Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/01725

 

 

 

 

 

 

 

 

*******24 оны 04 сарын 19 өдөр   Дугаар 183/ШШ*******24/01725   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* гудамж ******* дугаар байр, 9 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:******* дүүрэг, 15 дугаар хороо, ******* дүгээр байр, 22 тоот хаягт оршин суух /ХП460568/,

 

Хариуцагч: аймаг, сум, 2 дугаар баг, байрлах ХХК // нарт холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 300 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч //,

Гэрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч  Л., герефорд ХХК нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 452 417 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч герефорд ХХК-иас болон алданги 150 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан. Хариуцагч Л.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар дэмжиж байна. Үүнд: Нэхэмжлэгч Соронзонболд овогтой ******* нь Герефорт ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан. Тэрээр *******18 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1*******1 тоот Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан Герефорт ХХК-ийн 30 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч болох Лханаажав овогтой т нийт 300 000 0000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Уг гэрээг хуульд нийцүүлэн нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, Л. нь өнөөдрийн байдлаар Герефорт ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Гэвч хариуцагч Л. нь талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу хувьцааны худалдан авах төлбөрт 300 000 000 төгрөг төлөхөөр тохирсон боловч энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд *******18 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1*******1 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Герефорт ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.аас 300 000 000 төгрөг, иргэний хуульд заасны дагуу алданги 0,5 хувиар тооцсон 150 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 417 950 төгрөг, нийтдээ 452 417 950 төгрөгийг гаргуулж өгнө үү. Герефорт ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.ын хүү Батдорж анх энэ хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Түүний тайлбар хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан бөгөөд зөрүүтэй байгаа асуудалтай холбоотойгоор баримтыг хуурамч гэж үзэж байна. өөрийн тайлбар дээрээ тухайн үед манай компанийн бүх үйл ажиллагааг хариуцдаг байсан. энэ мөнгийг явсан юм болов уу гэж ярьдаг боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас буюу түрүүнд дурдсан Авлигатай тэмцэх газарт шалгуулсантай холбоотойгоор аас мэдүүлэг авахад миний хувьд мөнгө төгрөг өгсөн, авсан зүйл байхгүй гэж хэлдэг. Шинжээчийн дүгнэлтийн хуьд хамгийн сүүлд гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр бэлэн мөнгөний баталгааны бичиг дэх гарын үсэг таарч байна. Гэвч баталгааны бичгийн гарын үсэг таарч байгаа боловч бэлэн мөнгө хүлээн авсан баримт дээрх гарын үсэг таарахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгө хүлээлгэж өгсөн гэдэг баримт нь хуурамч байна гэдгийг тогтоосон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт байна. Хариуцагч талын гаргаж байгаа тайлбар, үндэслэж байгаа нотлох баримт нь хуурамчаар үйлдсэн баримт байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. 150 000 000 төгрөгийн алдангитай холбоотой асуудал байгаа боловч тус хэрэгт өмнө нь ажиллаж байсан хүмүүс нь алдаа гаргаад тухайн гэрээг нь хавтаст хэрэгт өгөөгүй юм байна. Тэгэхээр 150 000 000 төгрөг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

2. Хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, хувьцааны үнэ буюу 300 000 000 төгрөгийн тухайд С.*******, Л. нар *******18 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХХГ-1*******1 дугаартай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ мөн өдрийн ЭШ-1*******1 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээг Герефорт ХХК-ийн 30 хувийг нь С.*******аас Л.т шилжүүлсэн. Манай зүгээс төлбөрийг бүрэн төлж нэхэмжлэгч нь өөрөө *******19 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр баталгаа гаргаж өгсөн. Тус баталгаа дээр С.******* миний бие *******15 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн эзэмшиж байсан Герефорт ХХК-ийн 30 хувийг иргэн Лханаажав овогтой т 300 000 000 төгрөгөөр худалдсан. *******19 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг баталгаажуулж байна гэх агуулгатай баталгааны бичиг гаргаж өгсөн. Энэ баримт нь хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан. Мөн *******19 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хариу төлбөрт 300 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэсэн бэлэн мөнгөний зарлагын баримт байгаа. Үүнд С.******* гарын үсэг зурсан байдаг. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Хамгийн сүүлд эцсийн байдлаар *******22 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 3132 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн баталгааны хуудсан дээр С.*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загвартай тохирч байна буюу гарын үсэг нь мөн байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Мөн Авлигатай тэмцэх газраас гэрчийн мэдүүлэг ирсэн. *******23 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ийн гэрчийн мэдүүлэгт Герефорт ХХК-ийг удирдаж байсан хүмүүс той тохиролцож 300 000 000 төгрөгөөр хувьцааг худалдан авч, С.*******т мөнгийг нь бэлнээр өгсөн гэж ийм мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлэгт зэргээс харахад С.*******ын хувьцаа худалдах, худалдан авах гэрээнийхээ дагуу төлбөрийг бүрэн хүлээн авсан гэдэг нь нотлогдож байна. Иймд шаардах эрхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж С.******* шаардах эрхгүй гэж манай зүгээс үзэж байна. Хоёрдугаарт, татгалзлын хувьд алданги 150 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Маргаан бүхий хоёр гэрээ буюу хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд алдангийг талуудаас шаардахаар харилцан тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэгт заасны дагуу хэрвээ ингэж тохиролцоогүй бол шаардах эрхгүй гэж заасны дагуу С.******* нэхэмжлэх эрхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: *******21.11.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******18.08.23-ны өдрийн баталгааны бичиг, *******18.12.13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, *******18.12.13-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, герефорд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******21.10.15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *******22.01.19-ний өдрийн итгэмжлэл, *******23.03.25-ны өдрийн 0265 дугаар итгэмжлэл зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-7, 37-40, 44, 199 тал/

 

4. Хариуцагч Л.аас: герефорд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, *******21.11.12-ны өдрийн 1081 дүгээр итгэмжлэл, *******21.12.14-ний өдрийн итгэмжлэл, *******22.01.12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *******18.12.12-ны өдрийн герефорд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ХЭТ-18/Г-01 дугаар тогтоол, *******18.12.13-ны өдрийн герефорд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дугаар тогтоол, *******19.04.08-ны өдрийн Баталгааны бичиг, Ж.******* иргэний үнэмлэхийн лавлагаа, *******24.04.18-ны өдрийн итгэмжлэл, Бэлэн мөнгөний зарлагын баримт, *******19.04.08-ны өдрийн Баталгааны бичиг зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 11-14, 23, 32-33, 46-50, *******3, *******7-*******8 тал/

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах хэлтсийн 127 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газраас *******23.07.03-ны өдрийн дугаар албан бичиг, *******23.01.07-ны өдрийн Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, *******23.02.01-ний өдрийн Нийслэлийн прокурорын газрын 62 дугаар прокурорын тогтоол, *******23.01.23-ны өдрийн Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн бөгөөд *******19 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Баталгааны бичиг, мөн өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт гэх баримтуудад зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч С.*******ын гарын үсэгтэй тохирох эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Л., герефорд ХХК нарт холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид 450 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч герефорд ХХК болон алдани 150 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Л.аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 300 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хувьцаа худалдах үүргээ биелүүлсэн атал хувьцааны үнэ болох 300 000 000 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгөөгүй тул 300 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу 300 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гарын үсгээр баталгаажсан баталгааны бичиг, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус тус нотлогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 *******18.12.12-ны өдрийн герефорд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ХЭТ-18/Г-01 дугаар тогтоолоор Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн герефорд ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.*******ын тус компанид эзэмшдэг 30 хувийн хувьцаа, хувьцаа эзэмших эрхийг Л.т худалдахыг зөвшөөрч, хувьцаа эзэмших эрхийн 30 хувь буюу 35 318,6 ширхэг энгийн хувьцааг 300 000 000 төгрөгөөр Л.т худалдахаар тогтоосон, /хх 46 тал/

 

4.2 Зохигч *******18.12.13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах ХХГ-1*******1 дугаар гэрээ, Компанийн эрх шилжүүлэх ЭШ1*******1 дугаар гэрээг тус тус байгуулж, герефорд ХХК-ийн 30 хувь болох 35 318,6 ширхэг 353 185 400 төгрөгийн үнэ бүхий хувьцаа, хувьцаа эзэмших эрхийг хувьцаа эзэмшигч С.******* нь шинэ хувьцаа эзэмшигчид шилжүүлж, хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсний төлбөр 300 000 000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцож, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 4, 5 тал/

 

4.3 *******18.12.13-ны өдрийн герефорд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дугаар тогтоолоор Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн герефорд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж Л. тус компанийн 100 хувьийн хувьцаа эзэмшигч болохыг баталж, компанийн дүрмийг шинэчлэн баталж, компанийн гүйцэтгэх захирал үүрэгт ажлаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлаас томилсон... /хх 47 тал/

 

4.4 *******19.04.08-ны өдөр С.******* нь герефорд ХХК-ийн 30 хувийн хувьцааг иргэн Л.т худалдсан 300 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болохыг баталгаажуулсан, /хх 48 тал/

 

4.5 *******19.04.08-ны өдөр Л. нь хувьцаа худалдах, худалдан авах гэрэний төлбөрт 300 000 000 төгрөг хүлээнгэн өгсөн гэх бэлэн мөнгөний зарлагын баримтыг үйлдсэн, /хх 48 тал/

 

4.6 *******22.04.08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******96 дугаар шинжээчийн дүгнэлтээр *******19.04.18-ны Бэлэн мөнгөний зарлагын баримтын баруун доод хэсэгт хүлээн авсан гэсний ард болон *******19.04.18-ны Баталгааны бичиг гэсэн баримтын дунд хэсэгт С.******* гэсний ард тус тус зурагдсан гарын үсгээд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна гэж дүгнэсэн, /хх 71-79 тал/

 

4.7 *******22.07.08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******96 дугаар шинжээчийн дүгнэлтээр *******19.04.18-ны Баталгааны бичиг, *******19.04.18-ны Бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг баримтуудад зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн С.*******ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэсэн, /хх 100-123 тал/

 

4.8 *******22.12.08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3132 дугаар шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн *******19.04.18-ны огноотой Баталгааны хуудас гэсэн баримтын дунд хэсэгт Баталгаа гаргасан иргэн С.******* гэсний ард зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирсон харин *******19.04.18-ны огноотой Бэлэн мөнгөний зарлагын баримт гэсэн баримтын зүүн доод хэсэгт хүлээн авсан гэсний ард зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэсэн. /хх 151-165 тал/

 

4.9 *******23.02.01-ний өдрийн Нийслэлийн прокурорын газрын 62 дугаар Прокурорын тогтоолоор иргэн С.*******аас гаргасан 58 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 180-182 тал/

 

5. Зохигч хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, хувьцааны өмчлөгч өөрчлөгдсөн зэрэг үйл баримтад маргаангүй харин гэрээний үүрэгт 300 000 000 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгсөн эсэхэд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 260 дугаар зүйлийн 260.1-д Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж тус тус заасан байна.

 

Зохигчдын хооронд *******18.12.13-ны өдөр байгуулагдсан герефорд ХХК-ийн 30 хувь болох 35 318,6 ширхэг 353 185 400 төгрөгийн үнэ бүхий хувьцаа, хувьцаа эзэмших эрхийг хувьцаа эзэмшигч С.*******аас Л.т 300 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон Хувьцаа худалдах, худалдан авах ХХГ-1*******1 дугаар гэрээ, Компанийн эрх шилжүүлэх ЭШ1*******1 дугаар гэрээ нь дээр дурьдсан эрх худалдах худалдан авах хуулийн зохицуулалтад хамаарах бөгөөд уг гэрээний гол шинж нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх харилцааг зохицуулдаг.

 

Хэргийн баримтаар талуудын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах ХХГ-1*******1 дугаар гэрээ, Компанийн эрх шилжүүлэх ЭШ1*******1 дугаар гэрээний дагуу Л. герефорд ХХК-ийн тус компанийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх бүхий этгээд болсон болох нь тогтоогдсон.

 

Талуудын маргааны зүйл нь гэрээний дагуу төлбөрийг бодитоор хүлээлгэн өгсөн эсэх байх ба хэргийн баримтаар худалдагч гэрээний үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байгаа тохиолдолд төлбөрийг төлсөн эсэхээ баримтаар нотлох нь нотолгооны зарчмын хувьд хариуцагчид хамаарах бөгөөд хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэв.

 

Тодруулбал шүүх, зохигчдын маргаанд хамааралтай үндэслэлээр тэдний хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******22.12.08-ны өдрийн 3132 дугаар шинжээчийн дүгнэлтээр *******19.04.18-ны өдрийн Баталгааны хуудас гэсэн баримтын дунд хэсэгт Баталгаа гаргасан иргэн С.******* гэсний ард зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирсон, *******19.04.18-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт гэсэн баримтын зүүн доод хэсэгт хүлээн авсан гэсний ард зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэх дүгнэлтийг ирүүлсэн.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан ...маргаан бүхий гэрээ нь иргэд хоорондын гэрээ бөгөөд мөнгөн хөрөнгийг Л. хувиасаа гаргасан гэх агуулгатай тайлбар, бэлэн мөнгөний зарлагын баримт герефорд ХХК-ний тамга тэмдгээр баталгаажсан үйл баримттай харьцуулан дүгнэхэд өөр хоорондоо агуулгын хувьд зөрчилтэй, 300 000 000 төгрөгийн эх үүсвэр тодорхойгүй гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч хувьцаа худалдах худалдан авах гэрээний үүрэгт 300 000 000 төгрөгийг худалдагч талд бодитоор хүлээлгэн өгсөн болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

 

7. Хувьцаа худалдах худалдан авах хэлцэл нь Иргэний хуулиас гадна тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Компаний тухай хуулийн холбогдох зохицуулалтад хамаарах боловч зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу хувьцааг шилжүүлсэн, хувьцаа эзэмшигчээр хариуцагч бүртгэгдсэн зэрэг үйл баримтад маргаагүй тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагч герефорд ХХК болон алдангид холбогдох 150 000 000 төгрөгөөс татгалзсан тул уг шаардлагад холбогдох нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанд нийцнэ.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах ба татгалзсан шаардлагад холбогдох хэсгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч овогт /РД:ХП460568/-аас 300 000 000 /гурван зуун сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:*******/-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь хариуцагч герефорд ХХК /РД:/-иас болон алдангид холбогдох 150 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хариуцагч герефорд ХХК-д болон 150 000 000 төгрөгт холбогдох иргэний хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 417 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.аас 1 657 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ