Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/01724

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/01724 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр ******* тоотод оршин суух ******* ******* овогт *******ын ******* /РД:/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүргийн 17 дугаар хороо, гудамж, байр тоотод байрлах ХХК /РД:2787989/-д холбогдох,

 

125 405 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 125 405 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр 2006 оноос хойш эзэмшиж байгаад 2009 оны 4 сараас больсон билээ. Тус компаниас гарах үед Ашигт малтмалын ашиглалтын , тоот тусгай зөвшөөрлүүдийн эх гэрчилгээ, геологийн баримт материал, тайлан зэрэг мэдээ, мэдээллүүдийг зөвшөөрлүүдийг захиран зарцуулах эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцож, үүнээс хойш 2015 оныг эзэмшсэн. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ээлжит жилийн төлбөр төлөх зорилгоор Ашигт малтмалын газарт очиж уулзахад , тоот тусгай зөвшөөрлүүд байхгүй, тусгай зөвшөөрлийн эх гэрчилгээг оффис нүүлгэхдээ алга болгосон гэдэг үндэслэлээр хүчингүй болгож, шинээр , дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн дугаар шинээр олгосон тухай мэдлээ. Би Ашигт малтмалын ашиглалтын , тоот тусгай зөвшөөрлүүдийн 2009-2010 онд 6 061 *******4+7 746 228 төгрөг, нийт 13 807 542 төгрөг, 2010-2011 онд 5 100 400+6 503 300 төгрөг, нийт 11 603 700 төгрөг, 2011-2012 онд 7 239 900+5 678 000 төгрөг, нийт 12 917 900 төгрөг, 2012-2013 онд 4 158 ам.доллар+5 302 ам.доллар буюу 9 460 ам.доллар, 2013-2014 онд 4 950 ам.доллар+4 102 ам.доллар буюу 9 052 ам.доллар, 2014-2015 онд 7 692 700+9 284 350 төгрөг буюу нийт 16 977 050 төгрөг, 2015 онд 5 947 000 төгрөг, нийт 18 512 ам.доллар ба 47 445 650 төгрөг нийт 125 405 450 төгрөгийг ХХК-ийн нэрийн өмнөөс өөрийн тусгай зөвшөөрлийн төлбөр гэж үзэж ашигт малтмалын газарт тус тус тушаасан байна. Нэгэнт миний бие ХХК-иас 2 тусгай зөвшөөрлийг буцаан авах боломжгүй болж байгаа учир уг тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмнөөс Ашигт малтмалын газарт төлсөн 2 тусгай зөвшөөрлийн 2009-2015 онуудыг ээлжит жилийн төлбөр болох 125 405 450 төгрөгийг Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар ХХК-иас гаргуулж, надад учирч буй хохирлыг арилгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ХХК нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гаргаж өгсөн байна. Уг компанийг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хуучин хувьцаа эзэмшигч Ч. нас барсны дараа хууль ёсны өвөгч Н.гаас худалдаж авсан болно. Өмнөх асуудлыг бид мэдэхгүй ба лицензийн төлбөрийг нэхэмжлэгч С.******* нь хувийн хөрөнгөөрөө төлж байсан гэж үзэхгүй байна. Тодруулбал банкны төлбөр тушаасан баримтын хуулбар нь түүнд хэн гарын үсэг зурсан нь тухайн хүнийг компанийн өмнөөс өөрийн хөрөнгөөрөө төлбөр төлж байсныг бүрэн нотлохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.09.22-ны өдрийн тоот албан бичиг, ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, ХХК-ийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.10.24-ний өдрийн 1112 дугаартай С.*******аас ад олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.09-ний өдрийн дүгээр шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.03-ны өдрийн дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2023.04.20-ны өдрийн дугаар тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.21-ний өдрийн 809 дүгээр шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.12.21-ний өдрийн дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2017.03.09-ний өдрийн 85 дугаар тогтоол, 2024.01.29-ний өдрийн Монгол Банкнаас зарласан ханшийн лавлагаа, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурор газрын 2017.05.10-ны өдрийн 619 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, зэргийг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн байна. /хх 2-7, 29, 100-123, 186-187 д.тал/

 

4. Хариуцагчаас: ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.11.23-ны өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2016.09.26-ны өдрийн хохирогчийг дахин байцаасан тухай тэмдэглэлд, ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.20-ны өдрийн 183/ШЗ2023/18873 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.03-ны өдрийн 183/ШЗ2023/13999 дүгээр Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хх 21-22, 38, 98-99, 1*******-134 д.тал/

 

5. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын //, // тоот тусгай зөвшөөрлүүдийн 2009-2015 онуудад төлсөн төлбөрийг ам.доллар болон төгрөгөөр төлсөн талаар баримт, Ашигт малтмал газрын тосны газраас 2009.12.07-ны өдөр тоот тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, Ашигт малтмал ашиглах тоот лицензийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, 2010.12.07-ны өдөр тоот тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, MV-008865 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, 2011.12.08-ны өдөр тоот тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, 2010.12.07-ны өдөр MV-012294 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, MV-012294 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 59-60, 66-95, 154-168 д.тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь ашигт малтмалын ашиглалтын эрх бүхий /MV019852 шинэчилсэн дугаар/, 12234А /MV020391 шинэчилсэн дугаар/ тоот тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн эд хөрөнгө гэх үндэслэлээр 2009-2015 оны төлбөрийг ХХК-ний нэрийн өмнөөс төлсөн. Маргаан бүхий тусгай зөвшөөрлийг ХХК-ний 30 хувийн төлбөрт 2009.04.10-ны өдрийн №1 дугаар гэрээгээр өөрийн эзэзмшилд авахаар тохиролцсон боловч дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул 2009-2015 оны хооронд тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн 125 405 450 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд тухайн төлбөрийг С.******* өөрийн хөрөнгөөр төлж байгаагүй, харин ХХК нь төлж байсан нь төлбөрийн баримтуудаар тогтоогдоно. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шаардаж байгаа бол талууд хэлцлээр шилжүүлсэн зүйл байхгүй тул харилцан буцаах үр дагавар байхгүй, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол ямар хөрөнгөөр хэрхэн хөрөнгөжсөн болох нь тогтоогдохгүйгээс гадна Иргэний хуулийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2016.08.24-ний өдрийн 1/40 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст /MV-008865/, /MV-012294/ тоот тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн талаархи мэдээллийг, хавсралтаар хүргүүлсэн, /хх 60 тал/

 

4.2 2016.08.24-ний өдрийн 1/40 тоот албан бичгийн хавсралтаар // тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг

- 2004.11.24-ний өдөр 4 060 ам.долларыг ХХК,

- 2005.12.08-ны өдөр 2 175 330 төгрөгийг ХХК,

- 2006.11.29-ний өдөр 6 180 840 төгрөгийг ХХК,

- 2007.11.14-ний өдөр 6 234 000 төгрөгийг ХХК,

- 2008.12.08-ны өдөр 6 497 320 төгрөгийг ХХК,

- 2009.12.07-ны өдөр 7 746 228 төгрөгийг ХХК,

- 2010.12.07-ны өдөр 6 503 300 төгрөгийг ХХК,

- 2011.12.08-ны өдөр 7 239 900 төгрөгийг ХХК,

- 2012.12.08-ны өдөр 5 302 ам.долларыг ХХК,

- 2013.12.08-ны өдөр 4 950 ам.долларыг ХХК,

- 2014.12.08-ны өдөр 9 284 350 төгрөгийг ХХК,

- 2015.12.03-ны өдөр 7 177 100 төгрөгийг ХХК,

 

/0/ тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг

- 2006.11.29-ний өдөр 11 220 төгрөгийг ХХК,

- 2007.11.14-ний өдөр 4 155 ам.долларыг ХХК,

- 2008.12.08-ны өдөр 5 084 060 төгрөгийг ХХК,

- 2009.12.07-ны өдөр 6 061 *******4 төгрөгийг ХХК,

- 2010.12.07-ны өдөр 5 100 400 төгрөгийг ХХК,

- 2011.12.08-ны өдөр 5 678 000 төгрөгийг ХХК,

- 2012.12.06-ны өдөр 4 158 ам.долларыг ХХК,

- 2013.12.08-ны өдөр 4 102 ам.долларыг ХХК,

- 2014.12.08-ны өдөр 7 692 700 төгрөгийг ХХК,

- 2015.12.08-ны өдөр 6 029 100 төгрөгийг ХХК тус тус төлсөн гэж тодорхойлсон, /хх 61 тал/

 

4.3 2009.12.07-ны өдөр ХХК-ийн тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 354 га талбайн зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөр 7 746 228 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, С.******* гарыг үсэг зурж баталгаажуулсан, /хх 68 тал/

 

4.4 2009.12.07-ны өдөр ХХК-иас Ашигт малтмалын газрын Төрийн сангийн 900000712 тоот дансанд 7 746 228 төгрөгийг лицензийн 6 дахь жилийн төлбөр төлбөр гэх гүйлгээний утгатай шилжүүлж, н. гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 156 тал/

 

4.5 2010.12.07-ны өдөр ХХК-ийн MV-008865 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 353.45 га талбайн тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөр 5 301.76 ам.доллар, төгрөгөөр 6 503 300 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 70 тал/

 

4.6 2010.12.07-ны өдөр ХХК-иас Ашигт малтмалын газрын Төрийн сангийн 900000712 тоот дансанд 6 503 300 төгрөгийг тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөр гэх гүйлгээний утгатай шилжүүлж, С.******* гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 160 тал/

 

4.7 2011.12.08-ны өдөр ХХК-ийн MV-008865 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 353.45 га талбайн тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөр 5 301.82 ам.доллар, төгрөгөөр 7 239 900 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 72 тал/

 

4.8 2011.12.08-ны өдөр ХХК-иас Ашигт малтмалын газрын Төрийн сангийн 900000712 тоот дансанд 7 239 900 төгрөгийг лицензийн 8 дахь жил гэх гүйлгээний утгатай шилжүүлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 164 тал/

 

4.9 2012.12.08-ны өдөр ХХК-иас 2600073394 тоот дансанд 5 302 ам.долларыг ХХК-ийн 9 дэх жил лиценз.төл гэх гүйлгээний утгаар шилжүүлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 74 тал/

 

4.10 2013.04.18-ны өдөр ХХК-ийн MV-008865 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 329.98 гектар талбайн тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөр 5 302 ам.доллар, төгрөгөөр 7 433 457.02 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 74 тал/

 

4.11 2013.12.09-ний өдөр ХХК-ийн MV-008865 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 329.98 гектар талбайн тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөр 4 950 ам.доллар, төгрөгөөр 8 529 939 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, н. гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 76 тал/

 

4.12 2014.12.08-ны өдөр ХХК-ийн MV-008865 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 329.98 гектар талбайн тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөр 4 949.73 ам.доллар, төгрөгөөр 9 284 350 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 78 тал/

 

4.13 2014.12.08-ны өдөр ХХК-иас Ашигт малтмалын газрын 900000712 тоот дансанд 9 284 350 төгрөгийг шилжүүлж гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 79 тал/

 

4.14 2015.12.03-ны өдөр ХХК-ийн тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 329.98 гектар талбайн тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөр 4 949.72 ам.доллар, төгрөгөөр 7 177 100 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 80 тал/

 

4.15 2015.12.03-ны өдөр ХХК-иас 900000712 тоот дансанд 7 177 100 төгрөгийг жилийн төлбөр гэх гүйлгээний утгатай шилжүүлж гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 81 тал/

 

4.16 2009.12.21-ний өдөр ХХК-ийн MV- тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 277 га талбайн тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөр 6 061 *******4 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, С.******* гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 82 тал/

 

4.17 2009.12.07-ны өдөр ХХК-иас Ашигт малтмалын газрын Төрийн сангийн 900000712 тоот дансанд 6 061 *******4 төгрөгийг лицензийн 6 дахь жилийн төлбөр гэх гүйлгээний утгатай шилжүүлж, н. гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 83 тал /

 

4.18 2010.12.07-ны өдөр ХХК-ийн MV-012294 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 277.20 га талбайн тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөр 4 158.06 ам.доллар, төгрөгөөр 5 100 400 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 84 тал/

 

4.19 2010.12.07-ны өдөр С.*******аас Ашигт малтмалын газрын Төрийн сангийн 900000712 тоот дансанд 5 100 400 төгрөгийг тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөр гэх гүйлгээний утгатай шилжүүлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 167 тал/

 

4.20 2011.12.08-ны өдөр ХХК-ийн MV-012294 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 277 га талбайн тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөр 4 158.03 ам.доллар, 5 678 000 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 86 тал/

 

4.21 2011.12.08-ны өдөр ХХК-иас Ашигт малтмалын газрын Төрийн сангийн 900000712 тоот дансанд 5 678 000 төгрөгийг лицензийн 8 дахь жил гэх гүйлгээний утгатай шилжүүлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 87 тал/

 

4.22 2012.12.06-ны өдөр ХХК-иас 2600073394 тоот дансанд 4 158 ам.долларыг ХХК 2787989, 9 дэх жилийн лиценз.төл гэх гүйлгээний утгаар шилжүүлэг хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 88 тал/

 

4.23 2013.04.18-ны өдөр ХХК-ийн MV-012294 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 273.41 гектар талбайн тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөр 4 158 ам.доллар, төгрөгөөр 5 829 557.58 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан, /хх 89 тал/

 

4.24 2013.12.09-ний өдөр ХХК-ийн MV-012294 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 273.41 гектар талбайн тусгай зөвшөөрлийн 10 дах жилийн төлбөр 4 102 ам.доллар, төгрөгөөр 7 068 648.44 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 90 тал/

 

4.25 2014.12.08-ны өдөр ХХК-ийн MV-012294 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 273.41 гектар талбайн тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөр 4 101.18 ам.доллар, төгрөгөөр 7 692 700 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 92 тал/

 

4.26 2014.12.08-ны өдөр ХХК-иас Ашигт малтмалын газрын 900000712 тоот дансанд 7 692 700 төгрөгийг шилжүүлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 93 тал/

 

4.27 2016.01.26-ны өдөр ХХК-ийн тоот тусгай зөвшөөрлөөл олгогдсон 273.41 гектар талбайн тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөр 4 158 ам.доллар, төгрөгөөр 6 029 100 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 94 тал/

 

4.28 2015.12.08-ны өдөр ХХК-иас 900000712 тоот дансанд 6 029 100 төгрөг шилжүүлж гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 95 тал/

 

4.29 2016.09.26-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст С.******* хохирогчоор дахин байцаагдсан, /хх 99 тал/

 

4.30 2016.10.21-ний өдрийн 809 дугаартай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.*******ы нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нөхөн олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015.10.30-ны өдрийн 919 тоот шийдвэр, 2015.12.18-ны өдрийн 1 тоот шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, /хх 114-118 тал /,

 

4.******* 2016.12.21-ний өдрийн дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон, /хх 119-121 тал/

 

4.32 2017.03.09-ний өдрийн 85 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.21-ний өдрийн 809 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.12.21-ний өдрийн дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон, /хх 122-127 тал/

 

4.33 2017.05.10-ны өдрийн 619 дүгээр Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын тогтоолоор эрүүгийн 201626021959 дугаартай Ч.т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх 189-190 тал/

 

4.34 2022.12.09-ний өдрийн дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.*******ы нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох

- ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах тоот /хуучнаар /, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах /хуучнаар / тоот тусгай зөвшөөрлүүдийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхтэй болохыг тогтоолгох,

- тоот тусгай зөвшөөрлийг ХХК-иас Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг ХХК-иас гаргуулах, баримт бичгүүдэд ХХК-ийн тамга дарж баталгаажуулахыг даалгах, тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөөц батлуулах, гэрээ хэлцэл хийх, тайлан төлөвлөгөө гаргах батлуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

- ХХК болон С.*******ы хооронд байгуулагдсан 2009.04.10-ны өдрийн №1 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч С.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2009.04.10-ны өдрийн №1 тоот гэрээг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг дурдаж шийдвэрлэсэн, /хх 107-112 тал/

 

4.35 2023.03.03-ны өдрийн дүгээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.09-ний өдрийн дүгээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, /хх 101-106 тал/

 

4.36 2023.04.20-ны өдрийн дугаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.ийн өмгөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн, /хх 113 тал/

 

4.37 2023.08.03-ны өдрийн 183/ШЗ2023/13999 дүгээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар С.*******ы нэхэмжлэлтэй, Б.д холбогдох 2009 оны 4 дүгээр 06-ны өдрийн Ч., С.******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээн мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ХХК-ийн 30 000 000 төгрөгийн үнэ бүхий 30 хувийн хувьцааг С.*******д буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэсэн, /хх 137 тал/

 

4.38 2023.10.20-ны өдрийн 183/ШЗ2023/18873 дугаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар С.*******ы нэхэмжлэлтэй, Б.д холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар Д.ыг татан оруулахаар шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 136 тал/

 

5. Зохигч, //, MV-020391 // тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2009-2015 онуудад С.******* өөрийн хөрөнгөөр төлсөн эсэхэд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар заасан байна.

 

Хэргийн баримтаар ашигт малтмалын // тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2006.11.29-ний өдрөөс 6 180 840 төгрөгийг ХХК, 2015.12.03-ны өдөр хүртэл жил тутам ХХК гэсэн нэрээр, /0/ тоот тусгай зөвшөөрлийн төлбөр 2007.11.14-ний өдрөөс 2015.12.08-ны өдөр хүртэл жил тутам ХХК нэрээр төлөгдөж, төлбөр тушаагч хэсэгт С.*******, н., н. гэх зэрэг гарын үсэг зүрагдсан болох нь, ХХК, С.******* нарын хооронд 2009.04.10-ны өдөр байгуулагдсан №01 дугаар гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд хариуцагч ХХК нь ашигт малтмал ашиглах эрхийн //, MV-020391 // тоот тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч мөн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.09-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.21-ний өдрийн 809 дугаар шийдвэр зэрэг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт тогтоогдов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Иймд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ХХК, С.******* нарын хооронд 2009.04.10-ны өдөр байгуулагдсан №01 дугаар гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч С.******* маргаан бүхий ашигт малтмалын ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд нэхэмжлэгчийн 2009 оноос 2015 оныг дуустал хугацаанд // тоот, /0/ тоот тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн 47 445 650 төгрөгийг 18 512 ам.долларын хамт хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

7. Хариуцагч маргаан бүхий төлбөрийг өөрийг хөрөнгөөр төлж байсан гэж маргасан ба энэ тохиолдолд татгалзлаа нотлох нотолгооны зарчим хариуцагчид хамаарна.

 

Хариуцагч ХХК нь компаний ажилчдыг явуулан тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан нь н., н. нарын гарын үсэг бүхий төлбөрийн баримтаар нотлогдоно гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдийг төлбөр төлсөн зарим баримтад С.******* гэх гарын үсэг зурагдсан үйл баримттай харьцуулан дүгнэхэд хариуцагчийн татгалзал эргэзээгүй нотлогдож байна гэж үзэхээргүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь:

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж, 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж, 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тус тус заасан байна.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь ашигт малтмал ашиглах эрхийн // тоот, /0/ тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2015.10.09-ний өдөр ХХК дахин авах хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж, , тоот шинэчилсэн гэрчилгээг хүлээн авсны улмаас өмнөх дугаараар төлбөрийг төлөх боломжгүй болсноор маргаан үүсч, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.09-ний өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон 01 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон байх тул хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гарснаас хойш тоолох нь хуульд нийцнэ.

 

8. Түүнчлэн, зохигч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзлаа тайлбарлахдаа хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлох нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл биш бөгөөд шаардлага үндэслэл тодорхой тохиолдолд тухайн маргаанд хамаарах эрх зүйн харилцааг шүүх тодорхойлох боломжтой тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-дэх заалтын алинд нь хамаарах нь тодорхойгүй гэх хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэх үндэслэлд хамаарахгүйг тэмдэглэв.

 

9. нэхэмжлэгч нь хариуцагчаас 47 445 650 төгрөг, 18 512 ам.долларын хамт гаргуулахаар шаардаж, ам.долларыг 2023.05.10-ны өдрийн Монгол банкны төгрөгийн ам.доллартай тэнцэх ханшаар хөрвүүлэн тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг зөрчөөгүй болно.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн 125 405 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ХХК /2787989/-иас 125 405 450 /нэг зуун хорин таван сая дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* оройт овогт *******ын ******* /РД:/-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 784 978 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 784 978 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ