| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00390/И |
| Дугаар | 133/ШШ2024/00333 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 133/ШШ2024/00333
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: ************ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************** холбогдох,
Автомашинд учирсан гэм хорын хохирол 9,355,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 48-р байрны баруун талын төв зам дээр урдаас хойш чиглэлтэй 1-р эгнээгээр миний бие 8116УБН улсын дугаартай RX450 lexus маркийн автомашиныг жолоодож явах үед 2414ГАО улсын дугаартай соната маркийн автомашин 2-р эгнээнээс миний машиныг шахан мөргөж эд хөрөнгөнд хохирол учруулсан болно. Энэ осол тухайн өдөр 16 цагийн орчим болсон ба тухайн үед мөргөсөн этгээл өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй даатгалын байгууллагаруугаа дуудлага өгөөгүй тул аймгийн цагдаагийн газарт миний бие хандсан. Ослын газарт замын цагдаагийн байцаагч ***** үзлэг хийн ***** жолооч хариуцлага алдсаныг дүгнэж даатгалыг нь дуудуулсан. Мөн бид тохиролцож эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгон хохиролыг даатгал болон иргэний тохиролцооны үндсэн дээр шийдвэрлүүлье гээд салцгаасан. Тэр явдлаас хойш ***** нь утсаа авахгүй, мессеж бичихээр чи буруутай, шүүхээрээ шийдвэрлүүл гэсэн хариуг өгч миний машинд учруулсан хохиролоо ул тоомсорлож байна. Миний бие өөрийн автомашинд учирсан хохиролыг тогтоолгохоор Говь-Алтай аймаг дахь аз авто сервисд очиж машины явах эд ангид оношилгоо тогтоолгосон. Мөн мэргэжлийн байгууллага болох Хас үнэлгээд хандаж тухайн ослоос үүдсэн эвдрэл гэмтлүүдийг тоочиж зургаар баталгаажуулан үнэлгээ тогтоолгосон болно. Үнэлгээ урьдчилгаа 20,000 төгрөг өөрөө төлсөн болно. Иймд өөрийн автомашинд учирсан хохиролыг миний бие Улаанбаатар хотруу 2024 оны 08 дугаар сарын 15 гэхэд явах шаардлагатай, хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тул **** яаралтай гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: хариуцагч **** холбогдуулан миний бие автомашин мөргөж хохирол учруулсанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байснаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
***** гаргасан нэхэмжлэлтэй, **** холбогдох автомашинд учирсан гэм хорын хохирол 9,355,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч ***** нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд ирүүлсэн **** холбогдуулан миний бие автомашин мөргөж хохирол учруулсанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байснаасаа татгалзаж байна гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,630 төгрөгийн тал хувь 82,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 82,315 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч **** олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***** гаргасан нэхэмжлэлтэй, ***** холбогдох автомашинд учирсан гэм хорын хохирол 9,355,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,630 төгрөгийн тал хувь 82,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 82,315 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ