Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 133/ШШ2024/00328

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу Жигжиджав 9/1, ******-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ******* холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1,020,040.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ***** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: **** нь ******-тай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ2321468Х тоот зээлийн гэрээ байгуулж 2,099,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно. 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. -Үндсэн зээлийн үлдэгдэл: 799,900 төгрөг, -Төлөх ёстой хүү: 196,972.06 төгрөг, -Нэмэгдүүлсэн хүү: 11,168.16 төгрөг, -Нотариатын зардал 12,000.00 нийт: 1,020,040.18 /нэг сая хорин мянга дөчин төгрөг арван найман мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Дорж овогтой Тэмүүлэн нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 209 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. ****** зээлийн гэрээний үүрэг болох нийт 1,020,040.18 /нэг сая хорин мянга дөчин төгрөг арван найман мөнгө/ төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *****-ийн нэхэмжлэлтэй ***** холбогдох хэрэгт хариуцагч ***** нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул ***** нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг зохих журмын дагуу шийдвэрлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. ****** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, ***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,020,040.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч ***** ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд ирүүлсэн ...хариуцагч ***** нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул ***** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэх хүсэлтээр нотлогдож байна.

***** ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 24/.. дугаартай албан бичгээр иргэн ***** зээлийн гэрээний үүрэгт 1,020,045.18 төгрөг гаргуулахад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын байгууллагыг төлөөлөн нэхэмжлэгчээр тус ****, ****, ****** нарыг оролцуулахаар томилж, итгэмжлэл олгов. ****, *****, ****** нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,030 төгрөгийн тал хувь 14,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,515 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, 14,515 төгрөг хариуцагч ***** нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ***** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ***** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, ****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,020,045.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,030 төгрөгийн тал хувь 14,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,515 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, 14,515 төгрөг хариуцагч ***** нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ