Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 133/ШШ2024/00327

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** холбогдох,

3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** нь тухайн үед Дэлгэр сумын хэсгийн төлөөлөгч байсан. Надаас 2024 оны 01 дүгээр сарын 10-нд 2,000,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 11-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг өөрийнхөө ***** тоот Хас банкны дансаар авсан. Итгэлцэлийн үндсэн дээр амаар тохиролцож, итгэж мөнгө шилжүүлсэн. Удахгүй тэтгэмжийн мөнгө орно тэгэхээр өгнө гэж авсан боловч тэтгэмжийн мөнгөө орсон ч өгөхгүй, худлаа хэлж зугтааж байна. Одоо ярихаар шүүх, цагдаагаар яваад олоод аваарай гэж намайг үл тоомсорлож байгаа. Сүүлийн үед утсаа авахаа байсан. Хоорондоо ярилцаж өгсөн мөнгөө буцааж авч чадахгүй байгаа тул хохиролоо барагдуулахын тулд шүүхэд хандаж байна. мөнгө шилжүүлэхдээ өөрийн охин ***** Хас банкны **** тоот данснаас шилжүүлсэн байгаа гэжээ.

2. Хариуцагч ***** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие иргэн ***** 3,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Уг мөнгийг төлөх гэсэн боловч боломжгүй байсан. Би уг зээлсэн мөнгөө 2024 оны 09 дүгээр сарын 15 гэхэд хувааж төлж, гомдолгүй болгох болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

***** нэхэмжлэлтэй, **** холбогдох зээлсэн 3,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн Миний бие иргэн ***** 3,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Уг мөнгийг төлөх гэсэн боловч боломжгүй байсан. Би уг зээлсэн мөнгөө 2024 оны 09 дүгээр сарын 15 гэхэд хувааж төлж, гомдолгүй болгох болно гэх тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,475 төгрөгийг улсын орлогоос, 31,475 төгрөгийг хариуцагч ***** гаргуулж, ***** олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** овгийн **** нь зээлсэн 3,000,000/гурван сая/ төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан төлөхөөр нэхэмжлэгч ***** овгийн **** нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,475 төгрөгийг улсын орлогоос, 31,475 төгрөгийг хариуцагч ***** гаргуулж, ***** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ