| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/01083/И |
| Дугаар | 183/ШШ2024/01808 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/01808
2024 оны 04 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/01808 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* ******* байранд байрлах, ******* ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 20 дугаар хороо, ******* байр, 1 тоот хаягт оршин суух, ******* ******* /*******/-д холбогдох,
2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай нэхэмжлэхийг гэрчилсэн нотариатчийн үйлдэлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , М.Нурсултан, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Гэрч Л.Ганчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч С.*******тд холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай нэхэмжлэхийг гэрчилсэн нотариатчийн үйлдэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн дугаартай нэхэмжлэхийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь нотариатч С.******* нь тус нэхэмжлэлээрээ ХХК-ийн агаарын хөдөлгүүр, Ховд-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэсэн зардлыг МИАТ ТӨХК-аас нэхэмжилсэн байсан. Тус 68 322 779 төгрөгийг нэхэмжлэхдээ хүлээн авсан хүний гарын үсэггүй байхад нотариат гэрчилсэн үйлдэл байсан. 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн дугаартай нэхэмжлэх нь ямар утгатай юм бэ, ямар эрх зүйн баримт юм бэ гэвэл Нягтлан бодох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны баримт гэж явагддаг. Анхан шатны баримт гэж юу вэ гэвэл ажил гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлбэр, гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог анхан шатын баримт гэж үздэг. Анхан шатны баримт нь нягтлан бодоход бүртгэл хөтлөх санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болж байдаг. Анхан шатны баримт ямар байвал хүчин төгөлдөр бус вэ гэдгийг хуулиар заагаад өгчихсөн. Анхан шатны баримт түүнийг үйлдсэнийг зөвшөөрсөн шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Баталсан байгаа нэхэмжлэхийн хувьд хүлээж авсан талынх нь гарын үсэг байхгүй учраас тус нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус анхан шатны баримт болж байгаа. 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус анхан шатны баримтыг яах ёстой вэ гэхээр анхан шатны баримтаар баталгаажуулаагүй баримтыг бүртгэхгүй байх үүрэгтэй. Тус өдөр гарын үсэг, тамгагүй нэхэмжлэх нь хүчин төгөлдөр бус зүйл нь нотлогдож байгаа байгаа бөгөөд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нотариат үйлдэл хийгдэж байгаа этгээд, үйлчлэгчийн хувийн байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2011 оны 174 дүгээр тушаалаар нотариат үйлдэх зааврыг баталсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө хэрэгт нотлох баримтаар өгсөн журмын 13.4 дэх хэсэгт нотариатч нь баримт бичгийн хуулбарыг дараах тохиолдолд гэрчлэхгүй. 13.4.2 дахь хэсэгт тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй эсвэл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга тэмдэг дарагдсан, гаргацгүй бүдэг бол гэрчлэхгүй гэж заасан. Гэтэл тухайн баримт дээр гарын үсэг зураагүй байхад гэрчилж байгаа үйлдэл нь нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийг нотариатч гэрчилсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас нотариатын хууль бус үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн нотариатчийн үйлдлийг 2023 онд ямар утгаар, ямар дүн, хэлэлцэх хугацаа, ямар шаардлага, үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага ч дурдаагүй. Түүнчлэн 2016 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн нотариатын үйлдэл хийгдсэн нэхэмжлэл буюу энэ нэхэмжлэлийн аль нэг талд нь өнөөдрийн нэхэмжлэгч ******* ******* ХК байхгүй. Энэ компанийн эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй. Өөрөөр хэлбэл, тус нотариатчийн баталсан нэхэмжлэл дээр нэг талд нь ХХК, нөгөө талд нь буюу төлбөр төлөгч нь *******ын иргэний агаарын тээвэр ХХК юм. Төлбөр төлөгчийн талаас төлбөр төлөгчийн хуулийн хэлтсийн ажилтан энэ нэхэмжлэлийг нотариатчид гэрчлүүлсэн. Тэгэхээр төлбөр төлөгч нь манайх энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөд төлнө гэдэг агуулгыг илэрхийлээд нотариатын байгууллага дээр очиж баталгаажуулалт хийлгэсэн. Тэгтэл 2 байгууллагын аль нэг талд нь байхгүй ******* ******* ХК шүүхэд нэхэмжлэл гаргаж орж ирэхдээ *******ын нотариатын танхимын ажиллах дүрэм, нотариатын тухай хууль гэх мэтчилэн хууль зүйн эрхийн хүрээнд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаад байгаа энэ байдал тогтоогдохгүй, ******* ******* ХК-ийн эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байгаа талаар өнөөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нарын гаргаж байгаа тайлбарт дурдагдахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. дугаартай нэхэмжлэл байгаа. Энэ нэхэмжлэлийн аль нэг талд нь ******* ******* ХК байгааг нь би мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч С.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу энэ нэхэмжлэлийг баталгаажуулж, хуулбарлуулж, нотариатаар гэрчлүүлсэн МИАТ ТӨХК-ийн хууль зөрчсөн ажилтныг гэрчээр дуудсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн аль нэг талд нь байгаа эсэхийг нь өөрөө хүлээн зөвшөөрөөд баталгаажуулж өгөхийг бүрэн нотолно. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2023.02.19-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.02.10-ны өдрийн 01/285 дугаар итгэмжлэл, нэхэмжлэх №, ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.10.31-ний өдрийн 01/1900 дугаар итгэмжлэл, 2023.09.29-ний өдрийн ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 04/318 дугаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.01.24-ний өдрийн 01/57 дугаар итгэмжлэл, 2011.10.07-ны өдрийн ******* улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 171 дугаар тушаал, 2024.03.22-ны өдрийн 01/267 дугаар итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-6, 43-46, 58, 70-79, 82 тал/
4. Хариуцагчаас: С.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.11.08-ны өдрийн итгэмжлэл, *******ын нотариатчдын танхимын ******* дүүргийн нотариатч С.*******ийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 8, 49, 80-81 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай нэхэмжлэхийг гэрчилсэн нотариатчийн үйлдэлийг хүчингүйд тооцуулахаар шаардсан ба шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж нэхэмжлэх хүлээн авагч талын гарын үсэггүй байхад тухайн баримтыг баталсан үйлдэл хийсэн нь хуульд нийцэхгүй гэж тайлбарласан байна.
3. Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ямар эрх нь зөрчигдөж байгаа нь тодорхойгүй, хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг хөндсөн гэж маргаж байгаа нь тодорхойгүй, хуулбарын үнэн зөв нь тухайн баримтын хувьд өөр бусад хууль зүйн үр дагаварыг үүсгэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагсан баримтааар Нийслэлийн ******* дүүргийн тойргийн нотариатч С.******* нь 2018.12.26-ны өдөр Аэромонголиа ХХК-ийн Миат ХК-д хүргүүслэн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар нэхэмжлэхийн хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 5 тал/
5. Зохигч, нотариатын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйлдэл хууль болон нотариатын үйлдэл хийх зааварт нийцсэн эсэхэд маргаантай.
6. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх нь нотариатын үйлдлийн төрөлд хамаарахаар, 49 дүгээр зүйлийн 49.1-д Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ тус тус заасан байна.
Хэргийн баримтаар ******* дүүргийн тойргийн нотариатч С.******* нь 2018.12.26-ны өдөр Аэромонголиа ХХК-ийн Миат ХК-д хүргүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар нэхэмжлэхийн хуулбарын үнэн зөвийг гэрчилж хууль болон нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар холбогдох бүртгэлийг хөтөлсөн болох нь тогтоогдсон.
Иймд ******* дүүргийн тойргийн нотариатч С.*******ийн Аэромонголиа ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар нэхэмжлэхийн хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 49.1, Нотариатын үйлдэл хийх зааврын Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-д Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ гэж, 2.5-д Нотариатч харандаа, арилдаг тосон бал, уусдаг бэхээр бичсэн, балласан, засварласан, үг, үсэг дарсан баримт бичгийг гэрчлэхийг хориглоно гэж, 13.1-д Баримт бичгийн хуулбарыг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлана гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэлээ.
7. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заагаад 9.4.1-д эрхийг хүлээн зөвшөөрөх, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх зэрэг аргаар иргэний эрхийг хамгаалах талаар тус тус зохицуулсан.
Иргэний эрх зүйн хамгаалалт нь уг харилцааны оролцогчийн хувьд хуулийн этгээдэд мөн адил хамаарна.
Нэхэмжлэгч нь нотариатч маргаан бүхий нэхэмжлэхийг төлбөр төлөгчийн гарын үсэг зурагдаагүй байхад хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн нь хуульд нийцэхгүй, нотариатчийн хуулбар үнэнг гэрчилсэн баримтыг үндэслэн МИАТ ХК манай байгууллагаас ******* нөхөн төлбөр гаргуулсан гэж тайлбарласан.
Хэргийн баримтаар маргаан бүхий 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Аэромонголиа ХХК-ний 68 322 779 төгрөгийг МИАТ ХК-иас нэхэмжилсэн төлбөрийн нэхэмжлэхийг төлбөр төлөгчийн хүсэлтээр нотариатч хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн болох нь тогтоогдож байна.
Нотариатын үйлдэл хийх зааврын 13.2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын ач холбогдол бүхий баримт бичгийг зохигчдын хүсэлтээр гэрчилж болно гэж зааснаас үзэхэд МИАТ ХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХК-д холбогдох иргэний хэрэгт маргаан бүхий баримт нотлох баримтаар үнэлэгдсэн гэх үйл баримт нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүйгээс гадна ийнхүү хуулбарын үнэн зөвийг гэрчилснээр нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* дүүргийн тойргийн нотариатч С.*******ийн Аэромонголиа ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар нэхэмжлэхийн хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ