Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2024/00326

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, гэрч *****, *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. нэхэмжлэлийн шаардлага: 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, барааны мэргэжилтнээр, 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эд бэлтгэлийн эрхлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгчээр, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд тууварчинаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 06 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр ХХК-нд бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 1985 оны 08 дугаар сарын 20-ноос Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач барааны мэргэжилтэн хийж байгаад 1987 оны 02 дугаар сарын 01-нээс түүхий эдийн эрхлэгчээр 1990 оны 03 дугаар сарын 01-ний хүртэл ажилласан. 1990 оны 03 дугаар сарын 11-нээс Тонхил сумын хувьсгалч залуучуудын эвлэлийн үүрийн даргаар ажилласан. 1991 оны 01 дүгээр сарын 01-нд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр халагдсан. 1991 оны 05 дугаар сарын 15-наас Үнэн нэгдлээс мал тууварчнаар 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл явсан. 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс Тонхил сумын Хөдөлмөр ХХК-д бэлтгэлийн эрхлэгчээр 1999 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Хөдөө аж ахуйн хөдөлмөрийн дэвтэр дээр худалдаа бэлтгэлийн ангийн тамга биш Хан сүмбэр хоршооны тамга дарагдсан. Мөн Хөдөлмөр компаний хөдөлмөрийн дэвтэр ***** гэдэг нэрээр бичигдсэн. Нэрний зөрчлийг арилгуулахад төрийн архиваас 1989, 2002 оны хүн амын тооллогын баримтыг хавсаргав. Худалдаа бэлтгэлийн анги өөрчлөгдөж Хансүмбэр хоршоо болж нэрээ өөрчилж байсан гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03-10/3592 дугаартай архивын лавлагаа

- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03-10/3593 дугаартай архивын лавлагаа

- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9341 дугаартай архивын лавлагааны хуулбар

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаартай албан бичиг

- Говь-Алтай аймгийн Тонхил сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 02 дугаар сарын 01-нйи өдрийн 4 дугаартай ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэх тухай тушаал

- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр хувьцаат компанийн захиралын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал

- Алтай хөдөлмөр ХХК-ийн захиралын 05 тоот тушаал, уг тушаалын хавсралт

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1923 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт Б.Арслангийн 1986-1990 онуудын цалин хөлсний цэс,

- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа/******/

- Хөдөлмөрийн дэвтэрүүд/******/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч *****, ****** нарын мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, барааны мэргэжилтнээр, 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эд бэлтгэлийн эрхлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгчээр, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд тууварчинаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 06 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр ХХК-нд бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3. ***** нь 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, барааны мэргэжилтнээр, 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эд бэлтгэлийн эрхлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1923 дугаартай архивын лавлагаанд Тус аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 онд барааны мэргэжилтэн, эдийн засагч, манаачаар, 1987-1988 онд түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан 1986-1989 онд *****, 1990 онд ***** нь 1986 оны 03, 05-12, 1987 оны 02, 04-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12, 1990 оны 01-03 дугаар цалин хөлс авч байсан-ыг тодорхойлжээ.

Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтэн, эдийн засагч, манаач, түүхий эдийн эрхлэгчээр байсан ****** 1986-1990 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.

- Говь-Алтай аймгийн Тонхил сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 02 дугаар сарын 01-нйи өдрийн 4 дугаартай ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэх тухай тушаалд ...**** мөн өдрөөс эхлэн манаачийн үүрэгт ажлаас чөлөөлж, түүхий эдийн бэлтгэлийн эрхлэгчээр авч ажиллуулусгай... гэжээ.

- Говь-Алтай аймгийн Тонхил сумын НДХГ захиргаанаас 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгосон 147045 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

- Худалдаа бэлтгэлийн ангийн 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот тушаалаар 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн эрхлэгчээр авч ажиллуулсан,

- Худалдаа бэлтгэлийн ангийн 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тоот тушаалаар 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн эрхлэгчэийн үүрэгт ажлаас чөлөөлсөн,

Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21-р тогтоолоор 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Тонхил сумын ХЗЭ-ийн хорооны тэргүүлэгчээр ажиллуулсан,

- МХЗЭ-ийн аймгийн хорооны тэргүүлэгчдийн 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01-р тогтоолоор 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс МХЗЭ-ийн бүтэц байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан Тонхил сумын ХЗЭ-ийн хорооны тэргүүлэгчийн ажлаас чөлөөлсөн

- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр ХК-ийн захиралын 06-р тушаалаар 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр ХК-нд түүхий эдийн няраваар авч ажилуулсан бичилтүүд хийгджээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаартай архивын лавлагаанд Тус аймгийн Тонхил сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд нуур багийн харъяат ***** нь **** онд төрсөн, эрэгтэй, **** нь ***** онд төрсөн, эмэгтэй, **** нь **** онд төрсөн , хүү, **** нь **** онд төрсөн, охин, **** * онд *** өрсөн, охин, ***** нь **** онд төрсөн, хүү, ***** нь **** онд төрсөн, хүү, ***** нь **** онд төрсөн хүү гэж бүртгэгдсэн,

Уг архивын лавлагаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлийг хавсарган ирүүлжээ.

- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03-10/3592 дугаартай архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн **** настай, эхнэр **** настай Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд оршин суудаг гэж бүртгэгджээ.

Гэрч **** мэдүүлэгт: ...Энэ хүн Худалдаа бэлтгэлийн ангид манаач, барааны мэргэжилтэн хийж байсан. Тэгээд н.Хунбу гэдэг хүний оронд түүхий эдийн эрхлэгч болсон. Сайн мэдэхгүй байна. Ажлынх нь дарааллаар л мэдэж байна...,

Гэрч *** мэдүүлэгт: ...Би Алтайн Хөдөлмөр компанийн жолооч байсан. Тэр үед Б.Арслан нь түүхий эдийн бэлтгэгч байсан. 1996-1998 он хүртэл байх. Би 1999 он хүртэл ажилласан... гэжээ.

Дээрх хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний цэс, ажил олгогчийн шийдвэр, лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтыг хооронд харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч Б.Арслангийн ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.

Мөн хөдөлмөрийн дэвтэр нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил, засвар, тамга тэмдэггүй гэх зэрэг байдлууд тогтоогдоогүй тул дээрх хөдөлмөрийн дэвтрийг шүүх үнэлж хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ***** овгийн **** *****1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, барааны мэргэжилтнээр, 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эд бэлтгэлийн эрхлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Харин 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд тууварчинаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 06 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр ХХК-нд бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч ***** 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд тууварчинаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 06 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр ХХК-нд бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ***** овгийн ***** ****** 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, барааны мэргэжилтнээр, 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эд бэлтгэлийн эрхлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд тууварчинаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 06 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр ХХК-нд бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ