 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон хугацаандаа өмгөөлөгчтэйгөө уулзаж маш их зүйлийг ойлгож мэдлээ, үйлдсэн гэмт хэргийнхээ талаар их зүйлийг бодож тунгаалаа, гэмт хэргийн хор уршиг, үр дагаврыг ойлгож гэм буруугаа бүрэн ухаарсан өдөр хоногууд байлаа гэж удаа дараа илэрхийлж байсан. Хоёрдугаарт ар гэрийн байдлын хувьд эхнэр болон бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Хорих ял аваад явснаас хойш ар гэрийн байдал нь маш хүнд нөхцөл байдалд ороод байгаа. Давж заалдах гомдолдоо ар гэрийн нөхцөл байдлыг харуулах зорилгоор хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг хавсаргаж өгөх гэсэн боловч чадсангүй. Гуравдугаарт хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Зарим хүмүүсээс мөнгийг нь авч чадаагүй ч гэсэн өөрөө хариуцаж хохирлыг бүрэн төлсөн. Мөн уг гэмт хэргийг үйлдсэн шалтгаан нөхцөл нь анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа зорилго *******т байгаагүй. Мал тооллогын бүртгэлийг санаатай өөрчилж малын тоог нэмж бүртгэсэн асуудал байхгүй. Мал тооллогын ажилд яваагүй байдаг. Мөн тухайн үед ямааны ноолуурын урамшууллын мөнгө орох тухай Засгийн газрын тогтоол гараагүй байсан. 12 дугаар сард мал тооллогын асуудал явагдаад, оны дараа буюу 6 сард ямааны ноолуурын урамшуулал олгох Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Энэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал үүсч гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэсэн нөхцөл байдал харагдаж байгаа. Шүүхээс оногдуулж байгаа эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж нийгэмд шударга ёсыг тогтоох, гэмт этгээдийг цээрлүүлэх зорилготой боловч нөгөө талаар хохирол, хор уршгийг арилгах, сайн дураараа гэм буруугаа хүлээж хохирол хор уршгаа арилгасан этгээдэд хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжийг хуульд тусгасан байдаг. Иймд шүүгдэгч *******ын ар гэрийн нөхцөл байдал болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан дээрх боломжийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс торгох ялын санал гаргаж байсан. Өмгөөлөгчийн зүгээс хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж байсан бол анхан шатны шүүхээс хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд нь гомдолтой байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хэрвээ тэнсэх шийдвэр гаргавал цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдэлсэн хоногт оруулан тооцож өгнө үү. Харин тэнсэх боломжгүй гэж үзвэл хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. Мөн шүүгдэгч *******ын ар гэрийн нөхцөл байдлуудыг нь харгалзан гэр бүл, бага насны хүүхдүүдтэйгээ хамт элэг бүтэн байх боломжийг нь олгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Энхжаргал давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

 

Шүүгдэгч Ш.Энхжаргалын өмгөөлөгч Ц.Хонгорзул давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байгаа. Нэгдүгээрт яллах дүгнэлтэд шүүгдэгч Ш.Энхжаргалыг малын тоог худал бүртгэсэн гэж уг зүйл ангид байхгүй зүйлээр буруутгасан байсан. Хоёрдугаарт гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж гэх үндсэн шинжийг хангаж байгаа үгүйг хөтөлбөргүй нотлох баримтаар тогтоогдоогүй байдаг. Мөн тухайн 2019 оны жилийн эцсийн мал тооллогын үеэр Ш.Энхжаргал мал тооллогын комисст байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Австрали улс руу биеэ эмчлүүлэхээр явсан байдаг. Гуравдугаарт яллах дүгнэлтэд Ш.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2 буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлддэг гэж зүйлчлэн ирүүлсэн бөгөөд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3-т заасныг баримталсан нь илэрхий алдаатай яллах дүгнэлт үйлдэж ирсэн гэж үзэж байгаа. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Ш.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцсон. Гэм буруутайд тооцсон зүйлчлэлийг Ш.Энхжаргал болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн өөрийн санамсар болгоомжгүй, хайнга байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл заалт байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ялаас чөлөөлж, хөнгөрүүлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэснийг хэрэглэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна. ... Анхан шатны шүүхэд нөхцөл байдлуудыг тогтоож хөнгөрүүлэн зүйлчилсэн зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Дашдондогийн Эрхэмбаяр нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны эцсээр *******, *******, *******, ******* нарыг тус бүр 900-н ямаатай, *******ийг 808-н ямаатай мэтээр худал бүртгэж, 2020 онд дээрх иргэдэд хууль бусаар олгогдсон ямааны ноолуурын урамшууллын мөнгийг иргэн *******аас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, иргэн *******аас 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, иргэн *******өөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хувьдаа авч, иргэн Л.Бямбын дансанд орсон мөнгийг авалгүй үлдээж өөртөө болон бусдад давуу байдал бий болгон улсад 20 668 000 төгрөгийн хохирол учруулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

 

Шадав-Очирын Ш.Энхжаргал нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн Засаг дарга *******ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор иргэн *******, ******* нарыг 900-н ямаатай гэж бүртгэсэн, дээрх иргэдэд хууль бусаар 2020 оны 05 дугаар сарын 27-ноос 2020 оны 06 дугаар сарын 23-ны хооронд ямааны ноолуурын урамшууллын мөнгө олгогдсныг мэдсээр байж иргэн *******ид олгогдсон 5400000 төгрөгнөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5000000 төгрөгийг өөрийн охин Э.Золзаяагийн дансаар дамжуулан авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан болох нь гэрч *******, *******, *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, мөн шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримтууд, Хаан банк, Төрийн банкны дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн *******ыг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ш.Энхжаргалыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Гандөшийн давж заалдах шатны шүүхэд гаргасан ... шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг эсвэл хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг хүссэн, шүүгдэгч Ш.Энхжаргалын өмгөөлөгч Ц.Хонгорзулын ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Энхжаргалыг ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн гомдлуудыг хүлээж авах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон, шүүгдэгч *******ын анхан болон давж заалдах шатны шүүхэд өгсөн мэдүүлэг, тайлбараас үзэхэд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч Ш.Энхжаргалын өмгөөлөгч Ц.Хонгорзулын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал зэргээс үзэхэд шүүгдэгч Ш.Энхжаргалыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэхээр байгаа ч анхан шатны шүүхээс түүний өгсөн мэдүүлгийг дүгнэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг хүндрүүлэн шийдвэрлэх нь зохимжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтад шүүгдэгч Ш.Энхжаргалыг хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын жилийн хугацаагаар тэнссүгэй гэж бичиж жилийн гэдэг үгийг дарсан байгаа хэдий ч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэх талаар дүгнэсэн байгаа учир үүнийг 7 сарын хугацаагаар гэж бичигдсэн гэж үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин Сум дахь дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш, Ц.Хонгорзул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймгийн Хархорин Сум дахь дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш, Ц.Хонгорзул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар *******ын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.