Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/38

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ

                                Хохирогч *******, *******, *******, *******

                                Шүүгдэгч *******, *******

        Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Батсайхан, П.Дониддолгор

                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******, *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын гаргасан гомдлоор *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2026000600217 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Зээ овгийн ******* *******/,

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Жамба овгийн //,

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 30-ны  өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигин овгийн //.

 

******* нь *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас ын өмчлөлийн 14-н тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10.500.000/арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 05-наас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай” гэх газраас ын өмчлөлийн 5-н тооны үхрийг хулгайлж 5.200.000/таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019    оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газар орчмоос иргэн *******ын өмчлөлийн 16-н тооны, гийн өмчлөлийн 1 тооны, Д.Гэндэнпилийн өмчлөлийн 1 тооны нийт 18-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15.100.000/арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020    оны 01 дүгээр сарын 24-нөөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас *******ын өмчлөлийн 4-н тооны үхрийг хулгайлж 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн ийн өмчлөлийн 24-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

*******тэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Залаагийн ам” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 12 тооны, Д.Батцэцэгийн өмчлөлийн 13-н тооны нийт 25-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан, 6 удаагийн үйлдлээр 9 хохирогчийн 90-н тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

******* нь *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас ын өмчлөлийн 14-н тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10.500.000/арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 2020 оны 02 дугаар сарын 05-наас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай” гэх газраас ын өмчлөлийн 5-н тооны үхрийг хулгайлж 5.200.000/таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019    оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газар орчмоос иргэн *******ын өмчлөлийн 16-н тооны, гийн өмчлөлийн 1 тооны, Д.Гэндэнпилийн өмчлөлийн 1 тооны нийт 18-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15.100.000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020    оны 01 дүгээр сарын 24-нөөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас *******ын өмчлөлийн 4-н тооны үхрийг хулгайлж 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн ийн өмчлөлийн 24-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

*******тай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Залаагийн ам” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 12 тооны, Д.Батцэцэгийн өмчлөлийн 13-н тооны нийт 25 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан, 6 удаагийн үйлдлээр 9 хохирогчийн 90-н тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ж.Гансүхийн 6500000 төгрөгийн үнэ бүхий эмээл, хазаарыг залилан авсан,

 

******* нь *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас ын өмчлөлийн 14-н тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10.500.000/арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 05-наас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай” гэх газраас ын өмчлөлийн 5-н тооны үхрийг хулгайлж 5.200.000/таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019    оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газрын орчмоос  *******ын өмчлөлийн 16-н тооны, гийн өмчлөлийн 1 тооны, Д.Гэндэнпилийн өмчлөлийн 1 тооны нийт 18-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15.100.000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020    оны 01 дүгээр сарын 24-нөөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас *******ын өмчлөлийн 4-н тооны үхрийг хулгайлж 4.000.000/дөрвөн сая/ төгрөгийн буюу нийт 76.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн ийн өмчлөлийн 24-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан, 5 удаагийн үйлдлээр 7 хохирогчийн 65-н тооны малыг хулгайлан 56300000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Боржигин овгийн ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.5 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Зээ овгийн *******ыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Жамба овгийн Өлзийсайханы Есөн-Эрдэнийг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигин овгийн ийг бүлэглэн машин механизм ашиглаж, ноцтой хохирол учруулж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.5-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Ө.Есөн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 70 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 6 жил 70 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг, *******д оногдуулсан 6 жил 70 хоногийн хугацаагаар хорих ялыг, *******ид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 267 хоног, Ө.Есөн-Эрдэнийн цагдан хоригдсон 210 хоног, *******ийн цагдан хоригдсон 6 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.5-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид 3 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ид шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар *******ид оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, ******* нь хохирогч д 10.500.000 төгрөгийг, хохирогч од 5200000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргалд 1.500.000 төгрөгийн, хохирогч *******т 4600000 төгрөг, хохирогч Д.Батцэцэгт 600000 төгрөг, хохирогч *******т 5800000 төгрөгийн, хохирогч *******т 4000000 төгрөг хохирол төлсөн, шүүгдэгч ******* нь хохирогч эд 5.000.000 төгрөг, хохирогч Ж.Гансүхэд 1.000.000 төлсөн, шүүгдэгч ******* нь хохирогч *******т 400000 төгрөг, хохирогч *******т 1310000 төгрөгийг, хохирогч эд 2350000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбадралд 901600 төгрөгийг төлсөн, хохирогч , *******, иргэний нэхэмжлэгч Ц.Өвгөнбүргэд, Б.Гүррагчаа, Д.Бүдээжав, Т.Билэгдэмбэрэл, Р.Өлзийжаргал, Ц.Ариунболд нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, ******* нь бусдад төлөх төлбөргүй, *******, ******* нар нь хохирогч , *******, , иргэний нэхэмжлэгч Ц.Өвгөнбүргэд, Б.Гүррагчаа, Д.Бүдээжав, Т.Билэгдэмбэрэл, Р.Өлзийжаргал, Ц.Ариунболд нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батцэцэгт, 95.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т, 9.675.000 төгрөгийг гаргуулж хохирогч эд,  600.000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гэндэнпилд, 4.057.200 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д, шүүгдэгч *******эс 4.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т, 5.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батцэцэгт, 5.895.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т, 4.675.000 төгрөгийг гаргуулж хохирогч эд, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гэндэнпилд, 5.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Гансүхэд, 4.057.200 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Батцэцэгийн нэхэмжлэлээс 2.300.000 төгрөгийн, хохирогч *******ын нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийн, ийн нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийн хохирогч *******ын нэхэмжлэлээс үнэлгээ хийлгэсний 300000 төгрөгийн, бугуйлны 64000 төгрөгийн, адуугаа эрж хайсны зардал 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ шүүгдэгч нараас гаргуулахаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригийн өмчлөлийн 62-18 ӨВО улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн *******аас 2.500.000 төгрөг, *******эс 2.500.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн өмчлөлийн 45-40 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркын мотоциклийг улсын төсөвт шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62-18 ӨВО улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригт буцаан олгохоор, “Өв эко мийт” ХХК-ий жижүүрийн тэмдэглэл, гэрч Д.Цэцэгдуламын гар утаснаас хэрэгт ач холбогдол бүхий файлыг хуулж авч бэхжүүлж хадгалсан сд-1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Д.Ариунболдоос гаргаж өгсөн даагануудын зураг 8 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг шүүх хуралдааны танхимаас суллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Тус аймгийн прокурорын газраас *******ыг бусадтай бүлэглэн 76300000 төгрөгийн үнэ бүхий 90 тооны бод мал хулгайлан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс *******ыг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, *******аас 5 сая төгрөгийг хохирогч Д.Батцэцэгт, 95000 төгрөгийг хохирогч М.Самбилдондовт, 9.675.000 төгрөгийг хохирогч эд, 600.000 төгрөгийг хохирогч д, 400.000 төгрөгийг хохирогч Д.Гэндэнпилд, 4.057.200 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын бусдад учруулсан малын хохирол 76.300.000 төгрөгнөөс ******* анхан шатны шүүх хуралдааны өмнө 31.700.000 төгрөгийг хохирогч нарт /малын хохирлын 40% гаруй/ иргэний нэхэмжлэгч Өлзийжаргалын 1.500.000 төгрөгийг тус тус ганцаараа, сайн дураараа төлж барагдуулсан, хохирогч нараас уучлалт гуйж гэм буруугаа хүлээсэн. Шүүгдэгч нарын мал хулгайлах 6 удаагийн гэмт үйлдлийн 5 удаад Гэндэндорж бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хамтран оролцсон / Батбаатар, Батцэцэг нарын 25 тооны адуу хулгайлсан 1 удаагийн үйлдэлд оролцоогүй/ хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийт 4.961.600 төгрөг төлсөн байхад түүнийг төлөх төлбөргүй талаар тогтоолд дурьдаж байгаа нь буруу, шүүгдэгч нараас хохирлыг адил тэнцүү гаргуулах нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ.

Шүүгдэгч Ч. Энхбаатарыг мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон гэдгийг мөрдөн байцаалтаар хангалттай нотлоогүй түүний амьжиргааны эх үүсвэрийг тогтоогоогүй байхад шүүх зөвхөн гэмт үйлдлийн тоо, хохирлын дүнгээр мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй тохирч байна гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, мөн хуулийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн заалт хангагдаагүй. Харин шүүгдэгч нар тодорхой цаг хугацаанд тээврийн хэрэгсэл ашиглаж, бүлэглэн, ноцтой хохирол учруулж бусдын олон тооны мал хулгайлсан үйлдэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилж шийдвэрлэх үндэслэл байсан. Мөн шүүх шүүгдэгч нарын хохирол төлсөн хор уршгийг арилгасан байдльг харгалзахгүй төлөгдөөгүй хохирлыг *******аас гаргуулахаар хувааж шийдвэрлэснийг түүний эрх зүйн байдалд дүгнэлт буруу хийсэн гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарын төлөх хохирлын хэмжээг тус бүр дээр нь тодорхойлоогүй. Шүүх тогтоолдоо шүүгдэгч *******ыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт илүү төлсөн хохирлоо шүүгдэгч *******, ******* нараас нэхэмжлээгүй гэж дүгнэсэн. Энэ нь шүүгдэгч *******ын хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгч буй шүүгдэгч эрх зүйн байдлын хувьд шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх боломжгүй. Харин шүүх, шүүгдэгч Ч. Энхбаатарын хохирогч нарт дангаараа, илүү төлсөн хохирлыг тооцон, төлөгдөөгүй хохирлыг шүүгдэгч *******, ******* нараас гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байсан. Шүүгдэгч *******ын хувьд өөрт оногдох хохирогчийн төлбөрийг илүү төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой байхад төлөгдөөгүй төлбөрийг түүнд хувааж хариуцуулсан нь иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх иргэний эрхийн үндсэн хуулийн зарчим зөрчигдсөн. Шүүгдэгч *******т эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч ******* ганцаараа, сайн дураараа хохирлын ихэнхийг төлж барагдуулсан, хохирогч нараас уучлалт гуйж гэм буруугаа хүлээсэн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцлүүд тогтоогдсон байхад ялыг ялгамжтай оногдуулаагүй. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд зөвхөн хохирогч эд 5 сая төгрөг төлсөн, бусад хохирогчдын төлбөрийг огт төлөөгүй байдлыг анхаарч үзсэнгүй. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанаас хойш хохирогч Д.Гэндэнпилд 400.000 төгрөгийн, д 600.000 төгрөгийн, М.Самбилдондовт 95000 төгрөгийн, эд 9600.000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулж хохирогч нараас гомдол, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ илэрхийлсэн байна. Шүүгдэгч ******* энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх нийт 91.816.000 төгрөгийн хохирлын 42.870.000 төгрөгийг дангаараа дураараа барагдуулсан. Иймд шүүгдэгч ******* өөрт оногдох хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, төлөгдөөгүй хохирол, тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгч *******, ******* нараас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулахаар анхан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие нь 2026000600217 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдож 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирогч нараасаа уучлалт гуйсан. Өөрт оногдох хохирлыг төлсөн гэж бодож байна. Учир нь хохирогч Батжаргалд 10 500 000 төгрөг, од 5 200 000 төгрөг, *******т 5 895 000, эд 9 675 000 төгрөг, Сэнгээд 600 000 төгрөг, Д.Гэндэнпилд 400 000 төгрөг, Батцэцэгт 600 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Өлзийжаргалд 1 500 000 төгрөг тус тус төлж нийт 42 970 000 төгрөгийг төлсөн. Уг хэрэгт хамт оролцоотой Гэндэндорж, Есөн-Эрдэнэ нарт хохирлыг адил тэнцүү хуваагаагүйд гомдолтой байна. Мөн би малын их эмч мэргэжилтэй, Хайрхандулаан сумын “Хүнхэр хүүш” мал эмнэлгийн гэрээт эмчээр ажиллаж хавар малын тарилга, туулга, зун нь малын угаалга, намар нь төл малын вакцин хийж цалин хөлс авдаг, мөн манай эхнэр Б.Баярхүү Хайрхандулаан сумын Төрийн банкинд зээлийн эдийн засагч хийдэг. Бид хоёр хоёулаа ажил төрөлтэй цалин хөлстэй, ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг байхад амьдрал ахуйдаа хэрэглэж юм болгосон зүйлийг нотлоогүй хэрнээ анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилж ял оногдуулсанд гомдолтой байна. Би энэ хулгайн мөнгө төгрөгийг амьдрал ахуйдаа хэрэглэж юм болгосон зүйл огт байхгүй зөвхөн ууж идээл, наргиж цэнгээд дуусгасан. Есөн-Эрдэнэ, Гэндэндорж, Цэцэгдулам болон бусад хүмүүстэй. Тэрнээс биш байнга үйлдэж тогтмол хулгай хийгээд амьдралын эх үүсвэр болгоогүй. Энэ хэрэг 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хоёр сарын дотор болсон хэрэг байхад тогтмол байнга үйлдэж гэж Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж зүйлчилсэн. Уг 5-н удаагийн хэрэгт оролцоотой Гэндэндоржийг нийт 56 300 000 төгрөгийн 7-н хохирогчийн малыг хулгайлж адилхан ууж идэлцэж, мөнгөнөөс нь үрэлцсэн байхад ******* нь 4 961600 төгрөг төлөөд хохиролгүй гээд зүйлчлэлийг бууруулж ял оногдуулсан. Энхбаатар, Есөн-Эрдэнэ, Гэндэндорж нарт адил тэнцүү хуваагаагүй. Миний хувьд 42 970 000 төгрөгийг өөрөө хариуцаж төлсөн. Өөрт оногдох төлбөрийг бүрэн төлсөн гэж бодож байна. Эдгээр хулгайн малын мөнгийг амьдрал ахуйдаа хэрэглэсэн зүйл байхгүй. Ууж идээд, наргиж цэнгээд л дуусгасан. Хэрвээ юм болгож амьдрал ахуйдаа зарцуулсан зүйл байвал нотлуулмаар байна. Миний эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийг зөрчиж ял оногдуулсанд гомдолтой байна. Есөн-Эрдэнэ, Гэндэндорж нарт хохирлын мөнгийг адил тэнцүү хувааж өгнө үү, адил тэнцүү, тэгш эрхтэй баймаар байна гэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие 2019 онд бусадтай бүлэглэж бусдын олон тооны малыг учрах саадыг тойрч түргэвчлэх зорилгоор машин механизм ашиглаж хулгай хийж бусдад ноцтой хохирол учруулсан хэргээ мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр хүлээж хэрэг шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулж удаашруулаагүй. Би энэ хэрэгт холбогдохоосоо өмнө нь 2016 онд Ширээт төвийн агуулах, 2017 онд Мөнх орд ХХК-д хүнд машин механизм хадгалах, 2017 онд Авто тээврийн үндэсний төвийн техник ажилчдын контор, нийтийн нойл, 2018 онд Монгол банк, дизел хөдөлгүүрийн барилга, 2018 онд Авто тээврийн үндэсний төвийн техник оношилгоо засварын ажил резинэн шалны будаг,  2019 онд Улсын бүртгэлийн архивын өрөөнүүдийн засвар болон давхар дундын тааз шал солилт, 2019 онд Авто тээврийн үндэсний төвийн техник дээврийн ажил гүйцэтгэхийн хажуугаар гар урлангаар өвлийн цагт хөөрөг хийж борлуулдаг байсан. Хөөрөг хийхийн хажуугаар сийлбэрт модон эдлэл борлуулахаас гадна, тавилга хөөрөгний захиалга авч үнийг нь тохирч хийж өгдөг байсан. Үүнээс гадна манай эхнэр байнга ажилтай ажлын хажуугаар адуу үхрийн арьсан гутал, гоёлын хром болон ажлын гутал хийж борлуулалтанд гаргадаг. 2018 оноос одоог хүртэл “Богд ресторанд” ээлжийн бармен болон торт, коктел найруулагчаар ажиллаж байгаа. Манай аймаг зах зээл сайтай иргэдийн худалдан авалт сайн болохоор хөөрөг, тавилга, гуталны ашиг шим, барилгын цалин, эхнэрийнхээ цалингаар дутагдах зүйлгүй амьдардаг. Энэ бүгдийг багийн Засаг дарга тодорхойлохдоо тодорхой нотолж гэрчилж тусгасан байгаа. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2026000600217 дугаартай хавтаст хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа дараах зүйлүүдээр амьдралын эх үүсвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн байна. Гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мал хулгайлсан нөхцөл байдал, учирсан хохирлыг үнэлгээ болон тус тус нотлох баримт, өгсөн мэдүүлгээр Энхбаатарын малын наймаа хийдэг гэсэн нотлох цаг хугацаагүй, хэзээ авч байсан нь тодорхойгүй мэдүүлгээр Энхбаатарын наргиж цэнгээд дуусгасан, миний архи ууж идээд үрэгдээд дууссан мэдүүлгээр үндэслэж, нотлох баримт болгосон байдал нь хүний амьдралыг тодорхой бус хугацаагаар хязгаарлаж эрхэлсэн тодорхой ажилгүй насаараа хулгай хийгээд олсон зүйлээрээ идэж уугаад л амьдраад байсан мэтээр дүгнэж байгаа байдал  нь хүнийг хэрэгт холбогдохоосоо өмнө амьдарч байгаагүй юм шиг үзэж нотлох баримт бүрэн хангагдаж тогтоогдоогүй байхад амьдралын эх үүсвэр болгосон гэж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээр дурдсан гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар мал хулгай хийсэн хэргийг баримттай нотолж гэрчилсэн байдаг болохоос биш Энхбаатар, Гэндэндорж, Есөн-Эрдэнэ нар мал хулгай хийж олсон мөнгөөрөө мал худалдаж аваад олсон ашгаараа амьдраад гэртээ болон өөрөө тийм тийм юм аваад бусад хэрэгцээндээ тэдэн төгрөг зарцуулдаг гэж хэлсэн, нотлогдсон, цаасан дээр буусан баримт хэрэгт авагдаагүй байдаг. Малын хулгайн хэрэг бүгд нотлох баримтаар баталгаажсан байгаа. Хохирол, төлбөр мөнгөнд шилжүүлж амьдралын эх үүсвэр болгож үзэж байгаа боловч энэ хүн мал хулгайлаад олсон мөнгөө амьдралдаа зарцуулаад, тэдэн төгрөгөөр нь өөрийгөө болгосон гэж тогтоосон баримт байхгүй байхад амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэнд маш их гомдолтой байна. Дээр дурдсан зүйлүүдийг нотлох баримтанд тулгуурлаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би хохирогч нарын малыг хулгайлсан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа тул үүнийхээ өмнөөс хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Иймд хохирогч нарын гомдол саналыг харгалзан үзэж хохирол төлөх боломжийг харж үзэн амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэжээ.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдсан гомдлуудтай танилцлаа. Хохирол төлбөрийг адил хуваагаагүй гэсэн байна. Мал хулгайлах гэмт хэргийн тухайд онцгой анхаарах нэг зүйл байгаа. Энэ нь юу гэхээр бусад төрлийн эд зүйл хулгайлах гэмт хэргүүдээс ялгаж байгаа нэг үндэслэл нь малчдын амьдралынх нь эх үүсвэр болох хөдөлмөрийн бүтээмжээ үнэлүүлдэг, үр шимээ хүртдэг, түүгээрээ амьдрал ахуйгаа залгуулдаг эх үүсвэр рүү халдаж тэдгээр эх үүсвэр болж байгаа малыг хулгайлж байгаагаараа мал хулгайлах гэмт хэргийн хор уршиг нь арай илүү хүнд байдгаараа эрүүгийн хуульд шинээр мал хулгайлах гэх гэмт хэргийг тусгайлан салгаж, бие даасан гэмт хэрэг болгон оруулж өгсөн. ******* давж заалдах гомдолдоо хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж байна. Хавтаст хэргээс харахад хохирогч Батцэцэгт шүүхийн шийтгэх тогтоолд заасан 5 000 000 төгрөг төлөгдөөгүй байна гэж харагдаж байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох заалт болох хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай хуулийн боломжийг эдлэх болзол хангагдаагүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгөөч гэсэн нэг агуулгатай тэгсэн хэрнээ гомдлын төгсгөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү гэсэн байна. Дээрх заалт нь хорих ялын доод хэмжээ таваас доошгүй жил, дээд хэмжээ нь арван хоёроос доошгүй хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт хэрэглэгдэх хуулийн заалт байгаа. Прокурор анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж хэлэх нь зүйтэй. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зайг үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 15, 11 дүгээр сарын 27, 12 дугаар сарын 10, 2020 оны 01 дүгээр сарын 06, 01 дүгээр сарын 24-нөөс 26, 02 дугаар сарын 05-наас 15-ны өдөр зэрэг 12-оос 20-н хоногийн зайтай гэмт үйлдлүүд байна. Энэ цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас олсон орлогоороо гэртээ талх, будаа эсхүл хүүхдэдээ хувцас авсан, өөр байдлаар захиран зарцуулж амьдралын эх үүсвэр болгосон гэдгээр буруутгаагүй. Уг цаг хугацаануудад анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ч тэр, мөрдөн байцаалтын шатанд ч тэр яллагдагч, шүүгдэгч нараас хулгай хийж олсон мөнгөө юунд зарцуулсан бэ гэж асууж тодруулахад наргиж цэнгээд, буудлаар идэж уугаад дуусгасан гэдэг. Идэж уух, буудлаар явж наргиж цэнгэсэн цаг хугацаанд эдгээр хүмүүс амьдраагүй юм уу, амьдраагүй яг юу хийж явсан, эдгээр цаг хугацаанд ямар эх үүсвэрээр хэрэгцээгээ хангаад яваад байсан бэ гэхэд шүүгдэгч нар бид нар хулгай хийж олсон мөнгөөрөө архи уусан, наргиж цэнгэсэн гэдэг. Ууж идэх, наргиж цэнгэх чинь амьдралын нэг хэсэг. Дээрх цаг хугацаанд амьдралын бас нэгэн өөр хэрэгцээ шаардлагаа хангах, хангахад нь шаардлагатай байсан хөрөнгийн эх үүсвэрийг бусдын олон тооны  малыг хулгайлах замаар эх үүсвэрээ бүрдүүлж түүндээ зарцуулсан байна. Энэ утгаараа амьдралын тодорхой нэг эрэлт хэрэгцээгээ хангахын тулд хулгай хийсэн, хулгай хийж олсон орлогоороо хэрэгцээ шаардлагаа хангасан байна гэж үзэж байна. Гурваас дээш удаа гэдгийг байнга үйлдэж гэх шинж давхар хангагдсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар сарын 3.1-т заасан тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, олсон орлогоороо амьдралынхаа тодорхой хэмжээний хэрэгцээгээ хангасан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж зүйлчилсэн зүйлчлэл, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож зүйлчилсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгч нарын үйлдсэн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт тохирсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримтад тулгуурласан шүүгдэгч нарын үйлдэл оролцоонд тохирсон нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр буруутгаж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хохирогч Д.Батцэцэг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Есөн-Эрдэнэд гомдолтой байгаа. Хохирол төлбөрийг ерөөсөө барагдуулаагүй. 2020 оны 07 дугаар сард манай адууг Ариунболдын хашаанаас туугаад явсан байсан. Мөнгөө гээд нэхэхээр тэр таны төлбөрт оруулаад өгчихсөн байгаа гэдэг. Тэгээд төлбөрийг чинь барагдуулна 11 дүгээр хорооллын эцэст хашаа байгаа тэрийг аваарай гэсэн. Дараа нь эхнэр хүүхдээс нь асуусан чинь тэрэнд миний хашаа хамаагүй гэж байна лээ. Тэгэхээр намайг хууран мэхэлж байна гэж үзэж байна. Хохирлоо хурдан барагдуулж өгнө үү. *******т ч мөн адил гомдолтой байна. Бид нар гахай нүцгэн, нохой явган л үлдлээ. Үлдсэн мал маань одоо үхээд дуусч байна гэв.

 

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, ******* хоёроос 5 895 000 төгрөг, *******оос 1 300 000 төгрөг гаргуулахаар шийдвэр гарсан байсан. *******ын хувьд ээж нь хагас мөнгийг өгсөн, хагасыг нь өгнө гэсэн өгөх байх гэж бодож байна. Ө.Есөн-Эрдэнийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр надад эхнэр, аав, эгч гээд 3-н утасны дугаар өгөөд тэр үед эгч нь надтай уулзаж байсан. Аав нь би мэдэхгүй тэр хүн биеэрээ төлөх юм байгаа биз гэсэн. Эхнэр нь болохоор би салж байгаа надад хамаагүй гэсэн. Эгч утсаа авахаа больсон. Би хохирол төлбөрөө аваагүй, гомдолтой байна гэв.

 

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний хохирлыг барагдуулаагүй байгаа. *******ын хувьд одоогийн байдлаар нийт хохирлын 70 хувийг нь л барагдуулсан. ******* хохирлыг хурдан барагдуулж өгнө үү. Шүүх хуралтай гээд наашаа яваад байхаар ард үлдэж байгаа амьдрал ахуй, ар гэр маань хэцүү байна. Амьжиргааны эх үүсвэрийг маань энэ нөхдүүд үрээд дуусгачихсан. Манай амьдрал хэцүү л байна. Иймд энэ хүмүүсээс үлдэгдэл хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

 

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хохирлын хувьд ******* нь Ганзоригийн эзэмшлийн портер машин өгье гэхээр нь тэгье гэж байсан. Ганзориг нь одоо болтол тэр машиныг нь өгөөгүй байгаа. Тэр машиныг нь авч хохирлоо барагдуулмаар байна. *******, ******* нар арай л хэтэрхий байна. Та нар хүний өмч хөрөнгийг авч хохирол учруулчихаад бид нар амьдралын эх үүсвэр болгоогүй, идэж уугаад л дуусгасан гээд байх юм. Идэж уугаад хоолой руу нь орж л байсан юм чинь хэрэглээгүй гэж хэлэхгүй. Жаахан ичих нүүртэй амьдармаар байна. Хохирлоо барагдуулчих юм бол гомдол, санал гээд байх юм байхгүй. Тэр машиныг өгнө гэснээрээ өгчихвөл сайн байна. Бүтэн жил гаран боллоо одоо ахиад өвөл болох гэж байна машинаа өгөх юм уу? өгөхгүй юм уу? тэрийг нь сонсмоор байна. Ээж нь зөвшөөрсөн чинь Ганзориг нь шүүх өгөхгүй байх гээд өгөхгүй байна гэв.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ******* нь 6-н удаагийн үйлдлээр уг гэмт хэрэгт оролцохдоо бусдад учруулсан хохирлоо сайн дураараа, дангаараа шүүх хуралдааны өмнө 32 000 000 төгрөг, шүүх хуралдаанаас хойш шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс хохирогч Гэндэнпилд 400 000 төгрөг, Сэнгээд 600 000 төгрөг, Сампилдондовт 95 000 төгрөг, Батсүхэд 9 600 000 төгрөг тус тус төлж барагдуулсан. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд *******ын ээж нь амьдардаг бөгөөд ах, дүү нараасаа аль болох боломжоороо дэмжлэг авч эдгээр хүмүүсийн хохирлыг ээж Цэвээндуламын нэрээр барагдуулж бичиг баримтаа авсан байдаг. Эдгээр хохирол төлбөрөө барагдуулсан нотлох баримтаа шүүхэд өгсөн. *******ын хувьд хохиролд 42 000 000 төгрөг төлсөн нь өөрийн гэм буруугаа хүлээсэн, хохирогч нарын хохирлыг барагдуулах талаар өөрийн болон ар гэрийн зүгээс идэвх чармайлт гаргаж нийт хохирлын ихэнхийг нь дангаараа төлсөн. Иймд *******т ял оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээсэн байдал, хохирлоо төлсөн байдал, гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдал зэргийг анхан шатны шүүх харж үзээгүй ялыг ялгамжтай оногдуулаагүй гэдгийг давж заалдсан гомдолдоо дурдсан. ******* нь малын эмч мэргэжилтэй, эхнэр нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын банкны салбарт ажилладаг. Өөрөө тодорхой орлоготой, ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу гэрээт малын эмчээр ажиллаж байсан. Үүнтэй холбоотой Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг даргаас тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байсан Амгалан залаа, Хүнхэр хүүш зэрэг компаниудтай гэрээлж малын тарилга, туулга, угаалгын ажлыг 1, 2, 4, 6 дугаар багуудад гүйцэтгэж байсан гээд улирлын чанартай малын эмчилгээ үйлчилгээний ажлыг эрхэлдэг тодорхой орлоготой байсан гэдгийг сум багаас тодорхойлж өгсөн. Мөн *******ын давж заалдах гомдолдоо дурдсан хулгайн гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн зүйлчлэл хангалттай нотлогдсон гэж үзэхгүй байгаа. Амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэдгийг зөвхөн гэмт үйлдлийн тоо, малын хохирлын хэмжээгээр зүйлчилж байгаад гомдолтой байна. Хохирлын хэмжээг адил гаргуулах, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээний ялыг оногдуулж өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлоос Батцэцэг, ӨВ эко мийт ХХК-д хохирлыг *******оос гаргуулахаар болсон. ******* нь хохирлыг төлсөн, энэ хоёр хохирлыг *******, ******* хоёроос гаргуулах боломжтой байгаа учраас өөрийгөө хохирлоо бүрэн төлсөн гэж үздэг. Нөгөө талаар шийтгэх тогтоолд шүүгдэгч *******ыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт илүү төлсөн хохирлоо шүүгдэгч *******, ******* нараас нэхэмжлээгүй гэж дүгнэсэн. Иймд *******ыг хохирлоо төлсөн гэсэн үндэслэлээр оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын явцад болон анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч хохирогч нараас уучлалт гуйж маш их гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Хохирлын хувьд нийт хохирогчдод 42 970 000 төгрөг төлж барагдуулсан. Би хохирол төлбөрийг бүрэн гүйцэт төлсөн гэж бодож байна. Хулгайн малын мөнгийг амьдрал ахуйдаа хэрэглэсэн зүйл байхгүй. Амьдрал ахуйдаа хэрэглэсэн гэдгийг хангалттай нотлуулмаар байна. Үүнийг прокурор, мөрдөгч нар хангалттай нотлоогүй. Ууж идэж, наргиж цэнгэж байсан хүмүүстэй хамт нийлж мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэдгээр зүйлчилж, хангалттай нотлох баримтгүйгээр анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр мөнгөний хувьд прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нараас тэдэн төгрөг гаргуулж хохирогч нарт өгнө гэж хуваарилаагүй. Би сайн дураараа 42 970 000 төргөг төлсөн. Анхан шатны шүүхээр л шүүгдэгч нарын оролцооных нь хувьд ялгаж өгсөн. *******ийн хувьд хулгай хийж олсон мөнгөнөөс хамт идэж, уугаад явдаг байсан. Гэтэл түүнийг тухайн гэмт хэрэгт оролцоо багатай гэж үзсэнд гомдолтой байна. Гурав, дөрвөн айлын малыг мотоциклиороо тууж ирсэн. Ийм байхад төлбөр мөнгийг ялгамжтай оногдуулсанд гомдолтой байна гэв.

            Шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн өмгөөлөгч Б.Батсайхан давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ө.Есөн-Эрдэний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ө.Есөн-Эрдэнийн хувьд 6-н удаагийн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т заасан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэгтэй санал нэгдэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл байнга гэдэг нь хэл судлалын хүрээлэнгээс гаргасан тайлбаруудаас харахад үргэлж, ямагт, хэзээд, дандаа, тогтмол гэсэн агуулгаар ойлгох ёстой юм байна. Энэ хоёр хүний тухайд 2 сарын хугацаанд 6-н удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлсан, бусад цаг хугацаанд нь өөр байдлаар амьдралаа залгуулж ажил хөдөлмөр эрхэлж ахуй амьдралаа авч явж байсан. Иймд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэгтэй санал нийлэхгүй байгаа учир хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт оролцсон бусармаг үйлдлээс болж малын эзэд болон хань ижил, үр хүүхэд гээд олон хүн хохирч байгааг ойлгож, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Өөрт оногдсон хохирлоо бүрэн төлж барагдуулна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгч байхдаа мөрдөгч Батсайханд энэ хэргийн мөнгөнөөс намайг хэдэн төгрөг авсан тэр бүгдийг данс болон дансны хуулга бусад нотлох баримтаар шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр тухайн үед хэргийг хянаж байсан Г.Цолмонгэрэл прокурорыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилж оруулж ирэхэд нь дараах зүйлсийг тодорхой хэлж хүсэлт тавьж байсан. *******, Цэцэгдулам хоёроос мөнгө байна уу? гэхээр 100, 200-аар л өгдөг, тэр нь олон биш. Надад гэртээ 1 килограмм будаа аваад, өөртөө нэг оймс авч өмссөн зүйл байхгүй. Хэрэгт оролцох үедээ өмсөж байсан хувцастайгаа зогсож байна. Намайг хэдэн төгрөг яаж авсан, юунд зарцуулсан зэргийг нарийн шалгаж өгнө үү гэж хүсэлт тавьж байсан боловч шалгаж, нотолж, баримтжуулсан зүйл байдаггүй. Мөн ******* *******аас авсан мөнгөөрөө амьдралдаа хэрэглээд, санхүүгийн эх үүсвэр болгож, тийм тийм зүйл авсан гэж нотолж баримтжуулсан зүйл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад байдаггүй. Би тухайн мөнгийг амьдрал ахуйдаа хэрэглэж байсан зүйл байхгүй. Амьжиргааныхаа эх үүсвэрийг тогтоолгож нотлуулаагүй байж нотлох баримт бүрэн хангагдаагүй зүйл заалтаар яллуулсандаа гомдолтой байна. Нотлох баримт бүрэн хангагдсан зүйл заалтаар хуулийн хариуцлага хүлээхэд гомдох зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт миний оролцсон оролцоо бүрэн хангасан гэж үзэж байгаа. ...Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хэрэгт оролцсон байдлыг бүрэн нотлоогүй. ******* мэдүүлэгтээ ... *******д 2 сая төгрөг өгсөн гэсэн. Гэтэл үүнийг ялгаж үзээгүй. Хохирогч Батжаргалын 10 500 000 төгрөгийн хохирол буюу миний оролцсон үйлдэлд махыг нь мах чигээр нь буцааж өгсөн байхад үүнийг дүгнээгүй. ******* бид хоёрын оролцоо адилхан. ******* намайг айлын мал авч ир гээд дууддаг байсан. ******* айлын малыг бэлчээр дээрээ байхад нь 3 удаа тууж явсан. Намайг энд байхад бэлчээр дээрээ байсан малыг ******* тууж ирээгүй бол тэр үйлдэл болох байсан уу, үгүй юу. Миний хувьд тэр хэрэгт оролцсон оролцоогоо хүлээн зөвшөөрч байгаа. Би энэ хэрэгт оролцсон нь үнэн, миний оролцоотойгоос болоод ийм их хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би оролцоогүй байсан бол ийм хэрэг гарах байсан эсэх дээр маш их гэмшиж учирсан хохирлын тодорхой хэмжээг төлөх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ прокурорын зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин шалгуулмаар байна гэв. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Би үүнээс хойш дахин гэмт хэрэг хийхгүй, хийсэн үйлдлээ маш их гэмшиж байгаа гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Дониддолгор давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг удирдлага болгон хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хууль ёсны гарсан гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч *******ид прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс *******ийн гэм буруу, тухайн хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцүүлж шийдвэр гаргасан гэж үзэж байна. *******, ******* нарын хувьд хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулаад шоудсан, архидсан, Цэцэгдулам болон түүний нөхөртэй наргиж цэнгэсэн гэж тайлбарладаг. Энэ үйл явцад миний үйлчлүүлэгч ******* оролцож байгаагүй, Улаанбаатар хот яваагүй, зөвхөн энэ хоёрын хулгайлах үйлдэлдээ ашигладаг зараалын хүн төдий байсан гэдэг нь хавтаст хэргээс харагддаг. *******ийн хувьд *******ын мэдүүлгээр далан хэдэн сая төгрөгнөөс 700 000 төгрөг л авсан байдаг. Мөн *******ийн өгсөн мэдүүлэгт …700 000 төгрөг, нэг адуу авсан бөгөөд тэр адуу нь *******ын өөрийнх нь малаас надад тусаллаа гээд бэлэглэсэн гэсэн. Хэрвээ ******* нь энэ хоёр хүнтэй нийлээд наргиж цэнгээд 76 000 000 төгрөгийг үрэх ажиллагаанд оролцоод явсан бол хохирлыг шударгаар 3 тэнцүү хуваах боломжтой байсан. Гэтэл *******ийн уг гэмт хэрэгт оролцсон оролцооных нь хүрээнд тулгуурлаж шийдвэр гаргасныг хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч *******, *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг уг гэмт хэргийг үйлдэж амжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд хэргийн үйл баримт хангалттай биш мөн гэмт хэргийн үргэлжилсэн хугацаа, учруулсан хохирлын хэмжээг харгалзан түүнийг бусдын малыг байнга хулгайлж амьдралын эх үүсвэр болгоогүй гэж дүгнэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч нар нь нийт 6 удаагийн үйлдлээр 9-н хохирогчийн 90 тооны малыг хулгайлж 76 300 000 төгрөгний хохирол хохирогч нарт учруулсан ба шүүгдэгч ******* дээрх үйлдлүүдийн 5 удаагийн 65-н тооны малыг хулгайлах үйлдэлд хамтран оролцон 56 300 000 төгрөгний хохирлыг учруулсан байхад дээрх үндэслэлүүдээр зөвхөн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хууль ёсны ба шударга ёсны зарчмыг зөрчсөн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцохоор хуульчилсныг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүгдэгч нараас хохирлыг гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэхдээ шударга ёсны зарчмыг баримтлаагүй, энэ талаар гаргасан шүүгдэгч *******, *******, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2026000600217 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.