Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2016/0303

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, иргэн Ж.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******т холбогдох хэсгийг иргэн Ж.Н*******гийн газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Ж.Н******* нь тус шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын А/395 дугаар захирамжийн Ө******* ХХК-д холбогдох хэсгийг иргэн Ж.Н*******гийн газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн газрын иргэн Б.Г*******ын эзэмшил газартай давхцаж буй давхцалыг арилгасан тухай хариу тайлбар, холбогдох кадастрын зургийг ирүүлсэн байна.

Эдгээр баримттай танилцаж үзэхэд газрын давхцал арилсан гэж ойлгогдож байх тул газрын давхцал арилсан гэж ойлгогдож байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ж.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******гаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******т холбогдох хэсгийг иргэн Ж.Н*******гийн газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Н*******гийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн О.А*******д олгосон итгэмжлэлээрээ түүнд ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-д Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******гаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******т холбогдох хэсгийг иргэн Ж.Н*******гийн газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтээ 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******т холбогдох хэсгийг иргэн Ж.Н*******гийн газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Ж.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* татгалзсаныг баталж, Ж.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******* нарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43.4-т ... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд хэргийн оролцогчид нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******гийн гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн иргэн Б.Г*******т холбогдох хэсгийг иргэн Ж.Н*******гийн газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН